Network (1976). Хоёр нас тогтсон хижээл эр бааранд ууж суугаагаар кино
эхэлнэ.. эрчүүд харваас нийгмийн сэхээлэг давхаргынх бөгөөд тэднийг Howard \
Peter Finch - Оскарын шагналт Англи-Австралийн жүжигчин\ болон Max \William
Holden- Оскарын шагналт Америкийн жүжигчин \ гэдэг.. Howard нь насаараа ТВ-д
хөтлөгч хийсэн ч түүний нэвтрүүлэгийн үзэгчдийн үнэлгээ, тоо буурсанаас
амжилттай замналаа ирэх өдрүүдээс өндөрлүүлэх болсондоо сэтгэлээр унаж ууж
байгаа бол Max нь түүний олон жилийн найз бас хамтрагч ба мэдээний хэлтэсийн
дарга, нөхөртөө хань болж суугаа агаад найзууд нэгдсэн улсдаа дөрөвт орох
үнэлгээтэй UBS ТВ-д олон жил хамтран ажиллацгаасан бөлгөө..
ингээд маргаашийн шууд
эфирээр үзэгчтэйгээ салах ёс хийх байсан Howard хоёр долоо хоногийн дараа шууд
эфирээр амиа хорлоно гэж улс даяар зарлаж орхино.. ингэх болсон нь согтуу
байсан уу, ажлаасаа халагдах болсон гутрал сэтгэлзүйд нь нөлөөлсөн үү, бүү мэд,
юутай ч Howard-ын солиотой мэдэгдэл бөөн шуугиан тарьж UBS ТВ-ын дарга
удирдлагууд үтэр түргэн зайлуул гэнэ.. гэтэл Howard эртний найз Max-аас сүүлийн
боломж өгөхийг, төлөв томоотой байхаа тангараглаж, зөв залруулга хийхээ амлан
гуйна.. найз нь ч сүүлийн боломжийн олгоод явуулахыг бодон зөвшөөрнө.. тэр шөнө
дөө Howard өөр дээр нь бурхан хүрэлцэн ирж түүнийг өөрийн дуу хоолой болгож
байна хэмээн бодож \зүүдлэж?\ солиорно..
тийнхүү маргаашийн эфирээр Howard
өөрийгөө зөнч гээд амьдрал утгагүй болж байна, бидний амьдрал муудсаар байна,
зовж олсон мөнгө маань үнэгүйдсээр байна, хаа сайгүй хүчирхийлэл, дээрэм амьд
явах баталгаа алга, засгийн газар, улстөрчид, энэ олон ТВ-нүүд бүгд дандаа
худлаа хэлдэг, бид бүхэн галзуурч байна, ахиж үүнийг тэвчихгүйн гэх мэт баахан
үнэн “солиорно”.. уг үйлдлээс нь болж Howard-г халах байтугай алуулахаар
удирдлагууд шийдээд байтал Howard-ын эфир улс даяар хамгийн өндөр үнэлгээ аваад
зогсоогүй үзэгчид түүнийг хүсэж эхэлнэ.. энэ үед зөвхөн ажил, амжилттай
замналаас өөрийг мэдэхгүй хэлтэсийн дэд ерөнхийлөгч Diana \ Faye Dunaway –
Оскарын шагналт Америкийн жүжигчин \тухайн эфирийг үзээд Howard-г ТВ-н
ертөнцөөс зайлуулж болохгүй, харин ч бүр тусгай нэвтрүүлэг хийлгэх ёстойг
ойлгоно.. харин Max найзыгаа солиорсныг мэдэж бусдад ашиглуулахгүйг бодовч дээд
удирдлага болон Diana-ын хүссэндээ хүрэхийн тулд өөрийгөө ч худалдахаас
буцахгүй занд дийлдэнэ.. өөрөөр хэлбэл киноны дэд сэдэв бол нас тогтсон Max
болон арай залуухан Diana хоёрын хором зуурын халуун дурлал юм.. Diana-гаас
болж Max олон жил ханилсан ханиа жудаггүй хаяна.. ингээд ТВ-ын зүгээс Howard-д
тусгайлан нэвтрүүлэг гаргаж өгөх бөгөөд эл нэвтрүүлэг UBS ТВ-ын түүхэн амжилтыг
авчрахаас гадна Howard үндэсний хэмжээний од болгоно..
гэхдээ кино гашуунаар
буюу Howard удирдлагууддаа захиалгаар алуулж, харин Max халуун дулаан гэртээ
харьж байгаагаар төгсдөг.. бараг дөчин жилийн өмнө хийгдсэн уг эгдүүцмээр
егөөдөлт, бараан комеди тухайн үедээ дөрвөн төрлөөр буюу шилдэг эмэгтэй гол дүрийг
Faye Dunaway, шилдэг эмэгтэй туслах дүрийг Beatrice Straight \ тэрээр дэлгэцнээ
ердөө тавхан минут л юм ярьж гардаг \, шилдэг эрэгтэй гол дүрийг Peter Finch болон
шилдэг кино зохиол гэсэн төрлүүдээр Оскарт ялалт байгуулсан ба Оскарт
жүжигчиний дөрвөн шагналын гуравт ялалт байгуулсанаараа зөвхөн “A Streetcar
Named Desire” бүтээлтэй хамт энэ амжилтыг эзэмшдэг агаад мөн кинонд Robert
Duvall, William Holden зэрэг мундаг жүжигчид тоглосон, ер нь нүсэр жүжигчдийн
бүрэлдэхүүнтэй кино.. шилдэг эрэгтэй гол дүрийн шагналт Peter Finch шагналаа
авахаасаа өмнө нас барсан байдаг бөгөөд энэ нь анхны тохиолдол ба Heath Ledger
хоёрдахь тохиолдол болжээ..
кино бүтээгчид анх Howard-ын дүрд Henry Fonda, Cary
Grant, James Stewart болон Paul Newman гэсэн аварга загаснуудын аль нэгийг
тоглуулахаар ярьж байж, гэтэл тэд энэ дүр хэтэрхий галзуу, надад тохирохгүй гэх
мэт шалтгаан хэлж нэг нэгээрээ татгалзсаар Peter Finch тоглохоор болсон ба
кинон дээр түүний хэлдэг "I'm as mad as hell, and I'm not going to take
this anymore!" хэмээх ишлэл Америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг
зуун кино ишлэлийн 19-р байрт жагсдаг.. мөн тус кинонд тоглосон William Holden-д
бас Howard-ын дүрийг санал болгосон ч William Holden татгалзаад Max-ын дүрийг
авсан бол Diana-ын дүрд Ellen Burstyn, Natalie Wood, Jane Fonda болон Diane
Keaton нарын нэрс яригдаж байгаад Faye Dunaway авсан ажээ.. хүчирхэг агуулга,
өөрийн гэсэн кино хэлтэй Америкийн кино найруулагч Sidney Lumet-ын уг кино
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 370-р байрт жагсдаг ба Америкийн
кино хүрээлэнгээс гаргасан шилдэг зуун кино жагсаалтын 66-р байрт жагсдаг, мөн
бүх цаг үеийн хамгийн бараан комеди буюу егөөдөлтэй киноны нэг.. киноны
зохиолыг Америкийн кино, жүжгийн зохиолч Paddy Chayefsky \тэрээр Оскараас бие
даан шилдэг кино зохиол шагналыг гурвантаа хүртсэн цорын ганц хүн\ бичсэн ба тэрээр
зохиолынхоо санааг 1974 онд ТВ-ын шууд эфирээр амиа хорлосон мэдээний хөтлөгч Christine
Chubbuck-ын хэргээс авсан агаад Sidney Lumet тэр хоёрын хамтрал маш ухаалагаас
гадна ирээдүйг зөгнөсөн бүтээл болсон бөгөөд уг киноны зохиолыг өдгөө Америкийн
кино зохиолчдын холбооноос хамгийн шилдэг арван кино зохиолын тоонд оруулжээ..
Paddy Chayefsky
болон Sidney Lumet нарыг Америкийн цоо шинэ хошигнолт, егөөдөлтийг төрхийг бий
болгосон гэж үздэг ба ТВ үзэгчдийн үнэлгээгээ нэмэхийн төлөө юу ч хамаагүй
хийдэг гэсэн нууцыг илчилжээ.. киноны нэр сүлжээ, сүлжээ гэдгээр зөвхөн ТВ
зогсохгүй одооны бидний сошиал ертөнцийг цөмийн хамруулан ойлгож болох ба
сүлжээгээр дамжуулан яаж хүмүүсийн тархийг барьдаг болохыг уг кино харуулна..
мөн сүлжээ ямар их хүчтэй, тэр хүчийг хэрхэн, хааш нь чиглүүлдэг болохыг ч
харна.. мөн ер нь ТВ ямаршуу байгуулага юм? Ар талд нь ямаршуу юм \мафи\
байдгийг “өнгөцхөн” мэдэхээс гадна тэд үнэлгээ, үзэгчээ л нэмж ашиг олохын
төлөө юу ч, ямар ч ёс суртахуунгүй зүйл гаргаж зүрхэлдэг болохыг харна.. одооны
ТВ болон сүлжээгээр өдөр тутам балбах зүйлс ёс суртахуунтай юу? Садар самуунаас
хол уу? Хүчирхийлэл, ер нь хүмүүнлэгийн эсрэг байж чадаж байгаа юу? ТВ гэгч
маань соён гэгээрүүлэгч яг мөн үү? Маш том сэдэв хөндсөн цаглашгүй мөнхийн
бүтээл.... мөн кино ямарч хөгжимгүй бөгөөд зөвхөн ТВ-ын рекламны болон
нэвтрүүлгүүдийн хөгжмийн ая л эгшиглэдэг.. сонирхуулахад, тухайн жил найруулагч
Sidney Lumet өөрийнх нь кинонд биш “Rocky” кинонд Оскарын шилдэг кино шагнал өгсөнд
маш их уурлаж байжээ..
НЭМЭЛТ: Сэтгүүлч Дэйв Ицкоффын
халснээр, Америкийн зохиолч Падди Чаефский Уотергейтийн хэрэг хийгээд Вьетнамын
дайны үед уг киноны зохиолыг бичихдээ Америкчуудын худлаа инээсэн ситкомыг
үзээд үнэндээ Америкчууд маш их ууртай байгааг мэдэрсэн явдал аж. Тухайн үед
Америкчууд хөгжилтэй зүйлс үзэхээсээ илүү уур хилэн, бухимдалтай шоу үзэхийг
хүсч байжээ. Падди анх комеди кино зохиол бичиж байсан ч үүнийхээ оронд засгийн
газраас хүчтэй болсон эвдэгдэшгүй, аварга том контент болох телевизийг егөөдөн
үзүүлэхийг зорьжээ. Бараан, эрүүл бус үзэгчдэд зориулсан бараан элэглэл.

Comments
Post a Comment