Гэрлэлт бол үзэсгэлэнтэй зүйл


The Awful Truth (1937). Америкийн төдийгүй дэлхийд романтик-комеди жанрын киногоороо алдаршсан Leo McCarey-н нэгэн оргил романтик-комеди жанрын бүтээлийг танилцуулъя. Тус бүтээлийг ойлгохын тулд эхлээд Leo McCarey-н ганц нэг бүтээлийг үзсэн байвал дээр.. инээдмийн голдуу 200 гарсан бүтээл туурвьсан түүний гол суурь нь инээдэм буюу хошин шог юм.. хошин шогийг үндэс сууриа болгоод нийгмийн тулгамдсан асуудлуудыг үүн дээрээ өрж тавин бүтээлээ амьлуулах нь цаг үеэ оносон, эсхүл зөгнөсөн мэт бүтээлч байдаг ба түүгээр зогсохгүй аль ч нийгэмд, ямар ч үед байх асуудлыг хөндөж чадсан нь цаглашгүй байдаг..

 холливуудын алтан үеийг, тэр дундаа screwball comedy \ойворгон\ жанрыг ойлгоё гэвэл Leo McCarey-г үзэх ёстой.. ГАШУУН ҮНЭН гэх уг бүтээл тухайн жилийнхээ оскарын шилдэг найруулагч гэх нэр хүндтэй шагналыг Leo McCarey-д авчирсан агаад Leo McCarey 1937 онд хоёр бүтээлээ оскарт сойсон байдаг. Тухайлбал, “Make Way for Tomorrow –энэ бүтээлийн талаар бичих болно” хэмээх мелодрам бүтээлээ илүү амжилт гаргана гэж харж байсан ч харин эсрэгээрээ инээдмийн төрлийн ГАШУУН ҮНЭН нь түүнийг оргилд аваачсан.. найруулагч шагналаа аваад, АКА миний буруу бүтээлд оскар өгчихлөө гэж байж.
Аль бүтээл нь оскар авах байсан нь одоо хамаагүй бөгөөд тэр үедээ Leo McCarey холливуудын оргилд залран байв.. үйл явдлын хурдан бөгөөд цоглог, өрнүүн төрх киноны туршид эрчээ үл алдах ба кинонд өгүүлэх явдлын мөн чанар уйтай, санаа алдам хэдий ч дүрүүдийн үргэлж хошин шогийн мэдрэмжээ үл алдан, цоглог, сэргэлэн байх нь киног инээдмийнх гэдгийг харуулна.. өөрөөр хэлбэл, screwball comedy-н дүрүүд ихэвчлэн амиа бодсон, өөрийгөө чухалчлагчид байж байгаад аажмаар сайн хүн буюу бусдыг бодогчид болж буйгаар дүрслэгддэг.. дүрүүдийн харилцан яриа буюу бие биенээ ёжлох, “хийх” зэрэг нь үнэнхүү инээдтэй, хорон ба эл бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 431-р байрт бичигддэг.. 

 гол дүрүүдэд домогт Cary Grant болон Irene Dunne нар тоглосон.. аугаа Cary Grant-н хувьд screwball comedy-н нүүр царай гэмээр алдартай бол Irene Dunne энэ кинонд тоглосон дүрээрээ оскарт нэр дэвшсэн ч авч чадаагүй.. хэдий цаг үедээ алдартай жүжигчин байсан боловч ерөөсөө оскар \таван удаа нэр дэвшсэн\ аваагүй билээ.. Irene Dunne-н бүтээсэн Lucy халуухан, тачаангуй биш ч сэтгэл гижигдэм увдистай бүсгүйн дүр болж чадсан.. ингээд киног товчхон дурьдъя: Jerry эхнэр Lucy-ынхээ амьдралын хэв маягаас залхана.. нэг ёсондоо, эхнэрийнхээ зугаа цэнгээн хөөсөн, олон залуусын дунд байх амьдралыг тэвчихээ байж, өөрийг нь хангалттай доромжилсон гэж үзнэ.. харин Lucy-н хувьд нөхөр Jerry-ынхээ хэтэрсэн бүдүүлэг хардалтаас залхана.. өөрөөр хэлбэл, Jerry хүмүүн бусын хартай нэгэн байв.. эхнэрээ нэг зүгээр явуулахгүй, үргэлж хараан дороо байлгахыг хүснэ.. ийнхүү хосууд хамт байж чадахааргүй болж салах өргөгдлөө шүүхэд өгөх бөгөөд шүүх тэдэнд хэдэн сарын хугацаа буюу бичиг баримт, эд хөрөнгөө цэгцлэх хийгээд үнэндээ учраа олох хугацаа өгнө.. харин хосуудын хувьд тэднийг холбох зүйл дундын өмч болох нохой л байв.. чин үнэндээ бол хосуудын салах өргөдөл уурын халуунд хийгдсэн цэвэр тэнэглэл байлаа.. тэд бие биедээ хайртайгаас гадна бие биенийхээ өмнө бууж өгөхөөргүй бардам улс байлаа.. 

ингээд нохойгоо ээлжиж асрах болсон тэд хоёр биенийхээрээ байнга зочлох ба энэ нь хэн хэнийгээ тагнах, мөн эв нь таарвал эргэн нэгдэх чухал шалтгаан болно.. гэхдээ түрүүн хэлсэнчлэн хэн, хэн нь тэнэг бардам, мөн түрүүлж гуйлгахыг хүсэгчид байлаа.. Lucy зөвхөн хардуулж, салалтаа цуцлуулах гуйлтыг хүссэнээр Jerry-н нүдэн дээр хөдөөний малчин залуутай бараг сүй тавьтлаа явна.. Jerry харин албаар зөрүүдлэн, харин ч тэдний дундуур сайн хүн болж орон хамаг юмыг нь бусниулна.. Lucy мэдээж хариугаа чанга авна.. ингэхдээ, Jerry болон түүний баян найз хүүхэн хоёрын хооронд Jerry-н тэнэг дүүгийн дүрд хувиран бүхнийг сүйтгэнэ.. ингэж харилцан “тэнэгтэж” яваад яг шүүхээр заасан салах өдрийнхөө өмнөх өдөр хөдөө, хоёр биенээсээ өөр хүнгүй газар учраа олж эргэн суудаг.. бүхий л залуу хосуудад тохиолддог амьдралаас өгсөн анхны сорилтыг Jerry болон Lucy даван гарч чадалгүй бүдэрч унах нь, өнөөгийн манай залуу гэр бүлүүдтэй адилхан юмуу даа.. бие биедээ хайртай боловч жаахан үл ойлголцол хийгээд өнгөцхөн хардалтаас болж нэг насны азжаргал, амьдралаа бүү сүйрүүлээрэй гэсэн мессеж өгсөн бүтээл.. мөн гэрлэлтийн үнэ цэнэ, утга учрыг хямдхан, дутуу ойлгосон хэн бүхэнд инээдээр дамжуулан ойлгуулж, учрлуулах бүтээл юм.. нэгэн философич уг киног "Дахин гэрлэлтийн тухай комеди" хэмээн нэрийдсэн байдаг..

НЭМЭЛТ: Америкийн кино найруулагч Лео МакКеригийн классик ойворгон комеди. МакКери комеди жанрын мастер байв. Тэрээр импровиац сайн комедийн үндэс гэж үздэг байсан ба энэ кинондоо ч энэ аргаа ашигласан. Түүний арга барил камер бичиж эхлэхэд л жүжигчид тухайн сценд импровиацаараа тоглох ёстой байв. Энэ үед тэрээр төгөлдөр хуурын ард суугаад алдаа гарвал хөгжмийн өнгөөр зааварчилгаа өгч асуудлыг шийдвэрлэдэг байв. МакКери аливаа асуудал үүсэхэд жүжигчдийнхээ тоглолт болон бусад асуудал дээр түргэн ажиллаж асуудлыг шийдэж чаддаг байсан мундаг сэтгэлзүйч-найруулагч байв. Мөн тэрээр жүжигчдийнхээ санаа сэтгэлийг хуваалцдаг, асар тэвчээртэй найруулагч байсан ба жүжигчдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгах тал дээр маш их анхаардаг найруулагч байв. Энэ бол түүний оргил ажлын нэгээс гадна заавал үзэх ёстой ойворгон комедийн нэг юм. 

Comments