Leviathan (2014). Далайн эрэг дээр орших Pribrezhny \зохиомол тосгон\ хэмээх буйдхан тосгонд Kolya \ Aleksei Serebryakov\ өвөө, ааваасаа уламжлагдаж ирсэн эдлэн газартаа эхнэр Lilya \ Elena Lyadova\ болон өсвөр насны хүү Roma \ Sergey Pokhodyaev\ нарын хамт амьдарна.. Kolya түргэн зантай ч шударга, мөрөөрөө эр бөгөөд эдлэн газартаа амины байшинтайгаас гадна машин засвар ажиллуулдаг тэр хавьдаа л сайн гэгдэх засварчин.. эхнэр Lilya нь түүний хоёрдахь гэргийн бөгөөд өөрөөс нь насаар дүү онц хөөрхөн биш ч харахгүй өнгөрөхөөргүй хүүхэн.. Roma бусад өсвөр насныхны адил ууртай ба хойд эхтэйгээ нэг л сайн таарахгүй ч эцэгтээ хайртай, Lilya “бонусны” хүүгээ ад үзэхгүй ч ойлголцож ер чадахгүй..
Kolya тэднийгээ эвтэй байлгах гэж аль байдгаараа л хичээнэ.. тосгоны дарга Vadim \ Roman Madyanov \ олон жил үе уламжлагдаж ирсэн Kolya-ын газарт цэнгээний газар барихаар санаархаж, улмаар өөрийн хүч чадал болон танил талаараа яриулсаар Kolya-ын эдлэн газрыг улсаас нураах шийд гаргасан ба байран дээр нь харилцаа холбооны газар байгуулж, түүнд нөхөн төлбөр олгохоор шүүхийн шийдвэр гаргуулна.. мөнгөтэй, бүх талаараа өөрөөс нь хүчтэй хүний эсрэг Kolya яаж ч тэмцээд нэмэргүйгээ ойлгох болно.. гэхдээ найдвар тасарсангүй.. Kolya-ын багын найз Dima (Vladimir Vdovichenkov) түүнд туслахаар Moscow-гаас ирнэ.. маш амжилттай яваа нь дээр нөлөө бүхий ар талтай хуульч Dima найзынхаа байдалтай танилцаж, шуналтай өөдгүй тосгоны даргатай үзэлцэхээр болно.. ингээд давж заалдаад ч тусыг эс олж тосгоны дарга ялж, харин Kolya-д нөхөн төлбөр гэж ганц өрөө байрны мөнгө өгөхөөр болно. энэ бол шууд дээрэм гэсэн үг.
Ингээд
Dima хууль ёсоор, шударга ёсны төлөө ажиллаад барахгүйгээ ойлгон арай өөр
аргаар буюу хорыг хороор гэдэгчлэн муу аргаар үзэж эхэлнэ. Танил талаараа
яриулан дарга Vadim-ын өнгөрсөн амьдралыг судалж эхэлтэл эхээс төрхөөсөө л
адгийн шаар байсан нь илэрч энэ баримтаа сүрдүүлэг болгон ашиглахаар шийднэ..
Dima тосгоны даргатай уулзаж санаагаа шууд хэлнэ.. хүссэн мөнгийг нь өгөхгүй
бол өөрт буй нууц баримтаа олон нийтэд цацаж даргын амьдралыг там болгоно гэх
бөгөөд Kolya суллахыг шаардана.. Kolya ч суллагдаж, дарга ч мад
тавиулсанаа ойлгоно.. энэ үеэр Kolya-аар үйлчлүүлдэг нэг үйлчлүүлэгчийнхэн
төрсөн өдөр тохиож найзуудаараа агаарт гарч шорлог хийж идэхээр болно, мэдээж
үүнд Dima ч хамрагдана.. эдлэн газраа алдаж байгаа ч гомдохооргүй мөнгө авах
гэж буйдаа сэтгэл ханасан Kolya-ын гэр бүлийнхэн болон түүний найзууд, бас Dima
дарамттай хүнд өдрүүдийн ард гарсан гэж баярлан нэлээн сайн ууцгаана.. Dima
найздаа тусалж байгаадаа баярлахын хажуугаар Lilya-г бодохгүй байж чадахгүй
байлаа.. нууц амрагууд согтсон хүмүүсийн нүднээс зугтан байж секс хийж байгаад
Kolya-д баригдан бөөн юм болно..
нөгөө талд дарга Vadim орон нутгийн хамба
ламтантай ярилцан сууна. Ламтан түүнд хүссэнээ л хий, зоригтой бай, бурхан
чамайг дэмжин гэх мэтийн балай үгсээр булна.. бусармаг үйлийг хөхиүлэн дэмждэг
лам, шашин байдаг аж.. хөх няц болтлоо зодуулсан Dima-г дарга уулзая гэнэ. Dima
гэнэдэж очоод алуулах шахах ба эндээс зайлахгүй бол охиныг нь ална гэнэ..
найзынхаа нүүрийг ахиж харж чадахгүй болсон дарамт дээр нь охиноо, амь насаа
бодон найзыгаа хувь заяанд нь даатгаад арилж өгнө.. ёстой бүх юмаа алдсан Kolya
архинд орж байлаа.. хэзээ мөдгүй хураагдах орон гэр, доромжлуулсандаа гутрах
сэтгэлээс гадна хамгийн гутах зүйл нь эхнэр болон аврагч болж ирсэн анддаа
байв.. гэхдээ Kolya-ын зовлон дуусах болоогүй байлаа..
Оросын кино найруулагч
Andrey Zvyagintsev-ын энэхүү тас хар гэмээр драм нь амьдралын бараан тал, үүнд
мөнгөгүй, эрх дархгүй жирийн иргэн өнөөгийн зэвүүн нийгэмд хэрхэн үртэс болтлоо
бутарч байгааг харуулдаг ба тэрээр киноныхоо санааг Америкийн иргэн Marvin
Heemeyer-ын түүхээс сэдэвлэн Оросынхоо онцлогт зориулан нутагшуулан Oleg Negin-тэй
хамтран бичсэн, ингэхдээ библид гарах түүх болон Германы зохиолч Heinrich von
Kleist-ын “Michael Kohlhaas” туужаас санаа аван кино зохиолдоо оруулж өгчээ.. Andrey
Zvyagintsev энэ цаг үеийн хамгийн сонирхолтой, шилдэг кино найруулагчдын нэг
бөгөөд уг кино нь Канны кино наадмын шилдэг зохиолын шагнал, мөн Алтан
бөмбөрцөгийг шилдэг гадаад кино төрлөөр хүртсэн ба Оскарын наадамд шилдэг
гадаад хэл дээрх кино төрөлд өрсөлдсөн..
миний хувьд хориннэгдүгээр зууны
шилдэг бүтээлүүдийн нэг гэж үзэж байгаа бол BBC уг киног 2000 оноос хойш
бүтээгдсэн хамгийн шилдэг кино жагсаалтын 47-р байрт эрэмбэлжээ.. далай хийгээд
буйдхан тосгоны өнгө төрхийг дэлгэцнээ үзэсгэлэнтэй буулгасан агаад хүйтэн,
зэвүүн саарал өнгө хийгээд уур амьсгал киноны хахир хатуу, шударга бус сэдвийг
ясанд тултал мэдрүүлэх бөгөөд жүжигчдийн үнэмшилтэй тоглолт энэ эмгэнэлт явдал
хаа нэгтээ лав болсон гэх сэтгэгдэл төрүүлнэ.. хүний амьдралын дэндүү хар
бараан талыг үзүүллээ гэж зэмлэх юмуу солонгос кино шиг хэтэрсэн гуниг
зовлонтой гэж санавал том эндүүрэл ба Орос оронд болж байгаа энэхүү шударга бус
явдал хийгээд ёс суртахууныг эрх тушаал, эд мөнгөөрөө гишгэлсэн нь манай Монгол
орныг шууд санагдуулна.. авилгад идэгдэж, шуналдаа тачаадсан манай нийгмийн
ялзрал яг энэ кинонд гарах нь гачлантай ба бухимдаж үзсэнээ нуухгүй, дээр нь
хүнийг бүхий л нүглээс ангижруулах үүрэгтэй гэх шашин нь нүгэлтнээ өөгшүүлж,
өмгөөлөх нь бузартай.. сонирхуулахад, кинон дээр архи уудаг сцен олон гардаг ба
найруулагч болон жүжигчид жинхэнээсээ архи уухаар болж, тэгтэл зураг авалт
бүтэлгүйтэж, зураг авалт удаашрах тусам жүжигчид согтоцгоон зураг авах
хүндрэлтэй болж байжээ..
Comments
Post a Comment