All That Heaven Allows (1955). Өгүүлэх нь, Cary хэмээх тавин нас дөхөж яваа ганц бие хүүхэн болон мод, ургамлын судлаач, дизайнар гучин нас гарч яваа Ron нарын сэтгэл уярам, гайхалтай хайрын мелодрамыг чадан ядан зураглая.. нөхрийгөө нас барсанаас хойш Cary үр хүүхдүүдээ гэсээр өөрийгөө бүрэн умартжээ.. хүүхдүүд бага байхад түүнд санаа зовох асуудал их учир өөрийнхөө талаар ч бодох зав байгаагүй бол одоо хүүхдүүд нь нас биенд хүрэхийн цагт ганцаардлыг илүүтэй мэдрэн, нэг л орхигдсон мэдрэмж төрнө..
Cary эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ бөгөөд хүү нь хорь хүрч яваа нэлээд биеэ даасан эр бол охин нь арваннайм хүрч яваа номын, гэхдээ залуусын анхааалд үргэлж байх охин.. хүүхдүүд томрох тусам гэртээ байх нь ховор үзэгдэж, Cary нэг л мэдэхнээ, өөрийгөө асар ганцаардсан хүн болохыг ойлгоно.. Cary бол царай зүс хийгээд бие хаагаарай харьцангуй залуухан, өнгө зүсээ алдаагүй хүүхэн бөгөөд амьдран буй хотынхоо эмэгтэйчүүдийн клубт байдаг, олон нийтэч, нийгмийнхээ дээд зиндаанд хамаарагдах санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүүхэн болно.. түүнийг өөрийнхөн зиндааны эр болон өөрөөс нь ах хүн ч эргүүлж, хамтран амьдрахыг гуйна.. гэвч Cary тэднийг үл тоох агаад найзын нүдээр л харж, хандлагаа илэрхийлнэ.. харин хүүхдүүд нь түүнийг зиндаа нэг тохитой хүнтэй нийлүүлэхийг хүсэхийн дээр тэр хүн нь өөрсдийнх нь таньдаг, дотно хүн байлгахыг эрмэлзэнэ..
Нэг нартай өдөр
Cary гэрийнхээ хашааны мод, цэцэрлэгийг янзлуулахаар Ron-той танилцана..
Ron ойр хавийн бүх айлын цэцэрлэгч бөгөөд манайхаар бол гэр хороололд
амьдардаг, юмахнаар юм хийчихдэг авъяастай бас сэтгэлтэй, үнэнч залуу
юм.. уйдаж суусан Cary цэцэрлэгч залуутай хамт цайлангаа хэдэн үг
сольсон нь өөрийнхөн болон Ron-ын амьдралыг эгнэгт өөрчилнө.. хүүхэнд
залуугийн элдэв маяггүй \хээгүй\ зан, зоригтой түрэмгий байдал маш их
таалагдаж, улмаар татагдаж эхлэх бол залууд хүүхний шударга,
өөрийнхөөрөө хийгээд гоо үзэсгэлэн нь дурлахад хангалттай байлаа..
өөрөөр хэлбэл, тохирсон, заяагдмал хосууд гэмээр байна.. тийнхүү тэд
уулзах буюу болзож эхэлнэ.. Cary залуухан амрагаа хүүхдүүд болон
найзууд, хүрээлэх орчноосоо аль болох нуух бол Ron харин эсрэгээрээ,
юунаас ч айхгүй хүүхнийг өөрийн хөдөөний умгар гэртээ аваачина.. гэр нь
болох модон байшин нь байгалийн үзэсгэлэнтэй газар байрших бөгөөд Ron-ны
найзууд Cary-г халуун дулаан хүлээн аван дуу хууртай, бүжиг цэнгээтэй
халуун дотно нэг өдрийг хамт өнгөрүүлнэ.. Cary-ын дассан уйтгартай
цэнгүүнээс хөдөөний бор үдэшлэг илүү хөгжөөнтэй, мөн амьд болохыг
мэдэрнэ.. хүүхэн хотод эргэж очоод өөрийг нь элдвээр хэлэх нийгмийн элит
давхарга буюу найзуудын хов жив хийгээд хүүхдүүдийнх нь санаа бодол л
зовооно.. үүнийг ухаарсан Ron хүүхэнд гэрлэх санал тавина..
Cary саналыг
мянгантаа зөвшөөрөвч хүүхдүүсээ зөвшөөрөл авах хэрэгтэй гэсээр түр
хойшлуулна.. Cary-г хүүхдүүддээ хэлэхээс өмнө найзууд нь болон
хүрээллийнхэн нь цөм мэдсэн байна.. цөмөөрөө хүүхнийг янхан харсан мэт
харцгаах ба дотно найзууд нь ч хөндийрцгөөнө.. Cary өөрийг нь хүүхдүүд
нь л ойлгоно, бас өмөөрнө гэж бодно. Гэтэл хүүхдүүд нь түүнийг загнахаас
гадна таниас болж хүний нүүр харах эрхгүй боллоо, бараг бузартлаа
хэмээн чанга эсэргүүцэнэ.. эмэгтэй хүн хүүхдээ л эхэнд тавьж,
хайр сэтгэлээ орхино.. нэг ёсондоо хүүхдүүдийнхээ сайн нэр төрийн төлөө
өөрийгөө золиолж буюу цэцэрлэгчээс сална.. Ron эсэргүүцэж дийлэхээ
болиод эцэстээ зүгээр л гомдож үлдэнэ.. ийнхүү бараг жил өнгөрөн зул сар
болж байна.. Cary сүлд мод хайж яваад Ron-той таарах ба Ron өөрийн
үеийн бүсгүйтэй хамт явж байна.. Cary модоо аваад гэртээ харих ба жилийн
өмнөх жаргалтай, гялалзаж байсан хүүхэн одоо бүр өнгө зүс алдаж, бараг
эмээ болсон байв.. Cary гэртээ охин хүү хоёрын хамт баяраа тэмдэглэнэ.
Энэ үеэр хүү нь өөр хотод ажиллаж, амьдрах болсоноо хэлэн эхдээ зурагт
бэлэглэнэ.. энэ нь гэрийн авгай бол гэсэн шууд утга бөлгөө...
Харин охин
нь нөхөрт гарч буйгаа дуулгана.. энэ давхар баяртай мэдээнүүд Cary-г
баярлуулах ч бүрэн хангалуун сэтгэл ханамж өгсөнгүй.. хүүхдүүд нь
түүнийг гэрт нь нэг зурагттай орхиж байгаа нь энэ.. хүүхдүүд ээжийнхээ
сэтгэлийг бодсонгүйээ.. хүүхдүүд зөвхөн амиа л бодлоо.. хэрэв хүүхдүүд
илүү уян зөөлөн, ухаалаг байсан бол эх нь цайгаа хувааж уух хүнтэй байх
байв.. уг кино бол үе үеийн хайр сэтгэлийг сурталчилагчдад урам зориг
өгөн өдөөсөн өнгөлөг, мөн маш их сэтгэл хөдөлгөсөн романтик, мелодрам
юм.. голдуу драм төрлийн кино бүтээж, эл жанраараа дэлхийд танигдсан
суут Douglas Sirk-ын манлай кинонуудын нэг эл бүтээл бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 373-р байрт жагсдаг.. кино тэр чигээрээ
үзэсгэлэнтэй буюу маш тансаг өнгөний болон кино дүрслэлтэй.. Douglas
Sirk уг бүтээлээрээ, өөрийгөө цаг үеэсээ түрүүлэгч байснаа харуулсан..
Нэгд, хүнийг аливаа нийгэм болон нийгэмлэг \үүнд элдэв клуб болон шашин
орно\ хэрхэн үгүй хийж байгааг болон бие даасан шинжийг үгүй хийгч болох
хэтэрсэн хэрэглээний нийгмийг буруушаасан нь өдгөө тулгамдсан асуудал
болж буйг бүгд мэднэ.. Хоёрт, хайраар л холбогдсон бол арьс өнгө, нас
болон нийгмийн зиндаа огт хамаагүй болохыг үзүүлсэн.. үүгээрэй ижил
хүйстэн болон өнгө мөнгөний хорвоог дэмжээгүй бөгөөд харин ч
эсэргүүцэнэ.. хүн гэдэг хичнээн амиа бодсон бэртэгчин болохыг уг
киноноос харж болно.. сонирхуулахад, киноны гол дүрүүдэд: Jane Wyman,
Rock Hudson нар тоглосон бөгөөд Cary-д тоглосон Jane Wyman үнэндээ 38
настай байсан бол Ron-нд тоглосон Rock Hudson дөнгөж 30 настай байжээ..

Comments
Post a Comment