Betty Blue (1986). Зохиол бичих авъяастай Zorg \ 34 настай\ амьдрахын эрхээр хүсэл болсон ажлаа түр хойш тавин Франц нутгийн нэгэн далайн эрэг дээр нийтийн байруудыг засч, тохижуулдаг ажил хийж амьдарна.. тэрээр нэлээд дэврүүн сэтгэлтэй, хүлцэнгүй дуулгавартай байрын, ер нь сайн хүн.. түүний амьдралд Betty \19 настай\ хэмээх бүсгүй орж ирсэнээр бичих онгод нь дахин хөглөгдөхийн дээр нэгэн хэвийн амьдрал нь үүрд адал явдлаар солигдоно.. Betty түүнээс яг эсрэгээрээ хүн юм.. хурц, огцом араншинтай агаад зарим талаараа хүүхэд шиг гэж хэлмээр.. гал шиг энэ бүсгүй гаднах үзэмжээрээ ч гал шиг халуухан ба эр хүн бүрийн хүсэмжит бүсгүй болно.. ингээд хосууд хамт ажиллаж, амьдарна.. тарчигхан ч гэсэн хоёр биесээ гэсэн хайрынхаа халуунд тэд жаргалтай байцгаана.. нэг нартай өдөр Zorg-н дарга хүрч ирээд залууг толгой түрүүгүй загнана.. энэ байдлыг тэвчихгүй Betty дарга руу дайрч давшилна.. Zorg-н хүлцэнгүй байдалд уурссан бүсгүй гэр орноо буулгаж гарна.. ингэж хуурай агсамнаж байгаад Zorg-н “нуусан” байсан бараг арван ширхэг тэмдгэлэлийн дэвтрийг олно.. тэмдэглэл биш үнэндээ зохиол гар бичмэл байв.. хайртай залуугийнхаа авъясыг олж нээсэндээ урамшсан Betty бүх дэвтрийг өглөө хүртэл уншина.. үүнд Zorg дургүйцэнгүй байх агаад дахиж бичихээ больё гэж бодож байжээ.. зөвхөн хамт амьдрахад ханьтай, сексийн гайхалтай хамтрагчаас гадна оюун ухааны хувьд гайхалтай чадварлаг хүн болохын таньсан Betty жинхэнэ утгаараа, үнэнгээсээ Zorg-г хүндэлж, дундрашгүй хайраар хайрлаж эхэлнэ.. мөн гар бичмэлийг нь хэвлүүлж Zorg-н мөрөөдлийг биелүүлэхээр хатуу шийднэ..
Zorg-н дарга дахиал ирж тэднийг дарамтлана. Энэ удаа Betty
тэсэрч даргын үнэтэй машин руу будаг цацаж, дараа нь уурандаа гэрээ шатаан
түймэрдэнэ.. хосууд орох оронгүй, ер нь далайн эрэг дээр байх эцэсгүй болж Парис
явж амьдрахаар морьдоно.. Парист Betty дотно найз Lisa дээрээ очно.. Lisa
бяцхан зочид буудал ажиллуулан амьдардаг бөгөөд манай хосуудыг уриалгахан
угтаж, өрөө гарган өгч хамт аж төрж эхэлнэ.. энэ үеэр Betty Zorg-н гар
бичмэлүүдийг бичгийн машин дээр цохож бэлэн болгоод хэвлэлийн газарт
хүргүүлнэ.. өглөө бүр нааштай хариу хүлээн шуудангаа шалгах Betty-д Zorg улам
хайртай болсоор.. Lisa энэ хооронд жижигхэн зоогийн газар ажиллуулдаг Eddy гэгч
залуутай дотносож, улмаар хоёр хос, дөрвөн хүн хамт эвтэй найртай амьдарна..
эрхэлсэн ажилгүй Zorg, Betty хоёрт Eddy өөрийнхөө зоогийн газарт зөөгчөөр
ажиллах санал тавина..
Zorg, Betty хоёр зөөгчөөр ажиллана.. Zorg-н номны
хариу ирэхгүйд бухимдах болсон Betty ажил дээрээ нэг ааштай үйлчлүүлэгчтэйгээ
муудаж, дүрэлзэтлээ уурласан Betty үйлчлүүлэгчээ сэрээгээр хатгаж орхино..
Betty-н ааш авир мэдэгдэхүйц хувиран байгааг Zorg болон найзууд анзаарч
эхэлнэ.. нэг уурлахаараа тогтоомгүй авирлан эргэн тойрныхоо эд юмсыг эвдэж
сүйрүүлэхээс гадна хүн рүү догшрон дайрч байв.. Zorg-н номыг хэвлүүлэн
нийтлэхгүй гэсэн хариу ирнэ.. Betty үүнд үхтлээ уурлаж нийтлэлийн газрын
эрхлэгчийнхэн гэрт очин нүүрийг самаар исгэчихнэ.. энэ явдлаас болж Zorg, Betty
хоёр дахин нүүнэ.. Zorg бүсгүйн төрсөн өдрөөр сүйн бөгж өгөх бөгөөд Betty энэ
үеэр жирэмсэн болсоноо мэдэн тэд жаргалаар бялхана.. гэвч Betty андуурсан
байлаа.. жирэмсэн болоогүйдээ улам бухимдах болсон тэрээр сүүлдээ зүгээр сууж
байгаад уурладаг, уурлахаараа юу ч хамаагүй хийдэг, нэг ёсондоо галзуу хүн
болсон байв.. хий юм сонсоод байна гэх бүсгүй өдөр ирэх тусам нүдэн дээр
солиорч байлаа..
харин Zorg энэ бүхэнд итгэхийг хүссэнгүй.. хайртыгаа жаргалтай
байлгахын төлөө чадах бүхнээ хийж байв. Бүр сүүлдээ мөнгө олж Betty-г л
жаргалтай байлгахын төлөө банк хүртэл дээрэмдэнэ.. ингээд нэмэргүйг ухаарсан ч Betty-г
солиорч байгаатай эвлэрч өгөхгүй байв.. нэг өдөр Zorg гэртээ ирэхэд гэрээр нь
дүүрэн цусны толбо байх ба Betty эмнэлэгт хүргэгдсэн байв.. Betty нэг нүдээ
сохолсон байлаа.. мөн эмч Betty-г эдгэрэхээргүй сэтгэцийн өвчинтэй болохыг
хэлнэ.. хамгийн хайртай хүнээ хоёрын хооронд ингэж амьдруулахыг Zorg
хүссэнгүй.. хуучны мэддэг Betty нэгэнт үгүй болсон байлаа.. нэг шөнө
Zorg эмнэлэгт нууцаар орж Betty-н амийг хөнөөдөг.. гэртээ эргэж ирээд шинэ ном
бичиж эхэлдэг ээ...
киног ерөнхийдөн авч үзвэл ийм.. киноны гол буюу
алдаршуулсан зүйлс болох секс хэсгүүд, дэндүү задгай \бүрэн нүцгэн\ зураглал
болон архидан согтуурах үйл явцыг үзэж байж бүрэн мэдрэх тул бичилгүй орхилоо..
дэлгэцнээ гарсан тэр жилдээ оскарын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж
байжээ.. Францын кино найруулагч Jean-Jacques Beineix нутгийнхаа зохиолч Philippe
Djian-ын ижил нэрт роман дээрээс сэдэвлэсэн түүний замналын цор ганц шилдэг
бүтээл болсон энэхүү сэтгэлзүйн эротик драм жанрын кино нь өдгөө хамгийн сайн
буюу үзэх “ёстой” эротик киноны нэгээр нэрлэгддэг.. кино эхлэхэд л далайн эрэг
дээрх навсгар гэрт хоёр хос нүд буруулам хурц секс хийж байгаа гарна, энэ нь
үзэгчдэд кино тэр чигээрээ “ийм” шүү гэсэн санааг өгөх мэт.
Мөн кино дээр ил
тод сексээс гадна маш их архидан согтууралт гардаг.. пивоны шилгүй сцен гэж
бараг үгүй бөгөөд мөн киноны бараг планд хөх өнгө орсон байдаг.. Betty-н
аажмаар галзуурдагийг найруулагч далд утгаар архины хор уршигтай холбож өгсөн
байж болох.. Zorg болон Betty хоёр бол ерөөсөө нэмэх хасах цэнэг шиг хүмүүс юм.
Улмаар нэгдэн нийлснээр өөр хоорондоо уусч байгааг Zorg-н банк дээрэмдэж
буйгаас харж болно.. Zorg-н дүрийг бүтээсэн Jean-Hugues Anglade, Betty-н дүрийг
бүтээсэн Béatrice Dalle хоёр тус кинонд тоглох явцдаа аль хэдийн амьдрал дээр
хосууд болсон байсан агаад кино дээрх гарах секс сцен жинхэнэ юм шиг байдаг нь
үүнтэй холбоотой ба Béatrice Dalle-ын анхны кино ажил байжээ.. үнэхээр бие
биедээ хайртай байсан болохоор тэдний харилцан тоглолт үнэмшилтэй гаргууд сайн
болсон.. Betty-н дүр бол өнгөцхөн харахад галзуу хүн болов ч үнэнч, хайрынхаа
төлөө явж байгаа үйлдлүүд нь сэтгэл татам.. эмэгтэй хүний талаарх мэдүүштэй
\нууц\ зүйлстэй учрүүлэх бүтээл.
Comments
Post a Comment