НЭМЭЛТ: зохиолч Хуберт Селбигийн
"Requiem for a Dream' роман 1978 онд хэвлэгджээ. Найруулагч Аронофский
сургуульд байхдаа л Селбигийн бүтээлүүдэд дурлажээ. Аронофский 2001 онд өгсөн
нэгэн ярилцлагадаа Селбигийн бүтээлийн тухай "Селбигийн бүтээлийг уншсан
хэн ч гэсэн түүний ертөнц ямар их эрч хүчтэй болохыг харж болно. Тэр хамгийн
нийцэшгүй, хилэнтэй үгсийн эргэн тойронд сонсголонтой хөгжмийг эгшиглүүлэн
бичдэг. Энэ номыг унших нь гайхалтай мэдрэмж байсан" гэж байж. Аронофскийн
"Pi" кинонд хамтран зохиолыг нь бичиж байсан Эрик Уотсон энэ романаар
кино хийе гэж анхлан Аронофскийг ятгасан ба Селби ч зөвшөөрөл олгожээ. Тэд кино
эрхийг $1,000 доллараар авсан нь тухайн үед тэдэнд маш их мөнгө байсан буюу
Аронофский "Pi" киноныхоо дараа санхүүгийн хүндрэлтэй байсан ба
санхүү олгогчид энэ сайн кино болно гэдэгт итгэхгүй байв. Селби хэдэн жилийн
өмнө романаа кино зохиол биччихээд байж, энэ нь Аронофскийнхтэй 80% төстэй
байж. Аронофский хар тамхины нөлөөг хүчтэй болгохын тулд илүү залуухан дүрүүдтэй
байхыг хүссэн ч продюсерүүд ингэх нь үзэгчдэд таагүй мэдрэмж төрүүлнэ гэж үзээд
зөвшөөрөөгүй байдаг аж.
Requiem for a Dream (2000). Sara бол тэтгэвэрт гарсан,
хүүтэйгээ амьдардаг ганц бие ээж.. тэрээр өдөржин зурагтыхаа өмнө суун нэгэн
ТВ-н шоу \манай монголоор бол со драм\ үзэж өдрийг өнгөрүүлнэ.. түүний мөрөөдөл
бол уг шоундаа өөрөө оролцох агаад үүнийгээ шөнөдөө зүүдэлж, өдрийн цагаар
мөрөөснө.. шоугаа үзэнгээ юу хийхүү? Мэдээж иднэ. Юм иднэ гэсэн үг. Идэнгээ
үзэж, үзэнгээ идсээр байгаад хөөрхий Sara нэг мэдэхэд жингийн илүүдэлтэй
болсноо мэднэ.. нөхөргүй, ганц хүү Harry-н өөрийн тоохгүй ийм нөхцөлд хөөрхий
эмэгтэй зурагт болон хоолноос л жаргалаа олж байв..
хэрвээ энэ харагдах
төрхөөрөө ТВ шоунд орвол муухай харагдахаа ойлгоод тураах эмийг хэрэглэж
эхэлнэ.. энэ хүргээд бид Sara-гаас Harry руу шилжье.. Harry муу хүү байв.
Тэрээр ихэнхи цагаа анд Tyrone болон хайрт бүсгүй Marion нарын хамт хар тамхи
\герион\ татан өнгөрүүлнэ.. Harry, Tyrone хоёр хар тамхи олж ирэх бөгөөд эхлээд
залуус сонирхож эхэлсэн бол аажимдаа хэрэглэгчээс дамжуулагчийн статустай болж
ирнэ..
гурван найзын хааяхан зугаацаж, мансуурдаг зүйл яваандаа зуршил тэгээд
донтолт руу аваачина.. Harry, Marion хоёр хар тамхийг эс тооцвол үнэхээр
сайхан, хоёр биедээ хайртай, тохирсон хосууд байв.. хосууд хамт байж, хамт
мансуурна.. Harry, Tyrone хоёр овоо борлуулагчид болж тэд мөнгө олж алив зүйлд
санаа амар байж ёстой жаргаж эхэлнэ.. киноны энэ мансуурдаг хэсгүүд маш гоё,
бүтээлчээр хийгдсэн бөгөөд кино урлагийн түүхэнд мансуурах явцыг сэтгэл татам,
шохоорхол төрүүлэм хийсэн өөр кино үгүй болов уу.. залуусаа түр орхиод
ганцаардсан Sara дээр эргэн очьё.. Sara эмэндээ донтсон байлаа.. өдөрт нэг уух
эмийг дөрөв таваар нь уух тэрээр үүнийгээ хэрхэн мэдэх билээ.. эмийн сэтгэхүйд нөлөөлөх хор Sara-н ТВ шоунд
донтох донтолтыг барьж авна.
Ингээд Sara зурагтаа үзэн, ганцаараа инээн, эм ээ
уусаар бүр солиорч, сүүлдээ хий юм сонсож, харж эхэлнэ. Киноны хамгийн алдартай
хэсэг магад Sara-н солиорсон энэ хэсэг болов уу.. баргийн аймшгийн киноноос
илүү энэхүү хэсэг солиорлыг мэдрэх боломж олгодогоороо кино түүхэнд тодоор
үлдэнэ.. эргээд хар тамхичин залуус руугаа орьё. Harry, Tyrone хоёрын бизнес
товчхондоо дампуурна.. тэд хар тамхи олох боломжгүй болж мөнгөнөөс илүүтэй
өөрсдийн хэрэглээгээ хангаж чадахгүй болно.. харамсалтайн тэд энэ үедээ архаг
хар тамхичид болцон байлаа.. Marion хар тамхигүй тэсч ядан бачуурна.. хар
тамхины шарталт архинаас мянгатаа илүү, бүр хумсны үзүүр өвддөг гэдэг... залуус
эцсийн найдвар болох ойролцоох хот руу хар тамхинд явах агаад Harry явахдаа
Marion-нд хар тамхи зардаг, гэхдээ төлбөрөө мөнгөөр биш сексээр хийдэг
залуугийн \секс донтолт\ дугаар өгнө.. Harry, Tyrone хоёрын аян бүтэлгүйтэж
удаашрах ба Harry-н гартаа тарьсан тариа \хар тамхи\ бохир орж, улмаар идээлж,
гар гэхэд гар биш болно.. ингээд тэсэхэд бэрх болж эмнэлэгт хэвтэж, харин
Tyrone шорон орно.. энэ үед Marion байж сууж чадахгүй болж хар тамхи зардаг
залуу дээр очиж төлбөрөө сексээр хийнэ.. энэ бол зүгээр секс биш порн дээр л
гарах төсөөлж болох аймаар секс юм.. киноны төгсгөлд Sara галзуугийн
эмнэлэгт эмчлүүлж, Harry эмнэлэгт гараа тайруулж, Tyrone шоронд дарамтлуулж,
Marion секс үдэшлэгт орж байгаа дөрвөн хүний зовсон үзэгдлүүл ээлжлэн, солигдон
үзэгдэнэ..
энэ бол найруулагч болон зураглаачийн ухаалаг шийдэл бөгөөд
найруулагч Darren Aronofsky-н одоогоор хийсэн хамгийн шилдэг бүтээл гэж бодож
байна.. мансууруулах, ер нь аливаа донтолтын талаар өгүүлсэн цөөхөн \ тус
өгүүлэн буй бүтээлтэй эн зэрэгцэх кино Trainspotting -1996 \ сайн киноны нэг
бөгөөд кинонд үзэх бэрх хэсгүүд олонтойгоос гадна киноны хөгжим кино дүрсээ
улам хүнд, дарамттай болгоно. Хөгжмийг Clint Mansell бичсэн ба хамгийн сонсоход
хэцүү, дарамттай \сайн\ киноны хөгжмүүдийн нэг болжээ.. гол дүрүүдэд Jared Leto,
Jennifer Connelly, Ellen Burstyn нар тоглосон агаад Ellen Burstyn шоунд донтогч
ээжийн дүрээр Оскарт нэр
дэвшсэн байдаг.. бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 629-р байрт жагсдаг
уг бүтээл 21-р зууны хамгийн нөлөө бүхий киноны тоонд ордог.. Судлаачид уг
киноны талаар: идэж барахад хүнд хоол шиг хурц кино, жүжигчдийн тоглолт гайхалтай
ба цөвүүн зураглал нь оюунд хадагдам хэмээгээд цааш нь сэтгэциЙн донтолтын
бишрэм хөрөг, кадр болгон нь донтуулам буюу кино бүтээхүйн арга барил нь
үнэхээр бадрангуй бөгөөд 2000-аад онд "Бөгжний эзэн" трилогийн дараа орох хамгийн
шилдэг бүтээл гэсэн буй.. “хүнд жингийн” энэхүү бүтээлээс бид хар тамхи гэлтгүй
ерөөсөө бүх муу зуршил, донтолт хүнийг алдаг юм гэдгийг харна.. хар тамхитай
нөхөрлөсөн хүнийг зөвхөн үхэл л хүлээж байдаг.. тэгэхдээ хамгийн адгийн үхэл..
Comments
тв.нд донтох, амттанд донтох, тураах эмэнд донтох хамгийн аймар амьдралд ойр санагдаж бна шүү хаха гэхдээ Сара үнэхээр арчаагүй эмэгтэй юм.
ReplyDeleteСара-ууд их болсон доо..
ReplyDelete