Bitter Moon (1992). Истанбулаас жагарын \энэтхэг\ орон руу аялах хөлөг онгоцонд бал сараа тэмдгэлэн яваа Англи хосууд болох Nigel, Fiona нарт тохиох гайхамшигтай хийгээд аймшигтай түүхийг өгүүлсү.. Nigel бол төлөв даруу, “номын” байрын залуу бол түүний эхнэр болоод буй Fiona эр нөхөртэйгөө харваас ижил сонирхолтой, эгэл нэгэн бүсгүй болно.. хосууд санамсаргүй байдлаар нэгэн бүсгүйтэй танилцана, бүсгүйг Mimi гэх бөгөөд ямар ч эрийн ухааныг балартуулж чадах халуухан, үзэсгэлэнтэй залуухан Франц бүсгүй байна...
урт удаан аялалын
явцад хөлөг онгоц дээрх хүмүүс бие биенээ мэдэх болж, хамтдаа хөзөр тоглох
юмуу, эсхүл хамтдаа элдэвийг чалчингаа ууцгаана. Манай Англи хосууд болох
Nigel, Fiona нар ч шинэ танил Mimi болон түүний нөхөртэй аяллын туршид найзлаж,
замын хань болцгооно.. дэндүү сексий Mimi-ын нөхрийг Oscar гэх агаад Mimi-ын бараг
аав гэмээр хөгшин, хачин муухай царайтайгаас гадна гол нь тэрэгэнцэртэй суумгай
эр байх нь тэр.. Oscar-ын яриа хөөрөө их нээлттэй бас оюунлаг ажээ.. тэрээр зохиолч
бөгөөд Nigel-тэй яриа тун нийцэж, улмаар нэгэн шөнө Nigel-г өрөөндөө урьж
эрчүүдийн хувиар ганц юм цохиж унагая гэнэ.. Nigel ч урьсан ёсоор өрөөнд нь
орох ба Oscar өрөөндөө ганцаараа байх агаад эрчүүд ганц юм мултлангаа ярьж
эхэлнэ: Oscar эхнэр Mimi-тэйгээ хэрхэн танилцсан түүхээ ярьж байна, анхаарна уу
“зохиолч болохын тулд уран зохиолын эх орон Парист ажиллаж амьдрахаар ирээд буй
Oscar Парист байр хөлслөн аж төрж байв..
нэгэн өглөө автобусаар явж байгаад Mimi-г
олж харах ба тэр өглөө Mimi яг сахиусан тэнгэр шиг тэнгэрлэг харагдсан агаад Oscar
бүсгүйд шууд дурлах нь тэр.. Oscar-ын аз болж Mimi-д автобусны билет байсангүй,
улмаар Oscar бүсгүйн өмнөөс төлбөр төлөх агаад бүсгүй түүнд баярлаж талархасны
нинжин харц шидлэнэ.. үүнээс хойш Oscar ажлаа хийж чадахгүй, ер нь байж сууж
чадахаа болино.. тэрээр бүсгүйг л хайж олоход хамаг цаг, мөнгөө зарцуулах
бөгөөд нөгөө автобусандаа өдөр бүр очиж бүсгүйтэй ахин таарчих болов уу гэж
горьдоно, гэхдээ Oscar нэлээд хүүхэмсэг эр байлаа... нэг өдөр хүүхэн дагуулсаар
нэгэн ресторанд ортол нөгөөх хүсэл мөрөөдөл Mimi тэнд зөөгч хийж байх нь тэр..
Oscar дагуулж явсан хүүхнээ хаяад үтэр түргэн Mimi дээр очин “зөндөө хайсан”
гээд учир явдлаа хэлнэ.. зовсон цагт нь тус болсон хүнийг Mimi ч таних ба түүнд
өгөөмөр хандаж болзох саналыг нь хүлээж авна.. тэд болзож эхлэх бөгөөд гоё
ресторанд орж, паркаар зугаалж, кино үзэн, нэг ёсондоо романтик өдрүүд
өнгөрсөөр.. Mimi өөрөөсөө өчнөөн ах, дээр нь үзэмж муутай ч өөрийг нь илт
хайрлаж халамжлах Oscar-ын түшиг, нөлөөнд автана.. бүжигчин мэргэжилтэй,
ядуувтар охин ингэж явсаар Oscar-д дасч, өөрийнхөө цэвэр хүслээр түүнд өврөө
нээж, цаашлаад тэднийд нүүж ирэн хамт амьдарч эхэлнэ.. Oscar-ын өвөрт залуухан,
ид цэцэглэж яваа бал бурам мэт амттай жимс өглөө бүр энгэрт нь наалдсаар сэрж
байв.. эр хүн бүрийн хүслэн болсон бие хаа, царай зүстэй энэ Mimi сексийн
хувиар ч ном, кинонд гардаг садар тачаалтай бүсгүй байлаа” хэмээн Oscar Nigel-д
ярих ба үргэлжлүүлэн хэрхэн секс хийдэг байсан, Mimi-ын булцгар цагаан хөх,
ягаан нууцхан эрхтэн зэргийг эрээ цээргүй ярина.. энэ бүхнийг Nigel тух алдаж
сонсох бөгөөд эр хүн л болсон хойно Mimi-г төсөөлөн бодож шүлсээ залгина..
ингэж байтал орой болж Nigel эхнэр рүүгээ явах ба Nigel өрөөндөө ирэхэд эхнэр
нь хүлээж байлаа, Nigel эхнэртэй сонссон бүхнээ ярихад эхнэр дахиж битгий оч
гэхэд Nigel ч ахиж уулзахгүй гэж бодно.
Маргааш нь хосууд тааралдаж, Oscar орой
хүрээд ир, ярих юм байна гэж Nigel-д хэлнэ.. Nigel харин бодож бодож очих ба
Oscar өрөөндөө мөн л ганцаараа байж байна. Тэд мөн л ууж эхлэн, Oscar ярьж
байна “Mimi тэр хоёр диваажинд амьдарч байв.. тэдний өглөө сексээр эхэлж оройг
сексээр дуусгаж байв.. зөвхөн хоёр биенийхээ төлөө амьдарч байв.. жирийн секс
утгагүй болж порно кино дээр гарах бүхий л хэлбэрийн гаж сексийг хийж үзэв..
тэд гэрээс гарахаа больж, хүн амьтантай уулзахаа болив.. энэ бүхэн аажимдаа
Oscar-д дарамттай болж иржээ.. зохиолч хүний хувьд сэдэв, сэрэл олохын төлөө,
мөн угийн зугаа цэнгэлд дуртай хүний хувьд энэ бүхэн шорон шиг санагдаж эхэлсэн
ба сүүлдээ секс сонин биш санагдаж олны дунд л байх хүсэлтэй болох бол Mimi яг
эсрэгээрээ хайртай эртэйгээ хоёулахнаа байхыг хүснэ.. Mimi-ын айхтар муухай хар
Oscar-ын тэсгэлийг эцэстээ барж дуусах агаад нөгөө жаргалтай хосууд маань
байнгын хэрүүл дор амьдрах болов.. Oscar сүүл сүүлдээ Mimi-г үзэхээ больж
эзгүйд нь гэртээ янхан авчирдаг болов.. хэтэрхий хардалт Mimi-г өөрийг нь үнэ цэнэгүй
болгож байгааг ухаарахааргүй залуу байлаа..
Oscar үнэндээ эрх чөлөөт амьдралыг
хүсэгч нэгэн байлаа.. дэндүү хүсч авсан юм тэгсгээд сонирхол бууруулдагийн
адилаар Oscar-ын Mimi-г гэх хайр, хүсэл ассан шигээ дорхоноо унтарчээ.. улмаар
зохиолч маань Mimi-г бүр үзэхээ больж гэрээсээ хөөнө.. харин бүсгүй эргээл
эрдэг байв.. Mimi бүр шалдаа бууж “хүссэн бүхнийг чинь хийе, зарц чинь больё,
зүгээр хажуудаа л байлгаач” хэмээн сөгдөж гуйдаг.. Oscar гуйлтыг хүлээн авах ба
Mimi-г шөнө секс боол шигээ ашиглаж, өдөр гэрийн зарц мэт ашиглана.. бүр олны
өмнө нохой шиг доромжилж, дэндүү дорд үздэг.. хөөрхий Mimi өнгө зүс алдаж
нүднээс гарлаа.. энэ үеэр Mimi жирэмсэн болсоноо Oscar-д хэлэхэд тэрээр үл тоож
авхуулахыг шаардана.. үр хүндүүлсэний дараа Oscar бүсгүйг хамт гадаад улс руу
явъя гэж худал хэлж Mimi-г хууран ганцаарангийн онгоцонд суулгаад явуулчихдаг”
гээд Oscar-ын хоёрдахь өдрийн яриа өндөрлөдөг.
Nigel өрөөндөө ирэхэд эхнэр нь
унтаж байв.. Nigel-ын толгойд бум бужигнаж, түм түжигнэнэ. Oscar-ын завхай,
балмад яриа Nigel-ын нойрыг хулжаахаас гадна сэтгэлзүйд нь асар их нөлөөлнө..
уг ярианаас Mimi-г өрөвдөхийн дээр бүсгүйг хүсч байгаагаа дотроо хүлээн
зөвшөөрч байв. Дараагийн өдөр хосууд таарахад Mimi илт Nigel-д сээтэн хаяах
агаад Fiona-ын бие муудаж, зан ааш нь илэрхий хувираад байлаа.. орой болоход
Nigel Mimi-тэй секс хийх бүхий л бололцоог хайх ба бүсгүйд ухаангүй дурласан
байв.. харин Oscar ярианыхаа сүүл хэсгийг ярихыг хүсэхэд Nigel олон гуйлгалгүй
өрөө рүү давхиж очно.. Oscar-ын сүүлчийн яриа “Mimi-г гадаад улс руу
тонилгосноос хойш Oscar дахин эрх чөлөөг олж, дураараа дургиж амьдарчээ.. Oscar
өдөр бүр өөр хүүхэнтэй сексдэж, орой болгон гадуур архидаж байв..
ийнхүү
завхайрч яваад авто осолд орж суумгай болов, нэг ёсондоо нүгэл нүдээрээ гэгч
болно.. энэ үед Mimi гадаадаас ирэх бөгөөд суумгай, асаргаа халамж хэрэгтэй
Oscar-г сайн дураараа харж хандах үүргийг хүлээнэ, өөрөөр хэлбэл тэд хуримаа
хийдэг.. Oscar нэгт: өөрийгөө халамжлуулахын төлөө Mimi-тэй байхыг зөвшөөрнө,
хоёрт: бүсгүйг урдны адил өөрт нь ухаангүй хайртай, хүсэл биелүүлэгч тэнэг гэж
бодож байв. Харин энэ бүхэн том андуурал байв.. Mimi харин цэвэр өшөө авахаар
энэ бүхнийг хийсэн байв. Бүсгүй Oscar-г халамжлах нэрээр чухамдаа янаглан
зовооно.. өдөржин гэрт нь ганцаар нь орхихоос эхлүүлээд усан онгоцонд нь хүйтэн
усанд үлдээх зэргээр чадна.. хамгийн хэцүү нь гэртээ танихгүй эр авчран Oscar-ын
нүдэн дээр секс хийж доромжилдог” хэмээн мань Oscar хэлэх бөгөөд үүнийгээ
гомдсон шинжгүй харин ч ер бусын зүйл юм шиг ярина.. Oscar ярианыхаа төгсгөлд
“энэ бүхэн зөв гээд, чи Mimi-тэй миний нүдэн дээр секс хийх хэрэгтэй” гэнэ..
залхаасан бичвэрээ энд хүргээд зогсооё.
Киноны төгсгөл итгэмээргүй өөрөөр
эргэдэгийг хэлмээр байна..
дэлхийн кино урлагт данстай кино найруулагч Roman
Polanski-ын тус бүтээл түүний хамгийн шилдэг ажилд тооцогдоггүй ч сайн ажлынх
нь тоонд ордог. Аймшиг хийгээд сэтгэлзүйн триллер төрөлд гаршсан Roman Polanski
драм-эротик жанрт өөрийн гэсэн онцгой өнгийг уусгаж үлдээжээ, энэ киногоороо..
үнэхээр ч эротик-триллер төрлийн уг бүтээлд гоо зүйн эротик дүрслэлийг болон
хүний сэтгэлзүйн дээрэнгүй, хүчирхийллэг муу шинжийг гайхалтай хослуулан
дүрсэлсэн ба тиймээс ч эротик жанрт өндөр үнэлэгдэж ирсэн бүтээл болжээ.. гол
дүрүүдэд: Hugh Grant \Английн жүжигчин, продюсер\, Emmanuelle Seigner \Францын
жүжигчин, модел тэрээр Roman Polanski-ын эхнэр\ нар тоглосон ба номын хэрнээ
секс хүслийнхээ боол болж буй сэхээтэн залууг Hugh Grant сайн гаргаж чадсан бол
Emmanuelle Seigner харин хайр болон хүсэл тачаалдаа автаж, улмаар хайр нь өшөө
авалт болон хувирсан залуухан бүсгүйн дүрийг байж болох тэр хэмжээнд гаргасан, өөрөөр
хэлбэл Mimi-ын дүр кино урлагийн хамгийн халуухан бүсгүйн дүрүүдийн нэг яах
аргагүй мөн..
гал шиг халуун хайр хэрхэн мөс шиг хүйтэн болж буйг кино харуулах
агаад хайр, үзэн ядалт, секс, өшөө авалт энэ бүхэн нэгэн цогц, нэг ёсондоо
эргэлдэн буй нэг бөөрөнхий бөмбөрцөг мэт... ер нь аливаа юм хэтрэхээрээ утга
учраа гээдэгийн тод жишээ кино юм.. тус кинонд өгүүлэн буй бүхэн хэдий уран
сайханжуулсан ч гэсэн бидний эргэн тойронд нууцаар оршдог секс амьдралууд
гэдэгт итгэж болно.. 18 наснаас дээш насныхан үзэхийг зөвлөе.. киноны зохиолыг
Францын зохиолч, философич Pascal Bruckner-ын “Lunes de fiel” роман дээрээс
сэдэвлэн дэлгэцийн бүтээл болгожээ..
Comments
Post a Comment