Хар ба Улаан



Dead Ringers (1988). Анагаах ухааны салбарт буюу тодруулбал эмэгтэйчүүдийн салбарт ихэр хоёр эмч болох Beverly, Elliot \ Jeremy Irons – Оскарын шагналт Английн жүжигчин\ нар цахиур хагалан гарч ирнэ.. ах дүү ихрүүд багасаа энэ салбарт дур сонирхолтой байсны дээр бүх зүйлсээ хуваалцаж сурсан тэдний онцгой харилцаа нь амжилт, бадралынхан хөшүүрэг гэлтэй.. ах дүүс гадна талаасаа ялгагдахын аргагүй төстэй бол дотоод сэтгэл, араншингаараа өөр хүмүүс болно. Elliot нь хүйтэндүү, хурц талдаа бол Beverly нь арай зөөлөн, дорой зан чанартай... оюутан цагаасаа салбартаа танигдсан ихрүүд цагийн шалгуураар алдаршиж, салбартаа тэргүүлэх эмчид болцгооно.. ихрүүдэд мөнгө, алдар нэр өөрөө л хүрээд ирж байв. Онцгой чадвартай хүмүүс зан араншин хийгээд сэтгэлзүйн өвөрмөц “галзуу” талтай байдагчлан киноны баатрууд маань ч тийм байна.. тэдний хачин байдал нь гэвэл бүх юмаа хуваалцаж дундаа хэрэглэнэ.. 

нас биед хүрцгээсэн ч хамт амьдрах бөгөөд нэгнийхээ завгүйд нөгөөх нь очиж ажил албын өмнөөс зохицуулна.. үүгээр зогсохгүй хүүхнүүдийг ч тэд дундаа хэрэглэнэ, тухайлбал, Elliot нь нүүрэмгийгээрэй эхэлж хүүхнүүдтэй танилцан түрүүлэн өвөртөө оруулчихаад арай номхон Beverly-дээ шилжүүлдэг байв. Хүүхнүүд тэднийг солигдож байгааг мэдэхгүйд хамаг амт нь оршино.. Нэг хүүхэн ээ, энэ байдлаараа хэсэг ашиглаж байгаад солиж дараагийнхдаа шилжих бөгөөд ихрүүдэд энэхүү явдал нь их зугаатайгаас гадна хэрхэн, яаж цэнгэн жаргаснаа өөр хоорондоо ярина.. тэдэн дээр олны алдартай жүжигчин, дуучин хүүхнүүд ирж үйлчлүүлнэ.. эмэгтэйчүүдийн эмч болохоор “хохирогчдоо” эмнэлэгээсээ олох нь энүүхэнд..

Elliot нэгэн жүжигчин хүүхэнтэй эмчийн хуваарь танилцана.. тэр хүүхнийг Claire \ Канадын жүжигчин\ гэх агаад хүүхэд төрүүлэх боломжгүй жүжигчин маань сексийн донтой байсан нь Elliot-ын сонирхолд их нийцэнэ.. тэд садист төрлийн секс хийдэг байв.. ингээд хүүхнээ шилжүүлэх хугацаа болж Claire-г Beverly “авна”. Beverly харин Claire-д дурлачихна.. хүүхнийг хаях цаг ирэхэд Beverly чадахгүй, мөн хүсэхгүй болсон байв. Юу гэвэл, хүүхний сайн талуудыг олж нээсний дээр дотоод сэтгэлдээ ганцаардаж байсан Beverly-д хүүхэнтэй хамт үлдэх айдас хийгээд хүсэл төрнө.. энэ бол эхний шалтгаан бол хоёрдахь шалтгаан нь, хүүхний сексийн “авъяас” Beverly-г ороон хүлсэн байлаа.. гэтэл Claire нэг хүнтэй л явж байна гэж бодох ба тэр нэг хүндээ сэтгэлтэй болсон байв.. ямар ч нууц илчлэгддэгийн “онолоор” ихрүүдтэй явж байгаагаа хүүхэн олж мэдэн тэднээс холбоогоо тасална.. энэ явдалд Beverly сэтгэлээр унаж архинд орох бол Elliot шал тоохгүй.. гэхдээ нэгэнт хайр сэтгэлээр холбогдсон улс дахин учрах ёстой байлаа. Ийнхүү хэсэг хугацааны дараа Beverly, Claire нар дахин нэгдэж, хамтдаа амьдарна.. 

Claire нойрны эмгүйгээр унтдаггүй, хааяа нэг хар тамхи хэрэглэчихдэг байсан ба Beverly-д энэ нь халдаж орхино.. секс, мансуурал, самууралд хэт живж эхэлнэ Beverly.. сүүлдээ ажилдаа ч явж чадахаа больж хар тамхины нөлөөнд гүн орно.. Claire жүжигчин болохоор сараар, улирлаар өөр хотруу явчихдаг байв.. энэ үед хяналтгүй дээр нь угийн зөөлхөн, дорой Beverly хар тамхичин болон хувирна.. хар тамхины нөлөөгөөр хий юм харах, төсөөлөх болж, хий хоосон Claire-г хардана.. мансуурсан байдалтайгаар хагалгаа хийж байгаад өвчтөнөө гэмтээж эмнэлэгээсээ ч хөөгдөж нэг мөсөн баларна.. Elliot чадах чинээгээ тусалж эхлэх ч оройтсон байлаа, учир нь Claire түүнд дургүй болохоор Elliot тэдний амьдралаас бараг гарсан байв.. мансууран галзуурсан Beverly хайрт хүүхнийхээ хүүхэд гаргадаггүйг эмчлэхээр эмэгтэйчүүдэд зориулсан багажыг төсөөллийнхөө ертөнцөөс буулган байж бүтээнэ. Уг аймшигт багажаараа Claire-г эмчлэх гэж ирэхийн хүлээнэ.. 

Аймшгийн киноны төрөлд өөрийн байр суурь, кино хэлтэй Канадын кино найруулагч David Cronenberg-ын сэтгэлзүйн "body horror" төрлийн уг бүтээл үзэхэд хамгийн хэцүү, жигшмээр киноны тоонд ордог ба нэг ёсондоо маш сайн, шилдэг хоррор юм.. гэртээ үхсэн байдалтайгаар олдсон ихрүүд болох Stewart, Cyril Marcus хоёрын эмгэнэлтэй бодит түүхээс сэдэвлэсэн бичсэн Америкийн зохиолч Bari Wood-ын “Twins” романыг David Cronenberg болон Norman Snider нар кино зохиол болгожээ.. David Cronenberg-ын хоррор арга нь эротик өнгө төрхтэй байдгаараа хараа булаахын дээр аймшиг гэхээрээ л утга учиргүй биш харин ч уран бодож, алсуур санаа өгч байдаг.. энэхүү бүтээлийг 1993 онд Канадын бүх цаг үеийн хамгийн шилдэг арван киноны тоонд багтаасан байдаг ба мөн хамгийн аюултай 25 киноны нэгээр нэрлэсэн байдаг.. 
эмэгтэй хүн болгоны хар дарсан зүүд гэгддэг эл хоррор бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 381-р байрт жагсдаг ба Total Film сэтгүүл уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 хоррор киноны 35-р байрт, Entertainment Weekly сэтгүүл бүх цаг үеийн хамгийн аймшигтай 25 хоррор киноны 20-р байрт тус тус жагсаасан байдаг.. гол дүрд Jeremy Irons хоёр ихрийн дүрд бишрэмээр тоглож шүүмжлэгчдээс А үнэлгээ авсан байдаг ба хоёр өөр дүрд нь зориулж хоёр хувцас солих өрөө, хоёр өөр хувцас хэрэглэл ашиглаж байсан гэдэг бөгөөд заримдаа хоёр дүрээ хольж солин төөрөлдөж байсан гэж өөрөө хэлсэн байдаг ч гайхамшигтай хүчин чармайлтаар дүрүүдээ бүтээсэн байдаг.. Сонирхуулахад, Robert De Niro анх ихрийн дүрийг санал болгоход эвгүйцсэнээр татгалзсан гэдэг..

Comments