Fight Club (1999). Кино Narrator буюу нэр нь үл мэдэгдэх өгүүлэгчтэйгээр
эхэлж бас төгсдөг. Дэлгэцнээ гарах залуу бол өгүүлэгч өөрөө \ Edward Norton –
Америкийн жүжигчин, энэ цагийн хамгийн авъяаслаг жүжигчдийн нэг\ юм.. өгүүлэгч
маань нойргүйдлийн өвчинд нэрвэгдсэн, бум бужигнасан их хотод амьдрах мөртлөө
ганцаардаж зожгорсон нэгэн агаад даатгалын газарт хүссэн хүсээгүй нэг юм
ажиллаж, амьдардаг.. тэрээр энэ зовлонгоосоо ангижрах гэж өвчин зовлонгоороо
адилхан хүмүүс цуглардаг клубүүдэд явна.. эдгээр нь, жишээн: хорт хавдартай
юмуу сэтгэлзүйн гутралд орсон хүмүүсийн нэгдэж нийлэн зовлон жаргалаа
хуваалцаж, гол нь ганцаараа биш гэдгээ мэдрэх гэсэн хүмүүсийн клубүүд болно..
өгүүлэгч ингэж яваад клуб дээрээ Marla \ Helena Bonham Carter – Английн жүжигчин\гэдэг хүүхэнтэй
танилцах ба хүүхэн өвдөөгүй, зовоогүй атлаа худлаа жүжиглээд байгааг олж мэдэн,
үүнд дургүйцэх бөгөөд хүүхэн бас л нэг олны дунд ганцаардаж, эргээд олны дунд
орох гэсэн хүн байв. Энэ Marla юунд ч автагддаггүй, хэзээ ч үхэж болох учраас юунаас
ч айхгүй, юунд ч зовохгүй амьдарна.. Тэд дотно харьцаатай болох хэдий ч
киноныхоо гол санаанд түргэн орохын тулд энэ хэсгийг алгасъя.. өгүүлэгч буюу
гол дүр маань ажлын шугамаар явж байгаад Tyler Durden \ Brad Pitt – Америкийн жүжигчин,
продюсерийн хувиар Оскар хүртсэн\ гэх саван зардаг залуутай танилцана агаад замын
турш овоо яриа хөөрөө нийлэн утсаа солилцоно.. өгүүлэгч гэртээ иртэл гэрийн
шатаасан байна, хэн нэгэн, орох оронгүй болсон өгүүлэгч Tyler Durden руу ярьж,
улмаар тэд уулзаж, өвөр түрийндээ ортлоо ууцгаана. Дараа нь Tyler Durden-ын санаачлагаар
тэд зодолдоно: ингэдэг нь, өгүүлэгчид жинхэнэ амралт тайвшрал болох ба тэрээр
нурж унах дөхсөн Tyler Durden-ын гэрт очин хамт амьдарч эхэлнэ..
тэд байнга
зодолдох бөгөөд үүнийг нь харсан бааранд суугаа эрчүүд тэдэнтэй нэгдэж эхэлнэ..
нэгэн хэвийн уйтгартай амьдралаас уйдсан эрчүүдийн нууц зодооны бүхэл бүтэн бүлгэм
үүсэх ба зодооны клубийн ахлахыг Tyler Durden гэнэ.. бүлгэм өргөжин өргөжсөөр
зохион байгуулалттай алан хядах байгууллага болно.. энэ байгууллагийн гол бай
бол хүмүүсийн гахай шиг замбараагүй хэрэглээний гол эх үүсвэр болох зар
сурталчилгаа болон ерөөсөө анти-материалист нийгэм юм.. бичигч би бээр киноныхоо
үйл явдлыг энд хүргээд зогсохгүй бол киноныхоо үйл явдалыг бүрэн биччихвэл кино
үзэгчид амтгүйн дээр угаасаа ийм төрлийн киног бүрэн өгүүлэх амаргүй, маш их
нуршсан болох аюултай, иймээс киногоо амьд үлдээж, гол өөрийн санаагаа гаргахыг
илүүд үзлээ, тэгээд ч харьцангуй орчин үеийн кино тул бүх хүн үзсэн байх гэж
найдаж байна: тухайлбал кино төгсгөлийн эргэлт болон толгой эргүүлдэгээрээ
шилдэгт орж, киноны амин сүнс үүндээ орших учир заавал ч үгүй өөрөө үзээрэй гэж
уншигчддаа захих байна.. киног энэ цагийн Америкийн шилдэг найруулагч, триллер
төрлийн киногоороо алдаршсан David Fincher найруулсан ба Америкийн зохиолч,
сэтгүүлч Chuck Palahniuk-ын ижил нэрт романыг Америкийн кино зохиолч Jim Uhls
кино зохиол болгожээ..
энэхүү бүтээл нь шинэ үеийнхэн буюу жараас далан онд
төрсөн шинэ үеийнхний зар сурталчилгаа суурьтай, хэрэглээний нийгмийн хоорондын
зөрчлийг ухвар сэдвээ болгосон ба уг киног Rebel Without a Cause (1955) болон The
Graduate (1967) гэсэн бүтээлүүдтэй сэдвийнх нь хувьд харьцуулан үздэг ажээ.. тус
бүтээлийг холливуудын фашизмыг хамгийн шулууханаар, илт дэмжих маягтай хийгдсэн
арилжааны кино гэж өдгөө үзэх болсон ба кинонд гарах үзэхэд бэрхтэй цус нөж,
хүчирхийлэл болон дүрүүдийн архи ууж, тамхи татах зэрэг нь өсвөр насныханд муу үлгэр
дуурайл үзүүлэх аюултай гэж анхааруулж байж, анхааруулаг ёсоор ч болж нэгдсэн
улсад кинон дээрх шиг бүлгэмүүд үүсч зодоон цохио хийж буй бичлэгээ нетэд
байршуулах, элдэв төрлийн хэрэг тарин хуулийн хариуцлага ч хүлээж байв, өөрөөр
хэлбэл энэ кино нийгэмд үзүүлэх аюулаарай Stanley Kubrick-ын A Clockwork Orange-тэй
ижил хэмээн судлаачид үзэхдээ техник болон хэлбэр агуулгаараа кино урлагт
дэвшил авчирсан шинэ бүтээл болсон гэж үзэх болжээ..
найруулагч David Fincher
фашизмыг сайшаасан санаагаа хамгаалж, энэнээс өөр аргаар кино бүтэх аргагүй
байсан гээд кино үзэгчдэд том мессеж үлдээж чадсан бол зорилго биелсэн гэжээ..
өгүүлэгч бол эд хэрэгслийн төлөө, идэж уухын төлөө бидний бүтээсэн нийгэмд байхыг
хүсээгүй “эсэргүү” бөгөөд тэр бүгдийг устгаж, сөнөөж байж л цоо шинэ эрүүл,
илүү оюунлаг ертөнцийг бүтээхийг хүсэхдээ харгис, нихилист, бүр фашист замыг
сонгож байгаан аргагүйдсэн, үүнээс өөр гарцгүйг харуулжээ.. өгүүлэгч Tyler
Durden-г гарч ирэхгүй бол сул дорой, өчүүхэн байх бол Tyler Durden гарч
ирсэнээр хүчирхжин өөрчлөгддөг ба энэ хоёр сэтгэлзүйн төлөв эрс тэрс: Tyler
Durden гарч ирсэнээр өгүүлэгч Marla-тай илэн далангуй харьцаж, хурьцал ч хийхэд
Tyler Durden үгүй бол өгүүлэгч хүүхэнд халдаж үл зүрхэлнэ.. найруулагч David
Fincher уг киногоо насанд хүрэх явцыг үзүүлсэн бүтээл, өгүүлэгч бол нэг хүн биш
“бүх” хүн, түүний бүтээсэн Tyler Durden бол өөрөө байхыг хүсдэг тэр хүн нь, мөн
Ницшэгийн шилдэг хүн болох философийн санаа агаад эл бүтээлийг судлаачид философийн
кино гэдэг.. тухайн цаг үед киног сайн муу адилхан хэмжээнд хүлээж авсан хэдий
ч одооны өндөрлөгөөс ерээд оны эр хүний хөрөг, жинхэнэ эрчүүдийн кино гэх
мэтээр өргөмжилөн култ классик нэрийг авсан ба уг киног Total Film, Empire
сэтгүүлүүд бүх цаг үеийн хамгийн аугаа киноны нэг хэмээсэн бол Premiere сэтгүүл
Tyler Durden-ын "The first rule of fight club is you do not talk about
fight club" гэдэг ишлэлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг кино ишлэлийн
тоонд багтааж, Tyler Durden-ын дүрийг Empire сэтгүүл хамгийн шилдэг зуун дүрийн
наймдугаарт жагсаажээ, мөн мэдээж бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
430-р байрт жагсах агаад чухал болсоор байгаа цаашид ч улам чухал байх кино..
David
Fincher киноны хөгжмийг алдарт Radiohead хамтлагаар хийлгэхийг хүссэн ч дуучин Thom
Yorke “OK Computer” цомог дээрээ ажилласан стрессээс гараагүй байна хэмээн
татгалзсанаар киноны хөгжмийг Dust Brothers туурвижээ.. киноны жүжигчдийн
бүрэлдэхүүн орчин цагийн оддын чуулга гэмээр: Edward Norton, Brad Pitt, Helena
Bonham Carter, Jared Leto нар тоглоцгоосон.. Edward Norton замналынхаа шилдэг
дүрүүдийн нэг өгүүлэгчийн дүрийг кинонд бүтээсэн бөгөөд түүний оронд Matt Damon болон Sean
Penn тоглох боломжтой байсан бол Tyler Durden-ын дүрийг анх Russell Crowe-д
өгөхөөр ярьж байсан ч Brad Pitt ялсан ба миний хувьд Brad Pitt энэ кинонд
тоглосон дүрээрээ надад үүрд дурсагдах болов уу.. Marla-ын дүрд Reese
Witherspoon, Courtney Love болон Winona Ryder гэсэн жүжигчдийн нэрс яригдаж
байгаад эцэст нь Helena Bonham Carter-г сонгожээ.. Киноны өнгөн тал буюу өнгөц үзэхэд зодоон
нүдээн, нүд хальтрам цус нөжөөс авхуулаад бяцхан тероррист бүлгэмийн талаар
юмуу? Эсхүл галзуу, төсөөлөл мөрөөдлөө ялгаж салгаж чадахаа байсан хүний талаар
юмуу? Гэмээр. Гэвч Үнэндээ аль нь ч үгүй мөртлөө бас мөн юм.
Чухамдаа киноны
гаднах хальс нь хурц бөгөөд бүдүүлэг бол киноны доторх буюу гол санаа нь,
өмхийрсэн, ялзран байдал энэ нийгмийг маань илтгэнэ.. мөн түүнчлэн, бид бүхэнд
буюу хүн төрөлхтөний түгээмээл асуудлууд болсон ганцаардал хийгээд ядуурал юм..
бид бүхэн өдгөө ганцаараа гэдгээ мартагнахын тулд аль нэг намд элсэх юмуу
шашинд орох, үгүй гэхэд хамгийн багаар бодоход спортын баг дэмжих, эсхүл
фэйсбүүкийн групт нэгдэж өөрийгөө ганцаараа биш, бүлэгт хамааруулж, нэг зүйлийн
хэсэг гэж бодож сэтгэлээ тайтгаруулдаг болжээ.. энэ сэтгэлзүйн чанар нь эрт
үеэс өнөө цаг хүртэл хэлбэрээ өөрчлөх маягаар явсаар буй.. хоёрдахь хөндсөн
сэдэв яг өнөөгийн дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох ядуурал буюу утга
учиргүй хэрэглээ юм.. бид бүхэн үнэндээ хэрэгцээнээсээ хамаагүй илүүг хэрэглэж
байна жишээн: утасыг нэг жил болоод л солих, утас нь ярьж, мсж бичиж болж л
байгаа..
энэ маягаар зөвхөн хэрэглээ, хэрэглээ бас дахин хэрэглээ болсон энэ
нийгэм маань ханаж цадахгүй, үргэлжийн идэж уусан үлгэрийн мангас шиг болж..
сүнсээрээ, мөн чанараараа энэ нийгэм маань ялзарсан бөгөөд цөөхөн улс эрх
ашгийнхаа үүднээс олонхийг зориудаар энэ мэт бодогч, эргэцүүлэгч биш хэрэглэгч,
донтогч болгож байна.. анти-материалсит, анти- капиталист нийгэмд зодооны клубийнхан
бүрэлдэж, үүсэх хэрэгтэй.. энэ мунхаг харанхуй нийгэмд саван бүтээгч шиг сөрсөн,
эсэргүү, гэхдээ олныг ухаалаг, зөв замруу дагуулан чирэх хүн хэрэгтэй.. хүмүүс
бид бүтээсэн зүйлсийнхээ боол болж байгааг, хэрэглээгээ хянаж чадахаа байсныг
түрэмгий гэхдээ зэвүүн талаас нь кинонд харуулна.. Сонирхуулахад, Brad Pitt,
Edward Norton хоёр хэрхэн саван хийхэд үнэхээр суралцсан агаад Brad Pitt
болон Helena Bonham Carter нар нүдэнд
харагддаггүй секс хийдэг сцений дуугаралтыг бичиж авах гэж гурван өдөр
зориулжээ..
НЭМЭЛТ: Найруулагч Дэвид Финчер уг
киногоо 1967 онд гарсан "The Graduate" кино шиг 30 насныханд
зориулсан ч насанд хүрэх явцыг харуулсан бүтээл гэжээ. Финчер өгүүллэгийг
"бүх хүн" гэж тодорхойлсон ба кино зохиол дээрээ "Жак" гэж
нэрлэсэн байсан ч кинонд нэрийг огт дурддаггүй. Финчер өгүүлэгчийн гарал
үүслийг тоймлохдоо: "тэр өөрт нь сургасан бүхнийг хийхийг хичээсэн,
өөрийнхөө биш ертөнцөд багтах гэж оролдсон. Тэр жаргалыг олж чадаагүй учраас
гэгээрлийн замд орохын тулд эцэг эх, бурхан, багшийгаа "алах" ёстой"
гэжээ. Кино эхлэхэд тэрээр эцэг эхээ "дуусгасан" байдаг ба Тайлер
Дюрдентэй хамт хийх ёсгүй зүйлээ хийж бурханаа хөнөөдөг. Төлөвшилтийн үйл явцыг
бүрэн болгохын тулд багш Дюрденийг алах ёстой. Энэхүү дүр бол 1990-ээд оны "The
Graduate" киноны архетипийн урвуу дүр юм; өмнөө байгаа боломжит ертөнцөд
байх боломжгүй залуугийн тухай агаад түүнд ямар ч боломжгүй байхгүй, тэр
амьдралаа өөрчлөх аргыг төсөөлж чаддаггүй.
Тэрээр хилэгнэж, төөрөлдсөн, тиймээс
эргэн тойрондоо үзүүлсэн түүний хариу үйлдлээс Дюрден бий болж байна. Ницшегийн
"Дээд хүн" буюу Дюрден ингэж түүний ухаанд үүсч байна. Дюрден бол
Өгүүллэгчийн байхыг хүсдэг хүн, Дюрденд бусдыг ойлгох чадваргүй байхгүйгээс
гадна Өгүүллэгч амьдралд тулгарсан ёс зүй хийгээд ёс суртахууны түвэгтэй
асуудлыг шийдвэрлэхэд тусалдаггүй. Финчер тайлбартаа "Дюрден бидний
амьдралын концептыг идеалист байдлаар шийдэж чадна, гэхдээ энэ нь орчин үеийн
хүмүүсийн мэддэг шиг бодит амьдралын зөвшилцөлтэй хамаагүй юм. Энэ бол одоо
болж байгаа олон зүйлд чиний шаардлага байхгүй. Энэ зүйл бий болчихсон, одоо
ажиллах л хэрэгтэй юм" гэжээ. Студийн захирлууд уг киног "хөнөөлтэй,
үймээн самуунтай" гэж санаа зовж байсан ба Финчер киногоо "инээдтэй,
үймээн самуунтай" болгохыг хичээж, хэтэрхий хорон элементүүдийг
зөөлрүүлэхийн тулд хошин өнгө аяс оруулж өгчээ. Кино зохиолч Жим Ухлс киногоо
романтик кино гэж тайлбарладаг: "Энэ кино бол дүрүүдийн эрүүл зөв
харилцаанд хандах хандлагатай холбоотой. Бие биедээ эрүүл бус, хатуу ширүүн юм
шиг санагдаж байгаа ч үнэндээ энэ нь өөрсдөд нь хэрэгтэй байдаг, учир нь хоёр
дүр хоёулаа сэтгэлзүйн хувьд туйлдсан байдаг" гэжээ.
Өгүүлэгч Марлатай
дотно болохыг эрмэлзэж байгаа боловч өөрөө түүнтэй дэндүү адилхан болохоор
ойртож чаддагггүй. Марла бол Өгүүлэгчийн хувьд дур татам, сөрөг үзэлтэн боловч
Өгүүлэгч Дюрдентэй нөхөрлөж байхдаа сэтгэл татам, шинэлэг шинж чанарыг өөртөө
хүлээн авдаг. Өгүүлэгч Дюрдентэй биечлэн холбогдоход таатай байдаг, гэхдээ
Дюрден Марлатай секс хийхэд тэдэнд атаархдаг ба Өгүүлэгч нөхөрлөлийнхөө талаар
Дюрдентэй маргалдахад Дюрден түүнд найзууд байх бол тэдний судалж буй
философийг хэрэгжүүлэхэд л зориулагдсан хоёрдугаарт орох зүйл гэж хэлдэг билээ.
Дюрден Марлаг эрсдэлтэй учир замаасаа зайлуулах ёстой гэж хэлэхэд Өгүүлэгч
хүүхэнд анхаарах ёстойгоо ухаараад Дюрденээс хөндийрдөг. Найдваргүй хүүрнэгч
болох Өгүүлэгч нь Дюрденыг ухаандаа төсөөлж байгаагаа ухаардаггүй. Мөн тэрээр
тулааны клубыг хүчирхэг гэдгээ мэдрэх арга зам хэмээн андууран хөгжүүлдэг,
гэтэл өгүүлэгчийн биеийн байдал сулрах тусам Дюрдены гаднах төрх сайжирдаг
билээ. Дюрден анхандаа өгүүлэгч шиг бодит зодооноос "жинхэнэ
мэдрэмж"-ийг хүсдэг хэдий ч институт, үнэт зүйлсийн системийг үгүйсгэж,
устгадаг нихилист хандлагыг илэрхийлж эхэлнэ. Финчер, Жефф Кроненвет (зураглаач)
хоёр дүрүүдээ "гялалзсан" болгохын тулд үхмэл өнгийн хэв маягийн
зураглал ашигласан аж. Дюрден үгүй сцэнүүдэд өгүүлэгч бодитой бас цонхигор
харагддаг. Дюрдентэй байгаа сцэнүүдийг нурсан, сүйрсэн утгаараа илүү хэт
бодитой буюу өгүүлэгч юу руу зорьж байгааг зүйрлэн харуулсан ажээ.
Кино
бүтээгчид хувцаслалт, нүүр будалт, тайз засалд ханаагүй өнгийг ихээр ашигласан
байдаг. Жүжигчин Хелена Бонхам Картер романтик, нихилист дүрийн нүүр
будалтандаа цайвар хувирамтгай будалт ашиглажээ. Финчер, Кроненвет хоёр 1973
оны "American Graffiti" киноны зураглалаас ихээхэн санаа авчээ. Кино
багийнхан байгалийн болоод бодит гэрлийн давуу талыг ашигласан. Финчер
гэрэлтүүлгийн тохиргоонд янз бүрийн аргыг эрэлхийлсэн; жишээлбэл хотын гэрлийн
арын дэвтэрт эффект үзүүлэхийн тулд хэд хэдэн хотын ахуйн орчны байршлыг
сонгосон аж. Мөн бодит байдлын элементийг хадгалах, дүрүүдийн гэмтэл бэртлийг
тодотгохын тулд бусад бодит газруудад флюресцент гэрэлтүүлгийг ашиглажээ.
Финчер домогт зураглаач Гордон Уиллисийн техник киноных нь зураглалд нөлөөлсөн
гэж хэлсэн буй.
Comments
Post a Comment