Tie Me Up! Tie Me Down! (1989). 23 настай, эрүүл чийрэг биетэй, царайлаг
залуу Ricky \ Antonio Banderas – Испаний жүжигчин тэрээр Pedro Almodóvar-ын
таван кинонд тоглосон байдаг ба уг кино нь түүнийг холливуудын од болоход том
алхам болсон\ сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс “суллагдаж” байгаагаар кино эхэлнэ..
Ricky-г гарах гэж байхад өөр нэг өвчтөн түүнд хандаж “гадаа буюу нийгэм
эндэхээс ч илүү солиотой хүмүүс байгаа шүү” гэж анхааруулдаг.. Ricky-г эрүүл
гэсэн оношоор гарахад тухайн эмнэлэгийн эмч-захирал хүүхэн гол нөлөөтэй байв,
учир нь залуу захирлынхаа дур хүслийг хангагч байсан нь тэр бөлгөө.. Ricky-д
эмнэлэгээс гараад хаачих, хэн рүү очих, гэсэн асуудал байсангүй, түүний
эмнэлэгт байхын л зорьж, мөрөөдөж ирсэн Marina \ Victoria Abril - Испаний
жүжигчин, дуучин, энэ киногоороо алдартай\ гэгч хүүхэнтэйгээ уулзаж, улмаар
эхнэрээ болгох байлаа.. тэрээр бүр хаана хамт амьдрах, юу хийж амьдрах зэрэг
бүрэн төлөвлөгөө гаргасан байлаа. Харин тэр Marina нь энэ бүхнийг мэдэхгүй
агаад Ricky-г ч танихгүй байв. Marina бол порно од ба хэр халуухан сайхных нь
талаар яриад ч хэрэггүй бизээ.. Ricky-г суллагдаж байх үеэр Marina шинэ кино
зураг авалтаа дуусгаж байлаа.. кино багийнхан амжилтаа тэмдгэлж байх үеэр
Marina шүд өвдөөд байна гэсээр гэртээ эрт харина..
бүсгүй шүдний өвчнөө намдаах
зорилгоор \зориудаар ч юмуу?\ хар тамхитай эм хэрэглэнэ.. ингээд гэртээ байж
байхад нь Ricky дайрч орон бүсгүйг хулгайлна, хулгайлна ч гэж, гэрт нь хүлж
орхино.. ажлынхандаа гэртээ харьж амарлаа гэсэн бүсгүйг ажлынхан нь эрж
сурахгүйн мэдээж байв.. үхтлээ айсан Marina Ricky-гээс амь өршөөхийг гуйгаад,
секс хүссэн бол түргэн хийчихээд тайван орхиоч гэж гуйхад харин Ricky бүсгүйд
“чамайг хүчиндэх гэж ирээгүй, зөвхөн чамайг хүссэн үед л секс хийнэ” гээд
үргэлжлүүлэн “удаан хугацаанд чамайг хайрлаж ирлээ, чамтай сууж, олон хүүхэдтэй
болохыг хүсдэг, чамаар өөрийгөө заавал хайрлуулна” гээд, мөн цааш нь “би бүрэн
өнчирсөн хүн, сая сэтгэцийн эмнэлэгээс гарсан, чи надад итгэвэл би чиний төлөө
бүхнээ зориулна, чиний төлөө эцсээ хүртэл үзнэ, надад алдах юм байхгүй” гэдэг.. Ricky чин сэтгэлээсээ бүх төлөвлөгөөгөө ярих бол Marina-д энэ бүхэн галзуу
солиотой хүний яриа шиг сонсогдож хэрхэн зугтахаал бодно.. Marina шүд өвдөөд
байна, энгийн эм тусгүй тусгай эм авчраач гэж гуйх агаад Marina зугтах арга
бодож байсан бол Ricky үнэн санаанаасаа тэр эмэнд нь явж, болж болохгүй
хүмүүстэй тааран байж эмийн авчирна.. мөн түүнчлэн Ricky бүсгүйг хүлж, эрх
чөлөөг нь л боогдуулсныг эс тооцвол сэтгэл уярам халамжилж, хайрлана.. ингээд
маргааш болно, энэ хугацаанд Marina зугтах гэж оролдон, тэр болгондоо баригдаж
Ricky-ын сэтгэлийг гонсойлгоно.. хамгийн аюултай газар хамгийн аюулгүй байдаг
гэдэгчлэн Marina-г байрных нь эсрэг харсан хоосон байранд оруулдаг бөгөөд Marina-г
эгчээс нь эхлүүлээд ажлынхан гээд цөм хайвч үл олно.. энэ зуур Ricky бүсгүйд
улам зөөлөн, эелдэг хандаж, бүр бага ч гэсэн итгэл үзүүлж хүлээснээс суллаж
эхэлнэ, гэхдээ Marina-ын сэтгэлийг хөдөлгөх нэг үйл явдал болно.. Ricky Marina-ын
“эмэнд” явж ирэхдээ нэвширтлээ зодуулчихсан ирнэ, уг явдал бүсгүйн сэтгэлийн
утасыг хөндөх бөгөөд үнэндээ ямар ч эмэгтэйн нинжин сэтгэлийг доргиохоор сүртэй
байв.. Marina эхэндээ залууг алуурчин, дээрэмчин хэмээн бодож байсан бол цаг
өнгөрөх тусам бодол нь өөрчлөгдөх бөгөөд Ricky-ын үнэнч зан, өөрийг нь хүчээр
дэргэдээ байлгаж байгааг эс тооцвол туйлын хүндлэлтэй хандах байдал, мөн
өөрийнхөө талаар ярих өрөвдөм түүх гээд бүсгүй түүнийг үзэн ядахаасаа илүү
өрөвдөж, өрөвдөхөөсөө илүү хайрлаж эхэлнэ.. Ricky-д анхнаасаа л хүүхнийг хулгайлахаас
өөр зам байсангүй, мөн анхнаасаа л чин сэтгэлээсээ байсан ба энгийн байдлаар учраа
хэлсэн бол танилцахгүй байсан нь нэн тодорхой, харин энэ хүчирхийлсэн арга нь
үр дүнгээ өгч эхэлнэ..
ингээд киноны үйл явдлыг буюу романтик болон эротик
хэсгүүдийг нэлээд товчлоод төгсгөл хэрд авчрая: Ricky баригдаж, Marina
чөлөөлөгдөх нь цаг хугацааны асуудал буюу шуудхандаа Marina-ын сонголт болно,
өөрөөр хэлбэл хүүхэн Ricky-г авраад хамт байх уу, эсхүл дасаад бас нэг орондоо
ч орчихсон сэтгэл мэдрэлийн өвчтөнөөс үтэр түргэн салах уу гэсэн салаа зам дээр
ирдэг.. бүсгүй хэрхэн шийдэх бол? Та яах байсан бэ? Эл бүтээлийг судлаачид
хамгийн шилдэг хурцадмал хайрын түүх, мөн аймшигтай өхөөрдөм хайрын түүх гэсэн
байдаг.. Испаний нэрт кино найруулагч, мөн өдгөө амьд сэрүүн байгаа ч домог
болсон цөөн найруулагчдын нэг Pedro Almodóvar-ын өөрөө зохиолын бичиж
найруулсан энэхүү бараан комеди нь нээлтээ хийсэн даруй Испанидаа шүүмжлэгчдээс
өндөр үнэлгээ авснаас гадна сая гаран тасалбар зарж тэр жилийнхээ хамгийн их
ашиг олсон кино болжээ.. харин Америкт хэтэрхий задгай секс сцентэй гэж шүүмжлүүлсэн
бөгөөд киноны хэтэрхий ил задгай байдал хурц секс сцен хийгээд боож хүлсэн
хүчирхийлэл зэрэг нь киног эротик жанрт багтаана: жишээн эмэгтэйгээ хүлж хүчээр
өөртөө дурлуулах гэж оролдох зэрэг нь илт садомазохизм харуулсан, бэлгийн
дарамтыг сурталчисан гэх мэтээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбоод уг
киног хатуу эсэргүүцэж байв.. кинон дээр гарах олс болон хүлэх нь садомазохизм-тай
холбогдоно гэснийг Pedro Almodóvar үгүйсгээд энэ кино маань романтик хайрын
үлгэр буюу мөн чанар нь ерөөсөө хайрын түүх бөгөөд өөрийнхөө хүчин чармайлт,
зүтгэлээрээ хайр сэтгэлээ бүтээж болохыг харуулсан буюу Ricky юу ч үгүй байсан
ч хүчээрээ, тэмцлээрээ бүхнийг, нэн ялангуяа хайрыг өөрийн болгодог, энэ
утгаараа чи юу ч үгүй бол тэмцэх хэрэгтэйг харуулсан түүх хэмээжээ.. Ricky сайн
аав, сайн хань байхыг хүсдэг ба уг зорилгодоо хүрэхдээ зөөлөн бус харгис замыг
сонгож, энэ нь ч үр дүнгээ өгч байгаа нь найруулагчийн санаагаа илэрхийлэх
гэсэн ёжлол ба кинонд оосор нь хэн хэндээ татагдах, хэн хэнээсээ уяатай байх
зүйрлэл болдог ажээ..
араатан хүчээр гоо үзэсгэлэнг дэргэдээ байлгаснаар гоо
үзэсгэлэн аажмаар араатныг ойлгож, улмаар хайрлаж эхэлдэг санаа нь Beauty and
the Beast, King Kong болон Frankenstein гэсэнүлгэр домгийн бүтээлүүдтэй төстэй
ба нэг ёсондоо хүчирхэг эр гоо бүсгүйг хүчээр өөртэйгөө хамт байлгана, харин
гоо бүсгүй тодорхой цаг хугацаанд залуу сайн сайхныг олж мэдэж, тэгсээр дурлаж
байгаа нь тогтсон хэв хэмжүүр юм.. Pedro Almodóvar-ын кино хэл их онцгой, тун
өнгөлөгөөс гадна маш нарийн бодсон зангилаатай байдаг, мөн эротик шинж чанарыг
нэрлэхгүйгээр кинондоо оруулж өгдөг нь киног нь хурц, гоо зүй талаасаа тун
үзэсгэлэнтэй болгодог.. киноны хөгжмийг аугаа Ennio Morricone бичсэн.. сонирхуулахад,
Antonio Banderas болон Victoria Abril нарын секс хийдэг сценийг санаандаа
хүртлээ авах гэж найруулагч Pedro Almodóvar есөн удаа авсан ба нэрт кино
найруулагч Elia Kazan хожим уг секс сцэнийг амьдралдаа үзсэн хамгийн шилдэг
секс сцэний нэг гэж хэлжээ.. насанд хүрэгчдэд зориулсан үлгэр..
Comments
Post a Comment