Ivan's Childhood (1962). Дэлхийн хоёрдугаар дайны үе.. зүүн фронт.. залуу
дэслэгч Galtsev дээр нацистуудын байгаа нөгөө эрэгээс нэгэн жаал хүү гол гатлан
байхуйд нь баривчлан ирлээ хэмээн мэдэгдэнэ.. үнэхээр арванхоёртой болов уу
гэмээр туранхай, жижигхэн хөвгүүн байлаа.. Ivan гэдэг нэртэй хөвгүүн өөрийгөө
тагнуул гээд хамаагүй юм ярихгүй, зөвхөн дэд хурандаа Gryaznov-тай л ярина гэж
томорно.. хүүхэд гэхэд дэндүү хэрсүү яриатайгаас гадна аюултай газраар явж
ирсэнийг нь бодоход тоглоогүй үнэн санагдаж байв.. утсаар лавлахад дэд хурандаа
Gryaznov үүнийг батлахаас гадна чухал мэдээлэл авч яваа гэнэ..
ингээд өөрөө ч
ирэх бөгөөд Gryaznov хөвгүүнтэй эцэг хүү шиг дотно харьцана.. Ivan-ын эцэг
эхийг нацистууд хөнөөж хүү хорих лагериас оргож явсаар партизануудтай нэгдсэн
байж. Ингэж яваад Gryaznov-тай учирч тагнуул болжээ.. бие жижиг болохоор нас
биед хүрсэн хүмүүсийн багтахгүй зайгаар орж гарахаас гадна хүүхэд болохоор
тагнуул гэж мэдэгддэггүй байж.. үүн дээр хамгийн гол нь Ivan-ын нацистуудаас
өшөөгөө авах дүрэлзсэн хүсэл гол хүчин зүйл болж байлаа.. хайртай хүмүүсийнхээ
үхлийг нүдээр үзэн өөрөө мөн багагүй тамлуулсан хүү аль хэдийн нас биенд
хүрчихсэн, муухан эрээс илүү зоригтой байв.. хүүгийн сэтгэлзүйн байдал асар
ээдрээтэй буюу зэрэмдэглэгдсэн нэгэн байв.. шөнөжин хар дарж зүүдлэх ба сэрүүт
л өшөөгөө авах, фронт руу явах хүсэлдээ шатна..
Gryaznov тэргүүтэнүүт хүүг
хайрлаж ар тал руу илгээж цэргийн сургуульд явуулахыг бодовч Ivan огт
зөвшөөрдөггүй байв.. загнаж хүчилсэн ч хүү оргочих юмуу зугтаад партизантай
нийлчихдэг байв.. чухал тагнуулд гаргуулахаар ахмад Kholin, Galtsev хоёр Ivan-г
гол гаргаж өгсөнөөр кино ерөнхийдөө төгсдөг.. 94 минут үргэлжлэх хугацаатай
киноны дэд сэдэв бол Kholin, Galtsev хоёроос гадна бүх цэрэг эрчүүд унаж тусах
армийн хөөрхөн сувилагч Masha юм.. Galtsev хүүхэнд сэтгэлтэй хэдий ч эх орноо
хамгаалах дайны хажуугаар дурлал хөөцөлдөх зохимжгүй гэж бодохоос гадна ичих
сэтгэлдээ дийлдэнэ. Ахмад Kholin харин шууд хүн ба хүүхнийг зоримог, эрээ
цээргүй эргүүлнэ.. Masha хэнд нь талтай нь тодорхойгүй.. киноны постер болон
алдарт сцен дээр Kholin хүүхнийг заль гарган хүчээр үнсэж байдаг: хүүхэн жалга
даван гарах гэж байгаад ахмадын олз болж байгаа нь энэ, эсэргүүцэх юмуу ахмад
гараа авахад хүүхэн жалганд унана.. Оросын их кино найруулагч Andrei
Tarkovsky-ын анхны бүрэн хэмжээний кино нь дайны сэдэвтэй байжээ.. ЗХУ буюу
одооны Оросын дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх "The Cranes Are
Flying", "Ballad of a Soldier", "The Destiny of Man"
зэрэг шилдэг бүтээлүүдтэй нэг түвшинд яригдах шилдэг бүтээл болсон.. киног
Vladimir Bogomolov-ын богино өгүүллэгээс сэдэвлэгдсэн \кино зохиол болгон Andrei
Tarkovsky болон Mikhail Papava хоёр ажилласан\ бөгөөд киног өөр найруулагч хийж
байгаад дундаас нь орхисон байсныг Andrei Tarkovsky гардан авч бараг бүх юмыг
нь шинэчлэн, өөрчлөж хийж дуусгажээ..
үүнд Ivan-ны зүүд шинэ зүйл байсан агаад
үнэхээр ч киног алдаршихад хамгийн их нөлөөлсөн зүйл бол Ivan-ын хар болон
цагаан зүүднүүд юм.. хачин жихүүдэс төрүүлэм зүүд дайны гайгаар хүүхэд хүүхэд
биш болдог хийгээд айдас болон хорсолынхоо улмаас хүн биш болж байгааг
дүрслэнэ.. их найруулагч Andrei Tarkovsky хэдий дээд түвшиндээ очоогүй байсан ч
түүний анхны бүрэн хэмжээний кино нь Венецийн кино наадмаас алтан арслан авсан
ба түүний хамгийн их ашиг олсон \ЗХУ-д 16 сая тасалбар зарсан\ бүтээлийн нэгээр
нэрлэгддэг.. дайныг үзэн ядах бүх илэрхийлэмжээ уг киногоороо дамжуулсан ба
тийм ч учраас дайны эсрэг хүүхдийг гол дүрээ болгосон хэмээн суут найруулагч
хэлж байсан бөгөөд эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 387-р
байрт жагсдаг.. алдартай кино найруулагчид болох Sergei Parajanov, Krzysztof
Kieślowski нар өөрсдийнхөө ажилд уг киног нөлөөлсөн гэж үздэг бол домогт Ingmar
Bergman: миний Andrei Tarkovsky-г анх олж нээсэн энэ кино яг ид шид шиг байсан
хэмээжээ.. Францын философич Сартр өөрийнхөө үзэж байсан хамгийн үзэсгэлэнтэй
киноны нэг гэж байжээ.. киноны гол дүрүүдэд: Nikolai Burlyayev, Valentin
Zubkov, Evgeny Zharikov, Stepan Krylov, Nikolai Grinko болон Andrei Tarkovsky-ын
эхнэр Irma Raush нар тоглосон.. гайхамшигтай зураглалтай бүтээл..
Comments
Post a Comment