War and Peace
(1966). Туульсын бүтээл гэдэг бол үлгэр, түүх гэсэн хоёр утгыг хамт илэрхийлэх
бөгөөд үнэхээр түүхийн дэвсгэр дээр болсон явдлыг уран зөгнөлт, фантааз маягаар
зураглан дүрслэхийг Эпик гэдэг.. энэ жанр кино урлагийн томоохон хэсэг боловч
амжилт тэр бүр олох нь эргэлзээтэй байдаг, учир нь энэ жанрын бүтээлүүд үйл
явдал, утга агуулгын үлэмж аварга сэдэв, түүхэн асуудлаас хамааран бүтээлийн
дэлгэцнээ гарах хугацааг уртасгадаг \эпик кино хэт урт болохоор үзэгчээ
амраахын тулд дундаа завсарладаг\ ба кино уртасах тусам мөнгө урсах буюу
өнгөрсөн түүхийг хэр бодитой үзүүлмээр байна тэр хэрээр мөнгө урсана гэсэн
үг.. ингээд, олон нөхцөлөөс хамааран
олон түүхэн явдал, олон бие хүний түүх амжилттай кино болдоггүй бөгөөд хамгийн
их хөрөнгө хүч зарж, хамгийн их урт кино болдог хэрнээ үзэгчдэд хамгийн бага
хүрсээр ирсэн туульсан кино төрлийн оргилд аугаа зохиолч Л.Толстойн бүх цаг
үеийн хамгийн аварга романуудын нэг, классик туульсын роман “дайн ба энх”- “ээр
хийсэн ЗХУ-ын кино ордог оо.. сонгодог роман сайн кино болох нь тун ховор ба
эпик бүтээл сайн кино болох байтугай кино болох нь ч ховор байдаг.. тэгвэл
ЗХУ-ын ардын жүжигчин, оскарын шагналт нэрт кино урлаач Sergei Bondarchuk
дэлхийн хоёрдугаар дайны талаар өгүүлэх “Fate of a Man” гайхамшигтай
бүтээлийнхээ дараа замналынхаа хамгийн шилдэг кино буюу хүн төрөлхтөний хамгийн
гайхамшигтай эпик киног хэрхэн бүтээсэн хийгээд кинотой холбоотой сонирхолтой
баримтыг хүргэе..
Бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн киноны нэг бөгөөд
жижиг улсыг бүтэн жил хооллочих хэмжээний мөнгө зарцуулсан гэдэг.. тухайн үедээ
зөвлөлт холбоот улсад \засгийн газраас нь бүх хөрөнгө мөнгийг нь гаргасан\
бүтсэн уг кино нь тухайн цаг үеийнхээ ханшаар үнэмлэхүй амжилт тогтоож байсан
ба өдгөө ч энэ чанараа алдсангүй агаад дэлгэцэнд гарсанаас хоёр жилийн дотор
ЗХУ-д 135 сая тасалбар заржээ.. маш их мөнгөөр бүтээгдсэний дээрээс маш олон
жил буюу бүхэл бүтэн долоо жил хийгдсэн асар их судалгаа, хүч хөдөлмөр, оюун
санааны эрчимд бүтсэн аугаа их, гайхамшигтай туульсийн бүтээл болно.. Оросын
ард түмний оюун санааны эцэг гэгддэг Л.Толстойн суут роман (миний хувьд түүний
хамгийн төгс, гайхамшигт роман гэж боддог ба мэргэжилтэнгүүд өөр нэг сод бүтээл
Anna Karenina-тай нэг түвшинд авч үздэг) болох “дайн ба эх” \сэхээтний роман
гэдэг\ бүтээлийг, бас Орос түмний хүндлэлийг хүлээгч кино найруулагч Sergey
Bondarchuk кино болгож дэлгэцнээ гаргасан.. уран зохиолд тохиосон хамгийн аугаа
романыг төрөлх Оросоос нь урьтаж алс холын “дайсан” \хүйтэн дайны үе\ Америк кино
болгов.. энэ хугацаа 1956 он бөгөөд тухайн цагийн холливуудын нүүр царай болж
байсан шилдэг жүжигчид болох Audrey Hepburn \Оскарын шагналт, холливуудын алтан
үеийн жүжигчин\, Henry Fonda \Оскарын шагналт, урт удаан үргэлжилсэн аугаа
замналтай\ нар гол дүрийн Natasha Rostova, Pierre Bezukhov тоглож, Америкийн
нэрт найруулагч King Vidor-н бүтээл Оскарын гурван төрөлд нэр дэвшиж
чамлахааргүй амжилт олсны дотор ЗХУ-д муугүй амжилт олсон байдаг..
хэдий тухайн
үедээ хамгийн сайхан бас шилдэг гэгдэж байсан эмэгтэй, эрэгтэй жүжигчид болох
Audrey Hepburn, Henry Fonda нар тоглосон ч санасан хэмжээнд хүрээгүй бөгөөд
өдгөө Орос хувилбар нь гарсанаар Америк хувилбар нь “үүрд” мартагджээ.. Орос
зохиолд Орос найруулагч, жүжигчид, мөн Орос мөн чанар хэрэгтэй буюу Орос нь
Оросоороо биелэгдэх ёстой, шаардлагатай байж буюу Чингис хааныг Монголчууд л
бүрэн дүүрэн илэрхийлдэг шиг тухайн ороны философи, ёс заншил, зангарга эх
үүсвэр дээрээ л очиж жинхэнэ утгаа олдог ажээ.. бүх цаг үеийн хамгийн шилдэг
туульсан төрлийн уг кино долоон жил бүтээгдсэний эцэст 1969 онд, хүйтэн дайны
үед Оскараас шилдэг гадаад кино төрөлд шилдэгээр тодорсон нь уг бүтээлийн чанар
чансаа болон урлагийн гайхамшигтай чанар дайныг ч сөрж болдогийн илрэл
гэлтэй... гурван гол дүрд: Pierre Bezukhov-н дүрд киног найруулагч Sergey
Bondarchuk (найруулахын зэрэгцээ Пьер-н дүрд өөрөө тоглосон нь оносон), Natasha
Rostova-н дүрд Lyudmila Saveleva (нэгэн зэрэг хайрлангаа үзэн яддаг дүр,
үнэхээр үзэсгэлэнтэй, ялдам ба тэрээр жүжигчин гэхээсээ илүү балетчингаар танигдсан
байсан), Andrei Bolkonsky-н дүрд Vyacheslav Tikhonov (энэ дүрд цаг үеийнхээ
хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин тоглохоор байв, тэгээд ч олж тоглуулсан ба
тэрээр ЗХУ-ын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Vyacheslav Tikhonov яриа
байхгүй манай гаригийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг билээ ) нар гайхамшигтай
тоглоцгоосон... энэ мэт Оросын жүжигчдийн баг холливуудаас илүү гарсан ба
найруулагч Sergey Bondarchuk ч америк хувилбарыг бут ниргэсэн болно..
Л.Толстойн “дайн ба эх” бүтээл дөрвөн боть ба боть бүр өөрийн гэсэн онцлогтой,
өөрийн гэсэн дүртэй байдаг.. энэ чанарыг алдуулалгүй Sergey Bondarchuk киног
мөн л дөрвөн хэсэгтэй хийсэн, энэ нь нийт долоон цаг гаруй үргэлжлэх кино гэсэн
үг, чухам нарийн хэлбэл эхний анги 147 минут, хоёрдахь анги 100, гуравдахь анги
84, дөрөвдөх анги 100 тус, тус үргэлжилнэ..
сайн кино бүтээе гэвэл жижиг
зүйлийг ч орхиж болохгүй гэдэгчлэн, уг бүтээл номоосоо төдий л хазайсангүй
бөгөөд Sergey Bondarchuk-ын “дайн ба эх” бүтээлийг даван гарсан дахин давталт
гарахгүй нь тодорхой.. уг эх сурвалжаа буюу эх зохиолоо дутуу гаргалгүй номоо
“яс” дагасан байдаг нь амжилтынх нь гол үзүүлэлт мөн.. номтойгоо эн зэрэгцэн,
номныхоо үйл явдлыг дэлгэцнээ тун сайн, бодит буулгаж чадсан цөөн (миний хувьд
загалмайлсан эцгээс өөр кино байхгүй) кино болж чадсан ба Napoleon-той
тулалддаг нүсэр сцен болон Andrei Natasha хоёрын бүжиглэдэг гээд өчнөөн олон
сценүүдийг номонд бичсэнээс дутуугүй зурагласан байдаг .. Л.Толстойн энэхүү
аварга романд Napoleon-ны орос руу хийсэн аян дайны үед Оросын язгууртан таван
гэр бүлийн талаар өгүүлэх бөгөөд номд голчлон өгүүлэх гурван дүр ч кино
хувилбартаа байх агаад дайн, нөхөрлөл, үнэнч сэтгэл, урвалт, хайр, сүсэг
бишрэл, мөрөөдөл, гутрал, өвдөлт, төөрөгдөл, шаналаан, зовлон, хүндэтгэл,
ухаарал, таашаал, жаргал, ихэрхэл, бардамнал, ичингүйрэл гээд хүний бүхий л
сэтгэл хийгээд бие махбодийн ертөнц, мэдрэмжийг бодитоор зурагласан дэндүү
далайцтай, нүсэр бүтээл болой.. аливаа ном, роман сайн, аугаа байлаа ч сайн
кино болдоггүй олон жишээ бий. Тэгвэл уг суут бүтээл мөнхийн чанарыг олсон ба
кино нь ч тэр, зохиол нь ч тэр хосгүй бүтээл юм.. дэндүү аварга сэдэвтэй
болохоор киног ерөнхийлөн бичихээс зайлсхийв.. үйл явдал, учир шалтгааныг нь
тус романыг уншсан хүн мэдэх бөгөөд уншаагүй хүн ядаж эл киног нь үзэхийг
зөвлөхийн дээр уг бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 967-р байрт
жагсдаг .. орос бол романдаа философио шингээж чаддаг, романаараа аль ч ард
түмнээс илүү шилдэгээр үнэлэгдэж чаддаг ард түмэн юм.. мөн түүнчлэн Napoleon
–ны аян дайны талаар уг роман маш бодиттой чиглэл болдогчлон уг кино ч номон
дээрх дайн дажин хийгээд тухайн уур амьсгалыг гайхамшигтай үзүүлж чадсан
байдаг... дашрамд сонирхуулахад, кинонд 300 гаруй дүр орос, франц, герман
хэлээр ярьж гардаг бол Borodino-ын тулааны зураг авалт хоёр жил үргэлжилж найруулагч
зүрхний шигдээс болсон гэдэг бөгөөд кинонд ашигласан гоёлын хэрэгсэл, буу,
сэлэм, тавилга, хувцас бас бус юмс гээд музейнээс авсан жинхэнэ хэрэгслүүд
байсан гэдэг.. уншаагүй хэн бүхэн уншихыг хүсье.. уг романыг уншаагүй өдий
хүртэл амьдарч байгаа хүнийг би үнэнээсээ өрөвдөж байна.. эцэст нь бүх цаг
үеийн хамгийн шилдэг туульсын кино..
Comments
Post a Comment