Авъяас атаархалтай уулзсан нь



Amadeus (1984). Австрийн суут хөгжмийн зохиолч, хүмүүн төрөлхтөний цөөхөн сод авъяастаны нэг аугаа Wolfgang Amadeus Mozart-ын амьдрал уран бүтээлийн талаарх өгүүлсэн гайхалтай бүтээлтэй танилцая.. Чехийн чадварлаг кино найруулагч Miloš Forman аугаа хөгжмийн зохиолчын амьдрал уран бүтээлийг кино дэлгэцнээ буулгахдаа Peter Shaffer-ын \Английн тайз, дэлгэцийн зохиолч\ театрт тавигдаж байсан зохиолыг нь кино хувилбарт шилжүүлсэн бөгөөд найруулагчийн хувьд азаа үзсэн, рисктэй явдал байсан нь дамжиггүй ба нэрт шүүмжлэгч Roger Ebert энэ киноны талаар: Miloš Forman маш том мөрий тавьсан, гэвч тэрээр мөрийнд ялсан нь кино нь гайхамшигтай болсоноос харагдаж байна хэмээжээ.. хөгжмийн сургуульд төгссөн, хөгжим суурьтай Miloš Forman-нд мюзикл кино хийх тэр дундаа аугаа Wolfgang Amadeus Mozart-аар кино хийх мөрөөдөл байсан болов уу.. энэ ч утгаараа буюу найруулагчийн хөгжим мэдрэх авъяас нь киног шилдэг болгож чадсан гэж үзэж байна..

 Коммунист үзлийг эсэргүүцэгч байсан Miloš Forman 1968 онд эх орноосоо дүрвэж Америк гарсан ба Amadeus бүтээлийнхээ зургийг авахаар Праг хотдоо эргэж ирж байсан ба кинонд ердөө дөрөвхөн тайз зассан: Mozart-ын байр, шат, vaudeville театр болон Salieri-ын эмнэлэгийн өрөө, бусад бүх байршлыг орон нутгаас олжээ... эрх чөлөөтэй сэтгэж, хяналт хавчилганд уран бүтээлээ туурвих аргагүй болсон тэрээр Америкт очоод хоёр удаа Оскарын шилдэг кино найруулагч шагнал авсны нэг нь өгүүлэн буй кино юм.. уг бүтээл тэр жилийнхээ Оскараас найман  төрөлд ялалт байгуулсанаас: шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг хөгжим, шилдэг эрэгтэй гол дүр гэх мэт төрөлд ялсан бөгөөд эндээс онцлох шагнал бол киноны туслах дүр Antonio Salieri-д тоглосон F. Murray Abraham \Америкийн жүжигчин\ юм.. кино үзэгчдэд Wolfgang Amadeus Mozart-ын өнцгөөс бус түүний өрсөлдөгч, өөрөөр хэлбэл түүнийг үхэхэд хүргэсэн Antonio Salieri -ын дурсамж яриагаар хүрнэ..

Wolfgang Amadeus Mozart-ын намтарчилсан шахуу \мэдээж уран сайханжсан\ бүтээл хэдий ч Antonio Salieri-г гол өгүүлэгч, гол дүр шиг гаргасан нь найруулагчийн сонирхолтой, дахин давтагдашгүй шийдэл байсан.. киног илүү ойлгохын тулд Antonio Salieri-г ойлгох хэрэгтэй болно.. Antonio Salieri нь Италийн алдартай хөгжмийн зохиолч байсан агаад тэр үеийн ариун ромын эзэнт улсын хаан Joseph II-ын ордны хөгжмийн зохиолч байж. Энэ хүн бодит оршин байсан хүн бөгөөд Wolfgang Amadeus Mozart-той өрсөлддөг байсан ч үнэн юм.. харин чухам кино дээр гардаг шиг байсан уу гэдэг эргэлзээтэй ч энэ бидний анхаарах зүйл биш.. Antonio Salieri үнэн хэрэг дээрээ дутуу үнэлэгдсэн хөгжмийн зохиолч байсан гэдэг.. яг мэргэжлийн талаасаа Wolfgang Amadeus Mozart-аас дутахааргүй бол Wolfgang Amadeus Mozart нь цаг үедээ илүү орчин үеийн, шинэлэг хөгжмийг авчирсанаараа танигджээ.. 

түрүүн хэлсэнчлэн Antonio Salieri-д тоглосон Murray Abraham \тэрээр дүрээ бүтээхийн төлөө ноот уншиж, хөгжмийн удирдаачаар хэсэг суралцжээ\ дүрээ гайхамшигтай гаргасан агаад үзэн ядалт, хорсолдоо умбасан Antonio Salieri-ыг үнэхээр л ингэж байсан болов уу гэж бодтол тоглосон.. нүүрний хувирал зэрэг нь хөгжөөнтэйгээс гадна уур, шар нь хөтлөгдсөн хэн ч гэсэн ийм л төрх гаргадаг болов уу гэмээр тоглосон.. кинонд гарах Antonio Salieri нь хөгжмийг бурханы дуу хоолой гэж үздэг гүн шүтлэгт ордны үнэнч хөгжмийн зохиолч юм.. тэрээр хөгжим бичих авъяасаа буюу онгодоо бурхны тааллаар өөрт нь ирэх хишиг гэж үзэх бөгөөд үүгээрээ бурхны дуу хоолойг дамжуулагч гэж өөрийгөө сэтгэнэ.. энэхүү ажилдаа чин зүрхнээсээ хандаж, элдэв зугаа цэнгэл, сексийг ч хүлцэн тэвчинэ.. тэрээр дуурийн дуучин болох хайртай хүүхэндээ халдаж чадахгүй алсаас хайрлах нь хөгжмөө гэсэн сэтгэл зүрхээ хоёрдуулахгүй гэсэн мэт. Ингэж бүх сэтгэлээ хөгжимд зориулж байтал Wolfgang Amadeus Mozart гарч ирсэнээр бүх юм орвонгоороо эргэнэ.. угийн хартай бас шартай Antonio Salieri-д залуухан авъяастан ирээдүйд өөрийг нь ажилгүй болгохыг анхныхаа туршлагаас болох Wolfgang Amadeus Mozart-ын хөгжмийн сонсуут мэдэрнэ.. 

Wolfgang Amadeus Mozart ч ордонд хүч түрэн орж ирэхээс гадна түүний өөртөө итгэлтэй байдал, хэнийг ч өмнөө бишрүүлэх сод авъяас нь бүхнийг татсны дотор өнөөх хайрт дуурийн дуучин нь ч багтаж байв.. хагартлаа уурласан Antonio Salieri заль мэхээрээ ч, ордны нэр нөлөөгөөрөө Wolfgang Amadeus Mozart-г шахаж, далдуур хорлож эхэлнэ.. Wolfgang Amadeus Mozart үүнийг мэдэхгүй. Ер нь үхэн үхтлээ мэдэхгүй байсаар үхдэг.. Antonio Salieri түүнд туслах нэрийдлээр тувт араас нь хутга шааж байдаг.. Antonio Salieri гэхдээ Wolfgang Amadeus Mozart-г дотроо шүтэж, хамгийн аугаа, өөрөөс нь ч илүү хөгжмийн зохиолч болохыг хүлээн зөвшөөрдөг.. Antonio Salieri-ын дүр нь асар зөрчилтэй дүр юм. Бишрэн дээдлэхийн зэрэгцээ үзэн ядна.. атаа хорсолдоо гүн автан сохорсноор Wolfgang Amadeus Mozart-ыг тарчиг ядуу, ганцаардмал болгож алдаг билээ.. Wolfgang Amadeus Mozart-ыг найруулагч хөндлөгийн байдлаас сонирхолтой байдлаар үзүүлсэн.. Wolfgang Amadeus Mozart-ыг одооныхоор нэг рок дуучин шиг дүрсэлсэн гэвэл их буруудахгүй.. зан араншингаас авхуулаад биеэ авч яваа байдал нь хүүхдэрхүү, гэнэн, зугаа цэнгэлд дуртай, мөн аймхай байдлаар үзүүлсэн нь сонирхолтой.. нэлээд байдлаараа галзуу юм шиг энэ хүний кино дээр гарах хачин эвгүй инээд бодит Wolfgang Amadeus Mozart-ын инээдэг байдалтай тун дөхсөн агаад Үдэшлэгийн сцен дээр Mozart төгөлдөр хуур тоглож байхад түүн рүү нэгэн хүү харж инээмсэглэдэг бөгөөд тэр хүү Beethoven байх ёстой ажээ, зөвхөн эндээс үзэхэд л кино хангалттай судалгаа хийсэн нь харагдана..

 Wolfgang Amadeus Mozart-д Tom Hulce \Америкийн жүжигчин, дуучин, Wolfgang Amadeus Mozart-ын дүрээрээ Оскарт нэр дэвшсэн \ гэх жүжигчин тоглосон ба түүний замналын ганц гялтайх дүр боловч үнэндээ түүний тоглолт Murray Abraham-ын сүүдэрт дарагдсан санагддаг ба ямартай ч аугаа их хүний амьдрал уран бүтээл шиг нь төгс байдаггүйн нэг том жишээг энэ киноноос харж болно.. мөн Antonio Salieri тулаанд ялсан ч дайнд Wolfgang Amadeus Mozart ялжээ.. цаг хугацаа үүнийг гэрчлэх агаад одоо бүх дэлхий Wolfgang Amadeus Mozart-г мэдэх бол Antonio Salieri-г мэдэх хүн ховор.. кино маань бүх цаг үеийн шилдэг зуун Америк киноны 53-р байрт бичигддэгээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 309-р байрт жагсдаг.. гайхалтай сонгодог хөгжмийг сурталчилсан энэхүү кино өөрөө яруу дээд хөгжимлөг бүтээл болсон ба мэдээж киноны турш Wolfgang Amadeus Mozart-ын яруу эгшиглэнт хөгжим эгшиглэнэ.. Сонирхуулахад, Оскарын наадмаас шилдэг кино шагнал авсан мөртлөө тэр жилийнхээ бокс оффист ашиг орлогоороо эхний тавт ороогүй киноны тоонд эл бүтээл ордог ба киноны саунтрак буюу хөгжим Billboard-ын чартад 56-р байрт бичигдсэн нь хамгийн өндөр амжилт олсон классик хөгжмийн цомгуудын нэг болжээ..

Comments