Carrie (1976).
Америкийн хаа нэгтээ орших нэгэн
хотын ахлах сургуулийн төгсөлтийн үдэшлэг дөхөсний улмаас хүүхэд, залуучууд сэтгэл
санаа хөөрөн хөөсрөн байх ба үдэшлэгт хамт явах хосоо хайх, хосоо олсон нэгэн
нь үдэшлэгийн эзэн болохыг мөрөөдөх зэргээр өсвөр насныхан бужигнаж, булгилсан цагийн
зүү жирэлзэн өнгөрөх тэр үед биеийн тамирийн дараахь охидын угаалгын өрөөнд
нүцгэн, хагас нүцгэн хорь хүрээгүй охидын цангисан инээд агаарт савангийн
хөөстэй хамт тархахад ганцхан охин л шүршүүрт үлдэн хоцрон охин биеэ угаана..
халуун усны уурт болон шилэн бүхээгний цаана биеэ угаах охины хөөрхөн жижигхэн
хөх, тэгш сайхан нуруу болон гуя хасыг нь нэлээд дэлгэрэнгүй үзүүлэх бөгөөд
гэнэт ус улаанаар эргэлдэх буюу охин цус алдаж эхлэн, үүндээ айж, өөрийгөө
ингээд үхлээ гэж айсандаа муухай чарлан тэрүүгээр нэг юм болоход охидын өрөөнд
байсан бусад охид түүнийг анхныхаа сарын тэмдэгийг үзэж байгааг ойлгонгуутаа
албаар шоолж, тэнэг мангараар нь дуудаж эхлэх үед багш бүсгүй айж, сандран
цусандаа хутгалдсан охин дээр ирж шоологсдыг хөөж охиныг халамжиндаа авдаг..
урт
шаргал үстэй, сэвхтэй, цонхийсон царайтай энэ охин үргэлж үсээрээ нүүрээ хааж,
бусдаас нуугдаж явах ба түүнийг Carrie \ Sissy Spacek – энэ дүрээрээ Оскарт нэр
дэвшсэн бөгөөд хоррор кинонд тоглоод Оскарт нэр дэвших нь тун ховор явдал\
гэдэг арван зургаа, долоо насны маш их ичимхий, зожиг охин болно.. Carrie
сургууль дээрээ найзгүй, хүнтэй ярихгүй, бүгд түүнийг гажиг, зожиг балай гэх
бөгөөд ангийнхан од охид болох: Christine \нэртэй хуульчийн охин\ болон Sue нар
түүнийг бүдүүлгээр дээрлэхэх бол нөхөртөө хаягдсанаас болж сэтгэл санааны
цочролд орж, улмаар уг гэнэтийн цохилтоос гарах гарц нь шашин байсан учир хэт
шашны туйлшрагч үзэлтэн болсон эхийн хамт Carrie амьдрах ба гэрт нь хэт шашны
фанатик эх нь дарамтлах бол сургууль дээр нь үеийнхэн нь цөм түүнийг нүд
үзүүрлэцгээнэ..
хөөрхий охиныг сургууль дээр нь дуртай нэгэн нь доромжлох бол
гэрт нь сэтгэлзүйн асуудалтай эх нь загнаж, зодож, үгэнд орохгүй бол харанхуй
өрөөнд \лаа болон есүс бурхнаар дүүрсэн хавчиг өрөө\ хүчээр түгжиж шийтгэнэ..
хөөрхий охин шүршүүрт орж байхдаа анхныхаа сарын тэмдэгийг үзэх бөгөөд ийм юм
байдаг гэдгийг мэдэхгүй, түүнд эх нь хэлсэнгүй байлаа.. эл явдал сургуулиар нэг
юм болж, багш бүсгүй Collins ганцаараа Carrie-ыг өмгөөлж, хамгаалан ойлгох
агаад үхтлээ ичиж, зовсон Carrie гэртээ харьсан хойноо ээждээ, та яагаад надад
хэлээгүй юм, сургуулийн багш надад хэлж байхад та миний ээж байж яагаад ийм юм
байдгийг хэлээгүй юм гэж уйлан хэлэхэд эх Margaret \ Piper Laurie – уг дүрээрээ оскарт нэр
дэвшсэн\ энэ цус чинь чөтгөрийнх, чи сатаны хорлол хүртэж гээд шүүгээнд хүчээр
хийдэг.. сургууль дээрх эл замбараагүй, журамгүй явдлаас улбаалж Christine
болон Sue хоёрыг багш Collins төгсөлтийн үдэшлэгээс хасах ба Sue гэмээ ухааран,
сайхан сэтгэлийг бодон найз залуугаа төгсөлтийн үдэшлэгт Carrie-г дагуулан хамт
оч хэмээн ятгах бол Christine харин үүнд гүн гүнзгий хорсол өвөрлөнө.. Sue-ын
шаргүй ятгалаар найз залуу нь болох Tommy төгсөлтийн үдэшлэгт хамт явъя гэж Carrie-д
санал тавихад Carrie эхэндээ айж бас гайхаж байсан ч залууг гэрт нь ирэхэд
ээжээсээ айсны улмаас хүчээр шахуу хүлээн зөвшөөрдөг.. Carrie амьдралдаа
тохиосон гайхалтай явдлаа өөрийг нь ганц харж, халамжилдаг багш Collins-д хэлэх
бөгөөд хэдий хаширлаж байсан ч эмэгтэй хүн хойно Tommy-ын саналд туйлгүй
баярлаж, үдэшлэгээ хүлээн өөрийгөө бэлдэж эхэлнэ... харин багш хүүхэн
үдэшлэгийн үеэр хөөрхий охиныг гомдоовоо гэж Sue болон Tommy хоёрт хатуу
анхааруулга өгөхөд тэд ч тийм юм байхгүй, Carrie-г бид нээлттэй, чөлөөтэй болгох
гэсэн найзууд нь гэнэ.. олон жил сурсаны эцэст төгсөлтийн баяраасаа хасагдсан Christine
өшөө хонзингоо авахаар байж ядах агаад өөрийг нь эргүүлдэг Billy-ын \ John Travolta \
хамтаар гахайн ферм орж цус авах ба чадалтай ч тэнэг Billy-ын амин судас
эрхтэнд нь байдгийг Christine мэдэх учир тултал ашиглана.. Carrie бусад охид
шигээ болсондоо баярлах бол эх нь түүнийг үдэшлэгт явахыг хориглох ба тэд
чамайг доромжлох гэж байна, очсон хойно чинь мууг чинь үзэх гэж байна хэмээн
загнаж, уйлж олон аргаар ятгах ч том болсон охин өөртөө итгэн, ээжийн охин биш
болсоноо тунхаглах цаг нь болсон гэж бодно..
ингээд Carrie эхээсээ зөрөн байж Tommy-той
хамт явахад эх нь охиноо шулам хэмээн харааж үлддэг.. нөгөө талд Christine
үдэшлэгийн хаан, хатан хоёроор Carrie, Tommy хоёрыг тодруулахаар эртнээс
боловсруулан зохион байгуулж, тайзан дээр гарсан хойно нь өөрийн биеэр гахайн
цусаа дээрээс нь асгаж нэг насны шившиг болгохыг бодно.. ингээд үдэшлэг болж Carrie,
Tommy хоёр үдэшлэгийн хаан, хатан хоёр болоод зогсохгүй Carrie энэ насныхаа
хамгийн жаргалтай мөчийг мэдрэх бөгөөд хүн гэдгээ, охин гэдгээ мэдэрнэ.. яг энэ
үед Christine савтай цусыг Carrie-ын дээрээс унагадаг аа.. хоррор болон триллер
төрөлд өөрийн гэсэн тамгатай кино найруулагч Brian De Palma-ын энэхүү кино нь
аймшгийн зохиолын хаан Stephen King-ын (өөрөө энэ киног тун сайн гэж үнэлсэн) кино болсон олон бүтээлийн анхных нь
буюу уг кино амжилттай болсоноор Stephen King-ын бараг бүх зохиол амжилттай кино болсон билээ.. залуу насны уур бухимдал атаа жөтөөг хөнгөн хошигнолоор чимсэн хоррор... Эл бүтээл нь хоррор жанрын хамгийн чухал киноны тоонд ордог ба Empire
сэтгүүл уг киног хамгийн шилдэг таванзуун кинонд оруулсан бол бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 398-р байрт жагсдаг аа..
НЭМЭЛТ: Уг киноны гол дүрийн төлөө
Melanie Griffith зэрэг олон арван залуу эмэгтэй жүжигчид сонгон шалгаруулалтад
орсон өа жүжигчин Sissy Spacek нөхөр Jack Fisk-ын (найруулагч) ятгалгаар энэ
киноны дүрийн шалгаруулалтад орсон бөгөөд Fisk найруулагч Brian De Palma-г
нэлээд ятгасны эцэст Sissy гол дүрийг авсан гэвэл хилсдэхгүй аж. Sissy энэ
кинонд тоглохын төлөө телевизийн цувралын гэрээнээсээ татгалзсан ба найруулагч
дээр очихдоо үсээ угаалгүй, ээжийнхээ хийж өгсөн усан цэргийн багадсан хувцсыг
өмсч очсоноор найруулагчийн хүсэлд нийцжээ.
Comments
Post a Comment