Үзэсгэлэнтэй төөрөгдөл





8½ (1963). Кино урлагийн түүхэн дэх хамгийн өвөрмөц, үл ойлгогдом хэрнээ гуа сайхны өндөр хэмжүүрт бүтээлээ туурвидаг кино урлаач, аугаа маестро бол Federico Fellini юм.. Federico Fellini-ын маягийн гэдэг кино нэршил \Felliniesque \ хүртэл бий болгож чадсан байдаг ба ерөөсөө ийм хүндлэл хүртсэн кино найруулагчид нэн ховор байдаг.. ерөөсөө Federico Fellini бол кино урлагийн үнэмлэхүй аваргуудын нэг билээ.. тэрээр Римини гэх бяцхан тосгонд гүн шүтлэгт ээжийнхээ хатуу хүмүүжил дор өссөн бөгөөд аав нь наймаачин байсан учир гэртээ бараг байдаггүй байжээ.. Эцэг эх нь хар залуудаа гэрлэж, он цагийн хүрдэнд бие биеэ ойлгохоо больж бяцхан Federico Fellini-нд энэ явдал үлэмж нөлөө үзүүлсэн агаад энэхүү нөлөө нь кинонуудад нь мөн тусгагдсан байдаг.. 

жишээлбэл, La Dolce Vita бүтээлд нь аав шигээ гэр орондоо тогтоддоггүй наймаачины дүр гардаг.. Мөн түүнчлэн, эл бүтээлд болон “La Dolce Vita” бүтээлд гарах харилцааны асуудалд орсон эхнэр, нөхрүүд гардгийг зухас дурдаж болно.. Federico Fellini сэтгүүлийн комик зураачаас кино зохиолч, цаашлаад кино найруулагч хүртэл өсөн дэвшсэн ба цэвэр авъяас, нугарашгүй хөдөлмөрөөрөө алдаршин, байж болох бүхий л нэр хүндтэй кино наадмаас шилдэг шагналыг авсанаас үүнд Оскарын хүндэтгэлийн шагнал \түүний замнал бараг тавин жил үргэлжлэхдээ Канны шилдэг болж, Оскарын шилдэг гадаад киноны төрөлд дөрвөн удаа ялж байсан аварга амьтан билээ\ багтана.. их хүн өвөрмөц, бусдаас өөр байдаг нь хууль ба Federico Fellini өрсөлдөөнд дургүй, үүнийг гутамшиг, доромжлол гэж үздэгийн дээр нэн ялангуяа эмэгтэй хүний төлөө өрсөлдөхийг тэвчдэггүй хүн байв..

Federico Fellini ганцаараа байхыг машид эрхэмлэн үздэг, олон нийтийн дунд буюу үдэшлэг, цэнгүүнийг үзэж чаддаггүй хүн байсан боловч кино зураг авалтын талбайд, яг найруулагчийн суудал дээрээ суухаараа жанжин шиг, бүхнийг удирдан залагч манлайлагч болж хувирдаг байсан гэдэг..  тэрээр багаасаа хатуу журамтай католик шашны сургуульд явж, секс, эр эмийн асуудал түүнд ер бусын, нууцлага зүйл байж иржээ.. эмэгтэй хүн, секс түүнд мөрөөдлийн, төсөөллийн халдашгүй зүйл мэт байсан ба уг төсөөллөө кинонууддаа шигтгэж өгдөг байж.. тиймээс, Federico Fellini-ын кино секс төсөөллөөр баялаг агаад эмэгтэй хүнийг төгс төгөлдөр хийгээд гуа сайхан боловч ойлгоход бэрх хүйтнээр дүрсэлдэг мэт санагддаг юм.. энэ утгаараа бүхий л бүтээлээс нь гоо зүйн, төсөөллийн яруу тансаг зураглалыг харж болно.. 

энд өгүүлэх кинонд нэгэн алдартай кино найруулагчийн уран бүтээлийн эрэл хайгуул болон урам бадралын үгүйсрэл болон хоосролд орж шаналж, тарчилж байгааг харуулна.. дөнгөж амжилт авчирсан бүтээлийнхээ дараа уран бүтээлийн хямралд унаж, улмаар продюсерууд болон сурвалжлагчдаас ирэх дарамтанд шахагдан үйлээ үзэж байгаа найруулагч гарна.. Sci-Fi төрлийн кино хийх гэж үйл тамаа үзэж байх үеэр түүний тусдаа амьдардаг эхнэр болон нууц амраг түүн дээр ирэн оюун санааны хийгээд дурлалын давхар асуудлууд сөхөгдөх бөгөөд энэ үед тэрээр мөрөөдлийнхөө буюу идеал хүүхнийг төсөөлөлдөө бүтээчихээд байв.. гэхдээ найруулагч бага насны дурсамж хийгээд зүүднээсээ санаагаа аван киногоо бүтээхээр ажилдаа орно.. Guido Anselmi буюу киноны маань гол дүр бодит орчин, дурсамж болон зүүднээсээ киноныхоо бүтцийн тулгуур баганыг олох ба тэрээр дурсамжаасаа хүүхэд байхдаа далайн эрэг дээр галзуу янхан хүүхэнтэй уулзсанаа, харин мөрөөдлөөсөө олон эхнэртэй болсон байгаагаа буюу эхнэр, нууц амраг, бас унтахыг хүссэн хүүхнүүдтэйгээ зэрэг хамт байгаагаар өөрийгөө төсөөлнө, эхний янхантай уулздаг сцен уг киноны хамгийн алдартай хэсэг гэдэг бол бүхэлдээ эл бүтээлийг бодит орчин, зүүдний хийгээд төсөөллийн гурван ухагдахууныг бүрэн төгс зохицуулж, нэгтгэж чадсан, кино урлагийн цөөхөн амжилттай киноны нэг гэдэг.. 

Federico Fellini \өөрийнх нь хамгийн дуртай кино\ уг киногоороо ер нь найруулагч, уран бүтээлч хүний оюун санааны хоосрол, шинэ санааны эрэл хайгуулын зовлон хямралыг хөндсөн бөгөөд хамгийн гол нь өөрийнхөө сүүдэр, alter ego-гоо кинонд гарах найруулагчаар төлөөлүүлэн үзүүлсэн.. нэг ёсондоо амьдрал дээр Federico Fellini өөрөө ийм байдалд орсон гэдэг.. тухайлбал, Federico Fellini “La Dolce Vita” бүтээлээ гаргаж асар нэр хүнд олсныхоо дараа яг ийм уран бүтээлийн санааны хоосролд орсон бөгөөд бараг эцсийн мөчид \энэ утгаар нь киног гайхамшигтай импровизац шиг гэсэн байдаг\ санаагаа олсон байдаг агаад чухам яг энэ зовлонгоо кино болгочихсон нь хачирхалтай ба кинон дээр найруулагч эцэстээ зүүд болон дурсамжаараа кино хийж байгаа нь мөн л Federico Fellini-д өөрт нь тохиолдсон зүйл билээ.. Federico Fellini ихэнхи киногоо зүүдэндээ харж, зүүднээсээ асар их санаа, зураглал олдог байжээ.. түүний хувьд зүүд бодит оршихуй хоёр ялгаагүй бөгөөд зүүдлэхээ болино гэхээс үхтлээ айдаг байж.. тийм ч учраас бүтээлүүд нь зүүд зөнгийн, хийсвэр мэт бүтээгдсэн байдаг ба заримдаа төсөөллийн \зүүдний\ ертөнцөөс бүтсэн, урган гарсан санаа юмуу зураглал жинхэнэ, хольцгүй цэвэр байж чадсанаар урлагийн бүтээл болж төрдөг билээ.. 

энэ бүтээл бол цэвэр Federico Fellini-ын хувийн ертөнц, хувийн зохиол, зүүд, дурсамжийн тусгал агаад Guido Anselmi-ын дүрийг алдарт James Joyce-ын Ulysses зохиолын баатар Leopold Bloom-тэй адитгасан байдаг бол мөн шүүмжлэгчид Guido Anselmi-г тодорхойлохдоо: эротизм, садист, масокистад донтсон худалч бөгөөд нарийн харамч алиалагч гээд тэрээр амьдралаас айдаг учир эхийнхээ хэвлийд дахин орохыг хүсэгч гэжээ.. эндүүрэл болон үнэн, бодит байдал хийгээд зүүдийг Guido Anselmi-ын тэнэмэл төсөөлөлтэй Federico Fellini төгс холбосноор гайхалтай кино хэл үүсгэж чадсан ба Federico Fellini-г ид шидтэн, харин энэ киног нь дотроос нь юу ч гарч ирэх боломжтой шидэтний хар малгайтай зүйрлэсэн байдаг.. Философич Dwight Macdonald уг бүтээлийг домогт Citizen Kane-ээс хойш гарсан хамгийн зугаатай, эрээн бараан, бас шилдэг кино гэсэн байдаг бол Европын сэхээтэнүүд болон кино найруулагчдаас бүрдсэн хэсэг хүмүүс эл киног Европт хийгдсэн хамгийн шилдэг киногоор тодруулжээ.. 

Кино хийх талаар үзүүлсэн хамгийн шилдэг кино гэж эл бүтээлийг судлаач, шүүмжлэгчид санал нэгтэйгээр үздэг бөгөөд уг киноны нөлөөнд автан, өөрийнхөө киног уг бүтээлээс урган гарсан гэж үздэг кино найруулагчид бол: Arthur Penn, Paul Mazursky, Rainer Werner Fassbinder, Charlie Kaufman, Woody Allen болон Paolo Sorrentino нарын аваргууд байдаг ба уг кино Martin Scorsese, David lynch гэсэн домгуудыг хамгийн дээдэлдэг бүтээл ажээ.. уг киног хамгийн нөлөө бүхий классик киноны нэг гэж киноны талаар бичдэг бүх сонин, сэтгүүл шилдэг гэсэн жагсаалтадаа багтаасан байдгийн дотор их британий кино хүрээлэн бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 кинондоо багтаасан бол Ватикан хамгийн шилдэг арт 45 кинондоо мөн багтаасан байдаг ажээ..

 Киноны нэр Federico Fellini-ын бодит амьдрал буюу замналынх нь ажлаас урган гарсан агаад тэрээр бүрэн хэмжээний зургаан кино хийж, хоёр богино хэмжээний кино бүтээн, нэг бүрэн хэмжээний кинонд туслах найруулагчаар ажилласан нь ийм нэр кинондоо өгөх сэдэл болсон ба киноны нэр тухайн үед хэрхэн кино хийхээ мартсан, яаж эхлүүлэхээ умартсан, мөн зөвхөн хавчигдаж шахагдан зүүднээс өөр авралгүй хүний л бодож олох нэр юм шиг ээ.. Federico Fellini бүтээлүүддээ гоо үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийг сонгон тоглуулдагаараа алдартай, энэ удаа ч Claudia Cardinale болон \Итали-Тунисийн жүжигчин тэрээр жар, далаад оны секс симбол байв\ Anouk Aimée \Францын жүжигчин түүний замнал 14 настайгаас нь эхэлж 70 гаруй кинонд тоглсон байдаг ба цаг үеийнхээ сайхан бас шилдэг эмэгтэй жүжигчдийн нэгээр нэрлэгддэг \ нарын гоо бүсгүйчүүдийг тоглуулсан. Харин гол дүрд Federico Fellini-ын анд, мөнхийн гол жүжигчин нь байсан аугаа Marcello Mastroianni \Италийн жүжигчин тэрээр Канны кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчинээр тодорч байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг маргаангүй мөн билээ\ тоглосон агаад Marcello Mastroianni өөрийн замналын шилдэг дүрийн нэгээ бүтээсэн..

 кино фантази, сюрреалист төрөлд багтах боловч бас avant-garde кино гэгддэг бөгөөд бараан хошигнол, сэтгэлзүйн драм төрлийг агуулжээ.. киноны хөгжмийг Federico Fellini-н хүндэлдэг цөөхөн хүмүүсийн нэг суут Nino Rota бүтээсэн.. тус киноноос санаа аван 1982 онд Broadway-д мюзикл тавигдсан нь Tony наадмын шилдэг болж байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 6-р байрт жагсах энэхүү суут бүтээл Оскараас 2 шагнал хүртсэн бөгөөд үүнд: шилдэг гадаад хэл дээрх кино болон шилдэг хувцас загварын шагнал болой.. хар-цагаан зүүд лугаа эвгүй гэхдээ гайхамшигтай, уран төгс бүтээл юм.. шулуухан хэлэхэд эл бүтээлийг бүрэн дүүрэн ойлгох бараг боломжгүй бөгөөд ганцаардлыг эрхэмлэдэг, зүүд зөндөө итгэдэг хүнд их ойрхон кино гэж бодох..

НЭМЭЛТ: Уг киноны нэг хөндсөн сэдэв бол хөгшрөлтийн айдас. Кино эхлэхдээ Гуидогийн 43 настай гэсэн үгээр эхэлдэг. Хөгшрөлтийг киноны эхэнд тавьснаар Гуидо үүнд санаа зовж буйг илтгэнэ. Саяхнаас эрүүл мэндийн асуудалтай тулгарах болсон тэр ямар ч дундаж насны эрчүүдийн адилаар хамгийн үр бүтээлтэй ажиллах жилүүд нь ойртон буйд түгшинэ. Хөгшрөлтийн тухай бодол нь Гуидо шиг хүмүүст аймшиг буюу түүний хамгийн их үнэлдэг хоёр шинж болох: бүтээх чадвар, эршүүд чанарууд нь залуу наснаас ихээхэн хамаардаг. Гуидо угаалгын өрөөнд үрчлээгээ харах, Меззаботта түүний бууралтсан үсний талаар ярих, мөн Клаудиа түүнийг хөгшин гэж шоолох зэргээр Гуидогийн бие махбодийн шинж чанарыг Феллини шууд дурддаг билээ. 

 Найруулагч Феллинигийн Гуидогийн бодлыг бодитоос мөрөөдөл рүү буцааж баримтжуулах, улигт сэтгэгдлийн шилжүүлж, уламжлалт драматикаас ангид байх субъектив техник нь уг киног үзэхэд чухал тэр чөлөөлөгдсөний мэт мэдрэмжийг бидэнд өгдөг. Мөрөөдөл болоод бодитыг зэрэгцүүлэн байршуулсанаар бид үнэндээ амьдралыг хэрхэн мэдэрч байгааг тун үнэмшилтэй дүрсэлсэн бөгөөд өдөр тутмын бодитод трансценд байх оюун ухаан бидэнд бий шүү гэдгээ сануулжээ. Гэвч үүний сацуу ажиглахуйн зураглалтай ээлжлэн солигддог оршдоггүй, иймд энэ үйл явц бидний хяналтаас гадуур учраас бага зэрэг айдас төрүүлдэг. Жишээлбэл, Гуидо хэзээ ч киноны эхлэлийн үзэгдлийг хар дарсан зүүд юмуу саунд орж буй хамтран ажиллагсдаа тамд нэрвэгдсэн өвчтэй хүмүүс гэсэн төсөөллийг сонгохгүй буйзаа. 

Түүний бодлууд ба мөрөөдлүүд аяндаа л бий болдог. Ухааны энэ аспектийг ухамсартайгаар удирдах боломжгүй ч доод ухаан үүнийг хэрхэн чичлүүлж байгааг ажиглах сонирхолтой байх болов уу. Жишээлбэл, Сарагинагийн үзэгдэлд Гуидогийн доод ухаан өөрийгөө илүү гэмгүй мэт харагдуулахын тулд ой санамжаа өөрчилж байна. Клаудиагийн тухай Гуидогийн төсөөлөлд Гуидо түүний тухай илүү төвлөрөн бодоход кинонд дуу чимээ үгүй болдог. Гуидогийн мөрөөдөл бол асуудалдаа анхаарах гэсэн зориулагдсан мэт загварчлагджээ. Ийм аргаар оюун ухааныг удирдан залах нь бүтээлч санагдавч давхар чөлөөт хүсэлгүй болох бий гэсэн айдас дагуулна. Шүүмжлэгчид Феллинийг "La Dolce Vita" киногоороо нийгмээ ухаалгаар шүүмжилсэнд алга ташиж байсан бол уг бүтээлээрээ хөрөнгөтөн нийгмийн хөнгөн хоосон шинжийг овтойгоор шүүмжилсэнд мөн л талархан сайшаасан. Тансаг эрүүл мэндийн рашааны газарт цуглаж буй баячууд болон киноны салбарын хүмүүсийг шүүмжлэх нь амархан шиг санагдавч найруулагч маань нийгмийн дээд хийгээд дунд давхаргыг үргэлж ёжилдог байв. 

Феллини ёжлолт тайлбараа кадраас гадуур оруулсан учир үзэгчид энэ хэсгийг алдаж өнгөрөх гэж элбэг байдаг. Жишээлбэл, зочид буудалд болсон анхны үдэшлэг дээр Гуидо Карлаг харж байхад үзэгчид Америкийн сурвалжлагч, мөн түүний эхнэр болох эмэгтэйчүүдийн сэтгүүлийн нийтлэлчийн дуу хоолойг сонсдог. Америкийн сурвалжлагч Францын жүжигчин болоод түүний менежертэй ярилцаад кинонд баатар байх ёстой гэсэн энгийн санаагаа илэрхийлдэг. Америкийн сэтгүүлч эхнэр нөхрийн харилцан ярианаас эхнэр нь уух дуртай болох нь илэрхий харагдах ба Феллини эмэгтэйчүүдийн сэтгүүлийн нийтлэлч болох үлгэр дуурайл бологч нь өөрөө ийм архичин байгааг зориуд дүрсэлсэн нь орчин үеийн соёлын сүргийн тэнэглэлийг ёжилжээ. Сурвалжлагч Америкийн хосууд Феллинигийн Америкт дургүйг итгэхээс илүүтэй Америкийн поп соёл Европт хурдацтай тархаж байгааг эмзэглэн дүрсэлжээ.

Comments