Нүүргүй бүсгүй


Eyes Without a Face (1960). Парисын хаа нэгтээ, шөнө дөлөөр нэг машин голын эрэг дээр ирж зогсоно.. хар хувцастай нэг хүн машинаасаа бөөгнөрсөн нэг юм чирсээр гол руу ойртох нь, чирэн буй зүйлээ ус руу хийхнүү гэмээр.. үл мэдэгдэх хар хувцастай хүнийг сайтар ажиглавал хэлбэр галбираасай эмэгтэй хүн болох нь танигдана. Харин чирч гулдах зүйл хэн нэгний цогцос байх агаад гол мөрөнд живүүлж байгаа нь энэ.. төд удалгүй цагдаа нар цогцос Парисын алдартай эмч Génessier-ын охиных болох нь тодорно.. тодруулбал, Génessier эмч өөрөө л охиноо мөн гэснээс цогцосыг таних аргагүй буюу нүүргүй байв..

  Парисын цагдаа нарт энэ хэрэг гайхалтай бишээс гадна сэжигтэй санагдана.. тодруулбал, нэгд, сүүлийн үед Парисд энэ мэт нүүргүй цогцос мэр сэр олдох болсон бөгөөд хохирогчид яг адилхан хорь орчим нас гарсан, цэнхэр нүд шаргал үстэйн дээр биеийн жин, өндөр ч нэг ижил байх нь хачирхалтай, хоёрдугаарт, эмч Génessier охиноо үхсэн гэдэгт итгэж, үл таних цогцосыг эсэргүүцэлгүй хүлээн авсан нь сэжиглэмээр.. энэ хүргээд бид эмч Génessier-тэй ойртож танилцая: түрүүн хэлсэнчлэн Génessier бол амжилттай яваа гаргууд эмч ба өөрийн хувийн эдлэндээ нүсэр том харшид амьдарна.. харш дотроо бүхэл бүтэн эмнэлэгтэй шахуугаас гадна асар олон ноход харшыг харж хамгаална.. хэдэн жилийн өмнө эмч охины хамт авто осолд орж, улмаар охин нь амьд үлдсэн ч нүүр нь авах юмгүй зэрэмдэглэгдэж, ер нь нүүр гэхээргүй болжээ.. уг осол цэвэр эмчийн буруу байсан агаад эмч үүнд ихээр гэмшиж, өөрийн бүхий л бололцоог дайчлан охиндоо шинэ нүүр олж өгөхөөр хатуу шийднэ..

чадварлаг эмчид энэ хэрэг боломжтой санагдахаас гадна эмч мэргэжлээ ашиглан тохирох охидыг олоход амар байв.. мөн эмчид Louise гэх үнэнч эмэгтэй туслах байлаа, эмч болон Louise хоёр эртний дотно харьцаатай ба нэгэн цагт эмч хүүхэнд нүүр хийж өгч байжээ.. нүүргүй цогцоснуудын нууц одоо хэнд ч тодорхой болсон байх.. эмчийн охин Christiane цайзын нууц өрөөнд баг өмсөн амьдарна, осолд орохоосоо өмнө гоо үзэсгэлэнтэй явсан залуу бүсгүйд гоо үзэсгэлэнгээ алдсан нь амьдралаа алдсантай ижил байлаа.. дээр нь хайртай залуугаа байнга санаж, хааяа хоолойгийн сонсох гэж утсаар залгахдаа догдлож бас уйлан мэгшинэ.. ингэж амьдарсанаас үхэхийг илүүд үзэх боловч эцэг нь удаа дараа найдлага төрүүлсэн мэс ажилбар хийсэн ч огт амжилт олохгүй ба одоо л нэг оллоо гэтэл тэр арьс нь хэдэн долоо хоноод л “гуужаад” унчихна, амжилтгүй мэс ажилбар бүрийн цаана хүний алтан амь үрэгдэж байв.. эмчийн амь амьдрал болсон Christiane хэзээч маскаас салахгүйгээ ухаарахад, нөгөө талд эмч эцэг удахгүй амжилт ирнэ гэдэгт итгэсээр, харин Louise гэрээсээ хол, ядарсан залуу охидыг агнаж ирсээр байлаа.. цагдаа нар баримт дээрээ тулгуурлан цэнхэр нүдтэй, шаргал үстэй, залуухан бүсгүйг өгөөш болгосноор уг аймшигт хэрэг төгсдөг.. аймшгийн киног үзэж мэдрэх нь илүү чухал байдаг учир ингээд киноныхоо амттай бас өрнөлтэй төгсгөлийг энэхүү киног үзэх азтай үзэгчдэдээ үлдээе..
  Францын кино найруулагч Georges Franju уг бүтээлээрээ аймшгийн кино жанрыг ахин нэг шат ахиулсан ба тус киноны хожмын нөлөө асар их байсан бөгөөд нэн ялангуяа аймшиг, триллер төрөлд маш том нөлөө үзүүлжээ, тухайлбал: John Carpenter Halloween” бүтээлийн масктай дүрийнхээ санааг, мөн John Woo Face/Off” киногоо, түүнчлэн Pedro Almodóvar The Skin I Live In” киногоо чухам Georges Franju-ын эл хар-цагаан, тогтуун, намжуухан аястай хирнээ цэвдэг хүйтэн хорророос их бага хэмжээгээр санаа аван бүтээжээ... экспрессионизм, фантааз кино суурьтай Georges Franju-ын \түүний оргил ажил\ уг киногоо бүтээх явцад Европын шүүмжлэгчид хэтэрхий цус үзүүлсэн, амьтан тамласан, бас галзуу эрдэмтэн гаргуузай хэмээн цензурдаж байсан ба киноны эх зохиол болох Jean Redon-ын романд тус хориглосон бүхэн байсан, эдгээрийн таначихвал кино маань “сүнсгүй” болчих гээд байжээ, ямартай ч кино Европын шүүмжлэгчдийг даван гарсан агаад нээлтээ хийсэн дороо хэл амны бай, бөөн маргаан дагуулж байв.. тухайн үеийн шүүмжлэгчид болон үзэгчид энэ киног хүлээж авахааргүй байсан нь Шотландад болсон үзвэрийн үеэр хүмүүс ухаан алдан унаж байснаас мэдэж болох бөгөөд эдүгээ илүү орчин үеийн судлаачид энэ киноны хүртэх ёстой хүндлэл, алдар нэрийг нь олгож классик хоррор гэцгээх болжээ.. киноны гол дүрүүдэд: Францын жүжигчин Pierre Brasseur болон Италийн үзэсгэлэнт жүжигчин Alida Valli нар тоглосон.. абсурд  хийгээд яруу найраглаг хоррор гэгддэг эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 333-р байрт бичигддэг..

НЭМЭЛТ: Тухайн цагт Францад модерн хоррор киног сонирхдоггүй, амжилтгүй болно гээд холуур зөрдөг байсан бол продюсер Жюль Боркон энэ киногоор амжилт олж болохыг харуулсан. Боркон Жан Редоноос романых нь эрхийг худалдаж аваад Cinematheque Francaise-г үндэслэгчдийн нэг Жорж Франжу-д найруулагчийн суудлыг санал болгосон ба Франжу бол Жорж Мелие, Луи Феуилла нарын Францын фантааз сэдэвтэй кино бүтээгчдийг үзэж, дурлаж ирсэнтэй холбоотой болов уу. Франжу энэ киногоо хоррор гэж бодоогүй, киноныхоо тухай: "тарчлаан... аймшгаас илүү аймаар зүйл бол нам гүм" гэжээ.  

Comments