Sunrise (1927). Өгүүлэх нь, нэгэн нуурын эрэг дагуу орших бяцхан тосгонд
залуухан хос, жаалхан хүүгийнхээ хамт гурвуул мал аж ахуй эрхлэн жаргалтай
амьдран сууна.. тэгтэл хотоос нэгэн бүсгүй тосгонд амралтаа өнгөрүүлэхээр
ирсэнээр манай гурвалын амьдрал эгнэгт өөрчлөгдөх нь тэр, юу гэвээс, хотоос ирсэн
хүүхний гоё ганганг дурьдах илүүц ба нөхөр хотын хүүхэнд дурлаж орхино.. нар
жаргаж, орой болохтой зэрэг л хотын хүүхэн нууц дохио болох шүгэлдэж нөхрийг
дуудаж гаргадаг агаад нөхөр ч бүхий л өдөржин оройн урин дуудсан нууцат
шүгэлийг хүлээж тэчъяадана.. хөөрхий эхнэр шүгэлийг учрыг мэдэх болсон ч
нөхөртөө итгэж, ийм бузар явдал болж байгаад итгэхгүй ч орой шүгэл дуугарах вий
хэмээн айж, бас мэдээгүй дүр эсгэнэ.. нууц амрагуудын явдлыг эхнэр байтугай
тосгоноороо мэддэг боллоо..
нэг оройн хоолон дээр шүгэл дуугардагаараа дуугарч
залуу санд мэнд явах бол эхнэр хүүхдээ тэврэн уйлсаар үлдэнэ.. нууц амрагууд
янаглан ид халж байх үед хотын хүүхэн хэлж байна “чи бид хоёр хагацаж салж
чадахгүй дурлалаа бие биедээ, би чамайг эхнэртэй чинь хуваалцаж чадахгүй, хоёулаа
хот руу явж тэнд шинээр амьдръя” гэнэ.. харин нөхөр хэлж байна “эхнэрээ яах
билээ?” хотын хүүхэн хариуд нь “түүнийг ал, тэгээд хоёулаа үүрд хамт, мөн чи
эндэх эд хогшлоо зарчих, хотод очоод хөгжилтэй сайхан амьдарна” гэнэ. Нөхөр
айсан бас гайхан асууна “яаж алах?” хотын хүүхэн хэлж байна “маргааш хамт
завиар зугаал, тэгээд усруу түлхээд унага, хүмүүс асуувал осол болсон гэж
хэлнэ, өөрөө яаж амь гарсан гэвэл, май энэ боодол өвс ав, энэ боодол өвсийг
шүүрсэнээр амь гарсан гээ” хэмээнэ.. аймшигтай энэ төлөвлөгөөг махан биеийн
тачаалд нүд болон ухаанаа сохлуулсан нөхөр итгэж, мөн хэрэгжүүлэхээр болно..
нөхөр шөнө гэртээ ирээд унтаж чадахгүй тарчилна..
больё гэх даваан дээр хотын
хүүхний амтат уруул ухааныг нь самууруулах нь гачлантай.. ингээд маргааш
боллоо, нөхөр нь өөрөөс нь аажмаар холдож байгааг мэдэрсэн эхнэрт нөхрийн
романтик болзоо ёстой их аз жаргал авчрах ба хамгийн дэгжин хувцсаа өмсөөд, гол
нь нөхрийнхөө эргэсэн сэтгэлт баяссан бүсгүй завинд суухтай зэрэг нөхрийнхөө
гөлийсөн, бодлогширсон барайн царайтай тулж айна.. завь эргээс холдох тусам
нөхрийн царай аймшигтай болж ирэх ба замын турш чимээгүй явах нөхөртөө юу
тохиолдсоныг эхнэр аажмаар ухаарч эхэлнэ. Ингээд нөхөр ч босч эхнэр рүүгээ дөхөх
бөгөөд хариугүй үхэх нь гэж бодтол нөхөр харин эрэг рүү буцаад сэлүүрдэж
байлаа.. нөхөр ухаан орж, гэнэт зүүднээсээ сэржээ, цаг зуурын хүсэл тачаалаас
болж хайрт хүүгийнхээ эх, аваал эхнэрээ хөнөөнө гэдэг байж боломгүй балай хэрэг
бус уу.. эрэг дээр гаруут эхнэр уйлж хайлсаар зугтаана, харин нөхөр учраа
тайлбарлаж, уучлалт гуйхаар араас нь хөөнө.. хөөцөлдөж яваад нэг мэдсэн хот руу
явдаг автобусанд суучихсан байна, хамт.. ингээд тэд хотод хүрэлцэн ирэх бөгөөд
эхнэр автобусаас мөн л ум хум зугтан гарч яваад машин доогуур орох дөхнө,
түүнийг нөхөр нь амжиж аварна.. эхнэрээ дагуулан нэг хоолны газар орж
тайтгаруулж гарна, хамт юм хум ч идэцгээнэ. Эхнэр ч зэгсэн тайвшрах агаад
угаасаа зөөлөн дээр нь нөхөртөө ухаангүй хайртай тул өршөөж уучилна.. тэд
нэгэнт хотод ирсэнийх ёстой нөгөө романтик болзоогоо жинхэнээсээ хийхээр
болно.. тэд нэгэн үсчний газар орж үс зүсээ янзлуулсаар цааш зурагчны газар
очиж гэр бүлийн нандин зураг авхуулна.
Ингэж яваад сүмд ортол гэрлэх ёслол болж
байдаг, өөрөөр хэлбэл хоёр хос хуримын тангараг өргөж байдаг.. энэ явдал
нөхрийн ухааныг бүрэн сэргээж, дөнгөж гэрлэж байхдаа мөн л ийм ам тангараг буюу
эхнэрээ ямарч үед насан туршдаа хайрлана гэсэн үгсээ санадаг, мэдээж эхнэрт ч
энэ бүхэн хүчтэй нөлөөлнө.. таагүй бүхнээ мартаж, дахин хоёр биедээ тэмүүлэх
болсон хос оройжин цэнгээний газар ууцгааж, нэг өдрийг хөгжилтэй, нэг хэвийн
амьдралаасаа өөрөөр, шинэ маягаар өнгөрүүлээд гэрийн зүг буцдаг.. тэд нөгөөх
завиараа буцах агаад харин замд нь жинхэнэ осол буюу шуурга болж осолдоцгооно..
нөхөр эрэг дээр гэнэт ганцаараа сэрнэ, хавь ойрд нь эхнэр нь алга.. үхтлээ
айсан тэрээр тосгоны ард иргэдтэй хамт эхнэрээ хайх ба энэ үед хотын хүүхэн
төлөвлөгөө бүтэж байна гэж ойлгон сонин дээрээс хотод очиж суурьших байраа хайж
байдаг.. эхнэрээ үхсэн гэж бодож, үүндээ галзууртлаа уурласан нөхөр хотын
хүүхэн дээр давхиж ирэн багалзуурдан авах мөчид эхнэр нь амьд гэх мэдээ ирнэ..
эхнэр нь нөгөө завинд байсан боодол өвсийн ачаар амь гарсан байх нь тэр..
ингээд төгсгөлд хотын хүүхэн буцаж, эхнэр нөхөр хоёр хүүгийн хамт ахин
жаргалтай амьдарна.. Германы суут кино найруулагч Friedrich Wilhelm Murnau-ын (Америкт
хийсэн түүний анхны кино) найруулсан тус дэлгэцийн яруу найраг нь анхны Оскарын
наадамд өрсөлдөж гурван төрөлд ялалт байгуулсанаас “Unique and Artistic
Picture” гэх шагнал хүртсэн нь Оскарын наадмын түүхэнд дахиж өөр кинонд
олгогдоогүй цор ганц шагнал ба мөн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг дуугүй
кино эриний хамгийн алдартай жүжигчдийн нэг Janet Gaynor хүртсэнээр Оскарын
анхны шилдэг эмэгтэй гол дүрийн шагналтан болсон бол шилдэг зураглаачийн шагналыг
тус кинонд ажилласан Charles Rosher болон Karl Struss нар хүртсэн байдаг.. Charles
Rosher болон Karl Struss нарын зураглалын ажил үзэгдэх гоо зүй, яруу тансаг
чанараараа дэлгэцийн хосгүй уран зураг болж, гэрэл сүүдрийн гайхалтай
зохилдлогоотой ажил болон Friedrich Wilhelm Murnau найруулагчийн Экспрессионист
арга барил нийлээд дахин давтагдашгүй бүтээлийг бий болгосон ба тайз заслаараа
симболчилдог Экспрессионист арга зүйг ийнхүү холливуудад авчирчээ.. энэхүү
бүтээл нь тэр чигээрээ кино урлагт шинэчлэл авчирсан гэдэг бөгөөд хамгийн анхны
мэргэжлийн саунд трактай болон саунд эффекттэй бүрэн хэмжээний кино ажээ..
энэхүү
бүтээл Америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг зуун киноны 82-р байрт жагсдаг
бол Sight & Sound сэтгүүл шилдэг аравтаа багтаасан байдаг ба бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 8-р байрт жагсах тус кино хүмүүний дотоод
сэтгэлийн хөдөлгөөн хийгээд бодлын зөрчилдөөнийг зураглал, тусгай эффектээрээ
төгс гаргаж өгсөн.. мөн киноны дүрүүд нэргүй, зөвхөн эхнэр, нөхөр л гэж гардаг
нь иймэрхүү явдал ертөнцийн хаа ч болдог гэдгийг найруулагч харуулахаар
зориудаар зорьжээ.. Америкт бүтээгдсэн хамгийн аугаа гадаад киноны нэг гэгддэг
ба мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг дуугүй киноны нэг гэж үзэгддэг эл бүтээлийг
Hermann Sudermann-ын "The Excursion to Tilsit" хэмээх богино
өгүүллэгийг Carl Mayer кино зохиол болгожээ.. эл чухал бүтээлийг одооны манай
залуус тогтож үзээсэй гэж бодож байна.. гэр бүлийн ариун нандин ёсыг дээдэлж,
хайртай хүнээ хүндлэхийг сургамжилсан, яг л манай нийгмийн залуу гэр бүлүүдэд зориулагдсан
бүтээл бөгөөд түүнчлэн кино дээр гардагчлан хосууд маань харьцаандаа шинэ
соргог салхи оруулж, хайрын урлагт суралцахыг анхааруулжээ..
Comments
Post a Comment