Newness (2017). ЛА хотод амьдрах эм зүйчээр ажилладаг Martin (Nicholas Hoult) болон физик эмчилгээний туслах ажилтай Gabriella (Laia Costa) гэсэн та биднээс огтхон ч ялгаагүй хүсэл мөрөөдөлтэй, амьдралаа босгох гэж зүтгэж яваа залуу, бүсгүй хоёрын энэхүү сургамжтай кино түүхийг өгүүлсү.. кино эхлэхэд Martin гар утаснаасаа хүүүхнүүдийн зургуудыг устгаж байх агаад аль нэг хүүхний зураг тогтож гарах болгон Martin тэр хүүхэнтэй янаглаж байгаа сцен үзэгдэх нь устгагдаж байгаа зураг дээрх хүүхэн нэг бүртээ энгэр зөрүүлсэнийг илтгэнэ.. Martin ажилтай, өөрийн гэсэн байртай, элдэв муу зуршилгүй, ерөнхийдөө төлөв даруухан, зөөлөн хүн ба хэдэн жилийн өмнө найз хүүхнээсээ салсан нь хүндээр тусч, зүрх сэтгэл нь одоог хүртэл салсан бүсгүйгийнх үлдээсэн орон зайг дүүргэх хайрыг хүсэх бол тэрээр энэ бүхнээ нэг шөнийн сексээр орлуулах гэж дэмий л дороо хий эргэнэ..
тэрээр нетээр хүүхнүүдтэй танилцах ба танилцсан хүүхнээ ч ядах юмгүй
өвөртөө хийнэ, гэвч энэ бүхнээсээ залхаж, эцсийн удаа болзоо тогтооно..
Барселона хотоос гэр бүлээ орхин сайхан ирээдүй төлөвлөж ирсэн бүсгүйг Gabriella
гэдэг бөгөөд цоглог, маш нээлттэй, мэдрэмтгий, халуухан зоримог бүсгүй болой..
тэрээр охидоороо гаран шоудаж байхдаа утсаараа оролдон Martin-тай адилхан
эрчүүдийн зургуудыг устгаж байх нь мөн л ижил утгатай агаад найз охин нь “ чи
эрчүүдийг бээлий шигээ солих юмаа” гэхэд би, намайг дур тавиулж чадах залууг л
хайж байна гэж Gabriella хэлдэг.. өөрийгөө маш уйдамхай гэдэг тэрээр үргэлж
шинэ “зүйл” хайх сэдлийг нь нийгмийн сүлжээ бүрэн гүйцэд биш ч тодорхой
хэмжээгээр хангана.. Gabriella царайлаг залуу хайж яваад Martin-тай танилцан
чаталж байгаад болзохоор болсон нь түрүүний Martin-ны тогтоосон болзоо бөгөөд
тэд уулзаж, ууцгааж бас ярилцацгаана.. Gabriella төрсөн гэр орон энэ тэрээ
ярихад Martin хуучин найз бүсгүйгээ ярих буюу тэд чөлөөтэй харилцан улмаар бие
биедээ ч таалагдсан учир Martin-ны гэрт очиж гайхалтай шөнийг өнгөрүүлцгээх ба Gabriella
дур тавьснаар Martin-ыг өөрт заяагдсан гэмээр бүх зүйлд нь татагдаж байгаагаа
ухамсарлах бол залуу ч түүнтэй хамт байхдаа ганцаардлыг мартаж, жаргалтай
байсан учир тэд үерхэж эхлэн, төд удалгүй Gabriella хувцас хунараа аваад
залуугийнд нүүж очно..
эдгээр өдрүүд хосуудын хувьд чихэр шиг амттай өнгөрч байлаа.. нэг нартай өдөр Gabriella найз залуугийнхаа аав, ээжтэй танилцахаар Martin-ын аавынд очно, бүсгүй хайртынхаа талаар бүхнийг мэдэхийг хүсэж гэрээр нь хэсч яваад Martin-ыг охин дүүтэй болохыг олж мэдэн, өөрт нь юу ч яриагүйд гайхах ба бас ээж нь Gabriella-г хуучин найз хүүхэнтэй байн байн андуурч дуудаад байгаад нь эмзэглэнэ..
гэртээ ирцгээсэн хойно Gabriella яагаад охин дүүгийнхээ талаар
яриагүй юм, би чиний найз бүсгүй, өнгөрсөн бүхнийг мэдэх эрхтэй гэж уурлаж,
бөөн хэрүүл үүсгэх бөгөөд Martin эхлээд хэлэхгүй тэвчиж байсан ч эцэстээ охин
дүү нь багад нь ослоор үхсэн, энэ талаар ярихыг хүсдэггүй, ер нь ч чамд далан
булчирхайгаа тоочмооргүй байна гэнэ.. уг явдал хосуудын харилцааг доргиогоод
зогсохгүй хоёр биедээ гомдож тунин хэд хоног уулзахгүй зөвхөн чатаар
харьцацгаана.. энэ үеэр Martin-ны ажлын газрын хүүхний ажлаасаа гарах үдэлтийн
шоу болж, шоуны дараа Martin тэр хүүхэнтэй унтана.. нөгөө талд Gabriella төрсөн
өдөрт уригдан мөн л шоуны дараа өөр залуутай хононо.. залуу хосуудын омголон
зангаас бас мэдээж архинаас болж тэд биесээ араар нь тавих ба хоёулаа энэ
тухайгаа үнэнгээр нь бие биедээ хэлнэ, эн тэнцүү учир хэн нь хэнийгээ гэх
билээ, энэ явдлаа мартаж, бие биенээ уучилцгаан харилцаагаа авч үлдэнэ..
тэд
юуг ч нуухгүй, үргэлж үнэнээ ярьж байхаар тохирох агаад үүнд хэн нэгэн нь өөр
хүнд татагдвал нуулгүй хэлж, хоорондоо тохиролцож чадвал өөр хүнтэй бэлгийн
харьцаанд ч орж болох тийм нээлттэй харилцаанд шилжинэ.. энэ бол орчин үеийн
хосуудын харилцаа буюу хардалт, хориглох зэрэг нь хайрыг, харилцааг устгадаг
гэж үздэг орчин цагийн сэтгэл судлаачдын зөвлөгөөг Gabriella өөрсддөө хэрэгжүүлье
гэж санаа гаргах ба Martin өмнөх хайр нь бүтэлгүйтсэн болохоор энэ харилцаагаа
авч үлдэхээр юмыг яаж мэдэхэв гэж бодож зөвшөөрнө.. нээлттэй харилцаа тун
сонирхолтой байлаа, шинэ дээрээ.. хосууд хамт бааранд орж хэн хэн нь өөр хүнтэй
аальгүйтэх бөгөөд Martin-ыг тайчигчтай хамт байхыг бүсгүй хүсэн, хүслээ гүйцээн
харж байхдаа гар хангалга хийх хийгээд Martin бүсгүйг өөр залуутай болзохыг
нууцаар харж, харанхуй буланд хурьцахыг нь хүртэл харах зэргээр тэдний секс
“туршилт” замаасаа хайзаж эхэлнэ.. Martin гурвалсан секс хүсэх бөгөөд үүндээ Gabriella-ын
хөөрхөн найз Blake-г санал болгоход бүсгүй ийм хэрэгт найзаа оруулахгүй гээд
өөр хүүхэн чатаар олдог..
сайн хүн санаагаараа гэгчээр Blake тэднийг нэгэн
үдэшлэгт урих ба Martin Blake-тэй маасагнахад Gabriella Larry гэх аав шигээ
насны хижээл эртэй танилцаж, сайн найзууд болцгооно.. үдэшлэгээс хойш бүсгүй Larry-тай
уулздаг болох агаад Larry-ын ухаалаг, түшигтэй хандлага хийгээд санхүүгийн эрх
чөлөөнд хүрсэн байдал зэрэг нь эрхгүй татах ч тэд зүгээр сайхан ярилцахаас өөр
юмгүй байдаг бол Martin тэдний харилцааг алган дээрээ тавьсан мэт мэддэг байсан
нь бүсгүйн үнэнээ хэлдэгтэй холбоотой..
энэ үед Martin хуучин найз бүсгүйгээ
төрсөнийг олж мэднэ, үзэх юмаа хангалттай үзэж, хангалттай сексийн туршилт
үзэж, энэ бүхэн нь өөрт нь тохирох юм биш, байнга ингэж салхи шиг явахаас
залхаж тогтсон харилцаа хүсэх сэтгэл нь хуучин найз хүүхнийг нь санагалзуулж,
эксийнхээ зургууд, хамт байсан үеийн видео бичлэгүүдийг Gabriella-аас нууж
үзнэ.. түүнийг ийнхүү ганцаардсаны нэг шалтгаан нь Gabriella түүнтэй хамт байж
ярилцахаасаа илүү Larry-тай хамт байх болж, нэг өдөр Larry-ынд хонолоо гэсэн
мсж ирэх бөгөөд Martin дургүй байсан ч хүлээн зөвшөөрдөг, ингээд маргааш нь Gabriella-г
хүрч ирэхэд Martin түүнээс та хоёр унтсануу гэхэд тэрээр унтсан гээд дур
тавьсанаа ч үнэнээр нь өчдөг.. үүнд Martin маш их уурлаж, энэ утгагүй байдлыг
тэсэхээ больж, нэг өдөр ганцаараа ууж байгаад Blake-тэй таарч хамт ууж байхдаа
хуучин эхнэр нь зулбаснаас болж бид салсан, одоо түүнийгээ зүгээр нэг хармаар
байгаагаа хөлчүүхэн хэлнэ.. Gabriella-д энэ байгаа байдал нь ямар байсныг
мэдэхгүй ч Larry-гаас түүнд өгсөн үнэтэй хүзүүний зүүлтийг Martin-аас нуух нь
хийж байгаа зүйлдээ гэмшсэний шинж болов уу.. Blake Gabriella-тай уулзангуутаа Martin-ны
яагаад эхнэрээсээ салсан, одоо сэтгэл нь ямар байгаа зэргийг нь ярихад Gabriella
цочирдон хүлээн авч, найз хүүхэн нь хэрнээ энэ бүхнийг мэдэхгүйдээ, өөрт нь хэлээгүйд
гомдон гэртээ очин Martin-ны өөрөөс нь нуусан зураг бичлэг, сүүлийн үед
экстэйгээ харьцсан чат зэргийг олж илрүүлнэ.. Martin үнэхээр ч хуучин найз
бүсгүйтэйгээ чаталж байгаад уулзсан ба энэ нь зүгээр гэмгүй уулзалт байжээ..
мөн тэрээр Gabriella-ын нөгөө нуусан зүүлтийг ч санамсаргүй олсон байжээ.. хэн
хэнийхээ нууцыг илрүүлж, итгэхгүй байгаад гомдож, үзэн ядсан сэтгэлээр сүрхий
хэрэлдэж, улмаар Gabriella бүх юмаа аваад Larry-ынд нүүж очно.. энд тэд дахиад
л алддаг, залуу насны тэнэглэл, хөнгөн үйлдэл нь харилцааг нь сүйдлэх бөгөөд Martin
анхнаасаа Gabriella-д үнэнээ хагас хэлдэг байсан, бас хүсээгүй, дургүй юмаа
шууд хэлдэггүйгээс нь болж бүсгүй түүнийг үргэлж дутуу ойлгож ирсэн ч түүнд
үнэхээр хайртай байлаа.. Larry бүсгүйд хоёр жилээр хамт гадаадаар явах санал
тавина, бүсгүй бодох хэрэгтэй гээд энэ тухайгаа ярихаар Martin-д хэлэхээр чат
бичиж, утсаар ярих гээд холбогдохгүй.. Larry гэртээ томоохон үдэшлэг хийхэд Blake
ирэх бөгөөд Gabriella үүнд буюу Blake-г дуудсанд Larry-д уурлаж, тэд хэрэлдэх
агаад Gabriella энэ мөчид буруу юм хийх гэж байгаагаа ойлгон, Martin-тай
байхыг, түүнд хайртайгаа мэдрэн Larry-д баяртай гэж хэлээд шууд Martin гэр рүү явна..
Martin гэртээ байж түүнийг хараад баярлан, би нээлттэй харилцаанд хэзээ ч
дуртай байгаагүй гэж хэлдэг..
Америкийн кино найруулагч Drake Doremus-ын уг
бүтээлийн жүжигчдийн сонголт хийгээд жүжигчдийнх нь тоглолт сайн болсноос гадна
төдий л олны хүртээл болж чадаагүй эл бүтээлийг би орчин цагийн үеийн фэйсбүүк,
нийгмийн сүлжээнд хайр сэтгэл, секс, итгэлцэл, хууран мэхлэлтийг цаг үеийн
дуудлагаар бүтсэн орчин үеийн залууст зориулсан сайн бүтээл гэж бодов.. бид
хүссэн ч эс хүссэн ч нийгмийн сүлжээ, гар утас нь бидний амьдралын нэг хэсэг
болжээ.. гар утсаараа бид ажил, ахуй амьдрал, зугаа цэнгэлээ зохицуулахын дотор
хамгийн чухал хайр сэтгэл, сексийн хэрэгцээгээ ч зохицуулдаг тийм үед ирсэнийг
уг кино харуулна.. кинонд чатлах, мсж бичих, фэйсээр харьцах сценүүд яг л
бидний өдөр тутмын амьдралыг харуулах ба Martin, Gabriella хоёрын хамт шоудаж
ирээд сексдэх гэсэн Martin ядарсан гээд хосууд хоёр тийшээ харан утсаа маажин
хэвтэх сцен амьдралыг л яг таг үзүүлдэг.. гар утас, нийгмийн сүлжээ бидний
хайранд хандах хандлага, хайраа олох арга зэрэгт хэрхэн нөлөөлж, цоо шинэ
хайрлаж дурлах талбар болж байгааг, тэр бүү хэл сексийн урьд хожид байгаагүй
нээлттэй өргөн гарц болж байгааг ч үзүүлэх бөгөөд сэтгэлзүйд асар их нөлөөлж
байгааг Martin-ны эксдээ блоклуулсандаа үргэлж хямарч явах байдал бэлээхэн
үзүүлдэг.. мөн бид уг киноноос хосууд хэтэрхий бие биедээ төгс болох гэж хичээх
хэрэггүйг тэгвээс угаас төгс үнэнч бус хүн уг төгс чанарт тохирдоггүйг харахаас
гадна зарим юм хэзээч мэдэгдэхгүй нууц далд байсан нь дээрийг ухаарна.. зарим
юм нууцаараа, зарим юм хориглогдсон нандинаараа урт удаан оршдог ч юм билүү?
Ямартай ч хайр бол үргэлж сайнаар ч муугаар ч үргэлжлэн явагдах явц билээ..
Comments
Post a Comment