Чулуун толгойт



Raging Bull (1980). Холливуудын шинэ давалгааны гол төлөөлөгчдийн нэг суут кино найруулагч Martin Scorsese болон түүний дотно найз, бас алтан хамтрагч Robert De Niro нар хамтран цөөнгүй дэлгэцийн сор болсон бүтээл туурвиснаас энэхүү “Догшин бух” хэмээх кино нь тэдний хамгийн шилдэг кино гэж үзэх судлаачид олон, хэрвээ үгүй гэвэл нэгдүгээр байрны титэм “Taxi Driver” кинонд нь очих болов уу.. эл бүтээл наяад оны хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэгдээд зогсохгүй Америкийн хамгийн шилдэг киноны нэг хэмээгддэг бөгөөд Time, Variety болон Entertainment Weekly сэтгүүлүүд тус бүр хамгийн шилдэг жагсаалтадаа эл киног багтаасан байдаг бол Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг зуун киноны 4-р байрт жагсаасан, мөн TSPDT сайт уг бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 23-р байрт жагсдаг нь чанар чансааг нь харуулна.. 

уг модерн классик болсон бүтээлийн эвлүүлгийг Америкийн кино эвлүүлэгчдийн холбооноос хамгийн шилдэг эвлүүлгийн ажлын нэгээр тодруулсан бол мөн Америкийн кино зохиолчдын холбооноос уг киноны зохиолыг хамгийн шилдэг кино зохиолын 76-р байрт эрэмбэлжээ.. Martin Scorsese болон Robert De Niro хоёрын кино урлагт бэлэглэсэн давтагдашгүй бэлэг болсон энэхүү кино маань намтарчилсан болон спортын гэсэн ангилалдаа нэн дээгүүр \Америкийн кино хүрээлэнгээс спортын төрөлдөө номер нэг киногоор шалгаруулсан\ бичигддэг. Би лав хувьдаа уг киног спорт тэр дундаа намтарчилсан кино жанртаа шилдэг нь гэж үздэг, мөн түүнчлэн Rocky \1976\ эс тооцвол хамгийн шилдэг боксын, боксчны амьдралын тухай кино ба тухайн үед боксын сэдэвтэй кино моодонд орж байсан гэдэг..


тухайн гарсан жилдээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, 18 саяар бүтээд 23 саяыг олсон агаад Оскарт найман төрлөөр нэр дэвшиж \үүнд шилдэг найруулагч, шилдэг зураглаач болон шилдэг кино зэрэг төрөл багтана\, хоёр төрлөөр Оскар авсны нэг нь Robert De Niro шилдэг эрэгтэй жүжигчинээр ялагч болсон нөгөөх нь шилдэг эвлүүлгээр Thelma Schoonmaker ялагчаар тодорсон.. Robert De Niro тийнхүү хоёрдахь удаагаа буюу сүүлчийнхээ Оскарыг авсан ба тэрээр боксчны дүрдээ хувирахын тулд жинхэнээсээ рингэн дээр бэлтгэл хийж, тулаанд хүртэл орж байсан гэдэг бөгөөд кино судлаачид Robert De Niro-ын жүжиглэлтийг бишрэн хүлээж аван, киног орших гол шалтгаан бол  Robert De Niro хэмээсэн байдаг.. би хувьдаа Robert De Niro -г хавьгүй олон Оскартай байх ёстой гэж боддог ба энэхүү дүрээрээ тэр өөрийгөө хэр хувирч чаддаг олон талт жүжигчин болохоо харуулсан. Ухаалаг, хүчирхэг эрийг бүтээж сэтгэлд илүүтэй хоногшсон тэрээр энэ удаа зодолдохоос өөрийг мэдэхгүй, тэнэгдүү махан толгойтын дүрийг бүтээсэн агаад түүний хамгийн шилдэг дүр бүтээлт ч гэж ярих нь бий.. кинонд мөн Joe Pesci тоглож, Оскарт шилдэг туслах дүрээр өрсөлдөж байв. Туслах дүрийг төгс бүтээж чаддаг Joe Pesci-ын хувьд түүний замналын оргил дүрүүдийнх нь нэг бөгөөд нэг киноноос хоёр жүжигчин туслах болон гол дүрээр Оскарт нэр дэвших нь элбэг тохиох хэрэг биш билээ.. 

Тус хоёр жүжигчин маань олон сайхан кинонд гар нийлэн тоглосон байдаг ба Ах дүүгийн мэдрэмж бий болгох гэж Robert De Niro болон Joe Pesci кино зураг авалт эхлэхээс өмнө хамтдаа бэлтгэл хийж, цуг амьдарч байсан ба түүнээс хойш тэд дотно найзууд болжээ.. тухайн жилдээ Оскарын шилдэг киногоор шалгарч болох байсан ч хэдхэн жилийн өмнө ижил сэдэвтэй Rocky (1976) шилдэгээр шалгарсан байдаг учир магад ижил сэдэвт кино ойрхон түрүүлэх нь зохимжгүй юмуу? Эсвэл Martin Scorsese-ын цус нөж болсон хэрцгий арга барилаас болсон байх?.. үнэхээр ч Martin Scorsese арга барилаа энэ кино дээрээ гээсэнгүй, бүдүүлэг үг хэллэгүүдээс гадна завхай зайдан байдлаас авхуулаад хүчирхийллийг хар-цагаанаар дүрсэлсэн бөгөөд хар-цагаанаар хийх болсон нь тухайн үеийн бусад киноноос ялгарахыг хүссэн хийгээд хэт цус нөжнөөс сэргийлсэн гэдэг ба өнгөгүйгээсээ болоод олигтой ашиг орлого олж чадаагүй гэдэг ч цаг хугацааны шалгуурийг даван дэлгэцийн сор гэгдэх бүтээл болжээ. Хар-цагаан өнгө намтарчилсан гэх жанрын илүү тодотгож өгсөн санагдахаас гадна зураглаач Michael Chapman-ын энэхүү кино дээрх ажил гайхамшигтай болсоныг дурдах хэрэгтэй, ялангуяа рингэд дээрх тулааны хэсгүүдийг сэтгэлд үлдэхүйц бодитой болсон.. 

Жүжигчин Robert De Niro “Загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар ангид тоглож байхдаа нэрт боксчин Jake LaMotta-ын намтарыг уншаад энэ материалыг кино болгох, ингэхдээ Jake LaMotta-ын дүрийг өөрөө бүтээхийг хүссэн бөгөөд уг санаагаа Martin Scorsese-д хэлтэл найруулагч маань уншиж үзээд шууд татгалзсан агаад учир нь Martin Scorsese спорт сонирходоггүй, нэн ялангуяа боксыг уйтгартай гэж үздэг нэгэн байсан тул спортын сэдэвтэй киноны талаар ямар ч мэдлэггүй байжээ.. ингээд намтар ном кино зохиолч Mardik Martin-д очиж улмаар цаашлан Robert Chartoff болон Irwin Winkler нарын продюсерүүдийн анхаарлыг татсан ба энэ удаа Robert De Niro Martin Scorsese-г зөвшөөрүүлж чадсан байдаг.. тэр үед Martin Scorsese хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас бараг үхэх дөхөж эмнэлэгт эмчлүүлж байсан ба хожим энэ киног хийх болсон нь зөвхөн замналыг нь авраад зогсохгүй амьдралыг нь мөн аварсан гэж хэлсэн байдаг бөгөөд мөн тэрээр Jake LaMotta-ын түүхийг өөрийнхтэйгөө адилхан гэж үзэх болж, кино хийх, рингэн дээр бокс тоглох хоёр төстэй буюу бидний хийж байгаа бүхэн маань рингэн дээрх тулаан шүүдээ гэж амьдралыг бокстой зүйрлүүлж хэлсэн байдаг.. мөн тэрээр судалгаа хийж хэд хэдэн боксын тулааныг нүдээр үзэж байсан бөгөөд спортын ч, боксын ч фен биш хэвээрээ үлдсэн гэдэг.. тийнхүү кино багийнхан дээр Robert De Niro болон Martin Scorsese хоёрын хуучин анд “Taxi Driver” киноны зохиолыг бичсэн Paul Schrader нэмэгдсэнээр кино зохиолыг Paul Schrader, Mardik Martin хоёр хамтран бичсэн бөгөөд Paul Schrader өмнөх бичигдсэн зохиолыг багагүй өөрчилсөн ажээ..

 Киноны үйл явдал товчхондоо: 1940-1950 оны үед ид мандаж, мэргэжлийн боксын ноён оргилд хүрч явсан, дэлхийн дунд жингийн аварга асан Jake LaMotta-ын намтар буюу түүний боксын болон хувийн амьдралын сэргэн мандалтаас уналт хүртэлх юм.. Итали гаралтай энэ эр дэвжээн дээр эсрэг өрсөлдөгчдөө үнэхээр догшин бух байсан ба өрсөлдөгчөө хожихоос гадна хэрцгийгээр зоддогоороо алдартай.. Jake LaMotta дэвжээн дээр дийлдэшгүй хүнд гар шигээ амьдрал дээр ч хүнд гар юм.. түүний догшин, хурц ааш ойр тойрныхоог үүргээх агаад тэрээр дүү Joey LaMotta, эхнэр Vickie-д л итгэнэ.. дүү нь бохир \мафи\ хүмүүстэй ярилцан ахыгаа гол тулаануудад зуучилж өгөх түүний баруун гар, менежер нь болно.. дашрамд хэлэхэд, бокс хэзээнээсээ мафийн спорт байсан, уг киноноос ч харж болно.. харин Vickie бол Jake LaMotta-аас олон дүүгээс гадна ааш авир хийгээд алдар хүндээсээ болж Jake LaMotta эхнэрээсээ салж түүнтэй суудаг.. угаасаа хүн муутай Jake LaMotta алдрын оргилд гараад бүр ч хүнээ байж, зүсээ хувирган чөтгөр болно.. энэ хүн нь өвчин болсон хардах өвчтэй бөгөөд залуухан эхнэрээ байнга хардаж, уг хараас үүдсэн уур цухлаа дэвжээн дээр гаргана.. 

хардах өвчтэй хүн төсөөлөлдөө хэт автдаг шиг Jake LaMotta төрсөн дүүгээ эхнэртэйгээ хардаж, сүүлдээ бүр бүхнийг нударгаар шийдэж ирсэн шигээ нударгаа хайртай хүмүүстэй зориулна.. өөрийн мэргэжлийн сүпер од болгосон дүүгээсээ ингэж эгнэгт салах бол эхнэр нь ч зэрлэг амьтнаас зугтаана.. ингээд тэрээр хайртай хүмүүсээ гомдоосноор хэн ч биш болно.. нэг ёсондоо хувийн амьдралын асуудал дэвжээн дээр нөлөөлнө.. судлаачид уг бүтээлийг спортын юмуу зөвхөн боксын тухай кино биш, харин хардалт хийгээд сексийн амьдралдаа итгэлгүйн улмаас үүндээ шаналагч нэгний түүх буюу кино урлагийн түүхэн дэх хардалтын талаарх хамгийн хүнд, сэтгэл шаналгасан түүх гэдэг бөгөөд Jake LaMotta бол орчин цагийн Отелло ажээ.. хүч чадал бол зөвхөн бяр биш бөгөөд тэнэг хүн ухаантай болдоггүй тод жишээ болсон кино.. Киноны алдарт “намайг цохь” гэдэг сцен дээр Robert De Niro болон Joe Pesci нар жинхэнээсээ бие биеэ цохиж байсан ажээ.. Жинхэнэ Jake LaMotta уг киног үзээд, энэ кино намайг ямар аймшигтай хүн байсныг минь анх удаа ухаарахад хүргэлээ гэж хэлж байжээ.. Сонирхуулахад, уг кинонд "fuck" гэдэг үг зуун арван дөрвөн удаа хэлэгддэг ажээ..

НЭМЭЛТ: Найруулагч Мартин Скорсезийн нэг алдартай арга барил бол кинондоо олон жүжигчид тоглуулах, ингэхдээ шинэ жүжигчидтэй хамтран ажилладаг. Жэйк ЛаМоттагийн дүрд Де Ниро тоглох нь шийдэгдээд байсан бол Эхнэр Викки, ах Жойгийн дүрүүдэд танигдаагүй жүжигчин сонгох ёстой байв. Де Ниро зурагтаар Жо Песчийг анх хараад энэ дүрд тоглоход тохирохыг ойлгосон гэдэг ба тухайн үед Песчи жижигхэн жүжигчин байв. Скорсезе, Де Ниро нарыг залгахаас өмнө Песчи кинонд тоглоогүй 4 жил болчихсон, Нью Жерси-д Итали ресторанд ажиллаж байв. Тэгвэл кинонд ЛаМоттагийн хоёрдахь эхнэрт тоглосон Кэти Мориарти-г Песчи тэнд санал болгосон буюу тэрээр Кэти-г Нью Жерсигийн бааранд олж харсан гэдэг. Кэти Мориарти сонгогдох болсон шалтгаан нь гэвэл түүний хоолой, бие хаа нь жинхэнэ Виккитэй төстэй байсантай холбоотой.  

Comments