Нууц амрагуудад өрөө хөлслүүлэгч


The Apartment (1960). Өгүүлэх нь, 1959 оны арваннэгдүгээр сарын жиндүүхэн шөнө, Нью иорк хотын нэгэн нийтийн орон сууцны өмнө унтлагынхаа хувцас дээр шууд гадаах хүрмээ өмссөн, гуч эргэм настай болов уу гэмээр эр хараал зүхэл тавин, тэсгэл алдан хэн нэгнийг хүлээж, нааш цааш \даарахгүйн тулд\ холхино.. энэ эрийг Baxter гэдэг бөгөөд Нью иорк хотын тэнгэр баганадсан барилгад даатгалын том компанид ажиллана.. Baxter сайн ажилчин ба ирээдүйд тус компаний өндөр албан тушаалд очих зорилготой, уг зорилгодоо хүрэхээр нарийн нэгэн, чухамдаа суут санаа олж, уг суут санаагаа амжилттай хэрэгжүүлж байгааг дуулгахын ялдамд чухам тэр санааны төлөө \шанд нь\ гэрийнхээ гадаа хөлдөж үхэх гээд нойргүй холхилж буй нь энэ болой..

 одоо би танд, Baxter-ын албан тушаал ахих суут санааг товч бөгөөд тодорхой өгүүлэхийг хичээе.. энэ санаа бол ёс суртахуунгүй боловч хурдан дэвших санаа бөгөөд Baxter өөрийн байраа ажлынхаа газрын дарга нарт түрээслүүлж, дарга нар нь тохирсон өдрөө өөрсдийн нууц амрагаа юмуу нэг шөнийн амрагуудтайгаа очиж зугаацна.. Baxter-ын байр хотын төвд, олны нүднээс далд амраглахад тун зохисон газар байх агаад дөрвөн дарга дөрвүүл өөр өөрсдийн нэрэмжит өдөртэй.. шанд нь манай хүн юу авах юм бэ гэж үү? Албан тушаал, өөрөөр хэлбэл дөрвөн дарга бүр дээд даргадаа Baxter-г магтан сайшааж, зүтгүүлсээр ахархан хугацаанд замналыг нь сайжруулах юм.. хэтрүүлэн хэлбэл, тус компанид тэрээр хийх ёстой ажлаа биш ажлынхныхаа бөөр бөгсний явдлыг зохицуулдаг маягийн ажилтан \мэдээж нууц\ болсон байх ба сэтгэлдээ энэ бүхнийг жигшин, үнэнч хайрыг эрэн \ажлынх нь бараг бүгд хоорондоо явалддаг\ гунирхана.. ингээд, зовсны эцэст жаргадаг ёсоор нөхөр Baxter түншүүдийнхээ арын хаалгаар албан тушаал дэвшинэ.. 

уг баяраа Baxter ажлынхаа цахилгаан шатны ажилтан Fran гэгч бүсгүйтэй хуваалцахаар хамгийн түрүүнд зорих агаад Baxter бүсгүйд сэтгэл алдраад удаж буй билээ.. Fran бол манайхны хэлдэгээр хөдөөнөөс ирсэн бүсгүй бөгөөд их хотод ирээд хөл алдан, зарим нэг алдаа гаргасныг хойно өгүүлнэ.. Fran Baxter-д сайн ч биш бас муу ч биш, нөхөрсөг харьцаж, анхны болзох саналаас нь эелдэгээр татгалзаад өөр болзогчтой гэж хэлнэ.. тэгэвч Baxter сэтгэлээр уналгүй, бүсгүйг өөрийн болгох хүслээ үл орхино. Учир нь, уг хотын төдийгүй компаниас нь цор ганц мэдэх хамгийн цэвэр ариун, журамтай бүсгүй гэж Fran-г үзэж, үнэлдэг билээ.. энэ үед том дарга Sheldrake өрөөндөө Baxter-г дууд нэгэн санал тавих ба уг санал Baxter-ын баяр дээр баяр нэмсэн хэрэг байв.. учир нь, Sheldrake байраа түрээслүүлэхийг хүсээд хариуд нь өөрийн туслах болох ховорхон санал тавина, нэг үгээр Sheldrake бас нууц амрагтайгаа Baxter-ын байрыг хэрэглэхийг хүсэж, хүсэл ч тэр дороо биелж, хоёр тал тохиролцоно.. ийнхүү өдөр хоног өнгөрсөөр нэг мэдэхэд зул сарын баярын үдэшлэг компани даяар болно.. Baxter байраа дарга Sheldrake-дээ түрээслүүлсээр бөгөөд даргатайгаа уулзахдаа эмэгтэй хүний хагарсан толийг гэрээсээ олсон, таны амрагийнх байх гэж өгөхөд дарга нь бид хоёр жаал түр тар хийсэн гээд толийг авдаг.. ингээд Baxter ажлаа хийсээр байгаа Fran дээр хоёр хундага дарс барьсаар, аминдаа хамт баяраа тэмдэглэх гэж очих ба өнөөх хагарсан толь нь Fran-нд байхыг, ерөөсөө түүний толь болохыг ухаарч мэдэн маш их эмзэглэж бас гутравч үүнийгээ дотроо тэвчинэ.. хайртай бүсгүй нь даргатай нь явалддаг, тэгээд бүр өөрийнх нь гэрт зугаацдаг болохыг мэдэх новшийн бол хамгийн их итгэж, бүхнээс дээдлэн үздэг бүсгүйн бусдын адил банзал болохыг мэдэх адгийн байлаа, Baxter-д.. одоо түрүүн дутуу орхисон Fran-ын талаархаа гүйцээе.. 

Fran хүсэл мөрөөдлөөр дүүрэн их хотод ирсэн ч баахан бүтэлгүйтсэний эцэст нэг юм ажилд орсон нь сайхь даатгалын компани агаад дарга Sheldrake-ын халамж ивээл, сайхан үгсэд итгэн татагдаж, толгой эргэсэн залуухан бүсгүй түүнтэй хэсэг явалдаад эхнэртэйг нь мэдээд салсан авч Baxter-ын болзох санал тавих тэр өдрөөс эхлэн дахин Sheldrake-тэй уулзаж эхэлсэн бөгөөд дахин нийлэх шалтгаан нь Sheldrake-ын эхнэрээсээ салж өөртэй нь сууна гэсэн тангараг болой.. түрүүн дурдсан зул сарын баярын үдэшлэгийн үеэр Sheldrake-ын нарийн бичиг хүүхэн Fran дээр ирээд: Sheldrake-ын хэлж байгаа бүхэн худлаа, эхнэрээсээ сална гэдэг нь дандаа хэлдэг худал мэх нь, би чиний өмнөх хохирогч байна, надаас өмнө хоёр ч хүүхэн байсан, чи бас сүүлийнх нь ч биш гэж хэлдэг.. 

тэр үдэшлэгийн оройдоо Sheldrake, Fran хоёр Baxter-ын гэрт бөөн хэрүүл уруул болж, Fran баяраар надтай хамт байгаа ч гэхэд Sheldrake удахгүй эхнэрээсээ салахаараа хамт байна гээд сайхан баярлаарай хэмээгээд мөнгө өгнө, эл үйлдэл бүсгүйд үнэнхүү доромж санагдаж, Sheldrake-ыг явсан хойно өөртөө гутран Sheldrake-д гомдон тэр гэрт байх нойрны эмийг бүгдийг нь ууж орхино.. энэ үед гутарсан Baxter бааранд умаа хум болтлоо ууж бас болоогүй нэг хүүхэн дагуулсаар гэртээ \тохирсон ёсоор гэрт хэнч байх ёсгүй үе\ орж иртэл үхлүүт Fran-ыг олж балмагдан сандарна.. азаар Baxter-ын хөрш мундаг эмч байсны ачаар бүсгүйн амийг аварна.. ингээд, бие нэлээн муудаж бас очих газаргүй болсон Fran-ыг Baxter гэртээ асарч тойлон байлгана, ганц хоёр хоног.. бүсгүй Baxter-ээс үхтлээ ичих бол Baxter түүнд тусалж бас хайрласаар л байдаг.. Baxter Sheldrake-руу утастаж, хурдан ирэхийг хүсээд болсон бүхнийг хэлэхэд, Sheldrake түүнд: чи наагуураа аргал, би эхнэр хүүхдүүдтэйгээ байх ёстой гээд халгаахгүй..

энэ зуур бие сайжирсан Fran Sheldrake-ыг эхнэрээс нь салгаж өөрийн болгодог юмуу энэ тэр гэсэн юм ярих бол Baxter тэгж болохгүй, чи дараа нь насаараа өөрийгөө үзэн ядна шүү гэдэг.. эдгээр хоёр хоногийн хугацаанд Fran болон Baxter хоёрын харьцаа нэлээд дотно болж ирэх бөгөөд бүсгүйн Baxter-г харах, бодох бүхэн өөрчлөгдөж ирнэ.. ингээд, дараагийн өдөр ирэхэд Sheldrake амалсанаараа Baxter-г өөрийн туслахаараа авсанаа мэдэгдэнгээ эхнэрээсээ салсанаа хэлнэ, чухам юу болов гэвэл нарийн бичиг хүүхнээ \экс амраг\  халж орхиж.. нарийн бичиг хүүхэн шар нь гозойн нөхрийнх нь талаар бүх үнэнийг эхнэрт нь хэлж, ингээд хүссэн хүсээгүй салахаар болж.. энэ мэдээ Fran-нд сайхан бол Baxter-д муухай мэдээ болно.. шинэ жилийн өмнөх өдөр ирнэ.. Sheldrake дахиад Baxter-аас байраа зээлдүүлэхийг хүсэхэд энэ бүх булай, моралгүй балиар явдалд дахиж оролцож, нэг хэсэг нь байж чадахгүйгээ Baxter даргадаа шууд хэлээд сайн дураараа халагдаж байна гээд явчихна.. план өөрчлөгдөхөд Sheldrake, Fran хоёр оноо угтахаар бааранд суух ба Sheldrake Baxter-ын хэрхэн амандаа орсон шар тосыг хэлээрэй түлхэсэн тэнэгийг ярихыг бүсгүй сайтар сонсож, оюундаа дүгнэлт хийнэ.. тэгээд дүгнэлт: Sheldrake бол хайр минь биш, харин Baxter бол миний жинхэнэ хайр юм байна гэж гарна.. ингээд бүсгүй Baxter-ын гэр рүү гүйж очоод яг хаалганд хүрэх агшинд буу юмуу оргилуун дарсын онгойлгох хүчтэй чанга дуу гардаг аа.. 

Австри-унгар гаралтай Америкийн киноны их мастер Billy Wilder-ын \замнал нь таван арван жил үргэлжилсэн холливуудын алтан эриний хамгийн хүндлэл хүлээсэн кино урлаачдын нэг ба Оскароос шилдэг кино зохиол, продюсер, найруулагчийн шагналыг нэг киногоороо зэрэг хүртсэн анхны хүн \ сод, бишрэмээр комеди-драм уг кино бол миний хувьд хамгийн хайртай кинонуудын нэг маань бөгөөд шинэ жилийн баяраар үзэх дуртай киноны маань тоонд ордог.. энэхүү кино нь зөвхөн шинэ жилийн кино биш ба комеди-драм төрөлдөө шилдэгүүдийн \ Some Like It Hot – киноны дараа орно\ тоонд орох сэтгэл татам кино болно.. Billy Wilder эл бүтээлээсээ нэг жилийн өмнө барагалж бүх цаг үеийн хамгийн шилдэг комеди болох Some Like It Hot-д кино дээр хамтран ажилласан, уг киноны гол дүр Jack Lemmon-той дахин хамтран ажилласан ба энэ кино маань ч судлаачдаас өндөр үнэлгээ авахаас гадна 3 сая доллараар бүтэж, 24.6 сая долларыг олж, үлэмж ашигтай байжээ.. мөн түүнчлэн кино тэр жилийнхээ Оскарт арван төрөлд нэр дэвшиж, таван төрөлд ялалт байгуулсан: үүнд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн голлох шагналуудыг хүртсэн.. киноны гол дүрүүдийг сэтгэлд мөнхөртөл бүтээсэн Jack Lemmon \ 60 гаруй кинонд тоглосон Америкийн жүжигчин, дуучин\ болон Shirley MacLaine \дуучин, жүжигчин, бүжигчин, Оскарын шагналт Америк жүжигчин\ хоёрыг \хоёлаа энэ кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшсэн\ магтахгүй өнгөрч болохгүй, нэн ялангуяа домогт Jack Lemmon тус кинонд \миний хамгийн дуртай жүжигчдийн нэг-хоёр ч Оскартай\ замналынхаа шилдэгийн шилдэг дүрүүдийн нэгээ бүтээсэн..

 кино маань хэдий инээдэм, хөнгөн хошигнололтой ч цаад дүрүүдийн гүндээ ганцаардал, гунигаар дүүрэн байдаг.. яг зул сараас шинэ жил хүртэлх үед Baxter ганцаардалдаа зовдог ба тэрээр анхнаасаа гэр бүлгүй, ганц бие эр байдаг.. түүний хайрласан хүн нь итгэл эвддэг бол эргэн тойрондох бүх юмс нь хийгээд бааранд чихддэг хүүхэн нь хүртэл нөхрөө хуурч яваа хүүхэн байдаг.. харин Fran гэнэн цайлганаасаа болж алдсан, гэхдээ бүхий л эмэгтэй хүнд байдаг шуналаар даргын эхнэр болчихыг горьдсон биеэ үнэлэгч юм.. Baxter ч нэр төр, ёс суртахуунаа худалдсан оюуны биеэ үнэлэгч бөгөөд энэ кино хамгийн дуртай баяраар чинь журмыг чинь, хэн гэдгийг чинь асууж, эрэгцүүлэх бүтээл юм.. баяр болоход, тэр нь тэгээд бүр шинэ жилийн баяр болоод дуусч гэж санахад гэр бүлгүй, ганц бие хүмүүс хаачих вэ? Нэг ёсондоо шинэ жилээр ганц бие байх хүмүүст зориулсан урам өгөх, хайраа олоорой, хайртайгаа учраарай гэсэн кино.. насанд хүрэгчид л ойлгох хошигнол болон гунигийг зөвхөн Billy Wilder л төгс хутгаж төгс хоол болгодогоо.. энэхүү кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 56-р байрт жагсдаг ба киноны төгсгөлд хэллэгддэг "Shut up, and deal." гэдэг маш алдартай хэсгийг зураг авалтын эцсийн мөчид бодож олсон гэдэг.. найруулагч маань Brief Encounter (1945) гэдэг классик драмыг үзээд эл бүтээлийнхээ санааг бодож олжээ.. шинэ жилээр \зул сараар\ хосоороо үзэхийг зөвлөе

НЭМЭЛТ: Билли Уайлдер, кино зохиолч Даймонд нар "Some Like It Hot" киноныхоо амжилтын дараа жүжигчин Жек Леммонтой дахин нэг кино хийхийг хүссэн. Найруулагч Уайлдер анх Пол Дугласыг Шелдрейкийн дүрд тоглуулахаар төлөвлөж байсан ч Пол гэнэтийн байдлаар нас барснаар Фред МакМюррей орложээ. Анхны концепт нь зохиолч Ноэл Ковардын алдарт "Brief Encounter" киноны илүү "насанд хүрэгчдийн" хувилбар байсан ч тухайн үеийн цензурын хуулиас болж больсон буюу Уайлдар 1940-д онд ер нь "завхайрлын" тухай кино хийхийг хүссэн ч чадаагүй байдаг. Уайлдер, Даймонд хоёр холливуудад шуугиан тарьсан нэгэн алдартай продюсер эхнэрээ өөр эртэй байхад нь барьж аваад нууц амрагийг нь буудаж алсан хэргийг киноныхоо зохиолд суулгаж өгсөн ба мөн Даймонд найз бүсгүйн харилцаагаа тасалсны улмаас гэртээ ирэхэд нь амиа хорлосон байсан найзынхаа бодит хэргээс тусгаж өгчээ. Уайлдер жүжигчдээсээ зохиолыг яг таг дагахыг шаардаж байсан ч Леммоны хоёр үзэгдэлд импровиац хийхийг зөвшөөрсөн; нэг нь, теннисний цохиураар гоймон шүүдэг хэсэг бол нөгөө дээр нь тэрээр цохиулсан болж унах ёстой байсан ч алдаа гаргаж жинхэнээсээ цохиулчихсан ба Уайлдер бодитой харагдуулахын тулд жинхэнэ цохиулсан хэсгийг нь кинондоо сонгосон.  

Comments