Сүнсээ худалдагсад




The Treasure of the Sierra Madre {1948}. Өгүүлэх нь, 1925 он, Мексикийн хувьсгал намжиж ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан, энд тэндгүй дээрэмчид аллага үйлдэж, хулгай хэтийдсэн үед үзэгч таныг мексикийн Tampico хэмээх жижигхэн хотын гудмаар гуйлга гуйн алхах ядруухан эрийн зүг хандуулъя..уг эрийг Dobbs (Humphrey Bogart) гэдэг ба Америкаас ирсэн.. ажил олдохгүйн улмаас мөнгөгүйн эрхэнд гуйлга гуйж яваа нь энэ.. аз болж нэг хүн өгөөмөр хандаж хэдэн зоос өгнө, угтаа хүртэл баярласан Dobbs баар орж ганц аяга пиво ууж сэтгэл болон биеэ тайтгаруулж байтал хажуугаас нь нэг мексик жаал сугалаа сугалж азаа үзээч, тохирлын хариун гурван долоо хоногийн дараа болно гэсээр урд хойно нь гарч царайчилна.. жаалын шалалтаас залхасан Dobbs бушуухан нэг сугалаа авсан болоод хөөж явуулах ба ингээд дахин сохор зоосгүй үлдэх нь тэр.. Dobbs ийнхүү ядарч яваад өөр шигээ нэгэн америк эртэй танилцах бөгөөд түүнийг Curtin (Tim Holt) гэдэг, Dobbs-оос дутуугүй нөхцөлд яваа бас нэг ажилгүй эр.. ингээд нэг тархинаас хоёр тархи илүү гэдэг зарчмаар тэд хамтран ажил хайх ба үнэхээр ч гайгүй цалинтай хар ажил олж хийнэ.. хэсэг хугацаа өнгөрөв, манай хоёр ч овоо дотно найзууд болсон бол цалин өгөх ёстой баян эр цалингаа тавихгүй унжиж удаана.. ингээд бүр дордож баян эр сураггүй болчихно.. яах учраа олохоо байж байтал баян эртэй санаандгүй таарч, манай хоёр өнөөх эрийг хэмх зодож мөнгөө авсанаар арилж өгнө.. хоёр хүний цалин хэр удаан хүрэлцэх билээ, дахиж ажил хэзээ олдох билээ, энэ мөнгөө зөв ашиглавал өсгөж болохыг Dobbs хэдийнээ бодож олжээ.. Dobbs, Curtin хоёр хамт ажиллаж байх хугацаандаа нэг өвгөнтэй танилцсан ба түүнийг Howard (Walter Huston) гэдэг.. энэ өвгөнд яваагүй газар орон бараг байхгүй, энэ газар нутгаа ч гаргууд сайн мэддэг насаараа алт хайгч хийсэн хүн байлаа.. өвгөн хоёр залууд ингэж тэгж явсан мөнгө олдвол азаа эцсийн удаа үзэж ахин нэг явна гэж ярьдаг байлаа..


Dobbs мөнгөө өвгөнд хөрөнгө оруулбал ирээдүйд хэд дахин өсгөх боломжтойг сэтгэнэ.. өөрөөр хэлбэл байгаа бүх мөнгөдөө уул хадны хэрэгсэл, алт ухахад хэрэгтэй багаж хэрэгсэл, бүр буу хүртэл аваад өвгөнийг газарчлуулан ууланд гарч алт хайхаар шийдэж найздаа хэлж дэмжлэг аван хоёул өвгөнд бүгдийг учирлан ойлгуулаад гурвуул нэг баг болно.. гэтэл гай болж тэдний бүх мөнгө дээр дурьдсан багаж хэрэгслийг авахад хүрэхээргүй байв.. ингээд итгэл найдвар унтарч байх мөчид Dobbs дээр өнөөх сугалааны жаал ирэн азтан болсныг нь хэлнэ, өөрөөр хэлбэл хүссэн юмсаа авах мөнгөтэй боллоо гэсэн үг.. ийнхүү Dobbs, Curtin, Howard нар алт олж баяжихаар Sierra Madre гэх уул руу итгэл найдвар дүүрэн хөдөлнө.. хүссэн газраа очих зам дардан байсангүй, дээрэмчидтэй амь өрссөн тулалдаан хийхээс гадна мексикийн халуун уур амьсгал, холын аян зам аялагчдыг маань тэсвэр тэвчээрийг барна.. үүнд Dobbs, Curtin хоёр туйлдан ядарч ёстой л хэлээ унжуулах бол хөгшин Howard энэ бүхэнд дадаж сурсан учир огт ажрахгүй нь хөгжилтэй.. ингээд Dobbs, Curtin хоёр бууж өгдөгийн даваан дээр Howard зорьсон газраа буюу алттай газар ирсэнээ мэдэгдэн найзуудаа амь оруулна.. эл газар нь хүмүүний иргэншлээс нэлээд зайтай алслагдсан газар байна.. манай гурав тайван ажиллах боломж бүрдэж, өдөр шөнөгүй алт олборлох буюу нинжадана.. хөдөлмөрийн үр дүн ч эхнээсээ гарч эхлэх буюу эхний хэдэн сарын дараа манай гурав тус бүр энэ амьдралдаа хангалттай хүрэхүйц мөнгөтэй болсон байв.. энэ үеэр Dobbs уурхайд ажиллаж байгаад дарагдаж үхэхээ шахна.. түүнийг Curtin аврах агаад Curtin хэрвээ түүнийг аврахгүй бол нийт мөнгө буюу алт гурав биш хоёр хүнд хувиарлагдана гэдгийг мэдэж байсан ч хүн чанар гаргана.. 
 үүнд Dobbs дуртай дургүй баярлан, талархлын хэдэн үг хэлсэн болно.. учир юу хэмээвээс, их алт олборлох тусам манай гурвын зан ааш эрс өөрчлөгдөж, юм л бол хутга буундаа хүрцгээх болсон ба шалтгаан нь намайг алж миний хувийг авах нь гэсэн хар болой.. Howard олсон олзондоо ханаж буцая гэх бол Dobbs бид хоёр залуу улс илүү мөнгө хэрэгтэй гэсээр ахин хэдэн сар ажиллахаар болно.. эхэндээ бараг өвөр түрийндээ байсан манай гурвал мөнгө ихсэхийн хэрээр холдон хөндийрнө.. бүгдээрээ өөрсдийн хувийнхаа алтыг бие биенээсээ нууж хадгална.. хардалт сэрдэлт нэн ялангуяа Dobbs-д ихээхэн нөлөөлж асар ихээр өөрчлөгдөнө.. тэрээр шөнө унтахаа больж өдрөөр өөртэйгөө ярьж бараг солиорох ба нөгөө хоёрыгоо нийлж өөрийг нь ална гэдэг хатуу итгэн өрсөн хөдлөхөөр бэлдэнэ.. энэ бүх хугацаанд тэдний нэг нь хамгийн ойрын тосгон явж хүнс энэ тэр авдаг байлаа, энэ удаад Curtin явахаар болно.. Curtin тосгонд очоод хүнс энэ тэрээ авч байтал нэг америк олон долоон юм шалгааж, салахгүй даганана.. уг эрийг Cody (Bruce Bennett) гэдэг ба бас л нэг ажилгүй амьтан.. Curtin сэжиг авхуулахгүй тулд өөрийгөө энэ хавиар ан хийж явдаг анчин гэж хэлээд бушуухан холдохын түүс болно.. харин Cody ярьсан бүхэнд нь итгэхгүй.. ингээд манай гурван нинжа оройн хоолоо идэж байтал Cody гэнэт гараад ирнэ.. тэрээр та нар алт олборлож байгаа гээд хамтран ажиллая гэнэ.. Dobbs харин уурлан түүнийг алахаар завдах үед нутгийн дээрэмчид тэдний буусан газар руу айсу ирж явдаг.. 
 

  Америкийн домогт кино найруулагч John Huston-ын зохиолыг нь бичиж найруулсан Вестерн жанрын кино. Тэрээр B. Traven-ын 1927 онд хэвлэгдсэн ижил нэрт романыг кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд гол дүрүүдэд; Humphrey Bogart, Tim Holt, Walter Huston (найруулагчийн манай төрсөн эцэг) нар тоглосон. Энэ бүтээл бол гадаах талбайн зураг нь Америкийн нутаг дэвсгэрт авагдаагүй Холливуудын анхны киноны нэг юм. Найруулагч John Huston анх 1935 онд B. Traven-ын романыг уншаад уг бүтээлээр кино хийе, гол дүрд нь аавыгаа тоглуулъя гэсэн хүсэлд автжээ. 19-р зууны Германы яруу найргийн балладаас сэдэвлэсэн уг роман нь найруулагчид манай Мексикийн морин цэрэгт тохиолдсон адал явдлуудыг санагдуулжээ. "The Maltese Falcon" дебют киногоороо шуугиантай амжилт үзүүлсэн тэрээр шинэ төсөл дээрээ ажиллаж эхэлсэн ч дэлхийн 2-р дайны улмаас түр саатжээ. Huston дайны тухай хэд хэдэн баримтад кино хийж байгаад буцаад төсөлдөө орсон ба тухайн үеийн Warner Brothers кино компанийн хамгийн том од Humphrey Bogart гол дүр бүтээхээр болов. Huston-г уг романыг кино болгохоор төлөвлөж буйг мэдсэн даруй Bogart өөрийгөө түүнд санал болгож, ёстой нэг шалсаар байгаад Dobbs-ын дүрийг авсан гэдэг. Зураг авалт эхлэхийн өмнөхөн нэгэн шөнийн клубт кино шүүмжлэгчтэй таарсан Bogart түүнд хандан "Чи миний дараагийн кино хүлээж байгаарай, энэ чиний харсан хамгийн новшийн дүр байх болно" гэж байжээ.

Тэр үнэхээр хэлсэндээ хүрсэн юм. Зохиолч Traven өөрийнхөө аавыг тоглуулах гэсэн Huston-ын сонголттой санал нийлэхгүй байв, гэсэн ч эцэстээ зөвшөөрсөн байдаг. Walter Huston мөн хүүгийнхээ сонголтод эргэлзэж байсан; Walter өөрийгөө гол дүр гэж харж байснаас туслах дүр гэж харахгүй байсан боловч хүү нь эцгээ ятгаж чаджээ. John Huston энэ кинондоо үзүүлсэн аавынхаа тоглолтыг замналынх нь хамгийн сайн дүр бүтээлт гэж үнэлсэн байдаг аж. Walter Huston-ын тоглолтыг харсан Bogart "Ганц Huston байхад хангалттай муу, харин хоёр байвал аллага гэсэн үг" гэж хэлсэн буй. 21 дэх удаагийн Оскарын наадмаас энэхүү бараан хошигнолтой ёс суртахууны үлгэр шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эрэгтэй туслах дүр (Walter Huston) гэсэн 3 шагнал хүртсэн. Bogart замналынхаа оргил дүрүүдийн нэгийг энэ кинонд гаргасан, шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авах ёстой байсан гэсэн яриа маргаан өнөөдөр ч байдаг билээ. Уг киног шуналаас үүдэлтэй доройтлын тухай бүтээл гэж ихэвчлэн тодорхойлдог. Шүүмжлэгч Рожер Эберт харин "Энэ кино алтны тухай биш, харин хүний зан чанарын тухай" гэсэн байдаг. Кинонд алт болон шуналын ач холбогдлыг онцлохын зэрэгцээ шуналдаа хөтлөгдсөн хүний үйлдлээс болж байгаль хэрхэн сүйдэж буйг үзүүлдэг. Жишээлбэл, Доббс хэмээх дүр анхнаасаа л муу хүн бөгөөд хүний мөн чанар угаасаа алдаа дутагдалтай гэдэг санааг тусгажээ.

Comments