The King of Comedy (1982). Хэдэн зуун хүн нэгэн барилгын өмнө үзэг цаас
хийгээд зураг авах хэрэгсэлтэйгээр тухайлан буй үеийн маань чухам сүпер од Жерриг
\Jerry Lewis - Америкийн жүжигчин, комедиан, дуучин \ хүлээн, нэг ёсондоо хамт
зураг даруулахаар, гарын үсэг зуруулахаар догдлон, хүсэн тачаадан хүлээнэ..
галзуу солиотой хүмүүсээр буюу шүтэн бишрэгчдээр бүслэгдсэн эл байр нь үндэсний
хамгийн алдартай ТВ-ын байр бөгөөд эл ТВ-ын хамгийн чухал хүн \мөнгө ологч\
хошин шогийн жүжигчин, ток шоуны хөтлөгч нь Жерри юм.. нэгэн үдэш Жерри шоугаа
тараад байдаг л нэг янзаараа ТВ-ын байрнаас бөөн фанатуудын дундуур зовон байж
машиндаа суутал нэг хүүхэн машинд нь байж таарах агаад хүүхэн түүнд хандан”
чамдаа хайртай, намайгаа хайрлаач” гэсэн улиг болсон фанат хүүхнүүдийн зангаар
дайрна..
эл хүүхнийг Маша \ Sandra Bernhard - Америкийн жүжигчин, комедиан,
дуучин \ гэдэг бөгөөд Жерригийн галзуу шүтэн бишрэгч, бид түүнтэй хожим
нүүрэмгий танилцан аа.. зугтаалт, бушуухан зайлах хүслэндээ автсан Жерриг Маша
баахан зовоох тэр үеэр хаанаас ч юм нэгэн залуу гарч ирэн Жерриг хүүхнээс
хийгээд олон фанатуудаас хамгаалан, аюулгүй байдлыг нь ханган машинд нь хамт
суун бушуухан олон түмнээс арилж одно.. хоромхон зуур өнгөрсөн явдлыг Жерри
бүрэн гүйцэд ухаарч амжаагүй байтал манай киноны гол дүр Рүперт \Robert De Niro
– Америкийн жүжигчин, найруулагч, продюсер\ тасалдуулан харин ч болбоос бүр
мөсөн толгойг нь эргүүлж орхино..
шуугиан, бужигнааныг далимдуулан Рүперт Жерригийн
машинд шургалан орсон агаад үнэндээ ч тэрээр ТВ-ын сүпер од, үндэсний хошин
шогч Жерриг шүтэн биширдэг, өөрийнхөө үлгэр дуурайл болгодог нэгэн бөгөөд Рүпертын
өрөөнд дүүрэн Жерригийн постер зургууд болон түүний шоутай холбоотой бүхнээр
бялхан байдаг аа.. Рүперт амьдралынхаа утга учир бологч, гэгээн шүтээнтэйгээ
нэг машинд хамт яваагаа ухаж мэдрэн их баярлах агаад энэ л боломжийг ашиглахыг
чармайна.. Рүпертын хувьд хошин шогч, үндэсний алиалагч, хөтлөгч болох хүсэл
мөрөөдөлтэй бөгөөд өөрийгөө дараагийн Жерри юмуу түүний хэмжээний алдартан
болохыг мөрөөдөгч болой.. машин дотор суух Жерри галзуурсан олноос зугтаж
яваадаа баярлан дэргэд нь хэн суугааг сайн ойлгосонгүй, үүнийг анзаарсан Рүперт
өөрийгөө түүний цэвэр цусны фанат болохоо, нэр усаа, мөн саяхан өөрийг нь галзуу
хүүхнээс аварсан гээд яриан дундуураа өөртөө нь хамт ингээд суух эрхтэйг
учирлана.. Жерри тэнэг хүн байсангүй, минут өнгөрөх бүр нөхцөл байдлыг ухааран
саяны явдлынх нь урамшуулал болгон Рүпертыг сайн сонсож, бүр гарын үсгээ ч өгөн
замын турш ганц хоёр үг солилцож амжина..
энэ бүхэн Рүпертэд зүүд зэрэглээ шиг
л санагдах нь мэдээж агаад одоо харин барьцаа лавшруулж Жерригээс өөрт нь
туслаач, авъяасыг минь тодруулж өгөөч, дэмжлэг үзүүлээч хэмээн гуйна.. Жерри
зорьсон газраа хүрэх хүртлээ энэ залуугаас салж чадахгүйгээ мэдэн замын турш
\тээршаасан байдлаар\ зөвхөн за тэгье, уулзаж ярилцая хэмээн толгой дохин
явна.. ингээд машин зорьсон газраа ирж Жерри ч бушуухан алхасаар гэртээ орох
бол Рүпертын хувьд энэ өдөр эл явдал амьдралд нь тохиосон хамгийн азтай,
жаргалтай өдөр нь байлаа.. Рүперт энэхүү явдлаас хойш өөрийгөө нэрт хошин
шогчоор төсөөлөн бодож, сэрүүн зүүдлэн өөрийгөө дараагийн үндэсний алдартай
элэглэгч болсноор ургуулан бодож түүндээ итгэж явах ба Жерригийн хэлсэн ёсоор
өөрт нь тусалж, бүр найзууд болно гэж хатуу үнэмшинэ..
тийнхүү Рүперт хамгийн
дэгжин хувцасаа өмсөн Жерригийн ажил буюу ТВ-ын байр руу өөртөө асар итгэлтэй,
яг л ажилдаа очиж байгаа юмуу найзтайгаа уулзах гэж байгаа хүн шиг цоглог явж
очно.. гэтэл барилгын хүлээн авагч юмуу жерригийн нарийн бичиг дээр ирээд Рүперт
таг гацчихдаг байв.. Жерриг өөртөө нь ярьж тохирсон, надад тусална гэж амласан
гэж Рүперт яаж ч учралаад нэмэр үл олно.. Рүперт шантрахгүй өдөр бүр ирж Жерритэй
уулзуулж өгөхийн гуйж гувших бол Жерри үнэндээ тэр оройг ч мартаж, ийм нэг хүн
байгааг ч санахгүй гольф тоглон явна.. Рүпертыг бүтэлгүйтэн, дахин дахин
хөөгдөн, бүр цагдаадаа тулан барилгаас гарч ирэх бүрд түүнийг Маша хүлээн байх
ба энэ болгонд нь түүнийг үгээр идэж, бас харааж зүхнэ.. түрүүн хэлж байсан энэ
Маша гэх хүүхэн ерөнхийдөө бол эмэгтэй Рүперт бөгөөд ялгаа нь гэвэл нэр алдард
хүрэх биш харин Жерриг өөрийн болгох гэсэн солиортлоо дурласан \эсхүл угаасаа
солиотой\ хүүхэн болой.. Маша Рүперт хоёр “мөрөөдлөөрөө” нэгдсэн түншүүд агаад
тэр оройны явдал бол энэ хоёр этгээдийн зохион байгуулсан ажил юм..
мөн Жерритэй
уулзуулж өгнө гэж машагаас Рүперт мөнгө авдаг байлаа, тиймээс Маша түүнийг мөр
даган мөшгинө.. ингээд яагаад ч, ямар ч аргааг Маша болон Рүпертын хүсэл биелэхгүйг
мэдээд тэд Жерриг барьцаалах арга төлөвлөн бодож олох ба хүсэл ч биелж Жерри
тэдний гарт ордог.. Рүперт цагдаа болон ТВ-ынхэнд өөрийг нь нэг удаа Жерригийн
оронд зурагтаар гаргахыг шаардаж, үгүй бол Жерриг ална гэдэг.. харин нөгөө талд
барьцаанд хүлээтэй байх Жерритэй Маша романтик зоог барин янаглахыг завдаж
байдаг.. аугаа кино найруулагч Martin Scorsese-ын найруулан, гол дүрдүүд домогт
Robert De Niro болон нэрт комедиан Jerry Lewis нар тоглосон бараан комеди буюу
би энд зориудаар хав хар комеди гэж тэмдэглэн хэлэх гайхалтай бүтээлийн ерөнхий
өрнөл ийм бөлгөө..
киноны зохиолыг Paul D. Zimmerman бичсэн бөгөөд тус
сатирикал комедийн ухвар санаа нь ододыг шүтэх болон Америкийн медиа соёлыг
ёгтолсон ба уг кино гарсан ондоо ашгаа нөхөж чадалгүй шатаад ер нь л олигтой
амжилт олоогүй ч өдгөө энэ цаг үед бараан комеди төрөлдөө тэргүүлэгч
зэрэглэлийн бүтээлийн нэг болжээ.. мөн Martin Scorsese-ын хамгийн дутуу
үнэлэгддэг кино гэдэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 359-р
байрт жагсдаг бүтээл агаад Empire сэтгүүл уг киног хамгийн шилдэг 500 киноны 87-р
байрт жагсаасан бол үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 киноны тоонд багтдаг.. найруулагч Martin
Scorsese уг киноныхоо визуал загварыг Life of an American Fireman хэмээх 1903
оны богино хэмжээний киноноос маш их санаа аван бүтээсэн гэдэг бөгөөд кино
бүтээх явцын үед Martin Scorsese-ын бие өвдөн хэцүүхэн цагийг туулжээ.. залуухан,
амбицтай байсан Robert De Niro Рүпертын дүрийг төгс бүтээж чадсан ба хожим Martin
Scorsese хэлэхдээ, Robert De Niro-той хамтарсан бүтээлүүдээс энэ кинонд
бүтээсэн тоглолтыг Robert De Niro-ын замналын хамгийн шилдэг дүр гэж
хэлж байжээ..
мөн Жерригийн дүрд тоглосон нэрт хошин шогийн жүжигчин Jerry
Lewis амьдрал дээрх өөртэйн их дөхсөн дүр болсон гэдэг бөгөөд Martin Scorsese
түүнийг жинхэнэ мэргэжлийн жүжигчин, гайхамшигтай тоглосон гэж магтсан байдаг..
“Догшин бух” киноны дараа Robert De Niro Martin Scorsese-д хандаж дараагийн
хамтрах кино заавал инээдмийн кино байна шүү гэсээр уг дүрийг авсан байдаг ба Robert
De Niro дүрийн судалгаа болгож “stand-up” комедиг сар гаран үзэж судалсан
ажээ.. эл бүтээлийг үзэхэд маш хүнд гэж кино судлаачид хэлдэг, яагаад гэвэл хүн
хоорондын харилцааны хамгийн эмзэг хэсэг болох бие биенээ үл тоох, басамжлах,
доромжлох зэрэг үзэхэд зэвүүцэл төрөм, дургүй хүргэм зүйлс эл киноны турш
гардаг болохоор тэр..
мөн уг киноны том егөөдөлт бол од хүн жирийн хүн хоёрын
ялгааг хийгээд зөрчлийг зэвүүнээр гарган тавьсан байдагт оршино.. киноны
төгсгөл нэлээн маргаантай гэгддэг, Рүпертын цэвэр төсөөлөл үү, эсхүл бодит
явдал уу гэдэг нь тодорхойгүй агаад найруулагч Martin Scorsese тодорхой хариу
өгөөгүй байдаг бол шүүмжлэгчид төгсгөлийг үзэгчид өөрсдийнхөөрөө л ойлгох нь
зөв гэж хэлсэн байдаг.. Taxi Driver киноны гол дүр Travis Bickle-г Rupert
Pupkin-тэй харьцуулдаг ба тэд хоёул сэтгэлзүйн асуудалтайгаараа ижилхэн бөгөөд найруулагч
Martin Scorsese Rupert Pupkin дүрийнхээ талаар: тэр бол тусгаарлагдсан хүн, Rupert
Pupkin илүү аюултай юу гэж үү? Магадгүй хэмээсэн бий.. киноны алдартай ишлэл
бол: бүхий л насаараа доожоогүй нэгэн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр.. сонирхуулахад,
Robert De Niro болон Diahnne Abbott (кинон дээр Рүпертын сэтгэлтэй хүүхэн болж
гардаг) нар тухайн үед амьдрал дээр эхнэр, нөхөр байсан ба уг бүтээл Nicole
Kidman-ын хамгийн дуртай комеди ажээ..
НЭМЭЛТ: Пол Д. Зиммерман кино
зохиолоо бичиж байх үедээ Телевизийн алдартай хөтлөгч Дэвид Сасскиндийн шоунаас
санаа авч байсны сацуу Esquire сэтгүүлд гарсан комедиан Жонни Карсоны тухай
нийтлэлээс сэдэл авчээ. Дээрх эх сурвалжуудад алдартай хүмүүс хэрхэн галзуу
фанатуудаасаа зугтдаг тухай байв. Бүр 1974 онд Зиммерманы зохиолыг Ромео Де
Ниро Марк Скорсезед үзүүлэхэд Скорсезе "онцгой гойд" юм алга гээд
тоогоогүй байдаг аж. Дараа нь найруулагч Майкл Кимино төслийг авсан ч удсангүй
орхижээ. Де Ниро үүнийг "тун хурдан" кино болгохыг зорьсон ба энэ
"Нью Иоркийн тухай кино" байх ёстойг гэж дахин Скорсезед хандсанаар
нэг юм Скорсезе кино төсөлд орсон.
Comments
Post a Comment