Ju Dou (1990). Хорьдугаар зууны Хятадын хөдөөний нэгэн тосгонд даавуу буддаг бизнес эрхэлдэг авга ахындаа Tianqing хэмээх гуч гаран насны эр хүрэлцэн ирж буйгаар кино маань эхэлдэг.. хөдөөний эл тосгонд хөрөнгө чинээ, нэр сүрээр Jinshan аргагүй ялгарах агаад тавь гарч яваа энэ эрийн өвөг эцгээсээ өвлөсөн даавууны будагны бизнест тус болохоор үеэл дүү болох Tianqing нь ирснийг түрүүн өгүүлсэн билээ.. Jinshan-ны орон гэр нь эгээ л үйлдвэр шиг агаад асар урт даавуунууд хурц өнгөөрөө тодрон хашаанд нь тэнгэрээс унасан солонго лугаа унжина.. Jinshan-ны зан авир хэцүү, дээрэнгүй дээр нь үеэлтэйгээ зарц шигээ харьцана..
Tianqing-д очих газар байсангүйгээс гадна боолчлогдоод ч
гэсэн хоолтой хонож байгаадаа сэтгэл өег.. Tianqing-г ахындаа ирэх үеэр
ах нь залуухан, нүд булаам бүсгүйтэй дэр нэгтгэсэн байв.. нэг ёсондоо
хятадад байдаг л ёс болох эхнэр худалдаж авчээ.. нүд сохром энэхүү гоё
бүсгүйг Ju Dou гэх агаад хорь л хүрч яваа бүсгүй цаанаа л айдастай,
тарчлан зовсон нь нүднээс нь илэрхий.. тухайлбал, шөнө зүв зүгээр байсан
бүсгүй өглөө хөх няц болсон нүүр ам, гар хөлтэй болсон байх нь хэцүү..
Jinshan хүслээ гаж буруугаар буюу садист аргаар хангадаг зэрлэг балмад
хүн байв.. энэ бүхнийг Tianqing бүсгүйн байдлаас харахаас гадна шөнө
болгон уйлах, өвдсөндөө тэсэшгүйгээр орилох дуунаас сонсдог байв.. уг
харгислал дунд Tianqing ч унтаж чадахаа болин, очиж бүсгүйд тусалъя гэж
санавч авга ахаасаа айн сүрдэнэ.. угаас ч зориг муутай эр билээ..
Tianqing бүсгүйг өрөвдөхийн дээрээс нууцхан хайрлана.. ганц бие энэ эрд Ju Dou-ын гоо үзэсгэлэн хийгээд залуу сайхан бие цогцос дурлан тачаадахгүй байхын аргагүй байв.. Ju Dou-ын усанд ордог тасалгааны ханыг Tianqing нууцаар нүхлэн уг нүхээрээ бүсгүйн усанд орохыг сэм ажиглан хорхойгоо хагас ч гэсэн дардаг байв.. гэтэл сайхь нүхийг Ju Dou олж илрүүлэх бөгөөд залууг өөрт нь сайныг ойлгон, тамын зовлонгоос нь мултарахад тусална гэж найдана.. ингээд Ju Dou шууд Tianqing дээр очин хамаг учраа буюу авга ах чинь хүн биш араатан, би энэ бүхнийг удаан тэсэхгүй үхэх нь, туслаач гэнэ..
Tianqing бүсгүйг өрөвдөхийн дээрээс нууцхан хайрлана.. ганц бие энэ эрд Ju Dou-ын гоо үзэсгэлэн хийгээд залуу сайхан бие цогцос дурлан тачаадахгүй байхын аргагүй байв.. Ju Dou-ын усанд ордог тасалгааны ханыг Tianqing нууцаар нүхлэн уг нүхээрээ бүсгүйн усанд орохыг сэм ажиглан хорхойгоо хагас ч гэсэн дардаг байв.. гэтэл сайхь нүхийг Ju Dou олж илрүүлэх бөгөөд залууг өөрт нь сайныг ойлгон, тамын зовлонгоос нь мултарахад тусална гэж найдана.. ингээд Ju Dou шууд Tianqing дээр очин хамаг учраа буюу авга ах чинь хүн биш араатан, би энэ бүхнийг удаан тэсэхгүй үхэх нь, туслаач гэнэ..
Tianqing-д санаа байвч сачий
хүрсэнгүй.. тус явдал тэр хоёрыг ойртуулсан буюу Tianqing зөөлөн сэтгэл,
халамж хайр бүсгүйг эрхгүй татан тэдний дунд асар эрчээр долгиолсон
хайрын сэтгэл хийгээд бие махбодийн дундрашгүй тачаадал үүсэн бий
болно.. тэд Jinshan-ны нүд харуулан нууцаар явалдах агаад ингэж яваад Ju
Dou жирэмслэнэ.. Jinshan-ны баярласныг энд хэлэх илүүц бизээ.. харин
бүсгүй хүүхдээ Tianqing-ынх гэдэгт бат итгэж, үүнийгээ ч хайртдаа
хэлнэ.. бүгдийн хүсэн хүлээсэн хүү төрнө.. Jinshan ёстой л
байдгаа барьж гүйх бол Tianqing төрсөн хүүгээ зөвхөн хажуунаас л, ахын
хувиар л байх нажидтай дүрд насаараа тоглох болохоо ухаарна.. хүүд
Tianbai гэдэг нэр хайрлана.. Tianqing, Ju Dou хоёр нууцаар явалдаж, бас
Jinshan-ны эзгүйд гэр бүл шиг байдаг байв.. энэ үед зовогсдыг бурхан
харж үзэв үү гэмээр аз тохиож Jinshan саад дайрагдан бөгснөөс доош мэдээ
алдан суумгай болно..
эл явдал нууц амрагуудад зориг өгч, улмаар нүглээ
илхэн үйлдэж ирнэ.. Jinshan-ны нүдэнд одоо бүх зүйл гарын алган дээр
мэт илхэн болж, өдий хүртэл хууртагдаж байснаа ухаарна.. гэхдээ
Tianbai-г өөрийн төрсөн хүү биш гэдгийг мэдсэн Jinshan уурлаж
хилэгнэсэндээ өшөө авахаар хатуу шийднэ.. энэ мөчөөс эхлэн тэрээр
боломж, сиймхий л гарвал Tianbai-г алахаар завдах юмуу байшин хороог
шатаахаар шаргуу оролдоно.. энэ бүхэнд Tianqing, Ju Dou хоёр сэрэмжлэж,
хариу хатуу няцаалт өгч байлаа.. энэ айлыг гаднаас нь харахад
суумгай ахдаа тусалсан сайн үеэл болон үнэнч эхнэртэй, мөн сайхан хүүтэй
айл байв.. харин дотроос нь өмхий самхай ханхална.. он цаг өнгөрөхийн
хэрээр Tianbai өсөж томорсоор.. гэхдээ хүү хэлд орохгүй дээр нь
дотогшоогоо, асар ууртай, эгэл жирийн биш болсоор байв.. хүүгийнхээ
энэхүү маанаг байдалд эцэг эх нь шаналан зовох бол Jinshan хөөрцөглөн
баярлана.. гэтэл хувь заяаны тоглоом гэлтэй Tianbai хэлд орохдоо
Jinshan-ныг ааваа хэмээн хэлж хэлд орно..
Tianqing, Ju Dou хоёрт эл
явдал ямаршуу санагдсаныг төсөөлөхөд бэрх.. харин Jinshan үүнд хэмжээгүй
уяран, үнэхээр ч өөрийнх нь хүү юм болов уу гэж итгэж эхэлнэ.. энэ
мөчөөс Tianbai Jinshan-ыг ааваа гэж үзэн бас дуудан үргэлж дэргэдэн байх
бол эцэг эхээ үзэхгүй.. төд удалгүй Jinshan золгүй байдлаар
үхнэ.. одоо л жаргах нь уу гэсэн Jinshan-ны гэр бүлийнхэн цуглаж
хуралдаад Tianqing, Ju Dou хоёрыг хамт байж болохгүй, хамт байвал элдэв
хов живд автана гээд тусдаа байхыг үүрэгдэнэ.. Tianqing гэрээс
явах ба хааяа нэг ирэхэд нь Tianbai бараг хөөгөөд явуулчихдаг байв..
Хятадын кино урлагийн тав дахь үеийн алдарт кино найруулагч Zhang
Yimou-ын найруулсан хоёрдахь кино болох энэхүү Грекийн эмгэнэлт жүжгийг
санагдуулах бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 970-р
байрт жагсдаг..
хөдөөний драм гэгдэх жанрт хамаарагдах уг кинонд гарах
дүр цөөхөн, мөн үйл явдал өрнөх орчин газар ч бага.. киноны гол дүр Ju
Dou-д алдарт Gong Li тоглосон ба тэрээр дөнгөж хоринтаван настай байжээ,
кинонд тоглохдоо.. гайхамшигт Gong Li уламжлал буюу одооныхоор эрх
чөлөөгөө хасуулсан, басамжлагдаж, хүчирхийлэлд автсан бүсгүйн эмгэнэлт
дүрийг үнэхээр сайн бүтээсэн байдаг.. мөн түүнчлэн дарагдсан, нуугдсан
бүсгүйн хайр болон хүсэл тачаалыг найруулагч маань киноны үндсэн гэж
болох улаан дэвсгэрээр зүйрлэн харуулсан гэдэг агаад Хятадын коммунист
дарамтыг ч улаанаар зүйрлэсэн гэх шүүмжлэл байдаг.. үнэхээр ч улс төрийн
шалтгаанаар Хятад улсдаа хориглогдож байсан ба Хятадыг төлөөлж шилдэг
гадаад хэл дээрх киногоор Оскарт нэр дэвшсэн анхны кино болж байв...
товчхондоо кино Zhang Yimou-ын урлагийн жинхэнэ бүтээл бол Gong Li-ын
хурц мандалт байлаа..
Comments
Post a Comment