
Dr. Strangelove (1964). Америкийн нэгдсэн улсын \ Австри болон Румын еврэй гаралтай тэрээр
амьдралынхаа ихэнхи хугацааг Англид өнгөрөөсөн байдаг\ төдийгүй дэлхийн кино
урлагийн мастеруудын нэг Stanley Kubrick-ын бараанаас бараан \нэгэн кино
шүүмжлэгчийн хэлсэнээр\ улс төр хийгээд хүйтэн дайны үеийг дүрслэн үзүүлэх
егөөдөлт, \ satire-хошин ч гэсэн болно\ элэглэл дүүрэн бүтээлийг товч агаад
тодорхой өгүүлэхийг хичээе.. Тэрээр кино урлагтай холбогдохоосоо өмнө
бөмбөрчин, гэрэл-зурагчин бүр шатар сонирхож явсан ба шатар намайг тэвчээртэй,
зарчимч болгосон гэдэг бөгөөд кино урлагийг шатартай зүйрлэвэл Stanley Kubrick
яриа байхгүй шатрын ноён нь байсан билээ.. тэрээр зургийн талбай дээр тун
зарчимч, хатуу найруулагч байсан гэдэг бөгөөд санаандаа нийцэх кадраа дартлаа
дахин дахин зураг авдаг байсан гэдэг..
Stanley Kubrick өөрийн бүтээлүүддээ нэвт
шингэсэн байдаг хүмүүний ёс суртахууны доройтол болон техник тенхологийн хэт их
хөгжил хүн, байгальд сөргөөр нөлөөлж байгааг тус кинондоо ч тусгаж өгсөн буюу
дэлхий дахин хүйтэн дайн, төмөр хөшиг, цөмийн дайны айдас дор оршин байх үед
хийгдсэнээрээ цаг үеээ олоод зогсохгүй өдгөө тус бүтээлийг нь улс төр, дайн
дажин, мөн цөмийн зэвсэг зэрэг хүн төрөлхтөнд хор хөнөөлтэй бүхний эсрэг
өгүүлсэн хамгийн төгс бараан комеди гэж үздэг.. тэрээр гутранги кино хэлээ,
эрээ цээргүй хошигнолтой амжилттай “гэрлүүлсэнээр” Stanley Kubrick –ын гэх өнгө
аясаараа өмнө нь хэзээч байгаагүй өвөрмөц комедийг бүтээсэн бөгөөд киноны
төгсгөл гутранги санааг нь дахин батлана... Stanley Kubrick киногоо бүтээхээсээ
өмнө бэлтгэл судалгааг маш сайн хийдэг байсан ба эл бүтээлээ хийхийн тулд
цөмийн дайны талаарх 50 гаруй ном уншсан гэдэг бөгөөд ингэж яваад Peter
George-ын “Red Alert” хэмээх романыг Terry Southern-тай хамтран кино зохиол
болгожээ..
Хүн төрөлхтөнийг цөмийн зэвсэгийн аюул харанга одоо ч энэ цаг үед
бид бүхнийг заналхийлж байгааг, мөн киноны хоёрдахь далд санаа буюу секстэй
холбоо бүхий утга агууламжтай үг хэллэг болон симболууд сексийн завхайрал болон
оюун санааны доройтлыг илтгэсэнээр эл киноны сургамжлах ухаалаг хурц ир шиг
санаа өдгөө ч тулгамдсан асуудал буюу цаглашгүй мөнхийн кино болгож байна.. Кино бүтээгдсэн даруй нээлтээ хийж чадаагүй агаад нээлтээ хийхээр товлосон өдөр
нь болох 1963 оны apван нэгдүгээр capын 22 өдөр Америкийн ерөнхийлөгч асан John
F. Kennedy-ын аллага давхцсан учраас хойшлуулж 1964 ондоо гаргасан ба тун сайн
ашиг олсон байдаг.. Кино Лондонд бүх зургаа авсан ба ингэх шалтгаан нь киноны
гол дүр Peter Sellers \кино бүтээгчид Peter Sellers-д цалин гэж нэг сая доллар
өгсөн нь киноны нийт төсвийн 55 хувь нь болж байв\ эхнэрээсээ салж байх үедээ
давхцаж түүнийг Англиас гарч явахыг түр хориглоод байжээ..
киноны тайзыг Ken
Adam \ James Bond-ын хэд хэдэн кино нь дээр ажилласан\ бүтээн босгосон нь кино
урлагийн шилдэг тайз заслуудын нэгээр нэрлэгддэг ба ялангуяа дайны өрөөний
засал нь хамгийн алдартай.. Ken Adam-ын ажлыг expressionist суут кино
найруулагч Fritz Lang-ын Metropolis хэмээх гайхамшигтай киноны тайзтай
харьцуулдаг бол киног хар-цагаан хэлбэрээр бүтээсэн нь цөмийн зэвсэгийн аюулыг
анхааруулсан киноны дэвсгэр санаатай тун зохицжээ.. киноны талаар дагнан бичдэг
сэтгүүл, судлаачид уг киног: хорьдугаар зууны хамгийн шилдэг улс төрийн бараан
комеди, бүх цагийн үеийн хамгийн алдартай комеди киноны нэг хэмээн магтдаг бол
эл бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 48-р байрт жагсдаг
аа.. Мөн Total Film сэтгүүл уг киног бүх цаг үеийн хамгийн аугаа комеди
жагсаалтынхаа 24-р байрт, Empire сэтгүүл шилдэг таван зуун кино жагсаалтынхаа
26-р байрт тус тус жагсаасан байдаг ба Америкийн кино зохиолчдын холбоо эл
бүтээлийн кино зохиолыг хамгийн шилдэг кино зохиол жагсаалтынхаа 12-р байрт
эрэмбэлжээ..
Ингээд киноны талаар товчхон өгүүлсү.. кино төмөр хөшиг татсан
хүйтэн дайны ид үед өрнөх бөгөөд хоёр талууд \Америк болон ЗХУ\ бие биедээ
итгэхгүй үргэлж пуужин харвачих болов уу гэсэн айдас, үл итгэлцэл дор байх он
цагт өрнөнө.. энэ үед Burpelson дахь Америкийн агаарын хүчний генерал Jack D.
Ripper \параной бас хэт үндсэрхэг үзэлтэн\ ЗХУ бидний үнэт шингэний
бохирдуулахаар санаархаж байна, тиймийн учир тэднийг бөмбөгд гэсэн тушаал
буулган бөмбөгдөгч онгоцнуудаа ЗХУ руу илгээж орхино.. Галзуу генералын
тушаалыг Pentagon зогсоож чадахгүй ба учир нь бөмбөгдөгч онгоцнуудад тушаалыг
зөвхөн нууц кодоор илгээнэ, харин тэр нууц кодыг зөвхөн Jack D. Ripper л
мэднэ.. галзуу генералын орлогч, жагсаалын офицер их британы ахмад атташе
Lionel Mandrake генералаа болиулах гээд хүчрэхгүй бол уг дэлхийн шинэ дайн
дэгдээх тэнэглэл төд удалгүй Pentagon-ны сонорт хүрч очно..
Pentagon-ны дайны
өрөө буюу дугуй ширээнд нэгдсэн улсын ерөнхийлөгч Merkin Muffley, нэгдсэн улсын
агаарын хүчний дарга, генерал Buck Turgidson, \хэнэггүй, бүдүүлэг нэгэн\ ЗХУ-ын
элчин сайд Alexei de Sadeski болон цөмийн зэвсэгийн мэргэжилтэн, ерөнхийлөгчийн
туслах Dr. Strangelove \хуучин нацист байсан ба тэргэнцэр дээр суух түүний
баруун гар хар бээлийтэйгээс гадна баруун гараа нөгөө гараараа үргэлж дарж
байхгүй бол эзэндээ захирагдахгүй гар юм л бол нацист ёсолгоо хийчих гээд байх
нь инээдтэй\ тэргүүтэй эрхэмүүд сууцгаана.. Цөмийн дайн эхлэх аюул ойрхон
ирсэнийг сандарсан тэд юун түрүүнд Burpelson руу цэрэг илгээж бөмбөгдөгчдийг
зогсоох нууц кодыг олж ирүүлэхээр явуулах бол энэ хооронд ЗХУ-ын ерөнхийлөгчид
аюулыг урьдчилан сануулахаар нэгдсэн улсын ерөнхийлөгч Merkin Muffley утсаар
ярина.. энэ утсаар ярих хэсэг тун хөгтэй бөгөөд ЗХУ-ын ерөнхийлөгч шал согтуу
байж таарна..
ЗХУ-ын ерөнхийлөгч Merkin Muffley-д утсаар: манай улс дэлхийг
сөнөөх машин бүтээсэн, энэ машин гаднаас цохилт авуутаа өөрөө автоматаар хариу
цохилт өгнө, зогсоох ямар ч аргагүй гэнэ.. Цөмийн зэвсэгийн судлаач Dr.
Strangelove ч үүнийг зөвшөөрөн батлаад, нэмж: эл цөмийн машин цохилт өгвөл
дэлхийн гадаргуу дээрх хүн, амьтан цөм үхэх бөгөөд хорын нөлөө 93 жилийн
дараа л гарна, гээд цааш нь амьд гарах, цохилтод өртөхгүй өнгөрөх боломжтой
хүмүүсийн тоог нарийн гаргаж хэлээд энэ тохиолдолд нэг эрэгтэй хүнд арван
эмэгтэй хүн оногдохоор тооцоолсон гээд инээнэ.. энэ зуур азаар цэргийнхэн
Burpelson дээр очиход генерал Jack D. Ripper амиа хорлож үхсэн байх агаад юутай
ч кодыг олж Pentagon руу явуулна.. Нэг юм бөмбөгдөгчид рүү буцах код
илгээж чадавч нэг онгоцонд саатал гарсанаар код очиж чадахгүй, энэ нь юу гэсэн
үг вэ гэхээр тэр онгоц нэг бөмбөг ЗХУ дээр унагахад дэлхийг сөнөөх машин ажлаа
хийнэ гэсэн үг билээ.. эл тушаал аваагүй ЗХУ нутаг руу орж ирж байгаа
бөмбөгдөгчийн даргаар Major T. J. "King" Kong гэгч явах ба бөмбөгөө
унагах гэтэл удирдлага нь гацаад болохгүй учир гар аргаар салгах агаад ингэхдээ
санамсаргүй бөмбөгөн дээрээ мордчихоод бөмбөгтэйгөө хамт бай руугаа унана.. дашрамд
энэ хэсэг маш алдартай болой.. дэлбэрэлт болохтой зэрэгцэн Vera Lynn-ын
"We'll Meet Again" хэмээх дуу эгшиглэнэ.. энд сонирхолтой байх болов
уу гэсэн үүднээс зарим нэг сонирхолтой тайлбарыг хүргэе..
Киноны маань гол дүр
буюу киноны гурван өөр дүрд тоглосон Peter Sellers өөрийгөө энэхүү бүтээлээрээ
хэр зэрэг чадварлаг жүжигчин болохоо харуулсан.. Peter Sellers ерөнхийлөгч
Merkin Muffley, нацист эрдэмтэн Dr. Strangelove, их британы ахмад Lionel
Mandrake гэсэн гурван дүрийг бүтээсэн бөгөөд тэр жилдээ Оскарт шилдэг эрэгтэй
гол дүрээр нэр дэвшсэн нь Оскарын түүхэнд нэг кинонд гурван өөр дүр бүтээж
шилдэгт өрсөлдсөн анхны тохиол болж байжээ.. Peter Sellers анх бүр дөрвөн дүрд
тоглох буюу бөмбөг дээр мордогч "King"-ын дүрд бас тоглох байсан ч
ковбой аялгуутай ярьж чадахгүй байсан учраас больжээ.. хуучин нацист эрдэмтний Герман
аялга, Англи ахмадын Англи аялга болон Америк ерөнхийлөгчийн аялгыг Peter
Sellers гайхамшигтай гаргасан бөгөөд тэрээр киноны ихэнхи үед импровизаараа
тоглож байжээ.. дээр өгүүлсэнчлэн, кино секс утга санаагаар дүүрэн ба тун сайн
нягтлахгүй л бол халхлагдсан байдаг.. Жишээлбэл: Jack D. Ripper гэдэг нэр нь
арванесдүгээр зууны үед янхануудыг алж байсан цуврал алуурчны нэр ажээ.. тэгвэл
Mandrake нь бэлгийн чадамжийн бэлгэдэл болсон нэгэн төрлийн ургамлын нэр бол
Strangelove гэдэг нь завхайрсан дурлал-сексийг илтгэнэ.. Харин цөмийн бөмбөг
унасан "King" нь хуял тачаалдаа улангассан амьтныг бэлгэдэж, харин
ЗХУ-ын элчин сайдын Alexei de Sadeski гэх нэр садизмыг үндэслэгч философич Marquis
de Sade-ыг илэрхийлнэ.. Turgidson гэдэг нэр эрэгтэй хүний билэг эрхтний
хөвчрөлийг илэрхийлдэг бол нэгдсэн улсын ерөнхийлөгч Merkin Muffley-ны muff
гэдэг нь эм билэг эрхтний дээд талын үсийг бэлгэдэнэ.. энэ мэт кино маань тэр
чигээрээ секс симбол бөлгөө.
НЭМЭЛТ: Найруулагч Стэнли Кубрик хүйтэн
дайны үеийн амьд үлдэх айдас дээр тулгуурласан цөмийн бөмбөгийн ослын тухай
триллер кино хийхийг хүсч иржээ. Тэрээр судалгаа хийж байхдаа цөмийн бөмбөгтэй
гүрнүүд хоорондын нарийн бөгөөд парадокс "аюулын тэнцвэр"ийг аажмаар
ухаарчээ. Кубрикийн хүсэлтээр Аластер Бючан (Стратегийн судалгааны хүрээлэнгийн
тэргүүн) түүнд Питер Жоржийн "Red Alert" хэмээх триллер ном санал
болгожээ. Уг ном найруулагчийн сэтгэлийн татаж чадсан ба ирээдүйн Нобелийн
шагналтан Томас Шеллинг энэ номыг магтсан нийтлэл хүртэл бичсэн Кубрикийг номын
эрхийг даруй худалдаж авахад түлхэц өгчээ. Энэ кино цөмийн дайны төлөвлөлтийг шоолдог ба
кино "пуужингийн цоорхой" гэх мэт тухайн үеийн хандлагуудыг егөөддөг
боловч ерөнхийдөө Харилцан Баталгаат Устгалын онол (ХБУ) дээр төвлөрдөг бөгөөд энэ нь цөмийн
зэвсэгтэй талууд аль аль нь анхаарч, хариуцлагатай байж, цөмийн дайнд ялагч
байхгүйг ухаарах явдал юм.
Цэргийн стратегич, физикч асан Херман Кан гэгч 1960
онд "On Thermonuclear War"
гэдэг номондоо Жон вон Нейманы боловсруулсан ХБУ-ийн хязгаарлалтыг
харуулахын тулд "Мөхлийн машин"-ийн онолыг жишээ болгожээ. Ийм машины
концепт бол логик дүгнэлтээр бол ХБУ-ийн сургаалтай таардаг. Тийнхүү цэргийнхэн
мөхлийн машин бүтээх санааг таашаагаад түүнийг бүтээх бий гэдгээс Кан сэтгэл
зовжээ. ХБУ болон Эйзенхауэрийн засаг захиргаа ЗХУ-аас өчүүхэн төдий өдөөн
хатгалгад асар хүчтэй хариу арга хэмжээ авч болзошгүй тухай сургаалыг гол
шүүмжлэгч Кан нь ХБУ-г тэнэг эр зориг гэж үзээд оронд пропорционал, улмаар
хязгаарлагдмал цөмийн дайн төлөвлөхийг Америкт уриалсан аж. Кан Кубрикт хагас
бодит "кобальт-ториум G" мөхлийн машины ойлголтыг зааж өгсөн бөгөөд
Кубрик уг концептыг кинондоо ашиглажээ. Мөн кино нээлтээ хийсний дараа Кубрикт
түүний шүтэн бишрэгч Корнеллийн их сургуулийн Урлагийн түүхийн тэнхимийн
ажилтан Легрейс Г. Бенсон гэгчээс энэ кино сексийн олон давхаргат далд сэдэвтэй
байна гэсэн захидал иржээ. Кубрик хариу захидалдаа үүнийг нь батлаад та энийг
анзаарсан анхны хүн гэж бичжээ.
Comments
Post a Comment