Peeping
Tom (1960). Царайлаг, боловсон байрын, аятайхан хувцалсан, гучин нас
хүрээгүй болов уу гэмээр нэгэн цэвэрхэн залуу гудамжны нөгөө талд зогсох
биеэ үнэлэгч хүүхнийг ажиглан зогсоно.. залууг сайтар ажигласан хүн бол
түүнийг хүрмэн дотроо жижигхэн гар камер ажиллуулж байгааг харах ба залуу
камераа аль байдгаараа нууж, далдална.. ингээд, залуу камераа нуусаар
хүүхэн дээр очих агаад хүүхэн ээлжит
“авагчаа” гэж бодсоор залууг дагуулан өөрийн бохир, заваан хөлсний байр
руу хамт ороход залуу түүнийг яг дагасаар өрөөнд нь ороод хөөрхий биеэ
үнэлэгч хүүхний амийг бүрэлгэж орхино.. биеэ үнэлэгчийг анх харсан
хийгээд дагаж гэрт нь орсон, мөн аймшигтайгаар алах бүх үйл явцаа залуу
өнөөх нууж явсан камертаа бичсэн агаад камерын дурангаар \нэг ёсондоо
баримтад кино шиг\ үзэгч бид аймшигт хэргийн гэрч болж байгаагаар кино
маань эхэлнэ..
киноны гол дүр болох цуврал алуурчныг Марк \ Karlheinz
Böhm-хатан хаан Сисси киноны Франц-ын дүрээр нь монголчууд сайн мэднэ\
гэдэг агаад кино студид зураглаачаар ажиллахийн хажуугаар чөлөөт
цагаараа орон нутгийн насанд хүргэгчдэд зориулсан кино студид давхар ажиллана.. олны дунд дуугай,
бусдаас өөрийгөө тусгаарласан, ганцаардмал энэ залуугийн хамгийн хайртай
зүйл бол багадаа эцгээсээ бэлгэнд авсан гар камер бөгөөд чухам ямар
шалтгаанаар камертэй нөхөрлөснөөс гадна живэлт алуурчин болсныг хойно
өгүүлнэ.. Маркын аллагийн бай бол залуухан, үзэсгэлэнтэй, бас амьдралын
идэвхтэй охид, хүүхнүүд байх ба маркын цус хүссэн сэрэл гэнэт төрөхийн
дээр аллага голдуу бохир газар явагдана.. Маркын аллагийн зэвсэг бол гар
камер юм, гэхдээ камер яг урдаа урт хурц хутагтай \бараг жад\ агаад
хутга хохирогчийг хөнөөх аймшигт тарчлаант үйл явцыг хохирогч өөрөө
хараг гэсэн шиг толь бас камерт байж, ингэснээрээ хохирогч өөрийн үхлийн
айдсыг, бас үхэх хүртэл нүд аних зовлонт мөч бүхнээ тус толинд харна..
харин гаж алуурчин хохирогчийнхээ өвдөж, шаналж, амь тавьж байгаа
тарчлааныг гар камераараа бичиж авдаг чөтгөрийн ад тачаалтай болой..
Марк эцгээс өвлөгдсөн хоёр давхар байранд амьдрах бөгөөд байрныхаа дээд
давхарт өөрөө амьдран доод давхраа хүмүүст хөлслүүлнэ.. байрны доод
давхарт Хелэн \Anna Massey-энэ кинонд хорь гарч буй бүсгүйн дүрийг
бүтээнэ\ гэх хөөрхөн охин сохор \бас хувхай архичин\ ээжийн хамт өрөөг
нь хөлслөн амьдрах бөгөөд нэг сайхан өдөр хелэний төрсөн өдөр тохиож,
улмаар Хелэн, Марк хоёр ойртон танилцах боломж бүрдэнэ.. өрсөн хэлэхэд,
Хелэн эртнээс хойш Маркыг “зүрхэн” нүдээр харах болж, анхны танилцах
боломжийг ч сүрхий ашиглан Марктай их ойртон дотносно.. бүсгүй
санаачлага, зүтгэлээрээ Маркын өрөөнд орно.. Марк угаас ичимхий, бүрэг
залуу эг маг гээд байх бол хелэн хэл амыг нь сугалчих шахуу байна...
ингээд, тэд Маркын өрөөний цаад буюу нууц өрөөнд хамт орно, энэ өрөө
эхний өрөөгөө бодвол томоос гадна бүрэг харанхуй агаад Марк бүсгүйд гэр
орноо, амьдрал бас сонирхолоо танилцуулж байгаа нь энэ.. өрөө түрүүн
хэлсэнчлэн бүрэнхийгээс гадна том проектор тавьж, энд тэндгүй киноны
видео хальс, хуурцаг, дамар хийгээд зураг боловсруулах төхөөрөмж, бодис
зэргээр битүү дүүрэн байна.. Марк бүсгүйн хүсэлтээр нэгэн видеог
проектороор тоглуулна.. дэлгэцнээ: уйлж байгаа, айснаасаа дагжин чичирч
байгаа бяцхан Марк гарах агаад Маркыг унтаж байхад гүрвэлээр айлган
сэрээхээс \яг баримтад кино шиг\ өгсүүлээд нас барсан эхийнх нь дэргэд
хүчээр суулгаж \тун эвгүй хэсэг\ байгаа, гол нь энэ бүхнээс айж байгаа
бяцхан Маркын сэтгэлийн хөдөлгөөнийг камерт бичсэн байгааг Хелэн олж
үзнэ..
Хелэн үзсэн, харсанаасаа айж бушуухан өрөөнөөс гарах ба дараа нь
Маркыг өрөвдөж, түүнд туслахыг хүснэ, энэ хүсэл бол хайраар услагдсан
ургац шиг байлаа.. Маркын хүүхэд насны бүхий л өдрийг, бүхий л сэтгэлийн
хөдөлгөөнийг нь, тэр дундаа айдсыг нь голчлон бичин тэмдэглэсэн хүн бол
түүний эцэг юм.. Маркын эцэг сэтгэл судлаач, том эрдэмтэн байсан бөгөөд
түүний гол ажил, судалгаа бол хүүхдийн айдас хийгээд айдсын мөн чанарыг
судалж мэдэх байв.. судалгаандаа галзуурсан эрдэмтэн, аймшигт
судалгаандаа өөрийн хүүг туршилт болгосноор Маркын хүүхэд нас камерын
өмнө, туршилт маягаар аймшигтай өнгөрсөн нь, хожим Маркын сэтгэцэд
айхтар нөлөөлж, энгийн үедээ бусдыг нууцаар камераараа дурандаж байдаг,
энгийн бус үедээ хүн алж, тэгэхдээ аллагаа бичиж үлдээх болсон гаж,
дэндүү аймшигтай явдал болно..
эцгийн аймшигт дарамт, хэлмэгдүүлэлт
бүхий туршилт Маркын \тэрээр эцгийнхээ санааг үргэлжлүүлж айдсыг судалдаг\
амьдралыг тэр чигээр нь сүйтгэсэн бөгөөд тархиа хар нялхаасаа
гэмтээлгэсэн хүмүүс их \ихэнхи эрүүгийн гэмт хэрэгтэнүүд тархины
гэмтэлтэй байдаг\ байдаг.. энэ үеэр Марк ажлын газрынхаа \жүжигчин гэсэн
үг\ хүүхэнтэй маазран, албаар хоёулханаа үлдэж аминд нь хүрнэ.. үхсэн
хүүхэн жүжигчин байсан учир кино багийнхан сэтгэлзүйн хүнд байдалд орж,
ингээд нэгэн сэтгэлзүйчийг кино багийнхныг тайтгаруулахаар авчирна..
тэр
сэтгэлзүйч нь Маркын аавын найз байх ба Марк түүнтэй хоёр гурван үг
солиход цагдаа нар түүнийг хараандаа авна, энэ нь марк цагдаагийн гол
бай болно гэсэн үг.. энэ зуур Марк, Хелэн хоёр болзож эхэлнэ.. Хелэн
Маркыг камергүй явахыг хүснэ, учир нь Марк байнга биедээ камераа авч
явах агаад камер түүний биений нэг хэсэг \энэ цаг үед бол утас юм, утас
бидний биений нэг хэсэг болсон\ болж, Марк камертэй үедээ хүмүүсийг, хэн
нэгнийг нууцаар бичих ба өөрөө энэ байдлаа ч ухамсарлахгүй.. харин
камергүй үедээ Марк хөгжөөнтэй, яриасаг, ёстой л хүншиг болно.. ийнхүү
болзоо гайхалтай сайхан болж, Хелэн өрөөндөө орохоосоо өмнө маркыг уруул
дээр нь үнсчихээд гялс өрөө рүүгээ орчихно, харин гайхаж, яах учраа
олохгүй камераа барьж аван үнсдэг.. зөвхөн энэ сцен л киноны бүх
утгыг илтгэх буюу Марк камертайгаа нэгэн цул болж, сэтгэлзүйн гаж байдал
нь хэзээч эдгэхгүйг шууд илтгэнэ.. Марк Хелэнийг унтуулчихаад
ажлынхаа өрөөнд ортол Хелэний ээж харанхуйд зогсоод түүнийг хүлээж
байна.. Хелэний ээж: чамайг ямар нэгэн юм нуугаад байдгийг мэднэ гээд
шөнө болгон энэ өрөөнд чинь орж ирдэг, хальс болгонд чинь юу байгаад, чи
юу үзээд байдаг юм бэ гэнэ.. Марк шөнө болгон аллага бичигдсэн бичлэгээ
үздэг бөгөөд Хелэний ээжийг алахаас өөр зам үлдэхгүй.. Их Британийн
аугаа кино найруулагчид болох Michael Powell, Emeric Pressburger нарын
хослол кино урлагт олон суут бүтээл өвлүүлэн үлдээсэн байдаг..
тэгвэл Их
Британийн кино домог Michael Powell жаран онд ганцаарчилсан нэгэн кино
бүтээсэн нь тэр даруй кино театраас бууж, үзэгч болон шүүмжлэгчдээс
эсэргүүцэл сонсож, кино урлагийг гутаасан, хамгийн булай бүхнийг
дэлгэцнээ үзүүлсэн гэж хараагдаж, ад үзэгдсэнээр эцэстээ Michael Powell
гэх энэ домогт найруулагчийн замналыг өндөрлүүлсэн байдаг, нэг ёсондоо
энэ киноноос болж \хэл амыг тэвчээгүй байх\ Michael Powell кино
урлагаас зодог тайлсан байдаг.. гэвч, он цагийн хүчинд эл бүтээл аажмаар
муу нэрээс сайн нэрийг олж, өдгөө бүх цаг үеийн хамгийн аугаа хоррор
киноны тоонд орохоос гадна ерөөсөө “slasher” жанрыг үндэслэсэн анхны
кино гэж нэрлэгддэг.. киног цааш магтаваас: Их Британийн хамгийн шилдэг
кино гэгддэгээс гадна voyeurism-ын \энэ нь нууцаар бусдыг ажиглах гаж
үзэгдлийг хэлнэ\ талаарх хамгийн шилдэг кино гэдэг бөгөөд бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 301-р байрт жагсаж, култ буюу соёл болсон
суут кино...
кино үзэгчийг алуурчны нүдээр харуулсан анхны бүтээл
гэгддэг бөгөөд Их Британи даяар кино дэлгэцнээ нүцгэн хүүхэн үзүүлсэн
анхны кино болж байв.. кино домогт Alfred Hitchcock-ын “Psycho” нээлтээ
хийсний дараахан гарсан ч Alfred Hitchcock улам мандаж, харин Michael
Powell бараг ижил төстэй киноноосоо болж кино урлагаас арчигдсан
байдаг.. Michael Powell –ын эл кино “Psycho”-г бодвол илүү олон аллага
гардаг ба илүү өнгөлөг, учир нь найруулагч тод өнгөөр наадах дуртай
байв.. кино эхнээсээ үзэгчийг гаж донтны суудалд суулгах буюу үзэгч бид
алуурчны хамт \нүдээр\ киноны турш аялж, ертөнцийн хамгийн аймшигтай
мэдрэмж болох айдсыг судална.. янз бүрийн санаанд оромгүй аймшигтай,
хүчирхийлэл, аллага, дээрэм тухайн үйлдэгчээс буюу тухайн үйлдэгчийн
бага насандаа үзэж туулсан зовлон, шаналалаас \ухааны гэмтлээс\
үүдэлтэй бөгөөд аливаа гаж үйлдлийг зоригтойгоор кино болгож, сануулж,
сэрэмжлүүлсэн анхны насанд хүрэгчдэд зориулсан кино..
НЭМЭЛТ: Эл киноны зохиолыг бичсэн
Лео Марксын аав Лондонд номын дэлгүүр эрхэлдэг байжээ. Лео номын дэлгүүрт өссөн
бөгөөд энэ үедээ үзэж туулсан туршлагаасаа улбаалан уг киноныхоо зохиолыг
бичжээ. Бяцхан Лео дэлгүүрээр үйлчлүүлэх хотын оршин суугчдыг ажиглаж өссөн нь
зохиолд нь гүн гүнзгий тусгалаа олсон. Тухайлбал, киноны эхэнд алуулдаг янхныг
дэлгүүрээр нь орж гардаг бодит янхнаас сэдэвлэсэн байдаг аж. Мөн Эдгар Аллан
Погийн "Алтан Цох" зохиол түүнд аймшгийн зохиол бичих, код тайлагч
болох хүслийг бий болгожээ. Лео хожим хэлэхдээ гол дүрийн аллагын сэдэл ерөнхийдөө
секстэй холбоотой буюу сексгүй байхаас үүдэлтэй сэтгэцийн гажиг гэжээ. Дашрамд
хэлэхэд Лео дэлхийн 2-р дайнаар криптографчаар ажиллаж байжээ.

Comments
Post a Comment