Bicycle Thieves (1948). Киноны үл
явдал дэлхийн хоёрдугаар дайны дараах Ром хотод аж төрөх нэгэн гэр бүлийн
талаар өгүүлнэ: дайны дараах хүнд жилүүд, ажилгүйдэл, дампуурал гаарсан Итали
орон.. тодруулбал, Антониогийн гэр бүл болох түүний эхнэр болон хоёр бяцхан
хүүхдийнх нь тухай өгүүлэх бодит гэмээр реалист түүх.. Антоино бол шударга
залуу агаад эхнэр хоёр хүүхдийн хамт дөнгөн данган зүдрэн амьдрана. Антоино
эхнэр, хүүхдүүдээ тэжээхийн тулд ямар ч ажил хийхээс буцахгүй, Антонио бол
бусад түмэн олныхоо л нэгэн адил амьдрах гэж зүтгэж буй төлөв нэгэн.. аз болж Антониод хотын энд тэнд сурталчилгааны зарлал наадаг ажил олдоно.. харин энэ
ажилд ороход ажилчин маань заавал өөрийн гэсэн дугуйтай байх ёстой.. ингээд
ажил олсондоо туйлгүй баярлав ч унадаг дугуйтай болох хэрэг гарна..
гол дүрийн маань эхнэр хуримынхаа бэлгэнд авч байсан орны цагаан хэрэглэлээ зарж мөнгө олоод дугуй худалдаж авах санаа гаргана. Ингээд бүх зүйл санасанаар болж Антоино эхнэр, хүүхдүүд рүүгээ эгцлэн ширтэх бололцоотой болсондоо баярлана.. ажлынхаа анхны өдөр Антонио ажлаа хийж яваад бүлэг хулгайчдад дугуйгаа хулгайлуулчихна гаслантай.. араас нь хөөв ч амжилт эс олох бөгөөд харин хулгайчийн царайг тогтоож авна.. ингээд цагдаад хандахад цагдаа нар бүртгэж авлаа гэхээс өөр юм хийхгүй. Учир нь тэр хүнд цагт дугуйгаа алдах даанч жижиг хэрэг байсан биз. Яах ч учраа олохоо байсан Антонио өөрөө л дугайгаа олохоор шийднэ.. дашрамд хэлэхэд тус киноны бас нэг чухал дүр бол Бруно хэмээх Антониогийн хүү бага насны жаал юм.. Бруно аавдаа тусалж дугайгаа хайна.. дугуйг хамгийн их хайрлаж, хамгийн сайн нүдэлсэн нь бяцхан Бруно байлаа. Ийнхүү аав хүү хоёр хамтдаа дугуйны зах, хулгайчдын хулгайлсан юмаа борлуулдаг газар гээд хотоор дугуйгаа олчих болов уу хэмээн хайна. Хэрэв олвол ажилтай, ажилтай бол амьдралтай шүүдээ..
гол дүрийн маань эхнэр хуримынхаа бэлгэнд авч байсан орны цагаан хэрэглэлээ зарж мөнгө олоод дугуй худалдаж авах санаа гаргана. Ингээд бүх зүйл санасанаар болж Антоино эхнэр, хүүхдүүд рүүгээ эгцлэн ширтэх бололцоотой болсондоо баярлана.. ажлынхаа анхны өдөр Антонио ажлаа хийж яваад бүлэг хулгайчдад дугуйгаа хулгайлуулчихна гаслантай.. араас нь хөөв ч амжилт эс олох бөгөөд харин хулгайчийн царайг тогтоож авна.. ингээд цагдаад хандахад цагдаа нар бүртгэж авлаа гэхээс өөр юм хийхгүй. Учир нь тэр хүнд цагт дугуйгаа алдах даанч жижиг хэрэг байсан биз. Яах ч учраа олохоо байсан Антонио өөрөө л дугайгаа олохоор шийднэ.. дашрамд хэлэхэд тус киноны бас нэг чухал дүр бол Бруно хэмээх Антониогийн хүү бага насны жаал юм.. Бруно аавдаа тусалж дугайгаа хайна.. дугуйг хамгийн их хайрлаж, хамгийн сайн нүдэлсэн нь бяцхан Бруно байлаа. Ийнхүү аав хүү хоёр хамтдаа дугуйны зах, хулгайчдын хулгайлсан юмаа борлуулдаг газар гээд хотоор дугуйгаа олчих болов уу хэмээн хайна. Хэрэв олвол ажилтай, ажилтай бол амьдралтай шүүдээ..
эцэж ядарсан аав хүү хоёр арга барахдаа үзэж хардаг
(манайд их дэлгэрсэн жишээ, ядарсан хүний эцсийн арга) гэх эмгэн дээр очно..
сүүлийнхээ шахуу мөнгөө өгтөл зөнч ийн хэлнэ: та хоёр сайн хайгтун. Нэг бол
олдоно, үгүй бол олдохгүй. Ийм хариу авчихаад явж байтал дугуйг нь хулгайлдаг
нөхөртөө халз тулна.. баахан хөөцөлдөөн болсны эцэст барьж авна. Хамт гэрт нь
очиж үзсэн ч дугуй нь байхгүй байна. Хулгай хийгээгүй гэдгээ ч залуу хэлэх
бөгөөд гай болж унадаг өвчтэй хүнбайж таарна.. залуугийн ээж гэрээсээ уйлан
хайлан гарч ирж шуугиан дэгдээнэ. Айл хөршүүд нь ч унадаг өвчтэй хөөрхий
амьтаныг дээрэлхлээ, хулгайч биш гэж батлана.. дугуйгаа зарагдсаныг, одоо ямар
ч аргагүй болсоноо ойлгосон Антониод цөхөрсөн ганц л арга үлдэнэ. Энэ арга бол
өөрөө дугуй хулгайлах. гэтэл дугуй хулгайлах гэж байгаад бүтэлгүйтэн нэвширтлээ
зодуулна. Цагдаад хүргэгдэж өгдөгийн даваан дээр аавыгаа өрөвдөн уйлах хүүгийн
байдлыг хүмүүс өрөвдөж зүгээр орхисноор кино маань өндөрлөдөг.. төгсгөлийн энэ сцен
их алдартай бөгөөд их сэтгэл хөдөлгөдөг чухал хэсэг.. кинонд мөн олон сайхан
сценүүд байдгийн нэг нь дугуйгаа хайх явцдаа хоолны газар орж хооллодог хэсэг
гүн гүнзгий санагддаг, миний хувьд.. аавдаа алгадуулж гомдсон Бруно хажуу
ширээнд суух хүмүүсийн тансаг хоолыг горьдсон нүдээр харах бол хүүгээ зодсондоо
дотроо гэмшин, үлдсэн хэдэн мөнгөөрөө хүүгээ баярлуулчихъя, дараа нь юу л
болвол болог гэх шинжтэй Антониогийн эл хэсэг гайхалтай.. дэлхийн хоёрдугаар
дайны дараа Италид кино урлагт нэгэн том хувьсан өөрчлөлт болсон нь неореализм
гэх кино жанр байв..
уг жанрт Францын яруу реализм хүчтэй нөлөөлсөн гэдэг..
неореализм нь Италийн кино урлагийг дэлхийд гаргаж, дэлхийн хэмжээний
найруулагчид уг жанрын бүтээлүүдээр өөрсдийгөө олонд таниулж байв. Тус жанрын кино нь сүртэй техникээс
татгалзаж, энгийн даруухан аргаар хийгдэж, мөн голдуу мэргэжлийн бус жүжигчдийг
тоглуулдаг ба киноны үндсэн
санаа ч бодиттой, хөрсөн дээр буусан байдаг бөгөөд эл жанр нь ажилчин ангийн тухай болон нийгмийн
баялгийг тэгш хуваарилах санааг хөнддөг, тиймээс ч уг бүтээлийг Марксист үлгэр,
энгийн драм биш харин амьдралын сургамж гэсэн байдаг.. нийгмийн ядарсан, зовсон хэсэг хийгээд
хувь хүний дотоод зөрчлийг ямар ч өнгө будаггүй маш бодитоор үзүүлдэг нь
Неореализмын онцлог оршдог.. киноны
гол дүрүүд болох аав хүү хоёрт Lamberto Maggiorani, Enzo Staiola гэсэн тэр
үедээ жүжигчин биш хүмүүс тоглосон бөгөөд аавд тоглосон Lamberto Maggiorani нь
үйлдвэрийн ажилчин хүн байж, камерын өмнө тун их ичиж байсан гэдэг бол хүүд
тоглосон Enzo Staiola том болоод тооны багш болжээ.. Неореализмын нэг онцлог нь
хүүхдийн дүр их гардаг ба Бруногийн дүр кино урлагт маш алдаршиж үлдсэн бөгөөд тухайн дүрээ ч жаал өөлөх
юмгүй гаргаж чадсан... Неореализмын гол төлөөлөгчдийн нэг Vittorio De Sica-ын
хамгийн чухал бас шилдэг бүтээл
болсон эл кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 14-р байрт жагсдаг
бөгөөд тус жанрын хамгийн чухал кино гэж хэлэгддэг.
Заавал үзэх ёстой, бүх цаг
үеийн шилдэг гэх мэт онцгойлон авч үздэг тэр бүх ухагдахуун болон энэ
талаар даганаж бичдэг бүх сонин, сэтгүүл уг киног шилдэг жагсаалтдаа багтаасны
дотор Ватиканаас хүмүүний үнэ цэнийг зурагласан хамгийн шилдэг киноныхоо тоонд
оруулсанаас жишээ авахад хангалттай.. кино зохиолыг Италийн зураач, зохиолч,
яруу найрагч Luigi Bartolini-ын романыг Италийн кино зохиолч Неореализмын онолч
Cesare Zavattini кино зохиол болгосныг Vittorio De Sica найруулсан нь гадаад
хэл дээрх хамгийн шилдэг кино хэмээгдэн Оскарын хүндэтгэлийн шагналыг хүртсэн..
киноны төгсгөлд аав хүү хоёр олны дунд орж аажмаар уусан алга болдог хэсэг нь Charlie
Chaplin-ын олон кинонд харагддаг арга ба Charlie Chaplin нь Vittorio De Sica-ын
хамгийн их дээдэлдэг найруулагч байжээ.. сонирхуулахад, зураг авалтын
үеэр Vittorio De Sica-ын туслахаар агуу их Sergio Leone ажиллаж байжээ.. мөн эл бүтээлийн нөлөө, сургамж
Ираны кино урлагт маш ихээр нөлөөлж, тусгалаа олсон гэдэг.. үзэх болгонд шинэлэг байдаг, үзээд уйддаггүй
цөөхөн бүтээлийн нэг бөгөөд киноны жүжигчид мэргэжлийн бус жирийн иргэд
байсан нь киног хэт маяггүй,
амьдралд ойр болгохын сацуу
өгүүлэмж зэрэг реалист чанар тус
киног мөнхийн зиндаанд залруулж байна.. энэ кино бол цэвэр ариун урлагийн
бүтээл бөгөөд анхдагч, үндсэн чанараараа уг кино бүх реалист киногоо тэргүүлэх
мэт..
This comment has been removed by the author.
ReplyDelete