McCabe
& Mrs. Miller (1971). Өгүүлэх нь, нар жаргах дөхсөн өвлийн хүйтэнд
морь унасан эр нэгэн уушийн газар орж ирэх бөгөөд бяцхан уушийн газар
түүнийг орж ирсэнээс цаг хүрэхгүй хугацааны дотор мөрийтэй тоглоомын
газар болон хувирна.. товчдоо, сайхь эр мөрийтэй хөзөр тоглоход
зориулагдсан бүхнийг авч явсанаар уушийн газрынхан цөм татагдан орж,
дүнсгэр тэр газар амь орж тоглоомны хөгжөөнтэй уухай нь дор
хөгжилдмү.. энэ эрийг McCabe гэдэг, үнэн юмуу, худал юмуу, ямартай ч
зартай буучин, хүн буудаж алсан гэдэг түүх түүний нэрийг байнга дагахаас
гадна зартай мөрийтэй тоглоомчиноор нь улс андахгүй.. төрх байдлын
хувьд царайлаг дажгүй хэдий ч хулчгар, алсын хараагүй, дээр нь найгүй
архичин болно.. McCabe-ын хүрэлцэн ирээд буй энэ газар бол америкийн
баруун хойт нутгийн Presbyterian Church гэдэг жижигхэн хот бөгөөд уг
газрыг дүрсэлвээс бүүдгэр, байнга цас орсон уулархаг мод ихтэй бараг
хөдөө алслагдсан газар болой.. харин энэ киноны маань үйл явдал
арванесдүгээр зуунд өрнөж буйг тодруулах нь зүйтэй болов уу..
McCabe уг
газар зүгээр тэнэж ирээгүй, насаараа олж цуглуулсан хэдэн цаасаараа
бизнес хийхээр ирсэн ба ажигч хүний хурц нүдээр уг газар нутагт мөрийтэй
тоглоомны газар байхгүйг олж мэдэн, уг газрын хуучирсан нэгэн сүмийг
засан мөрийтэй тоглоом, халуун ус, мөн тэгээд янханы үйлчилгээтэй том
буудал барихаар ханцуй шамлан орно.. уг бизнесээ амжилттай эхлүүлэхэд нь
түүний домог мэт \хүн алсан, зартай буучин\ түүх тус бололгүй яахав..
энэхүү нутаг нь уурхай түшсэн, уурхайчид буюу голдуу эрчүүдээс бүрдсэн
хот тул янханы газар ажлуулвал ашигтай болохыг хашир андгай андахгүй
ухаарна.. ингээд тэрээр бүх мөнгө төлөвлөсөн буудал барихад зориулж
эхлэх бөгөөд ойролцоо янханы газраас гурван хүүхэн худалдаж авч бүх юм
ёсоороо өрнөж байтал ойролцоох хотоос Miller гэх хүүхэн McCabe-ын ажил
хэргийг дуулаад даруй зорин ирж байгаа нь энэ агаад зүгээр ч үгүй баахан
эмч хүүхэн дагуулан \удирдан\ ирнэ..
Miller шууд л McCabe дээр ороод
явчих ба зорьсон хэргээ, өөрийгөө танилцуулан McCabe-г сөхөө авч
амжаагүй байтал саналаа тулган зөвшөөрүүлчихнэ.. бүсгүйн хэрэг зориг
хийгээд энэ бүсгүй үнэндээ хэн бэ гэвэл: Miller гэх энэ бүсгүй насаараа
янхан хийсэн дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч бөгөөд одоо ажилдаа гаршиж
өөрөө охид хүүхнүүдийг удирдан биеийн үнэлүүлэгч эзэгтэй болж, тэгээд
McCabe-ын бизнес санааг сонсоод өөрийн охидын хамт хамтран ажиллахаар
ирээд байгаагаа хэлээд ашгаа шударгаар хувааж ажиллъя гэнэ.. бүсгүй
McCabe-ын гурван янханыг хараад инээдээ нуухгүй ба өөрөө болон өөрийнх
нь охид дээд зэрэглэлийнх учир ашиг их олно гэнэ, энэ ч үнэн болохыг
бүсгүйн ярианы турш архи зооглож суусан McCabe ойлгоно.. ингээд тэд
хамтрагчид болж, төд удалгүй буудал ч ашиглалтанд орж ашгийг ёстой нэг
цөм хийж эхлэх ба гол ашгийг нь Miller-ын охид авчирч байлаа.. дашрамд
Miller-ыг танилцуулахад: бараг эрэгтэй хүн шиг зан араншинтай энэ бүсгүй
асар амиа хичээгч, хар тамхичин ч аятайхан сайхан төржээ.. барагалж
мөнхийн согтуу явах McCabe бүсгүйд санаархан очиход бүсгүй нэг бол
үйлчлүүлэгчтэй үгүй бол хар тамхиа татаад мансууран байна.. хамтрагчид
ингэж тэгсээр хоёр биенээ бизнес хамтрагчид биш найзууд гэж харан хааяа
нэг оронд ордог болоход ч бүсгүй мөнгө авч хамт хонодог байв.. ажил
явдал ургаштай явж байтал уул уурхайн том компаний төлөөлөгчид ирж
McCabe-д санал тавина..
санал ийм: McCabe-ын буудал уул уурхайн ажил
явуулахад саад болж буйг, нэг ёсондоо энэ газраа өгчих гээд асар их
мөнгө санал болгоно.. согтуу толгой мэдээж зөвшөөрөхгүй ба төлөөлөгчид
гуйгаад болохгүй бол гуядаж авахаа сануулна.. энэхүү заналхийлснээс төд
удалгүй буутай залуус ойр орчмоор үзэгдэж эхлэх ба бүгд айдастай болж,
шүүх цагдаа тус болохгүйг мэдсэн McCabe өөрөө өөрийгөө хамгаалахаас өөр
аргагүйд хүрнэ.. тийнхүү хүч тэнцвэргүй тулаанд хүнд шархдаж ялсан
McCabe тэсгэм хүйтэнд тусламжгүйгээр хөлдөж үхэх мөчид нөгөө талд Miller
хар тамхиндаа мансууран хэвтэж байдаг аа... Америкийн домогт кино
урлаач Robert Altman энэхүү бүтээлээрээ вестерн жанрт шинэ салхи
оруулсан гэж судлаачид дүгнэдэг бөгөөд олон арван кино бүтээсэн Robert
Altman-ын хамгийн шилдэг киноны тоонд ч оруулж үнэлдэг.. харин
найруулагч эл бүтээлээ анти-вестерн гэсэн байдаг бол Америкийн кино
хүрээлэнгээс уг киног хамгийн шилдэг арван вестерн киноны наймдугаарт
жагсаасан байдаг нь сонин.. мөн түүнчлэн кино маань бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 187-р байрт жагсдаг аа.. киноны гол
дүрүүдэд Warren Beatty болон Julie Christie нар тоглосон ба Julie
Christie уг кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт гол дүрээр нэр дэвшиж байсан
бол Warren Beatty замналынхаа шилдэг дүрүүдийнхээ нэгийг уг кинонд
шигтгэжээ.. киноны зураглал гайхамшигтай яруу найраглаг ба холливуудыг
зураглаачийнхаа ажлаар өөрчилсөн нэрт Vilmos Zsigmond уг кинонд ажиллаж,
байгалийн үзэмж төгс үзэгдлүүдийг киноны агуулгатай уялдуулан
зурагласан нь бүх цаг үеийн хамгийн яруу найраглаг киноны нэг бий
болоход гар бие оролцжээ.. киноны турш үзэгч бид даарч, халуун бүлээн юм
\сэтгэл\ хүснэ.. учир нь, бороо, цас орж ихэнхдээ харануй оройн үеийг
харуулах киноны гадна өнгө хийгээд кинонд огт үл өгүүлэгдэх хайр,
хүмүүнлэг сэтгэл, шударга бус ёс зэрэг нь киног хамгийн гунигтай бас
гутранги вестерн кино болгоно.. үүн дээр киноны хөгжим болох канадын
дуучин, яруу найрагч Leonard Cohen-ын дуунууд киног улам хурц тод
мэдрүүлнэ..
НЭМЭЛТ: Энэ бол Америкийн зохиолч
Эдмунд Науттоны 1959 онд бичсэн "McCabe" хэмээх романаас сэдэвлэсэн
кино. Киноны продюсеруудын нэг Дэвид Фостер романы эрхийг 1968 онд худалдаж
авсан ба тэрээр Симон де Бовуарын "The Mandarins" зохиолын эрхийг
авах талаар Эллен Райттай ярилцаж байх үеэр Науттоны романы тухай сонсож
мэджээ. Райт тэр үед Науттоны агент байсан учир энэ ажил зовлонгүй бүтэх тийшээгээ
ханджээ. Фостер алдартай яруу найрагч, кино зохиолч Бен Мадоугаар кино зрхиолоо
бичүүлэхээр болсон. 1969 онд найруулагч Алтман "M*A*S*H" киноныхоо
пост продакшн дээр ажиллаж байхдаа Фостерт туршилтынхаа үзвэрийг үзүүлсэн
бөгөөд ингэснээр Алтман уг киноны найруулагчийн суудалд заларсан буюу студи
Алтманы кино амжилт үзүүлэхээс хамааран зөвшөөрөх үгүйгээ шийднэ гэж. Кино хит
болсон ба киноны зохиолоор Мадоугийн биш Брайан МакКейгийн зохиолыг ашигласан
байдаг аж.
Comments
Post a Comment