Тахилч


Primal Fear (1996). Өгүүлэх нь, Martin бол Чикагогийн амжилттай яваа өмгөөлөгч бөгөөд ухаалаг, амбицтай өмгөөлөгч маань хамгийн зартай том хэргүүдийг гардаж аван ялалт байгуулдаг чадалтай эр.. хувь хүний хувьд ч олны анхааралд байх дуртай нь ажлынх нь онцлогтой тун зохицоно.. мужийнхаа өмгөөлөгч John-ын дор сайн муу олон хэрэг дээр амжилттай ажилласан Martin үүндээ эрэмшин John-ын “ивээлээс” гарсан агаад гэмт хэргийн ертөнцөд чамгүй удаан чанагдаж хангалттай туршлагатай, хангалттай холбоо сүлбээтэй болжээ.. нэг нартай өдөр Чикагогийн нэртэй хамбатан аймшигтай зэрлэгээр алуулсан хэрэг гарна.. хачирхалтайн, уг аймшигт хэргийг хорин настай амь насаа алдсан сүмийн тахилч хүү Aaron үйлдсэн байв.. 

Aaron цусанд будагдсан байдалтайгаар хэрэг гардаг газраас баригдаж, улмаар нийтийн дайсан болно.. үүнд мужийн өмгөөлөгч John хилэгнэж тахилч хүүг цаазаар авах ял өгүүлэхийг хүснэ.. амь үрэгдсэн хамбатан түүний дотно найз байснаас гадна нийгэмд нэртэй эрхэм байлаа.. John тахилч хүүг үтэр түргэн зайлуулахаар авъяаслаг Janet-ыг яллагчаар томилуулна.. Janet нэгэн цагт Martin-ын туслах явснаас гадна саяхан хоёр тийш болсон “эксүүд” байв.. ингээд байж байтал Martin тахилч хүүг сайн дураараа өмгөөлөхөөр болно.. баримт гүйцэж хэрэг бараг хаагдаж Aaron цаазлуулах нь тодорхой болоод байтал Martin хэргийг авсанаар бөөн шуугиан дэгдээнэ..
мэдээж үүнд John болон Janet хоёр асар дургүйлэх нь.. John бүсгүйд заавал ялж тахилч хүүг устгах даалгавар өгөх ба хэрэв ялагдвал ажилгүй болгоно гэнэ.. бүсгүй ажилтай үлдэхийг болон эксийгээ ялж сэтгэлийн бахдал мэдрэхийг хүснэ.. мөн түүнд асар том ар болох John байлаа.. харин Martin бүсгүйтэй эргэн нийлэх хүсэлтэйгээс гадна сэтгэлээ ч нуулгүй илчлэн байвч бүсгүй үл зөвшөөрнө.. Martin-д шүүхийн танхимд бүсгүйг ялж дахин өөрийн болгох хийгээд өнөөх л олны анхааралд байж дарамтан дороос ялж нэрээ мандуулах асар их амбицтай байв.. бараг ялах боломжгүй энэ хэрэгт амжилт олвол бүсгүйгээ эргүүлэн авч, алдар нэрээ ч тунхаглахаар байв.. ингээд тэрээр өөрийн багийг бүрдүүлнэ..

 үүнд: чадварлаг мөрдөгч, сэтгэл судлаач нар байх ба тэд бүхнийг тахилч хүүг гэмтэй гэмгүй нь хамаагүй шүүхийн танхимдах тангарагтны шүүгчдийн өмнө буруугүй харагдуулж амьд үлдээх болно.. Martin тахилч хүү Aaron-той биечлэн уулзана.. Aaron гаднасаа гэм хоргүй харагдахын дээр сул дорой нэгэн байлаа.. үргэлж ээрч ярих нь түүнийг бүр тэнэг харагдуулах ба эцэг эхгүй гудманд амьдарч байхад нь хамбатан өргөж аван өөртэй нь яг л төрсөн хүү шигээ харьцдаг байсан гэнэ.. аллага болдог өдөр Aaron хамбатны гэрт ном хүргэж өгөхөөр очсон гээд түүнийг очиход хамбатан аль хэзээ үхчихсэн байсан, өрөөнөөс нэг сүүдэр гарч явахыг харсан, тэгээд ухаан алдаж унасан, дараа нь сэрэхэд цусанд нь хутгалдсан байсан хэмээн ээрч байж зовон өгүүлнэ.. Aaron-г гэмгүйг Martin зөнгөөрөө бас туршлагаараа мэдэрнэ.. Aaron бага байхаасаа үе үе ухаан алдаж унадаг гэдгээ хэлнэ.. уг хэрэгт нэг нууц буйг Martin ойлгож, Aaron-д хамбатныг алах ямарч сэдэл байхгүйг ухаарна, өрөөнд жинхэнэ алуурчин байсанг нотлохоор шаргуу зүтгэнэ.. энэ үед Martin-ын мөрдөгч Aaron-ын гэр нэгжлэг хийх гэж очоод нэг залуутай халз тулгарна.. ингээд бөөн хөөцөлдөөн болж байж залууг барьж авна.. 

залуу өөрийгөө Aaron-ын найз, мөн тахилч байсан гээд гэрт нь хуурцаг хайж байсан гэнэ.. буу тулгуулсан тэрээр мөрдөгчид порно бичлэгтэй хайрцаг хайж байснаа эрхгүй хүлээж цааш зугтан одно.. энэ үеэр Aaron-той Martin-ны сэтгэлзүйч өдөржин тулж ажиллаж байв.. Aaron найз охинтой байснаа ярина, бас нэг тахилч хөвгүүнтэй найзалдаг байснаа, багадаа их зовдог байснаа өрөвдөлтэйгөөр ярина.. Martin өөрөө зүгээр суусангүй өөрийн холбоо сүлбээгээрэй бохир ертөнцийн танилуудаасаа мэдээ цуглуулна.. гэмт хэрэгтэн нэг танил нь түүнд John болон хамбатан хоёрын нарийн холбоог тайлсан мэдээ өгнө.. 
хамбатан цэвэр ариун хүн байсангүй, мөн John ч авилгын хэрэгт орохоор нүгэлтэн болж таарч байв, цааш мэдээлэл цуглуулах бүр.. John тахилч хүүг түргэн зайлуулахгүй бол хамбатан тэр хоёрын булхай илрэх нигууртайг ойлгоно.. Martin хамбатны гэрийг нэгжиж яваад нөгөө залуугийн яриад байсан порно кассетыг олно.. үзэж сонирхотол бичлэг дээр Aaron бас нэг охин, мөн өнөөх зугтдаг залуу гурав хамбатны ингэ тэг гэх заавраар сексдэж байлаа.. Aaron Martin-нд энэ талаар юу ч яриагүй билээ.. мөн гэрч болох ёстой зугтдаг залуу болон John-ын талаар мэдээлэл өгсөн гэмт хэрэгтэн хоёул учир битүүлгээр алуулсанаар олдоно.. 

 бүх цаг үеийн хамгийн шилдэг шүүхийн танхимтай киноны нэг энэхүү киноны гол сүнс нь төгсгөлдөө байх ба төгсгөл хүртэл амьсгаа авах чөлөө олгохгүй асар сонирхолтой өрнөх учраас хагас дутуу ингээд орхих нь ухаалаг хэрэг болно.. Gregory Hoblit-ын найруулсан эл кино шүүмжлэгчдээс ч, ашиг орлогын хувьд ч онц үнэлгээ авсан.. жүжигчдийн бүрэлдэхүүн мөн тун сайн.. гол дүр буюу Martin-нд ид мандаж явсан Richard Gere тоглосон ба замналынх нь шилдэг дүрүүдийнх нь нэгээр тодрон үлджээ.. тэгвэл Aaron-нд Edward Norton гайхалтай тоглож тэр жилийнхээ Оскарын шилдэг туслах дүрд энэ дүрээрээ нэр дэвшиж байсан.. эл кино нь Edward Norton-ын анхны кино байсан агаад дебют киногоороо Оскарт нэр дэвшиж, дэлхийд өөрийгөө зарласан гэж үздэг.. түүний анхны дүр бүтээлт гайхамшигтай байж эл киног өдгөө Edward Norton-ын анхны кино гэдгээр нь бүх хүн дурсдаг аа.. Aaron-ын дүрд тоглохоор 2,100 жүжигчин шалгаруулалт орсны дотор Matt Damon байсан ба Leonardo DiCaprio-г анх кино багийнхан сонгоод байсан ч Edward Norton дээр тогтжээ.. нео нуар, гэмт хэрэгт триллер төрлийн уг тун сонирхолтой киног үзсэн хэн ч харамсахгүй..

Comments