Belle de Jour (1967). Модот гудамжаар морин тэрэгтэй хос аль л янаг дурлалын үгсээр эрхлэлдэж, ярилцан явна.. нөхөр Pierre зөөлөн аядуу боловч гомдлын үгээр эхнэр Séverine-г зэмлэнэ.. харин эхнэр Séverine энэ бүхэнд хүйтэн хөндий хандана.. гэнэт Pierre учиргүй уурлаж эхнэрээ хамгийн муухай хараалаар загнан байж эхнэрээ морин тэрэгнээс хүчээр буулгана.. ингээд ой модны гүнд аваачин модноос уяаж байгаад ташуурдаж шийтгэнэ.
Энэ
хүчирхийлэл, доромжлолд морин тэрэгний хоёр хөтөч тус дэм болох ба эцэс сүүлд
нь нөхрийнх нь тушаалаар эхнэрийг нь эзэмдэнэ. Хачирхалтайн, энэ бүх
тарчилгаанд Séverine эсэргүүцэж байснаа өөрийг нь танихгүй эрс эзэмдэж эхлэхэд
таашаан хүлээн авна.. энэ бол киноны эхлэл хэсэг юм.. гэхдээ кино яг ингээд
эхэлж байна уу? Гэдгийг бас мэдэхэд эргэлзээтэй.. учир нь энэ бүхэн Séverine-ын бодсон фантази хүсэл байх
магадлалтай.. Pierre бол баян, сэхээтэн, сэтгэл татам эмч залуу.. түүний
залуухан эхнэр Séverine нүд булаам үзэсгэлэнтэй ч хүйтэн хөндий, сэтгэлзүйн
хувьд хачирхалтай бүсгүй юм.. нөхөр нь түүнийг юугаар ч дутаасангүй, мөн хайр
халамжаар ч дутаасангүй..
гэвч материалаг зүйлс хийгээд Pierre-ын тайван зөөлөн зан Séverine-ын сэтгэлзүйн хүслийг хангадаггүй ажээ.. нэг өдөр Séverine-ын найз хүүхэн түүнд өдгөө цагт эмсийн хүрээлэн маш амжилттай бизнес болж байгааг, эртнээс уламжлалттай эмсийн хүрээлэнгийн талаар ярина.. найз нь ийнхүү ярьж байх зуур ярианд ховсдуулсан Séverine гүн бодолд автчихна.. тэр өдрөөс хойш Séverine-ын санаа бодлыг тэр эмсийн хүрээлэн л татаж бүр байж сууж чадахаа болино.. нөхрөөсөө хүртэл сонирхож асууна. Бүр нөхрийнхөө найз Henri-ээс ч асууна. Харин Henri түүнд нэгэн эмсийн хүрээлэнгийн хаягийг өгнө.. өчнөөн бодож, эргэж буцсаны эцэст тэр газарт очно. Хаалга онгойлгосон зохион байгуулагч хүүхэн Anais түүнийг шинэ “ажилчин” гэж бодоод шууд л, чи анх удаа юм байна, зүгээр яваандаа сурна. Ашигаа тавин хувиар хуваан, гэм мэтээр Séverine-г сэхээ авч завдуулалгүй “ажилчинаа” болгож бүр нэр хүртэл өгнө.. тэр нэр нь буюу биеэ үнэлэгч болгох нууц нэр нь “өдрийн гоо бүсгүй” гэдэг нэр байна.. эхний өдөр чихрийн худалдаачин түүнийг авах ба эсэргүүцэж тэмцэхэд нь бүсгүйг зандарч загнана. Харин энэ нь бүсгүйд тун таатай санагдсанаар тэр эмсийн хүрээлэнгийн “ажилчин” болно.. ингээд “өдрийн гоо бүсгүй” маань өдрийн цагаар биеэ үнэлэгч, оройн цагаар гэрийн үнэнч эзэгтэй гэсэн давхар ажилтай болно.. түүн дээр олон янзын хүмүүс орж ирнэ..
Профессороос
авхуулаад халимаг монгол залуу ч гарах нь гайхалтай бөгөөд марзан.. ингээд эрээн бараан өдрүүд үргэлжилж Séverine ч
ажилдаа гаршихаас гадна нөхөртэй мэдэгдсэнгүй явж байтал Латин Америк гаралтай хөлсний алуурчин
залуу “өдрийн гоо бүсгүйн” тогтмол үйлчлүүлэгч болох ба залуу ч хүүхэнд дасч,
аажмаар түүнийг харамлаж хардаж эхэлнэ. Харин латин залуугийн эршүүд, догшин
зан чанарт Séverine татагдана.. ингэж байтал нөхрийнх нь найз Henri эмсийн
хүрээлэнд ирж түүнийг авсанаар бүгдийг орвонгоор нь эргүүлнэ... цаашдаа ингэж удаан
амьдрахгүйгээ ухамсарласан Séverine ажлаасаа гарч гэртээ бүгнэ. Гэтэл хаанаас
яаж олж мэдсэн нь мэдэгдэхгүй гэрт нь латин залуу дайрч орж ирсэнээр кино
төгсгөлийн хэсэгтээ орно.. Séverine бол мөнгөндөө биш хувь хүний сексийн гаж
хүсэлдээ “идэгдсэн” тийм бүсгүйн дүр бөгөөд түүнд хайр халамж чухал биш, харин ч хоёрт тавигдах зүйл бол загнуулж,
харуулгуулж, бас зодуулах нь хүслийг
нь өдөөх
бөгөөд ингүүлэх явцдаа өөрийгөө өрөвдөж, арчаагүйгээ мэдрэх тэр сэрэл
мэдрэмжээсээ гүнзгий таашаал авдаг
буюу бүсгүй domination, bondage, sadomasochism төрлийн “гаж” секс сонирхогч, үүнээ
цаг үргэлж мөрөөдөгч юм...
энэ бол цэвэр сэтгэлзүйн асуудал ба найруулагч Luis Buñuel хүн бүр хүүхэд
насандаа сексийн талаарх өөрийн гэсэн онцгой бодолтой байдаг, Séverine-ынх
хүчирхийлэл, дарангуйлал агаад кино бүхэлдээ Séverine-ын хүсэл тачаалын хурц
гал юм... киноноос бид хайр, сексийн ялгааг эмэгтэй хүний талаас \Сюрреалист
кино гэдгийг санаарай\ харахаас гадна Séverine уг гаж хүсэлгүйгээрээ Séverine биш ба уг “гаж”
хүсэл нь хийгээд секс фантази нь өөрийг нь илтгэсэн, өөрийнх нь сүнслэг чанар
юмаа.. нөхрийх нь аядуу зөөлөн
байдал нь уйтгарай болж, өөр өөр эрчүүдийн хүч чадлыг мэдрэх нь чухал нь ийм
хүчирхийлүүлэгч хүнд дээд таашаал
агаад энэ нь нууцаар явагдвал улам ч амттай сайхан ажээ...
Сюрреалист
жанрын хаан болох Испаний суут
найруулагч Luis Buñuel-ын
эротикийг сюрреализмтэй
хуримлуулсан классик бүтээл нь
түүний хамгийн ихээр масс-д хүрсэн бүтээл бөгөөд түүний хамгийн алдартай киноны
нэг болсон эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 185-р байрт жагсаж байна.. Luis Buñuel-ын уг бүтээл орчин үеийн алдартай эротик киноны
тоонд ордог ч цэвэрхэн, тансаг бас эротик кино боловч хурьцалыг бараг
үзүүлээгүйгээрээ онцлог ба уг
кино Венецийн кино наадмын шилдэгээр шалгарсан.. киноны эхэнд Séverine-г модон дунд хүчинддэг хэсэг
хийгээд модонд хүлж байгаад шавар шиддэг хэсгүүдийг киноны үйл явдал юмуу эсхүл
бүсгүйн фантази болохыг мэдэх аргагүй ба найруулагч Luis Buñuel ч өөрөө олигтой
тайлбар өгөөгүй байдаг нь кино ерөөсөө Séverine-ын фантази байхыг ч үгүйсгэхгүй..
гол дүрд зүрх сэтгэл гижигдэм гоё Францын төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй жүжигчин Catherine Deneuve
тоглосон ба Séverine-ын “гөлийсөн” дүр төрхийг гаргахад
түүний нүүрний байдал төрх их тохирсон
гэж боддог.. Catherine Deneuve хожим өгсөн ярилцлагадаа: энэ кино надад эерэг туршлага үлдээгээгүй,
найруулагч Luis Buñuel жүжигчид болон арын албаныхнаасаа тусгаарлагдсан мэт
хөндий санагддаг байсан, бие махбодийн хувьд задгай байх нь намайг тарчлаадаг
байсан, би ер нь л сэтгэл хангалуун байгаагүй гэсэн байдаг ажээ.. киноны үйл
явдал өрнөх цаг хугацаанаас хамаараад киноны тайз засал, хувцаслалт хийгээд хэв
маяг ихэмсэг, гоо зүйтэй агаад киноны увайгүй мэхлэлт, бохир хурьцалыг ингэж
эсрэгцүүлсэн нь үзэгчээ өдөж, оюуных нь гүнд орших эротик цэгийг онох гэсэн
найруулагчийн хорон ухаан гэлтэй.. кинонд маань ямар ч хөгжим байхгүй ба Empire
сэтгүүл эл бүтээлийг маань дэлхийн хамгийн шилдэг зуун кинондоо багтаажээ.. хамгийн
цэвэрхэн бөгөөд үл ойлгогдом, бас шилдэг эротик кино.. сонирхуулахад, Martin
Scorsese болон Alfred Hitchcock гэсэн аваргууд уг киноны фенүүд юм..
Comments
Post a Comment