Enter the Void (2009). Аргентины кино найруулагч Gaspar Noé бол өдгөө цаг
үеийн хамгийн сонирхолтой, галзуу найруулагч юм.. түүний бүтээлүүд
магтуулаахаасаа илүүтэй дургүйцэл төрүүлэм.. энгийн үзэгчдэд бол хэтэрхий
эвгүй, муухай бас ойлгомжгүй.. Gaspar Noé бол тун зоримог, мөн шинэлэг арга
барилтай найруулагч.. санаагаа хурцаар, радикал маягтай дэлгэцнээ буулгах ба
түүний бүтээлүүдийг нэг үзсэн байхад насан турш сайхнаар ч, муухайгаар ч үүрд
бодогдоно.. зоригтой хийгээд “заваан” гоо сайханд дуртай үзэгчид түүний киног
үзсэн нь дээр.. нэгэнтээ Gaspar Noé: “Юуг ч урлаг болгох боломжтой учраас
урлаг, порно хоёрыг зааглан татсан шугам гэж байхгүй” гэж хэлж байсан нь түүний
кино-ертөнц, үзэл санааг харж болно.. шинэ зүйлд “удаан” ханддаг, гоо зүйг
зөвхөн цэвэр ариун, гэрэл гэгээр төсөөлөн боддог хүнд зохимжгүй кино бөгөөд харин
аливаа урлагийн хөгжлийг, мөн юмсын өөрчлөлтыг ажиглаж байдаг, сониуч хүнд
таарсан кино.. бүх зүйлд гоо сайхан, утга учир байгааг найруулагчийн маань
бүтээлүүдээс харж болно..
энд дурдан буй “хоосонд нэвтрэхүй” бол найруулагчийн
сод санаа, онцгой чадвараар бүтсэн кино юм.. яг ийм, үүн шиг киног үзэж
байсангүй.
Яаж ч сэтгэлзүйгээ бэлдсэн гүн цочирдож, алмайрч хоцорно.. кино яг
ямар жанрт орохыг сайн мэдэхгүй юм, experimental, сэтгэлзүйн триллер, фантази,
эсвэл эротик ч юмуу гэмээр агаад ямартай ч үзэгчдэд цоо шинэ мэдрэмж өгөх
бөгөөд бөөн холион бантангаас кино урлагийн нэгэн эрдэнэ болохуйц кино төржээ..
Gaspar Noé уг киногоо олон жил бодож, хийхээр мөрөөдөж байсан ба өөрөө киногоо
тодорхойлохдоо psychedelic мелодрам гэж байв.. киноны арга барил нь POV (Point
of view) буюу үзэгч бид тухайн гол дүрийнхээ нүдээр кино дотроо явна гэсэн үг..
амьд мэдрэмж төрүүлэхүйц ер бусын зураглалтай кино.. киноны үйл явдал
товчхондоо: Токиод хар тамхины наймаа эрхлэдэг Оскар хэмээх Америк залуу
найздаа мэхлэгдэн цагдаагаас зугтаж яваад буудуулж үхэж буйгаар кино эхэлдэг..
Оскарын
сүнс биеэнээсээ гарч явсанаар үзэгч бид тэр сүнстэй хамт шөнийн Токио хотоор
нисч эхэлнэ.. ийн Оскарын сүнстэй хамт нисч явахдаа бид гэрэлд шингэж, хана
нэвтлэж, турбай хоолойгоор орох гэх мэт зөвхөн кино дээрээс л харж, мэдэрч
болох зүйлсийг үзнэ... шөнийн Токиогийн далд, бохир амьдрал: биеэ үнэлэлт, хар
тамхины мансуурал, архидан согтуурал, бүр үр хөндөлт, гомосексийг ч илэн
далангүй үзэхээс гадна хурц тод, хэзээч унтдаггүй шөнийн хотыг неон гэрлийн
гялбаан дор мэдэрнэ.. Оскар нийгмийн хамаг хог шавхруунуудтай орооцолдсон
наймаачин байв.. түүний охин дүү мөн тус хотод тайчих клубт тайчигчаар ажиллаж
амь зогооно..
ингээд хөөрхий сүнс охин дүүгээ харж хамгаалахын зэрэгцээ
өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж буйгаар кино үргэлжилнэ.
Нэг ёсондоо, Оскарыг
дагаад бид \үзэгч\ сүнс болж ертөнцийн хамгийн адагт орших газраар явах агаад
өнгөлөг гэрэл, хурц орчин үзэгчийн мэдрэмжийг хоосон, мансуурам нөхцөлд
аваачина.. киноны философи илүү дорных гэж бодох ба үйлийн үр хийгээд урд, хойд
нас гэж гарахаараа үүнийг батлах мэт бөгөөд найруулагч харин кино маань ямар
нэгэн шашинтай холбоогүй гээд Төвдийн үхэгсдийн номыг уншсан хүний зүүд гэсэн
байдаг агаад үндсэн сэдэв нь хоосон чанарт хамаарагддаг.. Уг бүтээл бол жинхэнэ
орчин үеийн буюу модерн кино юм.. гайхалтай төгс зураглал, камерын шилжилт
хөдөлгөөн гээд ярих юмгүй.. үзэгчээ мансуурлан ховсдож чадах, гоёмсог өнгө,
дүрсний бишрэмээр тоглолттой ховор кино.. ерөнхийдөө сүнсний үхчихсэн хойноо
амьдралаа эргэн эргэцүүлэх бясалгал юмуу даа.. Gaspar Noé уг бүтээлээ туурвих
санаагаа “2001: A Space Odyssey ”, “Blade Runner” зэрэг кинонуудаас авчээ..
найруулагч нэгэнтээ үзэгчдэд хандаж "нүдээ аниж амжаагүй үзэгчийн хохь нь”
хэмээн хэлсэн байдаг. Кино Канны кино наадмаар үзэгчдэд хүрэхэд үзэгчид
арвантаван минут алга ташин эл бүтээлийг магтсан байдаг.. энэ бүтээл бол цоо
шинэ мэдрэмж, шинэлэг туршлага өгөх кино сонирхогчдын заавал үзэх бүтээл
болой.. зүгээр кино хүлээгчдээс хол, нэлээд хүнд бүтээл юм..
НЭМЭЛТ: Кино урлагийн мэдрэмж нь
өөрөө энэ киноны үндсэн сэдэв боловч хоосон чанар бас нэгэн сэдэв болдог.
Гаспар Ное киноныхоо сэдвийг хөхтөн амьтны сэтгэл, хүний мэдрэмжийн гялалзсан
хоосон чанар" гэж тодорхойлсон байдаг. Оскарын буудуулсны дараах драматик
явдал бол "The Tibetan Book of the Dead" номоос санаа авсан буюу энэ
кино нь сүнсний дахин төрөлтийн эрлээр төгсдөг. Шашны бүх итгэл үнэмшлийн эсрэг
байдаг Ное хэлэхдээ "кино бүхэлдээ The Tibetan Book of the Dead номыг уншсан
хүний зүүд" гээд цааш нь "энэ бол үхээд, нисээд, дахин төрсөн хүний
түүх биш, энэ бол мансуурсан байхдаа буудуулсан, өөрийнхөө зүүдийг дуулж буй
хүний түүх" гэжээ. Ное киноныхоо төгсгөлийг Оскарын дурсамж буюу түүний
амьдралын хамгийн хэцүү үе - төрөх агшин гэжээ. Харин найруулагч Оскарын
амьдрал эцэс төгсгөлгүй ахин дахин давтагдах уу гэдэг дээр асуултыг нээлттэй
үлдээжээ.
Төгсгөл нь гоё шүү эцэст нь сайн найз ,охин дүүгийхээ хүүхэд болж буцаж төрдөг
ReplyDelete