The
Best Years of Our Lives (1946). Америкийн кино урлаг, кино үйлдвэрлэлд
үнэтэй хувь нэмэр оруусан, мөн олон арван гайхамшигтай кино найруулсан
William Wyler \тухайн үеийн герман одоо бол швейцарт төрсөн\ бол улс
орондоо төдийгүй дэлхийд нөлөөтэй, хүндлэл хүлээсэн хүн байв. Түүний ур
чадвар нь жүжигчинээ тултал тоглуулж чаддаг байсан ба киноны эгзэгтэй
мөчийг гайхалтай мэдрэн дүрслэн үзүүлдэг
байв. “Аз жаргалтай он жилүүд” бол түүний хамгийн алдартай бүтээлүүдийн
нэг бөгөөд миний хамгийн дуртай кинонуудын нэг болно.. 1944 онд “Time”
сэтгүүлд дайны дараа цэргүүд эх орон, гэртээ эргэж очиход ямар хүнд
байдаг талаар нэгэн нийтлэл гарсан нь уг киног бүтээх санаа болсон
гэдэг.. ингээд 1946 онд дайны дараа кино үзэгчдэд хүрч шуугиан тарив..
дөнгөж дайн дуусаад байсан үе киноны өгүүлэмж, агуулга цөм нийгэмтэйгээ
уяалдаж байсныг хэлэхүү, маш их амжилт авчирсан.. ёстой л захиалсан мэт
таарч байв.. энэхүү кино эзэддээ оскараас 7 алтан баримал атгуулж \үүнд
шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн гол шагнал
орно\, өөр олон кино наадмаас шилдэг гэсэн шагналуудыг авчирсан.
William Wyler уг бүтээл дээр ажиллахаасаа өмнө \түүний анхны дайны дараах өгүүлэмжтэй кино\ гурван ч дайны сэдэвтэй кино дээр ажиллачихаад байсан нь сайн нөлөө, туршлага болсон болов уу. Дайны дараа цэргүүд гэртээ ирэхэд бүхий л зүйлс өөр болсон мэт санагдаж, дайны хүнд байдлаасаа гарч чаддаггүй.. үнэндээ ч байдал өөр болсон байна.. сэтгэлзүй болон бие махбодийн “эвдрэлд” орсон тэднийг хүлээж авах хүмүүс ч өөрчлөгдсөн байна.. нийгэм ч ядууралд автагдаж, нийгмийн “илүүдэл” тэдгээр эрсийн тулгамдсан асуудал: ажилгүйдал, архидалт зэрэг ээдрээтэй бүхнийг уран дүрслэн, хүнд талыг нь хэтрүүлэлгүй сэтгэл уярам, төгс драм бүтээж чаджээ..кинонд дайны дараа цэргээс халагдан гэртээ ирж буй гурван цэргийн тухай гарна.
Гурван цэрэг нэг унаагаар хамт ирж тус тусын
гэртээ очиж буйгаар кино эхэлнэ.. эд бол: Fred \ Dana Andrews \ бол
агаарын хүчинд байсан дунд хэргэм насны сайхан найз бүсгүйтэй эр. Түүний
гэртээ яаран очих том шалтгаан бол түүний сүйт бүсгүй.... дайнаас өмнө
дэлгүүрийн худалдагч хийж байсан түүнд дайнаас ирээд өөр ажил олдохгүй..
гай болж Fred шөнө аймшигтайгаар хар дардаг болсон байна.. харин хайрт
бүсгүй нь хамт байх тусам түүнээс хөндийрч байгааг мэдэрнэ. Fred-н
эзгүйд мөнгөтэй залуустай уулзаж хөнгөн амьдралд орсон тэрээр Fred-ээс
дэндүү ихийг хүсэх нь Fred-д дарамт болно. Хоёрдахь цэргийн хүн бол
ахимаг насны Al \ Fredric March энэ дүрээрээ оскараас шилдэг гол дүрийн
эрэгтэй шагнал хүртсэн\ юм. Явган цэргийн түрүүч цолтой тэрээр гэртээ
ирэхэд орхиод явсан бүхэн нь эрс өөрчлөгдсөн байна. Түүний хайртай эхнэр
хөгширч, хүүхдүүд нь танигдахын аргагүй том болцгоосон байна..
хуучин банкны ажилдаа орж олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй ойлгох ба гол асуудал гэр бүлийн харилцааны удаан хөндийрсөн нь гэр бүлийнхэнтэйгээ харьцахад нэг л эвгүй байж, тун ганцаардахад оршино.. сүүлийнх бол хөлөг онгоцны цэрэг Homer \ Harold Russell энэ дүрээрээ оскарын шилдэг туслах эрэгтэй дүрийн шагнал авсан ба тэрээр дайнд явж үнэхээр хоёр гараасаа салсан цэрэг байснаас гадна түүхэндэх мэргэжлийн жүжигчин биш мөртлөө оскар авсан хоёрхон тохиолдлын нэг нь юм\, арай залуухан ба дайнд явахаасаа өмнө гэр бүл, гудамдандаа нэр хүндтэй, мөрөөдөмтгий залуу байсан бол дайнаас өрөөсөн гаргүй тахир дутуу хүн болж ирнэ.. Homer эргэж очихоос айж, зовж байгаа ганц дүр нь.. нэг гаргүй түүнд ойр дотных нь хэрхэн хандах бол, өрөвдөж, өөчлөх вий гэхээс зүрх нь үхнэ.. хамгийн их зовж, шаналж буй зүйл нь бол түүний найз охиноосоо эмээх, ичих, эмзэглэл юм. Тэрээр дайнд явахаасаа өмнө хөршийн хөөрхөн охинтой бараг сүй тавьсан байсан агаад өөрийнхөө хөөрхийлтэй энэхүү эмзэг байдлаас үхтлээ ичиж, бардам занг нь улам өрдөнө..

Сэтгэлзүйн энэ байдлаасаа болж
тэрээр ойр дотныхондоо уурлаж, хилэгнэж, хамт байхаас зүрхшээж \нэн
ялангуяа нөгөө охиндоо муухай аашлах ба харин өнөөх охин нь тахимдан
аяыг нь дагана\ эхэлнэ.. ийнхүү гурван цэрэг маань сэтгэл гутрал,
эмзэглэлээ дарахаар бааранд ортол хоорондоо таарцгаана.. зовсон гурав,
нийгмээс арчигдсан гурав биесээ хараад хөлгүй их баярлацгаана.. үүнээс
хойших явдлыг ярихгүй өнгөрөөе.. манай баатрууд хэрхэн нийгэмшиж, яаж
асуудлуудаа давсаныг нээлттэй үлдээе.. дайны хор уршиг хийгээд хүн
хоорондын харилцааны эмзэг талыг William Wyler гайхамшигтай
драмчилсанаас гадна уг киног дайны дараах америкийн нийгмийн байдлыг
бодиттой үзүүлсэн хамгийн шилдэг кино ч гэдэг.. уг киноны хүч хүмүүст
сэтгэлийн гал өгөхийн зэрэгцээ хүн гэгч амьтны сэтгэлийн тэнхээг
бишрэмээр дүрсэлсэндээ орших ба кино маань бүх цаг үеийн шилдэг мянган
киноны 185-р байрт жагсдаг аа.. америкийн домогт кино зураглаач Gregg
Toland өөрийн гүн фокус зураглалаараа эл киноны алдрын цамхагийг
барилцсан.. кино тэр жилийнхээ зах зээлээс асар их ашиг орлого олсон нь
домогт Gone with the Wind-ээс хойших хамгийн өндөр ашигтай кино болж
байжээ..
Comments
Post a Comment