Хайраас философи руу


Gertrud (1964). Өгүүлэх нь, 20 зууны эхэн үе, Швед улс, Стокгольм хотноо нэгэн тансаг сууцанд гучин нас гараад дөч хүрч яваа нэгэн бүсгүй зүүн дээр суусан мэт тогтож үл чадан гэгэлзэнэ.. бүсгүйн нэрийг Gertrud \ Nina Pens Rode \ гэдэг бөгөөд өгүүлэх киноны маань гол дүр, гол мөн чанар болно.. Gertrud-г харсан хэн ч дээд зиндааны орчинд өсч өндийсэн бүсгүй болохыг харахаас гадна нүднээс нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа цогшсон галыг харна.. харин ажигламтгай үзэгч бүсгүйн үйл хөдлөлөөс өгсүүлээд гэгэлзэх араншингаас нэг юм нуугаад байгааг, тэр нь зөвхөн бүсгүй хүн л ойлгох нууц болохыг эрхгүй ажиглана.. одоо Gertrud-тэй ойроос танилцахын дээрээс хувийн амьдалын сонирхоё.. Gertrud бол дуурийн дуучин явсан нийгэмдээ нэртэй бүсгүй бөгөөд өөрөөсөө ах хүнтэй дэр нэгтгэсэн нь өөрийн амьдралын хамгийн буруу алхам байсан гэж ойрын үеэс бодох болсон... түүний нөхрийг Gustav гэх ба улс төрч, хуульч, мөн удахгүй албан тушаал дэвшихээр болсон том төрийн зүтгэлтэн..

 ийнхүү Gertrud нөхөртэйгөө ярихаар, сэтгэлээ уудлахаар хүлээж байна.. энэ үед Gustav орж ирнэ.. Gustav эхнэрээ хайрласан бас харамласан харцаар харах ба тун холоос буулт хийх маягаар ярьж эхэлнэ.. учир нь, тэрээр эхнэр нь өөрөөс нь хөндийрөөд байгааг, эхнэр нь өөр залуустай явалдах болсныг олны цуу ярианаас олж сонсож хардан зовж байгаа билээ.. Gertrud шийдэмгий, зоригтой бүсгүй байсан агаад хойшид нөхөртэйгөө хамт амьдрах аргагүй болсноо, зүрх сэтгэл нь өөр эрийн төлөө цохилох болсоор тэсэмгүй болсноо өчин өгүүлнэ.. бүсгүй үүнийгээ Gustav-ын халамжгүй сэтгэлээс, хар амиа бодсон зангаас үүдсэн гээд нөхрөө зөвхөн ажлаа л боддог, ажлаас өөр юманд сэтгэлгүй хэмээн буруутгана..
харин нөхөр тайван сонсох нь эхнэрээ холдож явж чадахгүй гэж бодсных бөгөөд гомдоллын хариуд эр эм хүний ялгаа үүнд оршдог, эрэгтэй хүнд ажил эхний тэргүүнд байх ёстой, ингэж байж эм хүн, эхнэрээ авч явна гэж мэтгэн зөрүүдлэнэ.. энэ үед Gustav-ын ээж ирсэнээр хэрүүл тасалдаж, Gertrud театр явлаа гэсээр явж одох бол Gustav маргааш болох өөрт нь зориулсан албан тушаал дэвшсэн баярын үдэшлэгт хамт явна шүү гэж орилсоор хоцрох ба мөн өөрөө ажилдаа явсанаар план өөрчлөгдөнө.. 

ингээд план өөрчлөгдөхөд, цэцэрлэгт хүрээлэнд залуу хүүхэн хоёр тэврэлдэн харагдана.. залуу нь ажваас хүүхнээсээ насаар дүү бол хүүхэн нь бидний эчнээ танил Gertrud болно.. залууг Jansson гэх ба царайлаг энэ гоё эр уран чадмаг хөдөлгөөн, уярам дотно үгээрээ ямарч эм хүйстэнг өөртөө татаж чадах нь үзэгчдэд харагдах бөгөөд хөнгөн явдалтай, хуурамч нэгэн болох нь илт бөлгөө.. Jansson гоё царайнаас цаашгүй нэгэн биш юм, тэрээр нийгэмд ид танигдаж, дээд зиндаанд ихээр үнэлэгдэх болсон ирээдүйтэй төгөлдөр хуурч, өөрөөр хэлбэл хөгжимчин юм.. Gertrud амрагтаа эрхлэн байж ойрд хаагуур явсан, яагаад холбоо барьсангүй вэ хэмээн тунирхан гомдоллох бол Jansson бага зэрэг яршиглан байж өөрийн хүндэлдэг хүмүүстэй хамт явж ууж идлээ, чамайгаа санасан, дахиж тэгэхгүй, манайд очьё гэнэ.. бараг л энхрийлэлд нь ухаан тавиад байсан Gertrud зөвшөөрөн план өөрчлөгдөнө.. 

 Jansson-ны гэрт Gertrud тэр хоёр тэврэлдэн буйгаар нүднээ тусна.. хэн ч харсан тэд саяхан үүлэн борооны ажлаа дуусгаад байгааг ойлгоно.. Jansson-ны царайд ханасан тэгээд бушуухан ганцаар үлдэхийн буюу хүүхэнг явуулахын түүс болсон өнгө илэрхий бол Gertrud-ын царайнд энэ бүхэн үүрд үргэлжлээсэй гэсэн хүсэл илэрхий.. Gertrud зүрхний амрагтаа хэлж байна: би ерөнхийдөө, нөхөртөө ахиж хамт байх аргагүй болсноо, тэгээд чамтайгаа одооноос үүрд хамт баймаар байна гэдгээ хэлсэн гэнэ.. энэ үеэр Gustav хардах сэтгэлдээ хөтлөгдөн театрт байх ёстой эхнэрээ хайсаар теартр очиход эхнэр байсангүй, ер нь ч энд ирээгүй гэсэн хариу мэдээд эхнэрээ алдаж байгаагаа нуцхтайгаар эрэгцүүлж эхэлнэ.. хэсэг хугацааны дараа Gustav-ын албан тушаал ахих ёслолын үдэшлэг болж буйгаар кино маань эргэн ирнэ.. 
энэхүү үдэшлэгт үзэгч бидний сайн танил Jansson уригдсанаас гадна киноны маань гол дүрүүдийн нэг Lidman гэгчтэй бид анх удаагаа танилцана.. дөчин нас гарч яваа юмуу гэмээр энэ эр Gertrud-тэй ярилцан суух сценд одоо анхаарцгаая.. Lidman амьдралын утга учрыг ойлгохоо байснаа хүүхэнд учрлахаас гадна Gertrud -тэй хамт байсан тэр үе л хамгийн азжаргалтай, жинхэнэ амьдрал байжээ хэмээн уулгалан байна.. Lidman өнгөрсөнд их алдаа хийснээ зөвшөөрөөд, одоо ахиж алдах эрх, нас ч үгүй болж, түүний амьдралыг одоо аврах цор ганц хүн бол Gertrud гээд, дахин нийлье, нөхөртэй хайргүйг чинь мэдсэн, салчих, хуучин шигээ дахин хамт байя хэмээн бараг уйлан байж гуйна.. 

Gertrud уг эртэй хар залуугаасаа найзууд явсан агаад анхны хайр, анхны эр хүнийг мэдрэх мэдрэмж бүр нь Lidman-тай холбоотой юм.. Lidman хүүхний нөхрийг бодвол нялцгай зөөлөн, хувирамтгайдуу хүн болой.. Gertrud өнгөрсөн рүүгээ эргэн харах хүсэл хийгээд чөлөө байсангүй, түүний зүрхийг төгөлдөр хуурч залуу эгнэгт эзэлсэнээс гадна нөхрөө яая гэж байхад юун хуучин амрагтай манатай байв.. үүнийгээ Gertrud шулуухан хэлж Lidman-ны горьдлогыг тасалж, эр хүний нулимсыг нь үзнэ.. Lidman соёлтойгоор хүлээн зөвшөөрөөд янаг хайрт Jansson-ынхан талаар харин таагүй ч үнэнийг хэлж өгдөг.. Lidman-ны хэлсэн бүхэн хүүхнийг нүдийг нээх ч зүрхийн шархлуулах байлаа.. Lidman-ны хэлснээр Jansson тун шалиг нэгэн бөгөөд хамт янхадаж, архидаж явсан гээд бас болоогүй удахгүй эхнэртэй болно гэдэг.. үүнийг дуулсан Gertrud ухаан балартан унана.. маргааш нь шахуу Gertrud нөгөө болздог газраа Jansson-тай уулзаж шуудхан л хамт эндээс зугтая, би нөхрөөсөө бараг салсан, чамайг л зөвшөөрвөл хаачсан ч яахав гэнэ.. Jansson аргагүйдсэнээ мэдэн бидэн хоёрын харьцаа зөвхөн сексийн л харьцаа байсан гээд бас нэг баян хүүхнийг жирэмслүүлсэн түүнтэйгээ сууна гэсээр сүүлийн удаа унтах санал тавихад түүнийг жигшиж, үзэн ядсан Gertrud хөөж явуулна.. 

Gertrud-ыг гэртээ ирэхэд нөхөр нь хүлээж байх агаад чи хүссэн хүнтэйгээ явалд, зөвхөн намайг л бүү орхиоч гэж хүүхнээс гуйхад Gertrud бүр жигшин парис руу сэтгэлзүйчээр сурахаар явсанаар кино төгсдөг... кинонд Gertrud гэх нэртэй эмэгтэйн гурван өөр цаг үеийн хайр сэтгэлийн чанарыг харуулна.. Lidman анхны хайр нь боловч анхандаа хүүхэнг үл тоож байсан тэрээр өнгөрсөн буюу залуу цагийг илтгэх бол одооны нөхөр Gustav эхнэрээ ээж шигээ байлгахыг боддог, дэндүү хүйтэн амиа бодогч юм. Харин эцсийн буюу хүүхнээс олон дүү залуу зөвхөн секс л хүссэн ашигч нэгэн байсан нь харамсалтайн Gertrud-ын сүүлийн хайр нь байдаг.. Gertrud -ын энэхүү эмгэнэлт түүх "Анна Каренина" романыг санагдуулам ба кино дэлгэцийн сонгодог эмэгтэй хүний хайрын талаарх киноны нэг гэж болно.. уг киног Gertrud-ын л түүх гэхээсээ илүү бүх эмэгтэйчүүдийн түүх гэж харж үзвэл зохино..

 учир нь, Gertrud-үүд амьдралд олон байгаагаас гадна эмэгтэй хүний хайранд хандах хандлага бүх талаараа уг кинонд тусгагдсан.. Gertrud бол амьдралын бүх утга учир хайр гэдэг ба төгс хайр хайсан боловч бүтэлгүйтэн эцэстээ бүхнийг орхин явж байгаа дүр юм.. Данийн кино урлагийн загалмайлсан эцэг Carl Theodor Dreyer-ын хамгийн сүүлийн энэхүү суут кино нь олонд буюу масс-д зориулагдаагүй тийм уйтгартай арт кино болой.. киноны сцен дөнгөж арав хүрэхгүй солигдож, 90 удаа л зураг авсан яриа голлосон хоёр цагийн энэхүү кино баргийн үзэгчийн үзэж ташаах бүтээл биш юм.. энэ бол киночдын кино юм.. гэрэл сүүдрийн ялгарлыг жүжигчнийхээ тоглолттой гайхалтай хослуулж чадсан уг кино нь театртын жүжиг шиг сэтгэгдэл эрхгүй төрүүлнэ.. мөн үүн дээр найруулагчийн онцгой шийдэл бүхий жүжигчинээ толинд тусгаж авсан планууд үзээд л баймаар тансаг аа.. кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 83 –р байрт жагсдаг ба Gertrud бол кино дэлгэцийн төгс эмэгтэй дүрүүдийн нэг юм.. Gertrud хэлж байна: хайр бол бүх юм, амьдралд өөр чухал юу ч байхгүй..

НЭМЭЛТ: Энэ бол Карл Теодор Драйерын 1955 оны "Ordet" шедеврээс нь хойших анхны төдийгүй замналынх нь сүүлчийн кино юм. 9 жилийн хугацаанд тэрээр Еврипидийн "Медеа", Уильям Фолкнерийн "8-р сарын гэрэл", Хенрик Ибсений "Тамга", Август Стриндбергийн "Дамаск" зэрэг бүтээлийг кино болгох гэж оролдсон байдаг. Мөн тэрээр Христийн тухай кино хийхээр удаан хугацаанд төлөвлөж байсан ч хэзээ ч кино болгож чадаагүй. Түүний хэлснээр 1940-өөд онд Хжалмар Зедербергийн "Эмч Глас" болон "Гертруд" гэсэн хоёр бүтээлийг кино болгох талаар бодож байсан ч тухайн үед аль нь ч хэрэгжээгүй аж. 1962 онд Драйер Стен Рейны "Гертруд"-ийн тухай монографыг уншсаныхаа дараа төслөө дахин шинээр эхлүүлжээ. Энэ удаа Драйер дүрслэлээс илүү үг яриаг кинонд чухалчлахыг зорьжээ. Драйер эх жүжгийн зохиолыг кино зохиол болгон бичихдээ 3-р үзэгдлийг товчилж, нэмж эпилогийг оруулжээ.  

Comments