Volver
(2006). Мадрид хотоос холгүй орших нэгэн жижигхэн тосгоны оршуулгын
газарт гурван эмэгтэй хичээнгүйлэн булшны чулууг цэвэрлэх бөгөөд тэд бол
ээжийнхээ булшин дээр ирээд буй эгч дүү Raimunda, Sole болон
Raimunda-ын охин Paula нар юм.. том эгч Sole нөхрөөсөө салсан ганц бие
дөчин нас хүрэх гэж яваа бол дүү Raimunda нь гуч эргэм настай ба пиво
ууж, хөлбөмбөг үзэхээс өөр шидгүй нөхөр болон арвандөрвөөс
арван тав орчим насны охин Paula-тайгаа ийнхүү ээжийнхээ булшыг
тойрчихоод тосгонд суух авга эгчийндээ очиж байгаагаар кино маань
эхэлнэ.. хүүхнүүд авга эгчийндээ зочлох бөгөөд авга эгчийн мөн Paula гэх
буюу зөнөсөн хөгшин эмгэн байна..
Хөгшин ганцаараа суух агаад эгч дүүсд хандаж: ээжтэй чинь хамт байсан энэ бүх хугацаанд гээд ээжийг нь яг амьд байгаа мэт хэлж ярих нь аймшигтай бөгөөд хүүхнүүд уг ярианд эвгүйцэн бушуухан буцахын түүс болох бол Raimunda зөнөсөн авга эгчийгээ өрөвдөн, хажуудаа авахсан гэж бодно.. хүүхнүүд хот руугаа буцахаасаа өмнө ээжийнхээ хөрш бас найз нь байсан, өнгөрсөн хүнд өдрүүдэд Paula авгынх нь ганц дотно хүн байсан Agustina гэгч тавь эргэм насны, харахаас бие муутай боловуу гэмээр эмэгтэйгийнхээр зочлох ба Agustina мөн л тэдэнд хандаж: авга чинь байнга ээжийг чинь амьд сэрүүн мэтээр ярих болсон, ээжийн чинь сүнстэй уулздаг гэдэгт хувьдаа итгэдэг гэх ухааны юм ярьж хүүхнүүдийг улам хямруулах ба тэд ч үтэр түргэн гэрийн зүг довтолцгооно..
Хүүхнүүд замын явцад авга эгч хийгээд Agustina нарын
яриаг тосгоныг дайран өнгөрдөг салхитай холбож, мөн тосгоны уйтгартай
амьдралаас үүдсэн хий дэмийрэл гэж үзэцгээнэ.. маргааш нь, Raimunda ажлаа тараад
гэрийн зүг алхаж явтал өөдөөс нь охин Paula нь тосон авах агаад Raimunda
охиноо харуут гэрт нь муу юм болж гэж эх хүний зөнгөөрөө ойлгон гүйн
очин охиноосоо юу болсныг асуухад охин ээрч муураад олигтой ярьж
чадахгүй бөгөөд тэд гэртээ ортол галтогооны шалан дээр Raimunda-ын нөхөр
Paco цээжиндээ хутга шаалгуулж, цусандаа холилдон үхчихсэн байна..
бүсгүй сүүлийн үед Paco-той байнга хэрэлдэх болсоноос гадна Paco охиныг
нь эцгийн нүдээр биш шалиг эрийн нүдээр харах болсныг дотроо сэжиглэх
болсон ч ийм хэрэг болно гэж бодоогүй ба охин шүлс, нулимс хоёртоо хахан
цацан байн ээждээ хандаж: аав надруу согтуу дайрч хүчиндэх гэж
оролдсон, би ноцолдож байгаад санаандгүй хутгалчихсан, аав чи миний охин
биш, тиймээс битгий ай гэсэн хэмээн эхдээ бүх үнэнээ хэлэхэд эх тэр
чиний төрсөн эцэг биш гэж бүх үнэнээ охиндоо анх удаагаа хэлж, эх охин
хоёр хамтран цус нөжийг цэвэрлэж, цогцсыг Raimunda-ын ажилдаг гэрийнхээ
ойролцоох рестораны хөлдөөгчинд аваачин нууна..
Тус рестораны эзэн ажлаар өөр хот руу явсан байх ба Raimunda-д итгэж ресторанаа үлдээгээд байсныг мань бүсгүй ийн ашиглах.. энэ үед авга Paula гэнэт нас барж, Sole тосгон руу яаравчлан явах агаад явахаасаа өмнө хамт явъя гэж Raimunda руу ярихад тэрээр хүн алаад завгүй байсан тул Sole ганцаараа явна.. Sole авгындаа орохоосоо өмнө нэг л жихүүцэх бөгөөд оруутаа л ээжийгээ зогсож байхыг харж үнхэлцгээ хагартал айн, бушуухан зугтаан Agustina дээр очно.. Agustina болон оршуулганд ирсэн бусад зочид Sole-д хандаж: талийгаач ээжийн чинь сүнстэй ярьж байхыг харсан гээд ээжийн чинь сүнс энэ хавиар яваад байна гэнэ.. орой болж Sole хот руу буцахаар машиндаа суутал машин дотор нь ээж нь чемодан, цүнх энэ тэртэйгээ сууж байх ба охиндоо хандан: ээжийгээ гэртээ аваачааж, хэсэг хамт амьдаръя гэхэд Sole золтой ухаан тавьчихгүй ч эцсийн эцэст бодит үнэнтэй эвлэрэн эхийгээ аваад явна, өөрөөр хэлбэл Sole-ын ээж ерөөсөө үхээгүй байжээ..
Sole хэсэг хугацаанд эхийгээ гэртээ нууж, Raimunda-д хэлэхгүй бөгөөд
Sole эхдээ хандаж: та одоо юу хүсэж байна гэхэд, эх нь би Raimunda-тайгаа
өнгөрсөнд эвтэй байсангүй, одоо түүнтэйгээ учраа олж эвлэрмээр байна
гэдэг.. энэ үед Raimunda охины хамт рестораны үйл ажиллагааг дур мэдэн
эрхлэн явуулж, ингэхдээ тус газар кино зураг авахаар ирсэн кино
багийнхантай гэрээ хийж, шаггүй бизнесчин гэдгээ мэдрээд зогсохгүй нэг
заваараа Paco-ын цогцосыг янхан найзын хамт ойролцоох голын эрэг дээр
булж орхино.. Raimunda цогцсыг үгүй хийж санаа амраад байтал Agustina
түүн рүү ярьж бас нэг зовлон нэмнэ.. энэ нь юу байв гэвэл, Agustina хорт
хавдар туссан, удахгүй үхнэ гэдгээ хэлж, Raimunda-г эмнэлэг дээр
ирэхийг хүснэ.. Raimunda явж очиход Agustina ийнхүү хэлнэ: би удахгүй
үхлээ, чи ээжтэйгээ уулзвал миний ээжийн талаар асуугаарай, миний ээжийн
үхэл чиний ээжтэй холбоотой шүү гэдэг..
Үүнийг сонссон Raimunda үхэж буй эмэгтэйг солиорч гэж бодоод орхин одно.. гэвч төд удалгүй Agustina Raimunda-ын ресторан дээр үдэшлэг зохион байгуулж байхад явж очин ярилцъя гэх ба Raimunda төвөгшөөн хүлээж авах ч Agustina-ын яриа түүний нүдийг нээнэ.. Agustina хэлж байна: гурван жилийн өмнө тосгонд гарсан түймэр чиний эцэг эхийн амийг авсан бол яг тэр үеэр миний ээж ор сураггүй алга болсон гээд цааш нь, эцэг чинь миний эхтэй явдаг байсан, миний эхийн алга болсон ямар нэгэн байдлаар эцэг эхийн чинь үхэлтэй холбоотой, эх чинь амьд байгаа, чи эхээсээ миний ээжийн талаар асууж мэдээд өгөөч гэж гуйна.. Raimunda ямархан цохилт, цочролд орсныг үзэгчид үлдээгээд бүсгүйн эгч Sole дээрээ очин үнэнтэй хэрхэн нүүр тулсаныг дүрслэхийг хичээе.. Sole эдгээр өдрүүдэд ээжийгээ дүүгээсээ тун сайн нуусан агаад Raimunda, Paula хоёр гэрт нь ирэх болгонд эхийгээ орон доогуураа оруулж байсан болно..
Гэвч Sole Paula-гаас эмээгийн нууж зүрхлээгүй бөгөөд Raimunda эхийгээ амьд байгааг мэдэх мөчид Paula нь аль хэдийн нууцад нэвтэрчихсэн байлаа.. эхийгээ харсан Raimunda баярлаад, дараа нь ээжийгээ тэвэрнэ гэж үзэгч бодох бол Raimunda эхлээд баярласан ч тэр даруй охиноо хөтлөн эгчийнхээсээ зугтаана.. эл үйлдэл бүсгүйн эхтэйгээ зөрчилтэй байсныг тодотгох ч охин ээжийгээ ятгасаар тэд эмээ дээрээ буцаж очин хайрын халуун нулимсандаа дэвтэцгээнэ.. ингээд, Raimunda-ын ээжтэйгээ хийх яриа буюу учраа ололт киноны маань гол түлхүүр хэсэг болно.. ээж нь охиндоо хандаж хэлнэ: аав чинь чамайг хүчинддэг байсныг би мэдээгүй ээ, надад Paula авга чинь хэлэх хүртэл би мэдээгүй байсан, чамайг надаас хөндийрөн байгааг ойлгодоггүй байсан, учрыг мэдээд галзууртлаа уурласан амьтан явж очтол аав чинь Agustina-ын ээжтэй унтаж байсан, тэрийг харсан би уурандаа гал тавьсан ба галаас болж аав чинь бас Agustina-ын ээж шатаж үхсэн буюу тэр чандрууд бол минийх биш аавын чинь, Agustina-ын ээжийнх юм гэнэ..
Raimunda насаараа ээждээ гомдож
явсан билээ.. аав нь хүчинддэг байхад ээж нь мэддэггүй, мэдсэн ч
тусалдаггүй юм шиг санагддаг байсан учир ээжийгээ бараг үзэн ядаж өссөн
бөгөөд түүний охин Paula бол охин нь ч бас нэг талаар дүү нь буюу
Raimunda ааваасаа жирэмсэлжээ.. ингээд, ээж охин хоёр учраа олж, биесээ
уучилцгаах агаад Raimunda, Sole, Paula бас өнгөрснөөс ирсэн эхийн хамт
цугласандаа баярлацгааж голын эрэг дээр \ Paco-г булсан газар цайлдаг нь
хоржин\ хооллочихоод ээжийнхээ байсан тосгон руу явцгаах агаад үхлүүт
өвчиндөө идэгдэж, үнэн мөнийг мэдэхийг хүссэн Agustina дээр тэд очиж,
хүүхнүүдийн эх бүх үнэнээ учрлан хэлж, үхэх хүртэл нь хамт байж асрая
гэх ба Agustina ч түүнийг уучилж, халамжийг нь хүртэхээс татгалзахгүй,
нэг ёсондоо шударгаар, ухаант хүмүүс шиг тэд зөвшилцсөнөөр кино
төгсөнө..
Испаний өнгөлөг кино урлаач, дэлхийн шилдэг кино найруулагчдын нэг Pedro Almodóvar-ын уг бүтээл үхэл, сексийн хүчирхийлэл хийгээд ганцаардал гэсэн дэвсгэр санааг шидэт реализм, эмгэнэлт, мелодрам жанраар холин нэгэн кино зураг зурсан нь өдгөө үнэ цэнээ алдалгүй, одоо ч үзэх ёстой киноны тоонд ордог оо.. Pedro Almodóvar бол эмэгтэй хүнийг хайрладаг, өөрийн гэсэн гайхамшигтай эмэгтэй дүрийг бүтээж чаддаг уран бүтээлч агаад тус кинонд голлох бүх дүрд эмэгтэй хүн тоглож, кино маань ерөөсөө эмэгтэй хүнийг гол төвөө болгожээ.. тэрээр өөрөө ижил хүйстэнээ сонирхогч боловч эмэгтэй хүний онцлог, сэтгэлийн чанарыг өөрийн шийдэл болсон хурц тод өнгөөр болон дахин давтагдашгүй содон санаагаараа “хайрладаг” мэт ээ..
Эл кинод зонхилон үзэгдэх улаан өнгө цус болон найруулагчийн хүсэл эрэмзлэлийг илтгэсэн гэж үздэг бөгөөд тус кинонд гарах ээж, охин,эгч, эмээ, янхан гээд цөм эмэгтэй хүний ертөнцийг л олон хэлбэрээр үзүүлнэ.. киноны гол дүрд тоглосон Penélope Cruz эл киноны дүрээрээ дэлгэцийн урлагийг гуа сайхнаараа чимээд зогсохгүй Испаний соёл, уламжлалыг мундаг сурталчилсан гэж мэргэжилтнүүд үздэг.. Penélope Cruz эл киногоороо оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн нь анхны Испани эмэгтэй жүжигчин оскарт нэр дэвшсэн тохиол болсон бол 2006 оны Канны кино наадамд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан байдаг.. тэрчлэн тэр жилийн Канны кино наадмаар эл бүтээл маань шилдэг кино зохиол шагнал хүртжээ..

Comments
Post a Comment