НЭМЭЛТ: Эмэгтэй хүний амьдралын
тухай хамгийн гунигтай кино гэж шүүмжлэгч Рожер Эберт хэлсэн байдаг. Нар
жаргахаар үйлчлүүлэгч хайх 50 настай янхан 20 настангуудыг давж гарах амаргүй.
Охару ингэж шөнө бүр ёс суртахуунгүй эрчүүдтэй уулзаж өөрөө ёс суртахууны
гэмшилд унах нь харгис хувь тавилан юм. Охаругийн амьдрал ба бусад Япон
эмэгтэйчүүдийн амьдрал олон зуун жил эрчүүдийн ноёрхосон нийгэмд ийм л байсан
буюу энэ бол тэдний хувь тавиланг харуулсан бичил ертөнц. Найруулагч Кэнжи
Мизогучи үеийнхээ найруулагчдын нэгэн адилаар эмэгтэйчүүдийг ойлгодог байсан ба
"Street of Shame" зэрэг кинонууддаа дурддаг. Мизогучи өөрөө янхны
газраар байнга үйлчлүүлдэг байсан; тэр тэндээс зүгээр үйлчилгээ аваад зогсохгүй
янхнуудтай харьцаж, ярилцдаг байжээ. Өөрийг нь өсгөсөн эгчийг нь аав нь гейша
болгон худалдсан нь сэтгэлд нь үлдсэн тодорхой. Мизогучийг өнөөдөр Озу,
Куросава нарын хамтаар Японы кино урлагийн 3 оргил гэж үздэг. Куросаваг хэт
"баруунжсан", Озуг дэндүү "Япон" гэдэг байсан бол Мизогучи
яг "дундах" нь юм шиг санагддаг.
The
Life of Oharu (1952). Өгүүлэх киноны маань үйл явдал арвандолоо,
арваннаймдугаар зууны үеийн япон оронд болно.. нэгэн хуучин сүмийн
дэргэдүүр тавь орчим насны эмэгтэй хавь орчноор нь өнгөрөх эрчүүдийг
хоргоож өдөх агаад үйлдлээс нь хийгээд хувцас хунараас нь ажих нь ээ,
биеэ үнэлэгч болох нь илэрхий.. эмэгтэй нь хямдхан дорд хувцас, мөн
түүнчлэн гундаж ядарсан байдал төрх насыг нь шуудхан хэлэх
бөгөөд эрчүүд түүнийг авах нь ховор оо.. ядарч бас залхасан эмэгтэй
сүмд орж бодлогшрон суун өөрийн туулж өнгөрүүлсэн амьдалаа санан дурсаж
буйгаар буюу кино маань Oharu гэгч эл эмэгтэй нь арваннайм наснаас одоо
ингээд сүмд сууж буй тавин нас хүртэл үеийг үзүүлэх агаад би бээр товч
бөгөөд тодорхой сийрүүлэхийг хичээе..
Oharu нутаг орондоо нэртэй төртэй
язгууртан гэр бүлд төрсөн зүс царай, бие галбир сайтай бүсгүй байлаа..
тэр үед язгууртан дээд гаралтай бол зиндаагаа л дагаж хүнтэй суух ёстой
агаад суух хүн, тэр нь ямар хүнийг нутгийн эзэн мэднэ.. Oharu хөгжим
бүжиг хийчихдэг, биеэ зөв авч явдаг, нэг үгээр нийгмийнхээ боловсролтой
юм юмтай хүүхний нэг болж өснө.. энэ үеэр залуу хүүхнийг доод зиндааны
эр эргүүлсээр өөртөө дурлуулан охин насыг нь ч үгүй хийнэ..
дурлал сохор
байдаг гэдэгчлэн Oharu ч өөрөө тун сайн болсон байж.. уг бусармаг
явдлыг нутгийн эзэн ноён мэдээд дүрэм журам, зэрэг зиндааг үгүйсгэн
доромжиллоо гэж хилэгнэж өнөөх залууг нь цаазаар авхуулж, Oharu-г хөгшин
эцэг эхийнх нь хамт хөдөө газар цөлж, бүх өмч хөрөнгө зэрэг дэвийг нь
хурааж авна.. сүйх тэргээр зугаалж, өнгөтэй өөдтэйг хэрэглэж ирсэн Oharu
эцэг эхийн хамт нэг муу оромжинд толгой хоргодохж эхлэх бөгөөд үүнд
эцэг эх хагартлаа уурлах авч төрсөн охин учраас тэгсгээд эвлэрнэ.. харин
бүсгүйд энэ бүхэн сонин биш, харин ч болбоос тун бардам зантай хүн
байв, Oharu хайрт хархүүгээ алдсандаа гашуудан амиа хорлохоор завдаад
амжина.. хэсэг хугацаа өнгөрч байтал тэр газар нутгийн эзэн ноён
шинэ татвар эм хайж байна гэсээр албатууд энэ тэрүүгээр хүүхэн хайна..
ноёны татвар эм болно гэдэг хатан болохоос барагалж ялгаагүйгээс гадна
ар гэр бүлийн амьдрал ч суга дээшлэнэ гэсэн үг болно.. албатууд эзэн
ноёныхоо амаараа хэлж зуруулсан хүслийн хүүхний том зургийг авч явах
агаад уг зурагтай таарах хүүхэн байна уу гэж бараг айл болгон руу орно..
гэтэл гай гэхүү, аз гэхүү өнөөх зураг дээрх хүслийн хүүхэнтэй нь Oharu
яг таг таарч орхино.. Oharu-ын эцэг эх үүнд туйлын баярлаж охиноо
бушуухан өгч, оронд нь хэдэн цаас авч үлдэнэ.. Oharu-г ордонд орсноос
хойш их хатан ёозгүй хандаж илт гадуурхана.. ингээд жил гаран болсны
дараа Oharu жирэмслэн улмаар хүү төрүүлнэ.. одоо л нэг ордонд дасч, эх
хүн болж жаргах нь уу гэтэл хүүг нь булааж аваад өөрийг нь хөөж орхино..
учир нь, хатан хүүхэд төрүүлэх чадваргүй байсан ба Oharu-г анхнаасаа
ашиглах л санаа зорилготой байж л дээ.. хүүгээ алдсан хөөрхий бүсгүй
гэртээ очихоос яах билээ.. гэтэл гэртээ очиход эцэг эх нь өрөнд
баригдаад хэцүүхэн байна.. Oharu эцгийнхээ хүчлэл дор нэгэн
цэнгээний газар ширээний хүүхэн хийж эхэлнэ.. соёлтой, боловсон дээр нь
дуулж хуурддаг Oharu-г тус газраар үйлчлүүлэгчид андахгүй болж хамгийн
эрэлттэй хүүхэн болно..
нэг өдөр учиргүй нэгэн баяр эр ирж мөнгө цацаж
ёстой туйлна.. өнөөх эр бэл бэлчингээрээ бүгдийг зодохоос гадна Oharu-г
асар их мөнгөөр худалдаж авна.. төд удалгүй баян эрийн балаг илрэх
бөгөөд тэрээр хуурамч мөнгөөр тооцоо хийж байж, ингээд бөөн хэрэг болж
Oharu тэнд байх эрхгүй болж дахиад л гэртээ харина.. эцэг эхээ, мөн
өөрийгөө тэжээхийн тулд Oharu нэгэн чинээлэг айлд үйлчлэгчээр орно..
хаалгачаасаа хаан хүртэл гэгчээр эр хүйстэй тэр айлын хүн бүр бүсгүйд
сээтэн хаяж зовоохоос хамгийн хэцүү сээтэгнэгч нь айлын өрхийн тэргүүн
хөгшин эр байв.. Oharu-г ширээний хүүхэн байсныг хэн нэгэн өрхийн
тэргүүнд хэлсэнээс хойш тэрээр хүүхэнг хоргоож эхэлсэн бөгөөд санасандаа
ч хүрч эхнэрээ эзгүйд Oharu-г өвөртлөн хэвтдэг байв..
эл явдал төдөлгүй
эхнэрийн сонорт хүрсэнээр Oharu мөн л гэртээ харьдаг аа.. ар араасаа
болсон бүтэлгүй явдлууд болон гэртээ нам гүм суусан үе гээд Oharu гуч
гарсан ч өнгө зүс хэвээрээ, эцэг эхээ харан амьдран байхад тэднийхээр
томоотой, тун ажилсаг нэг залуу үзэгдэх болсон агаад Oharu-г гуйж,
өнгөрсөн бүх амьдралын дуулсан надад хамаагүй, одоо өнгөрүүлэх амьдралын
жаргалтай байлгамаар байна гэсээр тэд дэр нэгтгэнэ.. залуу хосууд
өөрсдийн дэвүүрийн дэлгүүр нээж тэр хавьдаа л төгс хос гэж хэлүүлэн тун
сайхан аж төрж эхэлнэ.. Oharu одоо л нэг юм жаргах нь уу гэж баярлахад
нэг шөнө нөхөр нь ажилдаа яваад ахин гэртээ хэзээч ирдэггүй.. эхнэртээ
хүзүүний ороолт авчихаад харьж явахад нь дээрэмчид ороолтын авах гэж
дайраад нөхрийн алж орхиж л дээ.. ямарч хүчирхэг сэтгэлтэй хүн ийм их
зовлонг тэсэхгүй бизээ..
нүглээ наминчилж суухын тулд Oharu сүмд
гэлэнмаа болохоор очно.. ахлах гэлэнмаа түүнд бүх талаар туслах агаад
Oharu ч үнэн зүрхнээсээ сүсэглэнэ.. энэ үед тэр хавийн нэг эр бүсгүйд
шүлэнгэтэн санаархах агаад боломж олдохыг хүлээж байгаад ахлах гэлэнмааг
эзгүйд бүсгүй рүү дайран орж хүчирхийлнэ.. бүх зүйл дууссан хойно ахлах
гэлэнмаа орж ирэх бөгөөд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн нүцгэн байхыг хараад
юу болсныг ухаарахын дээр Oharu-г жигшин зэвүүцэн сүмээсээ хөөж
явуулна.. гэртээ харих эрхгүй, ер нь ч хаашаа ч очих газаргүй
болсон Oharu гудманд биеэ үнэлэн амьдарна.. хэсэг хугацаа
өнгөрөхөд өөрийнх нь хүү шинэ эзэн ноён болсныг дуулна.. уншигч Oharu-г
юуг гэж бодож, яаж үнэлэх нь дурын хэрэг юм.. эхэн үед гэнэн бүсгүй
сохор дурлалаас болж алдаж байгаа бол дунд үеэсээ эцэг эх хийгээд
уламжлалт ёс гэгч хичнээн хязгаарлагдмал, харанхуй болохыг, мөн зарим
үед атаархал хорсол хүнийг яаж баллаж байгааг харна.. ямарч бардам, цэх
шулуун хүн хувь тавилангийн ташуурдалтанд бөхийж байгааг, ялангуяа
бүсгүй хүний туулах амьдралын хатуу хөтүүг бид ойлгох ёстой шүү гэдгийг
уг киноноос харж бас мэдэрнэ..
энэ кино бол магадгүй эмэгтэй хүний
талаарх өгүүлсэн хамгийн эмгэнэлтэй хийгээд шударга бус хорвоогийн
үнэнийг илчилсэн кино байж болно.. нэг болчимгүй үйлдэл, эсхүл
тохиолдлоор үйлдсэн бусдын муу санаалсан хэрэг бидний амьдралыг хэрхэн
өөрчилж байгаа гунигт түүх.. японы нэрт кино найруулагч Kenji
Mizoguchi-ын зохиолын бичиж \Ihara Saikaku-ын зохиолоос сэдэвлэсэн\ мөн найруулсан
тус кино нь японы кино урлагийн эрдэсийн санд орохоос гадна
найруулагчийн шилдэг бүтээлийн нэг болой.. уг кино бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 228-р байрт жагсдаг.. гол дүрд тоглосон Kinuyo
Tanaka кинонд тоглох үедээ 42 настай байсан ч Oharu-ын бүх насны дүрийг
бишрэмээр бүтээсэн байдаг. Японы төдийгүй дэлхийн хэмжээний шедевр
Comments
Post a Comment