Тэнүүлчид




Scarecrow (1973). Калифорнийн зам дээр Макс \Gene Hackman\ болон Лион \Al Pacino\ гэсэн орон гэргүй хоёр эр танилцаж, улмаар бизнесийн хамтрагчдаас анд нөхөд болж байгааг дүрслэсэн далаад оны холливуудын үнэт сувд эрдэнэ болж үлдсэн \тэнүүлчдийн талаарх классик кино\ гайхамшигтай киног танилцуулъя.. Калифорнийн замын зүүн гар талд зогсох эрийг лион гэх агаад усан цэргээс халагдаад очих газаргү
й яваа нь энэ.. үргэлж алиа марзан юм ярих түүний зан араншин хүүхдэрхүү гэмээр.. харин баруун гар талд зогсох өндөр, том биетэй эрийг Макс гэх агаад түргэн ууртай, ер нь нэлээн бүдүүлэгдүү энэ лагс биет зургаан жил шоронд суучихаад гарч ирчихээд байгаа нь энэ юм.. явуулын тэргэнд дайгдчих санаатай зам дээр зогсох эрчүүд тамхилах зуураа танилцаж зам нийлэн явахаар тогтоно.. хоёулаа тухайлсан орон гэргүй ч аятайхан амьдрахыг хүсэх бөгөөд эрс тэрс араншинтай эрчүүд дорхоноо л найзууд болно.. Макс өөрийн гэсэн машин угаалгын газар ажлуулах төлөвлөгөөтэй бөгөөд бүх төлөвлөгөөгөө нарийн бодож бичсэн бяцхан тэмдэглэлийн дэвтэр биедээ авч явна.. Лионы хувьд нэгэн бэлэг бүхий хайрцаг авч явах ба хэзээч харж байгаагүй, хүйсийн ч мэдэхгүй хүүхэддээ уулзахаараа өгөхөөр авч яваа нь энэ..

тэрээр усан цэрэг болохоосоо өмнө нэг хүүхэнтэй явж байгаад хаяад далайд гарсан ба сүүлд сонсохнээ эцэг болсоноо мэджээ.. Макс шоронд байхдаа өөрийн жаахан мөнгийг Питтсбург дахь банкинд хадгалж байсан гээд уг хадгаламж машин угаалгын газар ажлуулахад хүрэлцэнэ гэж томроно.. ингээд макс лионд хамтран ажиллах буюу хамтрагчид болох санал тавина.. лионд татгалзах шалтгаан байсангүй харин ч баярлан саналыг зөвшөөрнө.. гэхдээ лион Питтсбург явахаасаа Детройт хүүхэдтэйгээ уулзчихаад хамт явъя гэнэ. Макс ч ойрд уулзаагүй охин дүүтэйгээ уулзах ёстой гээд залуус хамт Максын охин дүүтэй ч, лионы хүүхэдтэй уулзчихаад Питтсбург явж мөрөөдлөө биелүүлэхээр болно.. 

ийнхүү эрчүүд эхлээд Максын охин дүүгийнд ирнэ. Охин дүү нь гэж бас нэг хэцүүхэн амьдралтай хүүхэн байх агаад ахаа хараад хөлгүй их баярлана.. Лионд илт сээтэн хаях бол хүүхний найз гэх бас нэг хүүхэн Максыг хараад барагалж хамаг хувцсаа тайчина.. ийнхүү дөрвөл болж аваад хэдэн өдөр ууж идэн, унтаж хэвтэнэ.. хүүхнүүд эрчүүдийг Питтсбург битгий яв, эндээ тэр газраа байгуулаач хэмээн гуйна.. манай хоёр ч зөвшөөрөн Детройт ирчихээд эндэхийг байлдан дагуулахаа амлана.. ингэж яваад Макс согтуудаа бааранд зодоон үүсгэнэ. Шалтгаан нь өнөөх хүзүүнд нь наалдчихсан хүүхнээс болох буюу тэр нь хөөрхий бараг нийтийн өмч болсон амьтан байж.. ингээд баар хоёр хуваагдан нүсэр занчилдаан болж эцэст нь манай тэнүүлч хоёр сарын хугацаатай хөдөлмөрийн лагер буюу шорон явна.. дахин шорон орж бизнесэээ эхлүүлэх цаг алдсандаа Макс тун уурлах ба бурууг лионд тохно. Лион найзыгаа аргадах гэж хичнээн чармайвч өөрийг нь үл тооно.. энэ үед шоронгийн нэг хоригдол лионд сайн хандаж бүхий л зүйлээр тусална.. 

Лион шинэ найзтай болсондоо урамшин Максыг ахин царайчлахаа болино.. гэтэл өнөөх сайн хоригдол нь ижил хүйстэнээ сонирхогч байж тааран хөөрхий муу Лионыг хүчиндэх гэж оролдоно.. үүнийг мэдсэн Макс найзаа хамгаалах ба шоронгоос гарах үед Лион, макс хоёр илүү дотно, ах дүү шиг андууд болсоноо ухаарна.. мөн түүнчлэн тэдний хамтдаа туулсан бүхэн Максыг номхон болгож, лионы хошин занг үгүй хийж дуу муутай болгожээ.. эрчүүд хэн хэнийгээ харцаараа ойлгодог болсны дээр бие биенийхээ үгийг сонсдог болгосон байна.. эрчүүд цаг алдахыг хүссэнгүй Детройд явах ба Лион шууд хүүхдийнхээ эх дээр орж чадахгүй эхлээд утсаар ярина гэнэ.. утсаар ярьтал экс найз хүүхэн нь цочирдон хүлээж авна, өөрөөр хэлбэл орхиод явсанд нь ясандаа тултал гомдсон байв.. бүсгүй жаахан ч гэсэн хариугаа авахын тулд лионд хүүхэд нь төрөөд удаагүй үхсэн гэнэ.. Лионд энэ мэдээ үүлгүй тэнгэрт аянга буухтай адил байлаа.. тэрээр хэдий тэнүүлч, хөгийн эр ч гүн шүтлэгтэйн дээр энэ бүх хугацаанд өөрийгөө аав болсон гэж итгэж явсан билээ.. Лион Максд энэ тухай хэлэхгүй.. хүү төрсөн гэхдээ очих хэрэггүй юм байна гэж худал хэлнэ.. 

уг явдлаас их удалгүй Лион ухаан алдаж унана.. эмч нар түүнийг сэрэх эсэх нь эргэлзээтэй нэгэн төрлийн гүн цочролд орж гэнэ.. Макс найзыг нь босгоод өгвөл машин угаалгын газар барих мөнгөө бүгдийн өгнө гэж амлана.. Максд Лионоос өөр хэн ч үнэндээ байхгүй бөгөөд Питтсбургт үнэндээ мөнгө байгаа нь эргэлзээтэй.. найруулагч Jerry Schatzberg-ын эл бүтээл тэр жилийнхээ канны кино наадмаас Grand Prix du Festival International du Film шагналыг хүртсэн ба Jerry Schatzberg-ын хамгийн шилдэг кино нь юм.. кино ашиг орлогийн хувьд амжилт олоогүй хасах үзүүлэлт олсон ч цэвэр кино урлаг талаасаа асар их амжилт олсон.. кинонд гарах тэнүүлчдэд итгэлээс өөр юу ч үгүй ба уг итгэл нь бодит байдал дээр удаа дараа нуран унана.. кинонд сайн сайхан юм бараг байхгүй нь угаасаа нийгмийн хамгийн доод түвшний хүмүүсийн амьдралыг харуулсантайн холбоотой.. киноноос бид нөхөрлөлийн үнэ цэнийг харж, эсрэгээрээ америкийн мөрөөдөл гэгчийг илүү доод түвшнээс гэхдээ илүү бодитоор харна.. 

кино харилцан яриа их, үйл явдал багаас гадна гял цал бүхий хүчтэй явдалгүй болно.. киног алдартай болгосон мөн гайхалтай нүдээ олсон сонголт болсон Gene Hackman, Al Pacino хоёрыг бишрээд барахгүй.. олон мэргэжилтэнгүүд уг киног хамгийн шилдэг тэнүүлчдтэй, аян замын киноны нэг гэдэг бөгөөд тус аугаа хоёр жүжигчний гайхамшигтай харилцан яриа, хамтрал домог болж үлджээ.. Gene Hackman, Al Pacino хоёр зураг авалтаас өмнө дүрээ судлан хэсэг гудманд гуйлга гуйж үзсэн гэх ба зураг авалтын турш өөр хоорондоо харьцаа муу байсан гэдэг.. Gene Hackman замналынхаа хамгийн шилдэг дүрээ максын дүр гэдэг бол Al Pacino уг киноны зохиолыг өөрийнхөө уншсан хамгийн шилдэг кино зохиол гэсэн байдаг.. эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 962-р байрт жагсдаг.. гайхалтай хоёр жүжигчний төгс хамтрал, төгс жүжиглэлттэй кино..

Comments