Happy
Together (1997). Хүмүүний хайр сэтгэлийн асуудлыг кино дэлгэцнээ
хамгийн хурц хийгээд яруу найраглаг, тэрчлэн орчин үеийн сэтгэлзүй, ахуй
орчинд хүний хайрлах, нөхөрлөх хандлага болон мэдрэмж хэрхэн хувьсан
өөрчлөгдөн, өөрөөр хэлбэл орчин цагийн хурдтай нийгмийн хэмнэл бидний
хайрын, сексийн амьдралыг ондоо, тэгэхдээ анхаарахуйц тийм эмзэг хөнгөн
болгож байгааг дүрслэн үзүүлэхдээ тэргүүн соён гэгээрүүлэгч, дэлхийн кино мастеруудын нэг, Хонг конгийн кино урлагийн
хоёрдугаар давалгааны үед хамаарагдах Wong Kar-Wai-ын нэгэн төгс
романтик, драмаг танилцуулъя аа. Энэхүү бүтээлд өөрсдийн нурж унаж буй
харилцаагаа сэргээн босгох гэж хичээж байгаа гей хосын талаар өгүүлэх
бөгөөд тухайн дүр бүрийн сэтгэлийн нарийн асуудал болон хос хоёрын
ярвигтай хайрын сэтгэлийн талаар нэн тодорхой буюу яруу тансаг шүлэг шиг
оюун санаагаа хөвчлөн байж ойлгохуйц хэмжээнд зураглан үзүүлжээ.. Кино
гей хосын хурьцал үйлдэж буй нүдээ дарам хүнд сценээр эхлэх болов ч
холливуудын юмуу бусад болхи бүдүүлэг ижил хүйстэнүүдийн талаарх
киноноос тэс ондоо болохыг киноны өрнөлөөс төгсгөл хүрэхэд урлагийн
тодорхой хэмжээний боловсролтой үзэгч зовлонгүйгээр ойлгочихно... кино
хэдий нийгмийн цөөнх, нүд үзүүрлэгдсэн тэр хүмүүсийн хайр сэтгэл хийгээд
жаргал зовлонг үзүүлэх ч киноны бүх санаа, найруулагчийн хэлэхийг
хүссэн “мессэж” бол ерөнхийдөө л хайр гэсэн сэдэв юм..
Үүнд гей байна
уу, лесби байна уу, энгийн эр эм байна уу, чухал биш бөгөөд хэрвээ
хайраар холбогдсон хоёр хүн байвал, тэд хамтдаа байхдаа л жаргалтай,
хэрэв хайр нь бүтэлгүйтсэн бол тухайн тэр хүн өнгөрсөнд жаргалтай
байснаа зөвшөөрөөд ирээдүйдээ итгэж, дараагийн хайрандаа бие болон
сэтгэлээ бэлдэж байх ёстойг үзүүлжээ.. Өөрөөр хэлбэл, хайр бүтэлгүйтлээ
гээд амьдрал бүтэлгүйтэхгүй бөгөөд бид хуучинаасаа туршлагажиж, шинэ
бүхэнд бэлэн байж өөрсдийгөө өнгөрсөнд хүлэх хэрэггүй буюу хайр нь
бүтэлгүйтсэн тухайн хүн хэсэг ганцаардаж бясалгалах нь өнгөрсөндөө
дүгнэлт хийж, ирээдүйдээ ухаалаг шийдвэр гаргах боломж олгодогоороо
салалт хагацал бас тийм ч муу зүйл биш гэсэн санааг илэрхийлжээ..
Өнгөний хурц хийгээд мансуурам униартсан дүрслэлээрээ Wong Kar-wa кино
түүхэнд тод гэрэлтэх од бөгөөд эл бүтээл нь ч түүний нэрийн хуудас
болсон оргил кинонуудын нэг болно.. Wong Kar-wa киноныхоо зохиолыг өөрөө
бичиж, өөрөө киногоо продюсерлэж, мөн мэдээж найруулсан ба тус кино
шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан буюу канны кино наадамд оролцож шилдэг
кино найруулагч шагналыг кино найруулагчдаа авчирчээ.. энэ нь канны
кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авсан анхны Хятад найруулагч
\энэ бол тэр жилийнхээ хамгийн шилдэг кино найруулагч болсон гэсэн үг\
болжээ.. Тэрчлэн кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
343-р байрт жагсдаг аа.. киноны жүжигчдийн бүрэлдэхүүн тэнгэрийн буюу
дэлхийн А зэрэглэлийн жүжигчид болох: Leslie Cheung, Tony Leung гэсэн
азийн сүпер хоёр од гей хосын дүрүүдэд гайхамшигтай тоглосон... Жүжигчид
сайны учир дүрүүд төгс амилан кино сайн болоход том үүрэгтэй билээ..
Домогт Tony Leung киноны зохиолыг уншаад кинонд тоглохыг зөвшөөрсөн ч
гей секс сцен байгааг бүр Аргентинд очсон хойноо л мэдсэн гэдэг.. киноны
ихэнхи хэсэг аргентинд авагдсан ба тийм хэсэг байгааг Tony Leung-ээс
нууж байсан ажээ..энэ кино таныг гайхшруулж чадах ба секслэг хийгээд
хайрын энэ хурц түүх сэтгэл татаж бас сэтгэл өвтгөнө.. Ингээд киноны
талаар товчхон өгүүлсү.. Ho Po-wing болон Lai Yiu-fai хоёр гей хосууд ба
холдохоороо бие биенээ санаад, ойртохоороо хэрэлдээд байдаг зовлонтой..
тэд харилцаагаа шинэ түвшинд гаргаж, шинэ уур амьсгал нэвтрүүлэхээр эх
орон Хонконгоо орхиж Аргентин руу хамт явцгаана.. тэд Аргентинд ирүүтээ л хэрэлдэж, уралцан салцгаана.. Lai Yiu-fai бол тогтвортой
амьдрал хүссэн, зорилготой нэгэн бол Ho Po-wing хувирамтгай зантай, хаа
байсан газраа гай удаж явдаг, олон секс хамтрагчтай байхыг илүүд үздэг
нэгэн бөгөөд тэдний хэрүүл зодооноор төгсөхөд Lai Yiu-fai нь дийлнэ.. Харь оронд ирсэн Lai Yiu-fai нэгэн шөнийн клубын газар зурагчинаар
ажиллах бол тэр клубт нь Ho Po-wing янз бүрийн залуустай хамт үзэгдэн
Lai Yiu-fai-ын сэтгэлийг өвтгөнө..
Нэг өдөр Lai Yiu-fai-ын
нийтийн байрны нэг өрөөнд Ho Po-wing хөх няц болтлоо зодуулсан амьтан
хүрч ирнэ.. Lai Yiu-fai түүнийг гэртээ байлгаж, харж хандах ба усанд
оруулж, хоолыг нь хийж өгч халамжилна.. Хайраа сэргээх хүсэл Lai
Yiu-fai-д байсан нь үүнээс илэрхээс гадна өөрөөсөө гадна нэг хүн
тэжээхийн тулд хоолны газар давхар ажиллаж эхэлнэ.. Биеийн байдлаасаа
болж гэртээ л байх болсон Ho Po-wing-ын эл байдал, номхон даруу зан Lai
Yiu-fai-ын хайрыг ахин сэдрээж, тэд ахин хайрандаа жаргаж эхэлнэ.. Lai
Yiu-fai хоолны газраасаа байн байн гэртээ байх Ho Po-wing руу санаа
зовнин залгах ба хоол идээгүй бол хоол аваачиж өгдөг байв.. Lai
Yiu-fai-ын ажилдаг хоолны газар Chang гэгч залуу байв, тэрээр Lai
Yiu-fai-тэй найзууд боловч утсаар ярихын үргэлж анхааран чагнаж,
ажлынхаа хүүхнүүдээс дөлж, манай хүнтэй л дотно нөхөрлөнө.. Chang
өөрийгөө аялагч гэдэг бөгөөд энд хэсэг ажиллаж байгаад өөр газар очно
гэдэг байв, мөн түүний гэр бүл Hong Kong-д хоолны газар ажиллуулдаг гэнэ..
Энэ үеэр Ho Po-wing эдгэх бөгөөд буцаад замбараагүй, задгай амьдралдаа
орж Lai Yiu-fai-ыг шар махтайн дахин хатааж эхэлнэ.. ийнхүү, Ho Po-wing
болон Lai Yiu-fai нар дахин салах буюу Lai Yiu-fai түүнд ясандаа ортол
гомдоно.. Lai Yiu-fai нэг мэдэхэд Ho Po-wing-ээс залхаж байгаагаа,
Chang-тай хамт байх хугацаа нь ихсэж байгааг \ажил тараад пиводонгоо
сэтгэлээ уудлан ярилцдаг болсон байв\ ухаарах агаад тэр үед Chang аялал
хөөн өөр улс руу явна.. Lai Yiu-fai хэдэн цаас хийгээд бушуухан нутаг
буцахыг бодох агаад ганцаардсан үедээ Ho Po-wing-г дууриаж завхайрдаг
болно.. Гэхдээ тэр Ho Po-wing-г амьдралдаа ахин оруулахгүй гэж хатуу
шийдсэн бол Ho Po-wing түүнтэй холбоо барих гэж олон удаа оролдож эцэст
нь Lai Yiu-fai-г Аргентинаас явсан хойно хамтдаа жаргалтай байсан тэр
өрөөгөө хөлслөн сууж, яг тэр үеийнх шигээ болгодог нь харууслынх нь
тэмдэг юмуу даа.. Lai Yiu-fai харин Хонг Конг-д ирээд нэгэн хоолны газар
шөл ууж байгаад хоолны газрын хана нь дээр Chang-ын зураг байхыг олз
үзэх буюу энэ хоолны газар нь Chang-ын эцгийнх болохыг мэднэ; тэрээр Chang-ын зургийг хулгайлах ба ирээдүйдээ итгэж, тун баясгалантай
байна
НЭМЭЛТ: Кино
хэд хэдэн сэдэв агуулсан байдгийн нэг бол Фай, По-винг хоёрын бие биедээ
харъяалагддаггүй гэсэн мэдрэмжийг дагалддаг хязгаарлагдмал ба клаустрофоби юм.
Чичиргээтэй гар дээрх камер, гэрэлтүүлэг муутай, жижигхэн, бохир Файгийн орон
сууц, мөн гал тогоо, гудамж, танго уушийн газар, нийтийн угаалгын өрөө, коридороор
энэ тусгаарлагдаж ганцаардсан мэдрэмжийг үзэгчдэд дамжуулдаг. Энэ
тусгаарлагдсан мэдрэмж нь По-винг Файгийн орон байрт ганцаардан байснаар
илэрдэг буюу бэртсэн тэрээр өөрийгөө хүний гарт өгч, нэг үгээр хоригдол болж
байна. Хожим Фай түүний паспортыг өгөхөөс татгалзсанаар По-винг Буэнос-Айрест
хотод "хоригдож" байна. Кинонд
гарах Игуазу хүрхрээний ач холбогдлыг киноны эхлэлд По-Вингийн Фай-д худалдаж
авсан дэнлүүн дээр харуулсан ба хосууд Буэнос-Айрес руу явахаар болсны гол
шалтгаан гэж үздэг. Жинхэнэ хүрхээ хожим нь тэдний анхны салалтын дараа Файгийн
төсөөллөөр киноны анхны өнгөт кадраар дүрслэгддэг.
Энэ нь мөн "шувуун
нүд" өнцгөөс зураглаж, бодит бус хөх, ногоон өнгөөр зураглагдахдаа ер
бусын дүрслэлийн эффект өгдөг. Буэнос-Айрес болон Хонг Конг дахь арьс өнгө,
бэлгийн чиг хандлага, хэл яриа зэрэг асуудал нь По-Винг, Фай хоёрыг алив зүйлд
харъяалагдах мэдрэмжгүй болгож байгаагаас болж тэдний харилцаа тогтохгүй байна
гэж тайлбарлах тал байдаг аж. Энэхүү тогтворгүй харилцаа нь дүрүүдийн ертөнцөд
өөрсдийн гэсэн байр сууриа олж чадахгүй байгаатай холбоотой буюу зарим кадрт
камерийн тогтворгүй байгаагаас харж болно. Ямар ч газарт тэд тухтай байж
чаддаггүй, хосуудын аль аль нь ийм мэдрэмжтэй тулгардаг. Тайпейтэй харьцуулахад
Буэнос-Айрест хүмүүс хийгээд орчин тойронтойгоо холбогдож чадахгүй байгаагаас
Файгийн гадуурхагдсан ганцаардлыг илтгэнэ. Фай зөвхөн Тайпейд л инээмсэглэдэг,
мөн Чангийн гэр бүлийн гоймонгийн дэлгүүрт зочлохдоо, галт тэргэнд суухдаа
харъяаллын дотно мэдрэмжийг авдаг бололтой. Кинонд Фай Хонг Конг-д буцаж
очсоныг тодорхой харуулдаггүй ба энэ нь Тайпей-д үлдсэн байх боломжтой
болгодог.
Фрэнк Заппагийн "Chunga's Revenge" дууг Файг По-вингтэй
түвэгтэй харилцаатай байгааг онцлохыг тодотгохын тулд киноны туршид ашигладаг.
Чанга гитарын түрлэг бол По-вингийн хувирамтгай, этгээд зан чанарыг илэрхийлдэг
бол гунигтай бүрээ, удаан хэмнэлттэй цохилт нь Файгийн мэдрэмтгий, тогтвортой
шинжийг илэрхийлдэг аж. Энэ дуу нь мөн Файгийн ганцаардал болоод түүний
"хамтдаа жаргалтай байх"-ийн хүсэл тэмүүлэл агаад киноны явцад хоёр
дүрийн ялгаа, тэдний хоорондын сэтгэлийн ан цав улам бүр нэмэгдэж байгааг бас
харуулжээ. Астор Пиаззоллагийн "Tango Apasionado", "Milonga for
three" дуунуудтай адилаар бандонон хөгжмөөр тоглогдох дуунууд нь хосууд
хамтдаа болон тусдаа байх үед эгшиглэж, тэдний харилцааг илэрхийлдэг. Эдгээр
дуунууд нь такситай үзэгдэл, гал тогооны өрөөн дэх танго зэрэг романтик
хэсгүүдийн үеэр эгшиглэдэг. Гэсэн хэдий ч тэд сүүлчийн удаа салахад, мөн
По-винг танихгүй хүнтэй бүжиглэж байхдаа Файтай бүжиглэж байснаа бодоход мөн
сайхь хөгжим тоглогддог. Найруулагч Вон Кар-вай киноныхоо зураг авалтыг хийхээр
Буэнос-Айрес руу явах замдаа Амстердамын нисэх онгоцны буудлаас Пиаззолагийн
CD-г авснаар Аргентины хөгжимчнийг өөртөө нээж, улмаар бүтээлийг нь кинондоо
ашиглажээ.
Comments
Post a Comment