Өнгөт охин




Imitation of Life (1959). Өгүүлэх кино маань Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад тун удаагүй үед өрнөнө. Нийт ард олны амьдрал тааруухан, ажилгүйдэл, орон гэргүйчүүд олширсон үе бөгөөд мөн арьс өнгөний үзэл хөндүүр хурц сэдэв байв.. нар шарсан далай эрэг дээр бум бужигнаж, түм түжигнэнэ, энэ үед олны дунд сандарч тэвдсэн нэгэн залуухан хүүхэн хажуунаасаа төөрч орхисон охиноо хайх нь олноос ялгаран тусна... энэ хүүхэнг Lora \Lana Turner\ гэдэг ба бэлэвсэрч үлдсэн ганц бие ээж.. нөхөр нь театрын найруулагч байсан агаад өөрөө жүжигчин мэргэжилтэй, шаргал үстэй үзэсгэлэнтэй хүүхэн болой.. Lora –ын охиныг нэгэн зурагчин залуу болох Steve (John Gavin) олж өгч тусална.. Steve охиныг олох үед охин өөрийн үеийн америк-африк гаралтай өнгөт арьстай охинтой тоглож байх агаад өнгөт арьстай охиныг ээж гэх цэвэр хар арьстай хүүхэн дагана..

Lora охиноо олон туйлгүй баярлахаас гадна яг энэ мөчөөс эхлэн зурагчин залуу болон өнгөт арьстан ээж охин хоёр гээд энэ таван хүний амьдрал үүрд холбогдоно..одоо харин Lora-ын охин болон өнгөт арьст ээж охин хоёрыг товч танилцуулчихаад цааш хөдлөе.. Lora-ын охиныг Susie\ Sandra Dee энд би хоёр охины том болсон үеийнхэн дүрд тоглосон жүжигчний нэрийг бичив, учир нь багынхан дүрийн жүжигчин онц чухал биш\ гэх бол найзыг нь Sarah гэнэ, охид долоо юмуу наймтай.. Sarah-ын ээжийг Annie гэх бүх хүмүүсээсээ хамгийн ахмад нь, цэвэр африк гаралтай энэ хүүхэн цагаан арьстантай явж байгаад Sarah-г олсон агаад охиныг америк-африк гаралтай гэж хэлэхгүй л бол цагаан арьстан гэмээр арьстай.. Annie ажилгүй, толгой хорогдох газаргүй охины хамт ядарч яваа агаад Lora өөр шигээ ганц бие ээжийг өрөвдөн бас охиноо харуулах үүднээс умгар гэртээ гэрийн үйлчлэгчээр авна..

үүнд мэдээж Susie-ын ятгалга их байж, охид хамт байх болсондоо магнай хагаран баярлана.. ингээд тэд хамтран аж төрж эхэлнэ.. Lora жүжигчин мэргэжилтэй, мэргэжлээрэй ажиллахыг мөрөөсөл болсон хүн бөгөөд уг хүслээ биелүүлэхийн төлөө гал ус руу ч орохоор амбицтай болой.. тэрээр гэртээ бараг байхгүй ажил хайн энэ тэрүүгээр явсан үед гэр болон охидыг нь Annie харж хандан үлдэж их тус болно.. энэ хар хүүхэн сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй нэгэн.. охид хамт амьдарч бараг эгч дүүс шиг өснө.. Susie дөлгөөн, томоотой зангаараа ээжээсээ их өөр бол Sarah асар хортой шартай, киноны маань ганц бүтэхгүй дүр.. Sarah-ын энэхүү эсэргүү төрх өөрийгөө өнгөт арьстан биш цагаан арьстан гэж үздэгтэй хамаатай агаад үүнээсээ болж эхтэйгээ үргэлж хэрэлдэн, эхийгээ гомдооно.. Steve тэднийхээр байнга ирдэг байв.. үүнд гайхах хэн ч байсангүй, учир нь залуу Lora-д сэтгэлтэй болсон бол Lora ч дасан дурлажээ.. тарчигхан ч халуун ам бүлээрэй сайхан амьдарч байв.. Lora, Steve хоёр бараг гэрлэдэг дээрээ хүрээд байсан үед Lora ажил олно, энэ нь томоохон найруулагчийн жүжиг байх агаад сайхан хүүхэн харсан найруулагч Lora-д “миний амраг болбол бүх жүжгийн гол дүр өгнө, үүнийг даган чамд алдар нэр, эд хөрөнгө ирнэ” гэнэ.. Lora-д мөрөөдлөө биелүүлэх, эсхүл хайр сэтгэлээ даган үргэлж жирийн амьдрах гэсэн том сонголт ирэх бөгөөд хүүхэн бараг эргэлзэхгүйгээр мөрөөдлөө сонгодог.. Steve тун ч гомдон үлддэг.. эл явдлаас хойш арван жил өнгөрнө..

Lora-ын мөрөөдөл биелсэн буюу тэрээр дэлхийн хэмжээний од болжээ, гэхдээ хүнтэй суусангүй ганц бие хэвээрээ.. Annie охины хамт тэднийд амьдарсаар агаад Annie гэр буюу харшынх нь даамал болсон бол Sarah болон Susie нар том болцгоон сайхан хүүхнүүд болсон байна.. Sarah бүх талаараа энэ айлын ивээлийг хүртэж Susie-гээс юугаар ч дутахгүй ижил нөхцөлд амьдарна.. гэсэн ч тэрээр найзууд болон найз залуудаа өөрийгөө цагаан арьстан гэж худал хэлж, хэрэв өнгөт арьстан гэдгээ мэдэгдвэл амиа хорлоно гэх.. буян даахгүй энэ охин даанч сайхан бүсгүй болон боловсорчээ.. тэгээд ч тэр үү тун банзал байв.. Lora-д бүх юм байвч сэтгэлийн мухарт үргэлж хоосон, дандаа уйдан гуниглах нь ихсэнэ.. ийнхүү байтал Lora нэг томоохон үдэшлэг дээр Steve-тэй санамсаргүй таарна.. тэд бөөн баяр болцгоон уулзалдах агаад Steve түүнийг аль хэдийн уучлан, хувийн замнал нь ч муугүй байлаа.. Steve-г охид харан баяраа нуухгүй, ахиж биднийг битгий орхиороо хэмээн гуйна, Steve ч хуучнаа дурсан Lora-ынхаар орж гардаг болно.. Steve болон Lora хоёрын харьцаа ахин бадамлах шинж орж ирэх бөгөөд Lora алдсанаа нөхөе, хань ижилтэй болоё гэсэн хүсэл их байв.. гэтэл хувь заяаны шоглоом гэлтэй Susie Steve-д дурлаж орхино.. Susie түүнийг ах шигээ үзэж байсан нь хязгаараас давахын дээр ээжээсээ их хөндий өссөнөөс энэ бүхэн үүднэ.. 


Lora бараг гэртээ байдаггүй байлаа, үргэлж ажил гээд дэвэн дэлхийг аялан явах ба охиноо хамгийн үнэтэй сургуульд явуулж, хамгийн тансаг хувцас хунараар хангаж байгаагаа хайрлаж байна хэмээн андуурч явчээ.. харин охин үргэлж эхийн хайраар дутаж өссөн ба Annie бараг эх шиг нь байдаг байлаа.. дахин үзэгдэх болсон Steve-ын цагаахан халамжинд охин дасан дурлах бол Steve ах, бүр цаашлаад аав шиг нь хандахыг охин мэдсэнгүй.. мөн энэ үеэр Sarah-ын зан араншин улам эвдэрнэ.. ингэх болсны гол учиг нь найз залуу нь түүний гарал үүслийг мэдэн улмаар зодсоноос болно.. үүнд охин голлох бурууг эхдээ өгөн гэрээсээ үүрд явна.. Sarah дотроо Lora-ын охин болж төрсөн болоосой гэж хүсэн, ээжээсээ илүү Lora-ын үгэнд орж, илүү хүндэтгэх нь Annie-г хэвтэрт оруулахад хангалттай байлаа.. нэрт кино найруулагч Douglas Sirk-ын энэхүү мелодрам нь амьдралын утга учир хийгээд үнэ цэнийн талаар бодлогшролд оруулдагаараа ихэд алдартай.. тэгээд зогсохгүй арьс өнгөний ялгаварлын, нийгмийн ангилчлах үзлийн талаарх жинтэй кино гэж үнэлэгддэг.. холливуудад мелодрам кинонуудаараа алдаршсан Douglas Sirk-ын эл бүтээл холливуудад хийсэн сүүлийнх нь кино байсан ба ер нь мелодрамыг Douglas Sirk шиг мэдэрч хийдэг найруулагч цөөхөн болов уу.. киноны жүжиглэлт шилдэг байсныг тухайн жилийнхээ оскарт шилдэг туслах дүрээр Susan Kohner, Juanita Moore нар дэвшсэнээс харж болох болов уу.. мөн кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 168-р байрт жагсдаг.. нэн ялангуяа Susan Kohner үнэхээр сайн тоглолтоо гаргасан ба түүний бүтээсэн халуухан, үзэсгэлэнтэй, эсэргүү дүр уг киноны нүүр хуудас болсон гэхэд хилсдэхгүй бизээ..

 НЭМЭЛТ: 20-р зууны сүүлээр эл бүтээлийг шүүмжлэгчид дахин анхааран, үнэлж эхэлсэн бөгөөд найруулагч Дуглас Сиркийн замналын оргил ажлын нэг гэж үзэх болсон. 1950-аад онд тэрээр 4 сайн кино бүтээсний нэг нь уг мелодрам ба баялаг дүрслэлтэй, нягт нямбай загварчилсан, хүчирхэг тоглолттой эл кино бол Сиркийн титэм дэх үнэт эрдэнийн чулуу гэдэг. Сирк энэ киногоороо холливуудыг орхиж, төрөлх Герман руугаа буцсан. Кино нь илүү туслах дүрүүд болох Анна ба Сара Жэйн хоёрын харилцааг өмнөх хувилбараас илүү хурцадмал болгон сайжруулжээ. Хуанита Мур, Сюзан Кохнер нарын тоглолтыг шүүмжлэгчид өндрөөр үнэлж, тухайн үед илүү том жүжигчин байсан Лана Турнерын тоглолтыг "унтраасан" гэжээ. Сирк хоёр өнгөт арьстан дүрээ илүүтэй тод харуулахын тулд Ланагаас анхаарлыг зориуд холдуулсан гэж үздэг.  

Comments