Өдөр нь эрэгтэй, шөнө нь эмэгтэй


The Tenant (1976). Ноомой, хүлцэнгүй, жижиг биетэй Trelkovsky \ Roman Polanski \ Парисын хаа нэгтээ байр түрээслэхээр байрны жижүүртэй үг солилцож буйгаар кино маань эхэлнэ.. байрны хөгшин эзэний хэлж буйгаар: уг байранд төлөв томоотой, асуудал үүсгэхээргүй хүнийг суулгана гэх бөгөөд энэ шаардлагад манай хүн яв цав нийцэнэ.. тийнхүү Trelkovsky байрандаа орно.. ганц бие эрд хангалттай зайтайн дээр харамсалтай нь байрны жорлон нийтийнхээс гадна нэлээд хол байрлана.. жорлон нь байрны нөгөө жигүүрт байх ба Trelkovsky-ын өрөөний цонхоор жорлон шууд харагдана.. Trelkovsky аятайхан байранд орчихлоо гэж баярлатал байрны хөгшин эзэн түүнд хэлж байна: энэ байрны чинь өмнөх эзэн болох залуухан хүүхэн хэдхэн хоногийн өмнө учир битүүлгээр цонхоороо үсрэн амиа хорлохыг завдсан, одоо эмнэлэгт үхлүүт байгаа, ер нь найдваргүй, тийм болоод л чамд түрээслүүлж байна гэж айлдана.. үнэхээр ч цонхоороо доош харахад доод талын шилэн тааз хагарсан байв.. уг явдалд эвгүйрхэж, гайхсан Trelkovsky өмнөх байрны эзэн хүүхнийг очиж эргэе, чухам юунаас болж үсэрсэнийг нь сонирхоё хэмээн эмнэлэг явна.. Trelkovsky эмнэлэг дээр очиход өмнөх байрны эзэн хүүхэн бив битүү боолттой юм хэвтэж байна..
хүүхэн юу ч үл ярих агаад зөвхөн муухай орилох нь чийртэй.. Trelkovsky энэ үед амиа хорлогчийн дотно найз гэж өөрийгөө танилцуулсан Stella \ Isabelle Adjani \ гэх гоё хүүхэнтэй таарч танилцана.. Stella уйлж улиглах нь даанч хэцүү бөгөөд Trelkovsky түүнийг өрөвдөхийн дээр бас сонирхож хамт нэг газар орох санал тавьж хүүхэн ч зөвшөөрнө.. дашрамд дурдахад, манай гол дүр хатуу юм балгах дуртай ажгуу.. хөөрхий Stella уйлан хайлан байж хэлж байна: ганц найз минь байсан, амиа хорлох хүн биш, тэгэх шалтгаан ч байхгүй, би түүнийг дэндүү сайн мэднэ гэхчлэн ярих ба залуус уусан юмандаа халууран цааш үргэлжлүүлэн хэн хэндээ талтай болсоноо илэрхийлээд салж одно.. маргааш нь өмнөх байрны эзэн хүүхэн шөнө үхсэнийг Trelkovsky-д дуулгана..

 Trelkovsky тэр өдөртөө байрандаа орж төвхөнөх ба найзуудаа дуудаж хөл хөөр болон наргина.. байрны хөгшин эзэнд энэ таалагдсангүй тун ихээр дургүйцэнэ. Энэ явдлаас хойш Trelkovsky гэртээ найзуудаа авчрахаа больж, бүр олигтойхон чанга чимээ гаргахаас ч айж гэртээ бүгэн сууна.. энэ зуураа байртайгаа танилцана.. өмнөх эзэний дүүрэн хувцастай шүүгээ болон бас бус юм нь үлджээ.. хуучин юмсын оролдож байгаад нас барсан бүсгүйг эртний египет үсэг судлаач болохыг олж мэднэ. Үнэхээр ч нийтийн жорлонгийн ханаар дүүрэн эртний египет бичиг үсэг байв.. тэрээр нас барсан бүсгүй Simone-г өөрийн мэдэлгүй сонирхож эхэлж байгаагаа гайхна.. эдгээр өдрүүдэд Simone-той уулзая гэсээр нэг эр ирнэ.. бүсгүйг үхснийг олж мэдээд өнөөх эр мөн л баахан гуньж гутрана.. Trelkovsky өнөөх эртэй шөнөжин архидах ба өнөөх эр мөн л бүсгүйг амиа хорлох хүн биш, маш сайн хүн байсан, одоо би амьдраад яахав хэмээн архи гударна.. шөнөжин архидсан Trelkovsky байрныхаа дэргэд орших кофешопт орно.. ингээд нэг сандал дээр суутал зөөгч болон тэндэхийн эзэн наад суудал дээр чинь Simone суудаг байсан гэнэ. Ингээд нэг тамхи авах гэтэл тийм тамхи байхгүйээ, Simone ийм тамхи татдаг байсан гээд нэг тамхи өгнө.. энэ мэтчлэн хаа ч явсан бүх юм  Simone-той холбоотой болж өөрөө ч Simone-ны найз Stella-тай уулздаг болно.. Trelkovsky архи их ууж шөнө унтахаа больж эхэлнэ.. цонхоор нь элдэв юмс харагдаж эхлэх бөгөөд жорлонгоос байрны оршин суугчид түүнийг зүгээр л хөдөлгөөнгүй ширтэн зогсож байгаа юм шиг санагдана.. улмаар байнгын айдастай болж бага багаар байрныхныгаа Simone-ын үхэлд буруутай юм байна, бүсгүй амиа хорлоогүй юм байна гэж бодож эхэлнэ.. тэрээр энэ байрны оршин суугчид өөрт нь дургүй, ад үзэж зайлуулахыг хүсч байгаа гэж бодно.. нэг өдөр унтаад сэртэл хумсыг нь будсан байв.. дараа өдөр хиймэл үс зүүлгэж, эмэгтэй даашинз өмссөн байдалтайгаар ухаан орно.. Trelkovsky өөрийн Simone буюу дараагийн хохирогч болгох гэж байна хэмээн сэжиглэж байрнаасаа гарахаа байж гэртээ бүгнэ.. нэг шөнө байрныхаа эд юмсыг нааш цааш болгож байгаад шүүгээний ардах хананаы цаана бяцхан нүх байхыг олж харна.. нүхэнд нэгэн шүд байх ба зэвүү хүрч дур гутана.. ингээд цонхоороо харахад жорлонгоос түүнийг битүү боолттой Simone харж байна..

 Францад төрсөн Польш гаралтай, дэлхийн хамгийн сод кино найруулагчдын нэг Roman Polanski аймшгийн тэр дундаа сэтгэлзүйн аймшгийн төрөлд “байрны” трилогиороо маш том үсрэлт, дэвшилт үзүүсэн бөгөөд энэхүү “түрээслэгч” хэмээх кино нь алдарт трилогийн сүүлчийнх нь кино болж гарсан.. найруулагч киноныхоо гол дүрд өөрөө \жүжигчний сургууль төгсөөгүй\ тоглосон ба Trelkovsky бол айдас, төөрөгдлөөсөө болж солиорч байгаа эр юм.. кино залхуутай эхэлж аажмаар эрчимжиж улмаар хурцаар төгсөнө.. энэ нь Trelkovsky-д хэрхэн нөлөөлж байгааг сайтар ажиглах боломжийг бидэнд өгөх буюу солиорлын явцыг жам ёсоор нь элдэв хийцгүй үзүүлэхийг оролдсон найруулагчийн ухаан гэмээр байна.. энэхүү киног шүүмжлэгчид солиорлын судалгаа гэдэг бөгөөд үнэхээр ч эрүүл Trelkovsky-тэй бид эхлэх боловч төгсгөлдөө солиорсон Trelkovsky-тэй дуусна.. киног зөвхөн айдас солиорлоос гадна бараан хошигнол, бэлгийн хавчилга, дарамт зэрэг олон өнгө төрх баялаг, цогц болгосон.. 

Trelkovsky аажмаар өөрийгөө алдан, өрөөнийхөө хуучин эзэн Simone-д хувирах буюу байрны эзэн болон хөршүүд нь түүнийг Simone болгох гэж байна, тэгж хүсэж байна хэмээн хардах ба бүсгүйн нууцлаг үхэл, эргэн тойрны хавчилга угийн сул дорой эмзэг түүний мэдрэл ухаанд дарамт үзүүлэн сэтгэцийн өөрчилж буйг бид харна.. ийнхүү хий харан, айдас хүйдэс, хардлага нь сексийн хүсэл тачаалын дарамт болон сексийн дуршилгүй болсоноос эмэгтэй хүнд татагдахаа больсон нь аажмаар бэлгийн чиг хандлагийн өөрчлөх бөгөөд үүнд: эмэгтэй хувцас өмсөх, нүүр амаа будах орох ба ингэсээр Trelkovsky бэлгийн дарамт, сэтгэлзүйн бугшаагаа эмэгтэйлэг байдалд хувирснаар уужрал, чөлөөлтийг олдог.. \тэрээр Stella-тай боломж байсаар атал унтдаггүй, тэгэхийг хүсдэггүй\  кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан ба уг кино болон трилогийн нөгөө хоёр бүтээлийн хамтаар хоррор буюу сэтгэлзүйн аймшгийн киноны төрөлд Nicolas Roeg- Don't Look Now (1973), Stanley Kubrick- The Shining (1980) гэсэн классикуудтай эн зэрэгцэн яригдаж, маш чухал кино гэж өргөмжлөгддөг.. Roman Polanski бага насандаа нацист хорих лагерт хоригдож зовж байсан нь түүний бүтээлд нөлөөлсөн болов уу..

энэ талаараа өгүүлсэн, өөрийнхөөрөө нацистуудын зэрлэг үйлдлийг гаргасан The Pianist киноны гол дүр мөн л нэг байранд нуугдаж байгаагаар гардаг.. найруулагч маань бусдаас тусгаарлагдсан, ямар нэгэн юманд хашигдсан хүн хэрхэн сэтгэцийн өөрчлөлтөд орж байгааг байрны трилогиороо үзүүлэхийг зорьжээ.. Trelkovsky-ын бусдад төвөг болохгүй гэсэн өөрийгөө тусгаарлагдсан сэтэхүй хийгээд ахуй нөхцлөөс улбаалж айдасдаа идэгдэн өөрийгөө алдаж буй дүрийг судлаачид Franz Kafka-ын нөлөө гэдэг.. тодорхойгүй юмнаас айж, шалтгаангүй бусдыг сэжиглэж, үүнээсээ болж солиорч байгаа Trelkovsky Franz Kafka-ын зохиолд гарах дүрийг эрхгүй санагдуулах ба олон судлаач Franz Kafka маягийн хамгийн сайн аймшгийн кино гэдэг, тус киног.. тус кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 361-р байрт жагсдаг.. мөн киног зорьж үзэх нэг шалтгаан бол үзэсгэлэнт Isabelle Adjani болой..

Comments