The
Gold Rush (1925). Инээдмийн киноны хаан, дуугүй кино эриний ноён оргил,
бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий кино уран бүтээлч домогт Charlie
Chaplin-ны хамгийн чухал уран бүтээлийн \зарим шүүмжлэгч, үзэгчид түүний
оргил бүтээл ч гэдэг\ нэг “алтны халуурал” хэмээх классик бүтээлийг
шинэ жилийн баярт \ Charlie Chaplin зул сарын өдөр бурхан зүг одсон
байдаг\ тохиолдуулан чадан ядан танилцуулах гээд
үзье.. уламжлал “ёсоор” Charlie Chaplin өөрөө киногоо найруулж,
продюсерлэж, мөн зохиолын бичиж, мэдээж гол дүрд өөрөө тоглосон..
киноныхоо санааг Сьерра Невадад алтны эрэлд явсан цагаачид цасан
шуурганы улмаас болж ууланд гацаж, идэх юмгүй өлссөнөөс болж гутал
болоод үхсэн нэгнийхээ махаар хооллож байгааг дүрсэлсэн номноос олсон
бөгөөд кинонд Charlie Chaplin-ны классик дүр болох бяцхан тэнүүлч маань Канадын Клондайкт алтны эрэлд гарагчдын нэг хэсэг болж яваад, уулнаас
алтнаас ч үнэтэй хайр, хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг олж байгааг
хошиноор, мөн хөнгөхөн гунигтайгаар өгүүлнэ..
Киног яг дуугүй гэж
хэлэмгүй, учир нь, киноны өгүүлэгчийг Charlie Chaplin өөрөө хийх бөгөөд
үзэгч бид бяцхан тэнүүлчийн бодрол, өгүүлэх биеэс үзэж сонирхоно.. киноны гол дүрийн нэг Georgia Hale-тай Charlie Chaplin киноны үеэр хайр
дурлалын холбоо үүсгэж өмнөх эхнэр \бас жүжигчин\ Lita Grey нь амрагийн
харьцааг нь мэдээд ухаан алдаж унаж байсан гэдэг.. уг кино маань
дэлгэцнээ гарсан тухайн жилдээ Америк болон дэлхий даяар үлэмж хэмжээний
ашиг олсон агаад дуугүй кино эриний үед хамгийн их ашиг олсон киноны
тавдугаар байрт жагсдаг..
Кино шүүмжлэгчид Charlie Chaplin-ны уг
бүтээлийг: нарийн бодож боловсруулсан, яруу найраглаг, урмас бадрааж,
зүрх сэтгэлд хүрэх чадвараарай онцгой бишрэм бүтээл гээд дуугүй кино
эриний төдийгүй бүх үеийн хамгийн аугаа комедийн нэг гэсэн байдаг..
Charlie Chaplin-ны намтарыг бичигч Jeffrey Vance уг киноны талаар: уг
кино бол маргаангүй дуугүй кино эриний хамгийн шилдэг бөгөөд сүрлэг кино
гэсэн байдаг ба цааш нь: Charlie Chaplin уг киногоороо л хүмүүст
дурсагдаж байхыг хүсдэг байсан гэжээ.. уг кинонд маань нүд чийгтүүлэм
хөгтэй хэсгээс гадна нулимс гарахуйц гунигтай хэсэг ч бий.. жишээлбэл:
бяцхан тэнүүлчин найзын хамт хадны эрмэг дээрх кабинтай \жижигхэн
байшин\ хэсгээс өгсүүлээд өлссөндөө гутал чанаж иддэг, мөн талх
бүжиглүүлдэг гээд домоглог хэсгүүд олон..
Кино маань бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 69-р байрт жагсдаг.. ингээд киноны талаар
ерөнхий товчхон өгүүлсү.. бяцхан тэнүүлч маань өнөөх л үзэмж муутай,
ядарсан хувцастайгаар цасаар хучигдсан өндөр уул хадаар бусад алт
хайгчдын хамтаар явж буйгаар кино маань эхэлнэ.. гэтэл гэнэт цасан
шуурга болж, бяцхан тэнүүлч маань нэг мэдэхэд будилж явсаар төөрсөн байх
агаад нэгэн кабин олж дотор нь ортол Jim болон Larsen нартаа
танилцана.. Jim шуурганаас өмнөх нь ойр хавиас нэг хүн байтугай нэг
тосгоныхныг насаар нь тэжээчих хэмжээний алт олсон хүн бол Larsen
хуулийнханд нь хөөгдөж яваа хэрэгтэн, ийм л хоёр хүнтэй бяцхан тэнүүлч
маань шуурганд цохигдож, умгар кабинд хоолгүй гацна.. дэндүү өлссөний
улмаас сугалаа сугалж, азгүй сонгогдсон нэгийгээ хоол хүнс авчруулахаар
явуулах болоход Larsen тэр азгүй нэгнээр тодорч, аян замд гарна..
Ингэж
яваад санамсаргүй Jim-ын өнөөх алтыг олж, угаас муу хүн болохоор амиа
бодож, Jim-ыг отон хүлээж байгаад ирэхээр нь алчихаад алтаа ганцаар
авахыг бодох ба үнэхээр ч тэсэхээ больж хоол бас алтаа эргэхээр ирсэн
Jim-ыг отож байгаад цохиж унагаана.. Larsen мэх мэхэндээ гэгчээр ангал
руу орж нас нөгчих бол Jim-ыг хүмүүс олж, цагдаад аваачихад нөхөр ой
санамжаа алдсан буюу кабин болон бяцхан тэнүүлчээ санахаас яг хаана, аль
байрлалд байдгийг нь санахгүй зовж, харин бяцхан найзыгаа олчихвол
бүгдийг эргэн санахаа ухамсарлана.. энэ зуур, бяцхан тэнүүлч маань
ойрхон тосгон руу бууж очин нэгэн уушийн газар ороод Georgia гэх
үзэсгэлэнтэй бүжигчин хүүхэнд дурлачихна.. манай хүн Georgia-ын нүдэнд
өртчих гээд яаж ч мачийсан хүүхэн үл анзаарах ба гол нь хүүхний
анхаарлыг Jack гэх том биетэй, бүдүүлэг бас хүүхэмсэг эр татна.. Jack
тус газрын бүх хүүхнийг дайлахаас гадна сээтэн хаяхын дотор Georgia-г
илүүтэй эргүүлэн нааш цааш татаж, илт соёлгүй, бүдүүлэг харьцана...
бяцхан тэнүүлч маань том биетийн увайгүй занг хийгээд хүүхний яршигласан
байдлыг анзаарна, энэ үед Georgia том биетээс зугтахын тулд бяцхан
тэнүүлчинг бүжгэнд урина.. бяцхан тэнүүлч маань уг явдлыг буруугаар буюу
өөрийг нь сонирхосон гэж бодно..
Маргааш болоход, Georgia найз
хүүхнүүдийн хамт явж байгаад бяцхан тэнүүлчинтэй таарах ба бяцхан
тэнүүлчийн шинэ жилээр гэрт нь \кабин\ ирж хамт шинэ оноо угтах санал тавихад урилгыг
хүүхэн бүсгүй хүний саваагүй аальгүй зангаар юмуу найзуудтайгаа манай
хүнээр тогломоор санагдсанаас болсон уу, зөвшөөрч орхино, гэвч энэ бол
үнэн сэтгэлийн бус байсан бол манай бяцхан тэнүүлчинд асар их жаргал
цэнгэл байлаа.. баярын романтик үдшийн хоол унд хийгээд ноорхой кабинаа
баярт зориулан засахын тулд бяцхан тэнүүлч маань өдөржин цас цэвэрлэж
тамаа цайж, хэдэн гурван, үгүйдээн ганц тортны ч болов мөнгө олно.. шинэ
он гарах өдөр, бяцхан тэнүүлч маань муу овоохойгоо хэрэндээ л гоёж
чимэглэж, бор баазхан хоолтой ширээ засаад хүүхнээ хүлээж, хүлээж
байгаад унтчихна.. ийн олны дуунаар сэрэхэд он хэзээний гарсан байх
агаад нөгөө талд Georgia том залуугийнхаа өвөр дээр суучихсан баяр
хөөртөө умбан байх бол бяцхан тэнүүлч маань онгорхой хаалганыхаа дэргэд
гомдлоо хүчлэн залгисаар байх ажээ.. энэ үед Jim тосгонд ирчихсэн,
бяцхан найзыгаа хайсаар.. Jim бяцхан тэнүүлчтэй уулзлаа л бол хоёул
саятан болох билээ..
НЭМЭЛТ: 1942 онд Chaplin 1925 оныхоо дуугүй эх
хувилбарыг өөрчилж шинэ хувилбарыг гаргаж ирэхдээ хөгжмийн найруулгатай болгож,
өөрийнхөө хүүрнэлийг нэмж, мөн эвлүүлэг дээр дахин ажилласнаар кино тодорхой
хэмжээгээр багассан ажээ. Мөн тэрээр киноны зарим үйл явдлын санааг өөрчилсөн
байдагт, киноны төгсгөл хийгээд үйл явдлын дэд сэдэв ордог аж. Кинонд гарах
бяцхан Тэнүүлчийн "Roll Dance"-тай сцэн кино урлагт дахь хамгийн
мартагдашгүй сцений нэг гэгддэг бөгөөд миний хувьд энэ киногүйгээр шинэ жилийг
төсөөлөхгүй.
Comments
Post a Comment