Гологдогсод




Freaks (1932). Өгүүлэх нь, нэгдсэн улсын хаа нэгтээ нэгэн явуулын цирк ээлжит шоугаа толилуулж байна.. циркийн босгосон олон майхан дундаас гажигүүд гэх нэр бүхий үзүүлбэртэй майхан үзэгчдээр битүү дүүрсэн байх агаад хөтлөгч нь ийнхүү хэлж байна: одоо үзэгч та бүхэнд үзүүлэх гаж хүн бол цагтаа Cleopatra нэртэй явсан хосгүй үзэсгэлэнтэй циркчин бүсгүй бөгөөд аймшигт тэр нэгэн бороотой шөнө ийм эрэ
мдэг, үзэшгүй гаж болсон билээ гэсээр торны хөшгийг авна.. хөшгийг дөнгөж авахтай зэрэгцэн үзэгчдийн дундаас муухай орилох, хүчтэй уулга алдалт, мөн уйлахаас бөөлжих хүртэл цочирдом хандлага үзэгчдээс ирнэ.. торонд байх хүн гэхэд хүн биш болсон энэхүү “амьтан” үргэлжид муухайгаар чарлах ба нэгэн цагт мандаж явсан гоо бүсгүй яаж яваад ийнхүү тамын зовлонд унасныг өгүүлсү.. өгүүлэгч би нэрийг нь мэдэхгүй ч нэгэн алдартай явуулын цирк байжээ.. цирк үргэлжийн аялж явах ба хаа очсон газраа үзэгч ихтэй байв.. циркэд алиалагчаас авхуулаад хүч тамирын, үсрэлт агаарын гээд бүхий л сонирхол татахуйц шоу байх бол циркийн хамгийн их үзэгчтэй, хамгийн их орлого оруулдаг шоу нь гажигуудын шоу болно.. 
гажигууд гэдгийг тодруулбал, циркийнхэн тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэгтгэн нэг баг болгон шоу хийнэ гэсэн үг.. иймэрхүү хүмүүсийг харахаар, иймэрхүү хүмүүс юу хийж чаддаг болохыг мэдэхээр хүмүүс мөнгөө өгч үйлчлүүлнэ.. одоо харин гажигууд гэдгээ жаахан дэлгэрэнгүйлэхэд, ташаагаарай холбогдсон ихэр эгч дүүс, сахалтай хүүхэн, нэг ч хөл бас гаргүй зөвхөн бие, толгойноос бүрдсэн эр хийгээд одойчууд гээд итгэмээргүй, төсөөлөхөд маш хүнд, аз заяагүй хүмүүсийн шоуг гажигуудын шоу гэнэ ээ.

эдгээр гажигууд тус циркийн нэгээхэн хэсэг бөгөөд тус циркийн нүүр царай, гуа үзэсгэлэн Cleopatra болон Hercules нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, Hercules нь хүч тамирын үзүүлбэр үзүүлэгч том биетэй сайхан эр боловч шал тэнэг бол Cleopatra нь аль түрүүн хэлсэнчлэн циркийн согоо, гоё хөлтэй, хөөрхөн боловч шуналтай шулам болой.. тэгвэл киноны барагалж гол дүр болох гажигуудын фракцыг төлөөлөгч эхнэр, нөхөр одойчууд Hans, Frieda хоёртой танилцая.. Hans гэх нэртэй энэ эр хэдий одой ч тун сайхан биеэ авч явахаас гадна уг циркийн ганц боловсон эр гэвэл итгэмээргүй ч үнэн юм.. Hans уг циркэд ажиллах ба шалтгаан нь эхнэр Frieda юмуу? Эсхүл зүгээр жүжиглэх хоббитой гэмээр, юу ч гэсэн циркэд ажиллаж, амьдарна.. яагаад гайхаад байгаагаа тайлбарлавал, уг одой эр асар их хөрөнгөний өв залгамжлагч буюу циркэд байх ёсгүй баяр эр бөлгөө.. Frieda бол бас л нэг одой хүүхэн бөгөөд циркийн ажилчин, нөхөртэй хайртай, халамжтай, үнэнч, нэг үгээр сайн эхнэр юм... 
ийнхүү нар мандаж, сар гэрэлтсэн өдрүүдээр Hans маань Cleopatra-д дурлана.. бүсгүйн гоо үзэсгэлэн хийгээд аальгүй шалиг зан хөөрхий Hans-ын зүрх сэтгэлийг аймшигтай үймрүүлж, ухаан санааг нь балартуулна.. Cleopatra үүнийг мэдрэн хөөрхий одойг ашиглан, эхлээд мөнгө зээлж байсан бол сүүлдээ цайран илтээр шулж буюу ашиглаж эхэлнэ.. Frieda нөхрөө яаж ч ухааруулж, сэнхрүүлэх гээд чадахгүй ба эцэстээ цөхрөн бууж өгнө.. Cleopatra одойгоосоо авсан бүхнээ өөрийн янаг хайрт Hercules-тэйгээ хуваан хэрэглэх бөгөөд Hans-ын бүх хөрөнгийг хуу хамхын тулд түүнтэй суух хэрэгтэйг тэд бодож олно.. Hans ч хуримлахыг хүсч байсан ба хөөрхий Frieda-гаа хаян байж Cleopatra-тай суухаар болно.. тийнхүү нижгэр хурим хийнэ..бүх цирк, бүх гажигууд ирнэ.. Cleopatra, Hercules хоёр энэ үед Hans-д хор уулгаж алахыг бодох агаад санаагаа ч хуримын үеэр гүйцэтгэнэ.. ингээд бүх юм бүтчихээр байтал хурим дээрээ согтсон Cleopatra гажигуудыг үзэн яддагаа, бас Hercules-тэй явалддагаа хэлж орхино.. согтуугийн гай аминд хүрнэ гэж гоё хүмүүс хэрхэн мэдэх билээ.. энэ үед Hans ч ухаан балартан унана.. 

Cleopatra-гийн муу санааг, хэрхэн Hans-ыг ашигласныг бүх гажигууд ухааран ойлгоно.. гажигууд амь нэгтэй ба хэдий гажигууд хэдий ч юугч чаддаг болохоо харуулахаар, өөрөөр хэлбэл хөөрхий муу Hans-ын өмнөөс хатуу өшөө авна.. гажигууд Hercules-ыг алж хаяад, Cleopatra-г түрүүн хэлсэнчлэн хүн ч биш, амьтан ч биш болгоод орхино.. бүх цаг үеийн хамгийн аймшигтай киноны тоонд энэхүү бараг зуун жилийн өмнөх кино ордог.. учир нь, уг кино гарсан даруйдаа маш их цочрол, айдсыг нийгэмд үүсгэсэн ба анх хийгдсэн хувилбар нь дэндүү аймаар, үзэхэд зохимжгүй гэсэн шалтгаанаар хасагдан, танагдсан байдаг.. ингээд арай зөөлөн хувилбараар буюу энэ хувилбараарай \кино дөнгөж 90 минут, дахиад цагийн бичлэгийг хасчээ\ бидэнд үлдсэн ч хангалттай аймаар, жихүүцэм, муухай кино гэгддэг.. уг киноны хойшид үлдээсэн кино түүхэн өв маш их бөгөөд тус киноны маш олон сцен болон үг хэллэг цаашдын олон кинонд нөлөөлсөн байдаг.. аймшигтай, муухай гэдэг утгыг бид уг киноноос утгаар нь мэдэрнэ.. кинонд мангас, сүнс, хүн идэгч гэсэн хиймэл, зохиомол юм байхгүй.. 

харин мангас, шулмыг хүн буюу хамгийн гоё залуу, хамгийн хөөрхөн хүүхэн орлоно.. өөрөөр хэлбэл, гажигууд гаднаасаа аймшигтай муухай харагдах боловч тэд гэмгүй, тэд байгаагаарай бол царайлагууд, гоёууд байна гэдэг харах өнгө болохоос үйлдэл нь мангасын, шуламын буюу сэтгэлгүй муу хүмүүс байдаг, байх боломжтой гэсэн санааг энэхүү кино аль дээр үед илэрхийлж байжээ.. харамсалтайн, хэн ч одоо ч гэсэн ойлгоогүй л явна.. тус кино хоррор кино гэхээсээ хүн хоорондын харьцаа, ёс суртахууны асуудлыг хөндсөн гажигууд талаасаа их өрөвдөлтэй, гоёууд талаасаа “гайхалтай” кино юм.. кино урлагийн түүхэндэх хамгийн радикаль ёс суртахуунч кино гэдгийг хүлээн зөвшөөрөх ч жирийн болон жирийн бус хүмүүсийн ялгааг ингэж дэлгэрэнгүй бас үнэмшилтэйгээр үзүүлсэн кино \ядаж хоррор\ байхгүй бөлгөө.. найруулагч Tod Browning 16 настайдаа гэр бүлээ орхин циркийг зорьсон ба циркийн ахуй, амьдралыг сайн мэддэг нь тус киног бүтээхэд хялбараас гадна үнэн болоход шууд туссан нь тодорхой.. тус кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 265-р байрт жагсдаг.. тухайн цаг үеэсээ түрүүлсэн, хүн болгоны зүрхэнд хүрэх суут кино бүтээл...

НЭМЭЛТ: Кино шүүмжлэгч Мелвин Мэттьюс уг бүтээлийг Их хямралын хүрээнд авч үзэн тайлбарласан байдаг; "кинонд гарах жижиг хүмүүс бол дундаж давхаргын Америкууд, харин тэдний эсрэг байгаа том хүмүүс бол Америкийн баячууд, бизнесийнхэн" гэжээ. Клеопатра, Геркулес нар нь "гажгууд" буюу жижиг хүмүүсийг басамжилдаг том хүмүүс юм. Ийм доромжлол, басамжлал Их хямралын үед хэт баячуудаас илэрч байсан бодитой хандлага байсныг мөн дурдсан байдаг. Кино судлаач Женнифер Петерсон мөн энэ кино бол "гадуурхагдагсдын" тухай кино гэж бичжээ. Эл кинонд хөгжлийг бэрхшээлтэй хүмүүсийг дүрсэлсэн нь кино шүүмжлэгч, судлаачдын дунд анализ хийх чухал цэг болсон ба Жон Тоулсоны бичсэнээр энэ бол анти-евгеник мэдрэмжийг төрүүлсэн кино аж.  Тоулсоны тэмдэглэснээр, Роско, Венера гэх мэт бие махбодийн хувьд эрүүл саруул уран бүтээлчид гажгуудтай өдөр бүр найз нөхөд, хамтран ажиллагсад шиг ажиллаж байгаа нь тэднийг тэгш эрхтэй болгож байгаа буюу циркийн ажил нь тэдний бие махбодийн ялгааг бүдгэрүүлж байгаа аж. Мөн трапец үзүүлбэр үзүүлэгч, Клеопатра зэрэг бие бялдрын хувьд сайхан дүрүүд нь өш хонзон санасан, бардам, ёс суртахуунгүй хүмүүс байдаг. Тэрээр цааш нь, кинонд гарах биеэрээ нийлсэн ихэр эгч дүүсээр бие даасан бэлгийн амьдралыг далд утгаар үзүүлж байгаа явдал бол "бие махбодийн хувьд зохисгүй" хүмүүсийн нөхөн үржих, бэлгийн үйл ажиллагааны эсрэг байдаг евгеник хандлагыг дайрсан хэрэг бололтой гэжээ. 

Тоулсон эцэст нь ингэж тбрх байдлыг урвуулж байгааг евгеник үзлийн үндсэн итгэл үнэмшлийг эрс эсэргүүцэж байгаагийн тод жишээ гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй кино судлаач Анжела Смит мөн адил энэ кинонд гажгууд ердийн бөгөөд энгийн гэр бүлийн зан үйлийг хийж байгаа олон тооны сцэнүүдтэй гэж бичжээ. Тухайлбал кино чухал хэсэг болох оройн зоогийн үеэр гажгууд Клеопатраг хүлээж авч байгаагаа баяртайгаар илэрхийлж дуу дуулцгаадаг билээ. Харин зарим судлаачид найруулагч Браунингийн киноны төгсгөлийн өшөө авалтын үзэгдлийн зорилгын талаар эргэлзэж, Клеопатраг яагаад харгис хандах болсны шалтгаан тодорхойгүй байна гэж бичжээ (гажгууд эрүүл саруул сайхан төрсөн ч ёс суртахууны доголдолтой Клеопатраг зэрэмдэглэдэг). Уламжлалт үзлээр эрхгүй болсон цөөнхүүд олонхын эрхийг үгүй хийхийн төлөө хүчээ хамтатгаж, Клеопатраг жинхэнэ утгаар нь өөрсдийнхөө нэг болгодог билээ. Одоо өөрөө гажиг болсны Клеопатра үнэхээр эрхгүй болсон уу, эсхүл шинэ арга замаар эрхтэй болсон уу гэдэг нь тодорхойгүй ба найруулагчийн энэхүү хоёрдмол утга нь киноны сэтгэл түгшээх байдлыг шинжийг зөвхөн нэмэгдүүлсээр л байна. Энэхүү киног хоррор жанр эсэх талаар маргаан байдаг. Олонх шүүмжлэгчид хоррор жанрт багтааж үздэг ч хоррор жанрыг бүрэн илэрхийлдэггүй гэж үзэгсэд ч бий. Жихүүцмээр кино мөн хэдий ч, зарим нэгэн хоррор элемент агуулсан боловч энэ кино үнэхээр хоррор жанрынх биш гэж зарим сэтгүүл бичсэн байдаг. 

Тайван, хүйтэн, эвгүй уур амьсгалыг хослуулсанаараа алдарт Луи Бунюэлийн бүтээлийг санагдуулам гэж бас үздэг. Кино судлаач Жоан Хоукинс уг киноны жанрыг хэрхэн хувьссан тухай ийнхүү тайлбарлажээ; "Энэ кино мэйнстрим хоррор кино гэж эхлээд мөлжлөгийн жанрт шилжиж, эцэст нь авангард юмуу урлагийн төсөл гэж дахин үнэлэгдэх болжээ". Найруулагч Браунинг энгийн, жирийн, гоо сайхныг аймшиг болгож, аймшигтай, гажууд байдалд бидний сэтгэл, хүндлэл, хайрыг төрүүлж байгаа нь зориуд үзэгчдийн хүлээлтийг урвуулж байгаа явдал ажээ. Зарим судлаачид хэрвээ энэ киног хоррор жанрт багтаавал бусад бүх хоррор киног ойлгож үзэхэд хүндрэлтэй болгох буюу ерөөсөө хоррор жанрыг дахин тодорхойлох хэрэг гарна гэсэн буй. Кино онолч Евгений Бринкема: "Энэ кино хоррор жанрын функцтэй, Херкулес үхэж, Клеопатра зэрэмдэглүүлж байгаадаа бус бүх гэрэл сүүдэр, аянга цахилгаандаа биш, энэ кино өөрөө үзэхэд аймшигтай юм, яагаад гэвэл үзэхэд айдас төрүүлж байгаа л бол тэр аймшиг юм"

Comments