Дөрвөн улирал нэг баяр




Meet Me in St. Louis (1944). Киноны маань үйл явдал 1904 оны хавар Миссури  мужийн Сент Луис хотод болох дэлхийн худалдааны яармагийг угтсан 1903 онд өрнөнө.. Сент Луис хотод тус яармагийг гэр бүлээрээ хүлээх нэгэн тун аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлийнхэнтэй би таныг танилцуулъя.. энэ гэр бүлийнхнийг Smith-ынх гэдэг. Гэрийн эзэн Smith нүдэнд дулаахан хүн бөгөөд сайн орлого олдог ажилтай
тэднийх америкийн дундаж ангийнхны нэг төлөөлөл болой..эднийх дөрвөн сайхан охинтой ба том охин нь хорь дөнгөж гарч яваа, нэг залуутай болздог, түүнээсээ гэрлэх санал хүлээж буй..

 Харин дараагийн охин нь манай киноны гол дүр болох Esther, хорин нас хүрэх гэж байгаа хөгжилтэй, эгдүүтэй, дэврүүн сэтгэлтэй нэгэн агаад саяхан хажуу хөршөөр нь нүүж ирсэн залууд сэтгэлийн жолоо алдарчихаад байгаа болой.. нөгөө хоёр дүү охид нь эгч нараасаа арав гаран насаар дүү бол өөр хоорондоо ганц хоёрхон насны зөрүүтэй.. арай том нь болох Tootie энэ киноны нэг чимэг, чухал туслах дүр юм.. эдгээр охидоос гадна айлын том гэх нэг залуу байх бол мэдээж Smith-ын эхнэр, охидын ээж гэх сайхан сэтгэлтэй эмэгтэй, мөн энэ гэрийн үйлчлэгч авгайг тооцоод бараг найман ам бүлийн нэг жилийн буюу зунаас хавар хүртэлх адал явдалтай, сонирхолтой гэгээлэг түүхийг бид энэ киноноос үзнэ..

Өөрөөр хэлбэл, тухайн аль нэг улиралд тэр гэр бүлд тохиолдож буй явдлыг богино өгүүллэг шиг дүрсэлжээ.. кино эхлэхэд том охины хуримлах хүсэл талаар болох бол Esther сэтгэлтэй залуутайгаа нэгэн үдэшлэг дээр холбоо тогтоосон ч хүссэн хэмжээнд нь хүрэхгүй.. ингэж байтал намар болж Халлевээн тохиоход Tootie-ын саваагүй сахилгагүйтсэний буянаар Esther хөршийн залуутайгаа нэг л эвлэж өгөхгүй байсан харьцаагаа эвлүүлнэ.. ийнхүү өвөл ирэхэд том охин нэг хурандаатай яваад амжилттай байх бол Esther хөршийн залуутайгаа нэг мөр учраа олоод байв.. гэтэл Smith баяртай мэдээтэй гэртээ ирэх бөгөөд эл мэдээ нь цагийн дараа л гэрийнхнийг нь гунигт автуулчихна гэж хэн санах билээ.. учир ийм, Smith зул сарын баярын дараа нью иорк явж тэндээ суурьшин ажиллахаар болсон буюу энэ нь тэд гэр бүлээрээ нүүнэ гэсэн үг юм.. үүнд гэр бүлээрээ дургүйцэх хэдий ч аавынхаа гэр бүлээ, ирээдүйгээ гэсэн эцсийн санааг нь ойлгож бүгд зөвшөөрнө.. үүнд том охин дахиал нөхөргүй хоцролоо гэж, Esther найз залуугаасаа салах нь гэж, мөн бусад гэр бүлийн гишүүд дассан газраасаа явах нь гэж гуниглах нь хэний ч ойлгох асуудал бол ирэх хавар болох дэлхийн худалдааны яармагийг үзэж чадахгүйн гэсэн урам хугаралт ч тэднийхэнд байсныг нэмэрлье.. 

Зул сар ирж Smith-ынхэн өмнөх бүх жилүүдээсээ илүү байшин хашаагаа гоёж чимэглэж, St. Louis дахь сүүлчийн зул сараа мартагдахааргүй сайхан өнгөрүүлэхийг зорьцгооно.. хотын зул сарын үдэшлэгт Smith-ынхэн их ач холбогдол өгсөний дотор Esther эгчийн хамт хамаг гоё даашинзаа өмсөн оролцохыг хүсэвч эгч нь бүжиглэх хосгүй, Esther-ын найз залуу өмсөх гоёлын хүрмээ алдсанаас бөөн нулимс, гашуудал болно.. 
суут мюзикл кино туурьвагч Vincente Minnelli-ын бас нэгэн хосгүй мюзикл, гэхдээ зул сарын буюу шинэ жилийн баярын гайхамшигтай мюзикл болой.. кино маань мюзикл жанрын дээрээс үйл явдал хурц өрнөлгүй, дуу хуур элбэг учраас танилцуулан тоймлох бэрх тул үзэж, сонсож мэдэрч байж л ойлгож, мэдрэх ёстой бөлгөө.. кино маань ерөнхийдөө гэр бүлийн, баяраар гэр бүлээрээ хамт сууж үзэх үнэмлэхүй шилдэг киноны тоонд ордог бөгөөд өвлийн улирлын буюу зул сарын хэсэг нь хамгаас алдаршин, үүгээрээ ч шинэ жил, зул сараар үзэх киноны нэгээр нэрлэгдсээр иржээ.. зул сарын \шинэ жил\ баяр бол гэр бүлийн баяр билээ.. тэгвэл гэр бүлийн баяраар нэгэн сайхан гэр бүлийн хөнгөхөн ээдрээтэй, гэхдээ эцэстээ эвлэлдэн нэгдэн гэр бүлийн хүчийг харуулж, гэр бүлийн сайн сайхныг тодотгосон сэтгэл татам сайхан, урмас бадраасан гайхалтай кино юм..

 Найруулагч Vincente Minnelli-ын энэхүү бүтээл тэр жилийнхээ Оскарт дөрвөн төрөлд нэр дэвшсэн бол зах зээлээс үнэмлэхүй орлого олсон нь тэр жилийнхээ хамгийн их орлого олсон киноны хоёрдугаарт жагсаж, харин шүүмжлэгчдээс өндөр сайшаал магтаалыг хүртжээ.. киног алдаршуулахад гол дүрд тоглосон домогт Judy Garland-ын \үнэн эгдүүтэй, сэтгэл татам дүр\ тоглолт нэлээд хувь эзлэх ба түүний кинонд дуулсан "Have Yourself a Merry Little Christmas" дуу жинхэнэ хит \энэ дуу анх тус кинонд зориулагдан бүтээгдсэн\ болж өдгөө зул сараар хамгийн их дуулагддаг дууны гуравдугаарт бичигддэг ажээ... Vincente Minnelli болон Judy Garland хоёр уг кинонд хамтран ажилласнаас хойш удалгүй хайраар холбогдон гэрлэсэн гэдэг.. түрүүн хэлсэн Tootie-ын дүр киноны чухал чимэг болдог бөгөөд Tootie-ын дүрийг бүтээсэн Margaret O'Brien тэр жилийнхээ Оскараас шилдэг хүүхдийн Оскарын шагнал хүртсэн.. дашрамд энэ шагналыг 1961 оноос бүр мөсөн олгохоо больсон.. киног Sally Benson-ын богино өгүүллэг дээрээс сэдэвлэсэн ба Tootie-ын дүр нь бодит амьдрал дээрх Sally Benson-ын өөрийнх нь түүх юм.. кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 213-р байрт жагсдагаас зогсохгүй шинэ жилээр заавал үзэх киноны жагсаалтад бас багтдаг аа.. хамгийн сайхан гэр бүлийн киноны нэг..

НЭМЭЛТ: Уг кино 1942 онд The New Yorker сэтгүүлд гарсан Салли Бенсоны "The Kensington Stories" гэх цуврал бүтээлээс сэдэвлэгдэн бүтсэн ба хожим роман болж гарсан аж. Продюсер Артур Фрид өмнө нь Жуди Гарланд-тай мюзикл дээр амжилттай хамтран ажиллаж байсан тул зохиолыг кино болгох эрхийг худалдаж авахад MGM студийн захирлыг ятгаж чадаад зогсохгүй Салли-г кино зохиолчоор ажиллуулахаар болсон. Кино мөн "Life with Father" гэх Бродвейн амжилттай жүжгээс санаа авсан аж. Тайз засал, зургийг тухайн үеийн алдартай зургуудаас санаа авч байсан ба найруулагч Винсент Миннелли киноныхоо тайз заслын дизайныг бас гаргажээ.  

Comments