Уринбай






Una (2016). Шөнийн клубын тод бөгөөд хурц анивчих гэрэл дор хорь орчим насны үзэсгэлэнтэй бүсгүй хөгжмийн хэмнэлд голшиг гоолиг биеэ нүсэр аязын нүргээний эрхэнд дураар нь тавьж бүжиглэнэ. Бүсгүйн найгах уян налирхай хөдөлгөөн эрчүүдийн харц бүхнийг өөр дээрээ татахаас гадна намайг уриач, сориоч гэсэн дохио зангаа шиг харагдана. Харин царайнд нь гүв гүнзгий шаналгааг илтгэх сүүдэр тогтосон бай
х агаад яг эл сүүдрээ л бүсгүй сэвж хөөхийг хүсэн бүжиглэх мэт.

 План солигдоход шөнийн клубын эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд түрүүнээс хойш дурьдан буй бүсгүй маань нэгэн эрийн дор, бүр тодруулбал нэг залууд араасаа хийлгэж \секс\ байх ба хуял тачаалдаа хөлөрсөн гараараа өрөөний толийг заваартуулан байгаагаар энэ сцен өндөрлөнө. Ингээд, дараагийн план асахад, бүсгүй гэрийн зүг алхаж байхуйд нар мандаж байх ба бүсгүй бие махбодь, оюун санааны хувьд тун ядарсан учир шүршүүрт ороод шууд унтана. Энэ бүсгүйг Una гэх бөгөөд ээжийнхээ хамтаар амьдарна.. 

Una-ын бага нас бусад охидынх шиг өнгөрөөгүй бөгөөд 13 настайгаасаа хойш ганцаардмал зожиг байдалтайгаар амьдрах болсон ба өнгөрсөн амьдралынхаа булай шившигт, харанхуй дурсамж бүхнийг түр мартахын төлөө шөнөжин шоудаж, ганц шөнийн сексээр зовиуртай шаналгаант дурсамжаа түрхэн умартана. Түүний хорт хавдар шиг муухай дурсамж руу хамт орьё. Una-ын бага нас буюу ариун гэгээн хүүхэд насыг аавынх нь дотно найз, хажуу хөрш Ray гэгч залуу сүйтгэсэн болно. Una тэр үед 13 настай байсан ба хайр дурлал, амьдрал секс-тэй дөнгөж танилцаж, бүхий л охидын адилаар романтик мөрөөдөлдөө хөвж байсан үе. Энэ үед өөрөөс нь ах буюу бараг аав шиг нь Ray охины романтик сэтгэлийн хөөрөл болон дөнгөж цэцэглэн дэлгэрч буй бэлгийн амьдралыг ашиглаж, өөртөө дурлуулаад зогсохгүй, бүр ариун нандин биеийг нь эзэмджээ.

Una болон Ray хоёрын харьцаа ёс суртахуунаас гадуур, хууль номоос хэтэрсэн амраглал болсоор байх ба тэд харьцаагаа чанд нууцласаар байна. Охин аав шигээ эрийг ирээдүйн нөхрөө гэж үзэн үхэн хатан хайрлана. Ингэхээс ч өөр аргагүй, учир нь дөнгөж амьдралтай золгож буй охины хувьд Ray амьдрах утга нь, амьсгалах агаар нь болж байв. Харин Ray-ын хувьд бүх талаараа энэ бусармаг үйлдэл нь хүчингийн хэрэг болохоор байв. Үгүйдээн гэхэд ёс суртахуун, хүнлэг үүднээсээ тэрээр нийгмийн дайсан, мангас чөтгөр болох нь дамжиггүй. Ray охинд огтхон ч хайргүй нь мэдээж ба энд зөвхөн сексийн гаж хүсэл л оршин байв. Харин Una-д энэ бүх нууцлаг, адармаатай бас халамжлалтай харьцаа нь сонирхлыг нь татахаас гадна өсвөр насны гөжүүд араншинг нь “тосолно”. Нэг орой нүгэлт болзоотууд буудалд уулзах байснаасаа зөрнө, энэ зөрөлт Una-г дахин эр хүнд итгэхгүй, \хайрлахгүй?\ зожиг, ганцаардсан нэгэн болгосон бол Ray бага насны охиныг секс-д уруу татсан хэргээр шоронд оруулна.

Una тэр явдлаас хойш Ray-ын талаар тасралтгүй чих тавьж хайж байсан агаад түүнийг эцэстээ олжээ. Бүсгүй аятайхан гэсэн даашинзаа өмсөж, машиндаа суун шууд түүн рүү давхина. Ray шоронд дөрвөн жилийг өнгөрүүлж, туулж өнгөрүүлсэн бүхнээсээ яс махандаа хүртэл гэмшин, хуучин өөрөөсөө ангижран шинэ хүн болсон байх ба нэрээ хүртэл \ Pete болсон байна, гэхдээ би Ray л гэе\ өөрчилж, шинэ амьдрал эхлүүлсэн байв. Ray одоо боломжийн ажил эрхлэж, баян хүүхэнтэй суусан бөгөөд тэрээр хүний амьдралдаа хүсэж болох бүхнийг эзэмшжээ. Гэтэл Una-д юу ч байсангүй. Тийм учраас бүсгүй энэ олон жилийн дараа түүнтэй уулзаж, яагаад тэр болзоот өдрөө ирээгүйг, мөн хийсэн хэрэгтээ гэмшдэг эсэхийг асуух? Хамгийн гол нь бүсгүй өөрөө хүлээн зөвшөөрөхгүй ч нууцхан сэтгэлийн гүндээ хүсэн тачаадах буюу Ray-тай дахин бие болон сэтгэлээр ахин нэгдэх хүсэлдээ хөтлөгдөн хол замыг туулсаар Ray-ын ажил дээр ирнэ.

Энэ том үйлдвэр байв. Бүсгүйг Ray-ын туслах Scott гэх царайлаг залуу угтана, Scott-оор хөтлүүлсээр Ray, Una хоёр уулзана. Энэ мөчид Ray-ын гайхшрал болон айдсыг яг таг илэрхийлэх аргагүй болой. Харин Una-ын хувьд тэрээр \ Ray \ тэгтлээ хөгшөөргүй бөгөөд шал өөр хүн болсон байв. Тийнхүү, хуучин амрагууд Una-ын хатуу хүсэл шаардлагаар, Ray-ын ажлынхаа хамт олноос зовсон хийгээд өнгөрсөн нүгэл нь тамын ёроолоос үсрээд ирсэн мэт зүдрэл дор киноны маань гол дүрүүд уулзана. Энэ уулзалт эхлэх мөч бол киноны эхлэх мөч юм. Уулзалт энгийн мэнд мэдэхээс эхлээд хувийн амьдрал руу орох бөгөөд ерөнхийдөө Ray зугтан зайлсхийж, бүсгүйн ярианаас бултах бол Una илүүтэй сонирхон асууж, давшин довтлож, асуудлаа энд л, одоо л төгсгөхийг зорих мэт. Тэд зөндөө удаан, лав л хоёр биенээ ойлгох хэмжээнд ярилцаж ойлголцох шиг болно.. 

Ярианы гол явц тэр орой буудалд яагаад ирээгүй гэсэн дурсамж байх агаад үнэхээр ч хэн хэн нь зөрж, тэгээд одооны энэ байдалдаа ирсэнээ ухаарцгаана. Ray болчимгүй нүглээсээ хэзээч мултраагүй \үргэлж балмад үйлдэлдээ идэгдэн тарчилж байж\ бөгөөд Una бол түүний хамгийн хав дардаг хар нууц юм. Una түүнийг яагаад тэр буудалд ирээгүйг мэдэхээс илүү энэ өнгөрсөн цаг хугацаанд өөрийг нь санаж байсан уу? \өөрийг нь бодож гар хангалга хийж байсан уу гэж Ray-с асуудаг\ мөн одоо намайг хуучин шигээ хайрлаж чадахуу гэсээр Ray-ын ажлынх нь өрөөнд хамаг хувцсаа тайлна. Энэ үед үйлдвэрийн бүх ажилчид тарах буюу үйлдвэрийн харанхуй өрөөнд Una болон Ray нар үлдэнэ.

 Харанхуй болох тусам эр эм хоёр ойртдог. Энэ ч ёсоор Ray, Una хоёр хуучнаа дурссаар, хуучиндаа уярсаар тэврэлдэн унацгаахад Ray хуучны алдаагаа бодож, одоо босгосон амьдралаа ухааран бүсгүйн дээрээс босох \босох үед Una би чамд хөгшдөж байна уу гэж Ray-с асуудаг\ ба үйлдвэрээс явахдаа туслах Scott-од бүсгүйг гэрт нь хүргэж өгөөрэй гэнэ. Харин Una Ray-ын халуун үнсэлт, тэврэлтийг дарагдаж хоцорсон жаргалын сэргэлт гэж дөнгөж санатал залуу түүнээс босч, түүнийг орхих ба Una үүнд хэрхэн хариулахыг удахгүй бичнэ. Ray нэг алдаагаа хоёр удаа давтахыг хүсэхгүй байв. Түүний хувьд одооны амьдралдаа жаргалтай ба гэртээ яаран харих шалтгаан нь оройн үдэшлэг болно. Una-г үйлдвэрээс гарахад Scott газарчлах агаад бүсгүй түүнийг өдсөөр нэг шил юм аван залуугийн гэрт очиж сексдэнэ. Una залууг тултал нь ашиглаж, Ray-ын гэр хаана байдаг, гэрт нь орой ямар үдэшлэг болохыг олж мэдээд тэр үдэшлэг рүү давхиад очно. Энэ үдэшлэгт Ray-ын ажлын хамт олноос гадна хамаатан садан гээд чухал хүмүүс цугларсан байв. Үдэшлэгт Una ууртайгаар, хорсолтойгоор \сэтгэлзүйн асуудал\ ирж Ray-ын эхнэртэй танилцаж, үүндээ урамшин бие засах өрөөнд орох гэж байгаад санаандгүй нэгэн охины өрөөнд орчихно.. энэ охин бол Ray-ын дагавар охин, 13 настай хүүхэд байна.

Үүнийг гэнэт мэдсэн Una Ray-ын талаар, "энэ дахиад нэг арвангурван настай охинтой болж, би үүнийг зөвшөөрөхгүй, би үүнийг эсэргүүцэнэ" гэж бодон, бас хардсаар орилж хашгирахад Ray түүн дээр очоод, чанга тэврэн хэлнэ: “би чамд л хайртай байсан, чиний тэр насанд л чамайг хайрласан, өөр хэнийг ч хайрлаагүй” гээд сэтгэлээсээ үнсдэг. Энэ бүхэн сарны дор хундага архиндаа мөрөөдсөн олны өмнө болох ба харанхуй хоосон гудамж руу алхах Una-г нүдээрээ үдэж хүргээд бид салалт биш гэхэд тэр хэмжээний гэр бүлийн хагаралтыг Ray-ын эхнэр рүүгээ алхах удаан хөдөлгөөнд бодно. David Harrower-ын "Blackbird" зохиол дээрээс сэдэвлэн Benedict Andrews найруулж, гол дүрд нь Rooney Mara \энэ цаг үеийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг ба уг кинонд өөрийн ур чадвараа нотолсон\ тоглосон энэ цаг үед заавал үзэх бүтээл. Энэ киног үзэхэд ч, ярихад ч хүнд бөгөөд түвэгтэй. Гэхдээ кино маань 2017 оны киноны өнгө аясыг төлөөлөх бөгөөд тухайн оныхоо онцлох бүтээлд орсныг би хувьдаа онцолж байна. Киноны туслах дүрд Ruby Stokes гайхалтай тоглосон ба Rooney Mara-ын кино биш Ruby Stokes-н кино гэгдэн шагшигдсан.

Comments