Бодитоос ч илүү бодитой

Paisan (1946). Дайны талаарх өгүүлэх бас нэгэн сод кино.. дөнгөж дайн дуусаад байсан болоод ч тэр үү, кино өөр бусад бүх төрлийн ижил киногоо бодвол бодитой, илүү “амьд” болсон.. аливаа үйл явдлыг өгүүлэхэд тэр өгүүлэх цаг хугацаан дахь нөхцөл байдал хийгээд оюун санааны нөлөөлөл гол хүчин болдог.. дөнгөж дайн дуусаад байх үеийн улс орны байдал.. дайнд оролцож, ид үзэлцэж байсан улс орон.. хүн ард хийгээд нийгмийн амьдралын хүнд бас чанар шалгасан амьдрал.. энэ бүх зөрчилтэй, адал явдалтай бүхнийг Италийн неореалист хөдөлгөөний эхлэл болж хийгдсэн бүтээл.. дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы холбоотон болсон Италийн фашист хөдөлгөөний уналт, сүйрлийг өгүүлсэн, харуулсан бүтээл.. өөрөөр хэлбэл хоёрдугаар фронтыг нээснээс хойш буюу холбоотнуудын дөнгөж дайтаж эхэлснээс, дайныг төгсөх хүртэлх үйл явцыг нүдээр харсан мэт үзүүлсэн ёс суртахууны “хичээл” болох бүтээл..
кинонд Италийн фашист хийгээд нацистын Германаас чөлөөлөгдөж буй Итали орны талаар өгүүлнэ.. кино маань зургаан хэсгээс бүрдэх бөгөөд Америк-Английн буюу холбоотны цэргүүдийн хийсэн тэмдгэлэл маягаар хийгдэж, мөн тэдний нүдээр өгүүлэгджээ.. үүн дотор холбоотны цэргүүдийн Итали орон даяар явж, хэрхэн ядуучлал, гуйланчлал, янханчлалтай нүүр учирч, энэ бүхэнтэй хэрхэн харьцаж байгааг харуулна..

 ерөнхийдөө Roberto Rossellini-гийн уг яруу тод неореалист бүтээл нь тус жанраа тэргүүлэх бүтээл болоод зогсохгүй дайны талаарх реалист сонгодог бүтээлд ордог ба уг кино нь түүний дайны трилогид багтдаг.. нэгэн цагт Италийн кино урлагийг дэлхийд тодорхойлж байсан неореалист найруулагч Roberto Rossellini нь дайны үеийн аж амьдралыг сэтгэлд ойрхон, амьдралтай болгож чадсан шилдэг бүтээл туурвижээ.. кино зохиолын багт бас нэгэн аугаа Итали найруулагч Federico Fellini орж ажилласан байдаг.. үхэхээсээ өмнө заавал үзэх ёстой 1001 кинонд багтдаг энэ кино тэр жилдээ Оскарт шилдэг кино зохиол, мөн BAFTA-д шилдэг кино төрөлд нэр дэвшиж байсан агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 194-р байрт жагсдаг.. Roberto Rossellini уг киноноосоо дөнгөж жилийн өмнө буюу 1945 онд “Rome, Open City” киногоороо дэлхий дахинд неореалзимыг таниулан алдаршаад байсан агаад үйл явдал хийгээд өгүүлэмжийн хувьд ч “Rome, Open City”-ээс эл бүтээл чанарын хувьд алдаагүй, тун ч сайн “үргэлжлэл” болсон кино юм.. 

түрүүн хэлсэнчлэн кино зургаан бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр өөр авч дайны хор хөнөөлийн талаар өгүүлэх зургаан өөр үлгэр болой.. Roberto Rossellini зургаан бүлэгт бүтээлийнхээ бүлэг бүрд өөр кино зохиолчын бүтээлийг ашигласан ба бүлэг болгоны зураг авалт өөр өөр газарт авагдсанаас гадна мэргэжлийн бус жүжигчид тоглуулаад зураг авлтын үеэр зохиол болон жүжигчдийн тоглолтдоо импровизац хийгээд явж байжээ.. The New York Times-аас уг киног дахин дахин үзмээр кино гэж өргөмжилсөн бөгөөд ер нь кино судлаачид тус бүтээлийг жинхэнэ неореалист, кино урлагийг нэг шат ахиулсан кино гэж дүгнэж бас хүндэлдэг ээ.. Италийн неореализмыг ойлгож, мэдрэхийг хүсвэл тус бүтээл хамгийн түрүүнд санал болгогдохоос гадна дайны талаарх онцгой драма-уудын нэг.. уг кино Roberto Rossellini-ын анхны шедевр гэгддэг бөгөөд суут Martin Scorsese өөрийн дээдэлдэг киноныхоо тоонд багтаасан байдаг..

НЭМЭЛТ: "Rom, Open City" кино нь амжилттай болсны дараа найруулагч Роберто Росселини продюсер Род Э. Гейгерийн тусламжтайгаар дараагийнхаа буюу энэ киноныхоо санхүүжилтийг Америкаас авахаар болсон ба энэ удаад Италийн эсэргүүцлийн хөдөлгөөний тухай сэдвийг хөндөхийг хүссэн. Гейгер түүнд Америк жүжигчид, мөн кино хальс өгсөн. Киноны зохиол дээр Федерико Феллини, Сержио Амидей зэрэг 6 хүн ажилласан. Росселини олонд танигдаагүй жүжигчид болон мэргэжлийн бус жүжигчидтэй ажилладгаараа алдартай, эл бүтээл дээрээ ч мөн ингэж ажилласан. Киноны зураг авалтыг голдуу тухайн үзэгдэлд тааруулсан газарт авсан.


Comments

Post a Comment