Шидэт цагаар..




Days of Heaven (1978). Хорьдугаар зууны эхэн үеийн үйлдвэржилт ид хөгжин цэцэглэж байсан үе.. дэлхийн нэгдүгээр дайн Европт үргэлжилж байсан бол америкт байдал арай өөр байв.. их хямрал ойртож, хүмүүс ядуу зүдүү амьдарч, өдрийн талхныхаа төлөө олдсон ажлыг голж шилэлгүй хийж байв.. киноны гол дүр Bill (Richard Gere – Америкийн жүжигчин, энэ бүтээлээрэй ерөнхийдөө алдаршсан) найз охин (олны хэл амнаас зайлсхийн олон нийтийн өмнө дүү охиноо гэнэ) Abby (Brooke Adams - Америкийн жүжигчин, энэ кинонд тоглосоноороо алдартай) болон бяцхан дүү Linda (Linda Manz - Америкийн жүжигчин, энэ кино түүний оргил ажил) нараа дагуулан төрөлх Чикагогоо орхин өмнө зүг ажиллаж, амьдрахаар явна.. 

Bill Чикаго-д байхдаа үйлдвэрт ажилладаг байсан ба хотын хүнд хүчир, хязгаарладмал амьдралаас залхаад байв.. тэрээр нэг өдөр өөрийнхөө түрэмгий, биеэ барьж дийлдэггүй зангаасаа болж даргаа зодсоноор тэндээ байхын аргагүй болж ийнхүү өмнө зүг зугтаж яваа нь энэ.. ингээд “ах дүү” гурав маань тэнэж яваад (угаасаа тэнүүлчид байсан байх) өөрсдөд нь олдсон эхний ажилд шууд орно.. энэ ажил бол хил хязгааргүй хээр талд буюу байгалийн сайханд, хотын шуугиан, үймээнээс хол, эрүүл агаарт ба харин өдөржин зогсолтгүй тариа хураах, фармерын ажил хийх байв..
уг фармер нь суурин газраас хол бөгөөд улирлын чанартайгаар хөлсний ажилчдыг хэсэг авч ажлуулдаг байв.. “ах дүүс” хөлс хүчээ шавхан ажиллах агаад фармерын эзэн нь \ Sam Shepard - Америкийн жүжигчин, жүжиг болон киноны зохиолч \ залуухан, сайхан залуу байв.. ингээд өлссөн, мөнгөгүй манай гурав ч алслагдсан тайван тус газарт үлдэж ажиллаж бас амьдарч эхэлнэ.. фармерын залуу эзэн мэдээж эзэн ёсоор ажилчдаа сонжин анхаарна, тэгж яваад Abby-д дурлачих ба харин Bill өөрсдийгөө ах дүүс гэж анх танилцуулан ажилд орсон билээ... ажлын улирал дуусч хөлсний ажилчид буцах болоход залуу эзэн Abby-д хайртайгаа хэлж, ах дүү хоёртойгоо хамт энд үлдэж сэтгэл хангалуун амьдрахыг санал болгоно, өөрөөр хэлбэл гэрлэх санал тавина. Abby яах ийхээ Bill-ээс асуухад Bill түүнийг эзэн залуутай суу, мөд үхэхээр нь өв хөрөнгийг өвлөн авч насаараа жаргая гэнэ, учир нь, фармерын эзэний бие муу, жилээс хэтрэхгүй үхнэ гэсэн эмчийн ярихыг Bill нууцаар сонссон байжээ..

 ийнхүү Abby зөвлөгөөг даган фармерын эзэнтэй сууна.. фармерын эзэн үүнд үнэхээр аз жаргалтай байх агаад бие нь сэтгэл санааг нь дагаад сайжирч эхлэх нь тэр.. фармерын эзэн сохор, бас мэдрэмжгүй хүн биш байв, мөн түүний хөгшин туслах Bill, Abby хоёрын ах дүү гэхэд дэндүү дотно, нялуун харилцааг ажиглан хардаж эхлэх бөгөөд фармерын эзэнийг үхчихнэ гэж бодож байтал харин ч нүдэн дээр өнгө зүс ороход нь Bill уурлаж, бас Abby-тайгаа хардан байж суух газаргүй болно.. ингээд, Bill хэсэг хугацаанд явахаас аргагүйдэх бөгөөд түүний эзгүйд Abby фармерын эзэнд дасаж, улмаар хайрлаж эхэлж байтал Bill эргэн ирсэнээр нөхцөл байдал хурцдана.. Философилог, яруу найраглаг кино бүтээдэг цөөхөн кино найруулагчдын нэг Terrence Malick-ын \Берлин болон Канны наадмын шагналт Америкийн кино найруулагч\ хоёрдахь бүрэн хэмжээний кино ба кино зохиолоо тэрээр өөрөө бичжээ..
 гутранги, нууцлаг өнгө аяс киноны ихэнхи хэсэг өрнөх гадаа байгалийн үзэсгэлэнтэй зураглалтай нийлэн хосгүй яруу найраглаг шинж бүрдүүлэх бөгөөд эдүгээ бүх кино судлаачид уг киноны зураглалыг шагшин магтаж бүх цаг үеийн хамгийн аугаа зураглалтай киноны нэг гэж үздэг.. уг үзэгдэх яруу найраг болсон кино тэр жилдээ Terrence Malick-д Канны наадмаас шилдэг кино найруулагч шагнал авчирсан агаад мөн Оскарт дөрвөн төрлөөр нэр дэвшиж шилдэг кино зураглал шагналыг уг кинонд зураглаачаар ажилласан Испаний алдарт кино зураглаач Néstor Almendros-д \нэмэлт зураглаачаар Haskell Wexler ажилласан\ авчирсан болой.. найруулагч Terrence Malick болон зураглаач Néstor Almendros байгалийн гэрэл, сүүдрийг ашигласан ба Johannes Vermeer, Edward Hopper нарын уран зураачдын бүтээлээс урам зориг авсан байдаг ажээ.. 

мөн киноны ихэнхи зураг авалтыг үүрийн гэгээ болон үдшийн бүрийгээр авдаг байсан ба үүнийгээ “шидэт цаг” хэмээдэг байжээ.. 
киноны шавьжнууд агаарт хөөрч, царцаануудын нүүдэл болдог хэсгийг хийхийн тулд нисдэг тэрэгнээс самарны хальс унагаж байсан гэдэг.. кино маань ашгийн хувьд дампуурсан боловч нэр хүнд нь жилээс жилд өссөөр бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 149-р байрт жагсдаг ба Их Британий кино хүрээлэнгээс шилдэг жагсаалтынхаа 112-р байрт, BBC хамгийн шилдэг Америк киноны 49-р байрт тус тус жагсаж байна.. Bill-ын дүрд Al Pacino, Dustin Hoffman хоёр тоглохоос татгалзсан байдаг бол уг бүтээл жүжигчин Christian Bale-ын хамгийн дуртай кино ажээ.. сонирхуулахад, найруулагч Terrence Malick киногоо монтажлахад бүтэн хоёр жилийг зарцуулжээ.. Кино Linda-ын дурсамжаар буюу хүүрнэлээр үзэгчдэд хүрэх бөгөөд өнгөрсөнийг, нэгэнт болчихсон зүйлийг ярих нь киноны нууцлаг, зарим тодорхой бус үйл явдалтай таарна.. Linda-ын яриагаар л бид дүрүүдтэй танилцдаг, гэтэл жаахан охин мартаж санах, нэмж хасах гээд асуудал байж болохоос гадна тэрээр хайрын талаар бүрэн дүүрэн ойлголтгүйн мэдээж бөгөөд түүний хүлээж авсан, ойлгосон ойлголтоор л бид хайрын гурвалжинтай танилцана, иймээс энэ кино нь хамгийн гайхалтай хайрын гурвалжинтай кино юм.. энэ кино бол Linda-ын ярьсан түүх, үлгэр юм..

 НЭМЭЛТ: Жейкоб Брекман 1975 онд найз продюсер Берт Шнайдерыг найруулагч Терренс Маликтай танилцуулжээ. Кубад аялж явахдаа Малик, Шнайдер нар энэ киноныхоо хөгжүүлэлтийг ярилцжээ. Малик гол дүрд Ал Пачино юмуу Дастин Хоффманы аль нэгийг тоглуулахаар оролдсон ч бүтэлгүйтсэн ба Жон Траволта уг нь сонгогдсон ч өөр газар гэрээтэй байсан учир хасагджээ. Малик илүү залуухан жүжигчид болох Ричард Гир, Брук Адамс, Сэм Шепард нарыг сонгосон. Paramount Pictures гүйцэтгэх захирал Барри Диллер Шнайдерыг өөрт нь зориулж кино бүтээхийг хүсч, улмаар энэ киног санхүүжүүлэхээр болжээ. Тухайн үед студид шинэ чиглэлд явж байв. Малик "The Wild Child" кинонд зураглаачаар ажилласан Нестор Алмендросын ажлыг биширдэг байсан болохоор энэ кино нь дээрээ түүнтэй хамтран ажиллахыг хүссэн. Алмендрос-д Маликийн гэрэл зургийн мэдлэг, студийн гэрэлтүүлгийг бага ашиглах хүсэл нь тун их сэтгэгдэл төрүүлсэн ба энэ хоёр эрхэм байгалийн гэрлийг түлхүү ашигласан буюу дуугүй киноны зураглалын загварыг ашиглажээ. Мөн 20-р зууны нэртэй гэрэл зурагчдын ажлаас санаа авчээ.  

Comments