Where
is the Friends Home (1987). Кино маань Иран улсын нэгэн буйд тосгонд
өрнөнө.. уг тосгоны нэрийг Koker гэнэ.. Koker тосгоны нэгэн сургуулийн
бага ангид багш нь сурагчдаа загнаж ёстой л ниргэж байна.. найман
настангуудын эл ангид даалгавараа хийгээгүй юмуу, үймүүлсэний учир
сурагчид багшаасаа бөлтөгнөнө.. загнуулагсдын дотор Nematzadeh гэх хүү
онцгойрох тодрох агаад дахиж алдаа эндэгдэл гаргавал
хатуу донгодоно хэмээн багш нь сануулна.. энэ хүү бол манай киноны гол
дүр сайхан сэтгэлийн үлгэр жишээ бологч Ahmed-ын ангийн анд, тохой
нийлүүлсэн ширээнийх нь анд найз нь юм.. ийнхүү анги тарж хүүхдүүд гэр
гэртээ харьцгаана.. Ahmed гэртээ ирэн даалгавараа хийх гээд цүнхээ
онгойлготол найз Nematzadeh-ынхан гэрийн даалгавараа хийх ёстой тэр
дэвтэр нь санаандгүй байдлаар цүнхэнд нь ороод бүр өөртөө нь хамт гэрт
нь ирчихсэн байв.. маргааш ангидаа очиход даалгавараа бүх сурагчид
хийсэн байх ёстой гэж багшийн хэлсэн Ahmed-ын чихэнд сонсогдох шиг болох
ба хэрвээ дахиад даалгавараа хийгээгүй очвол найз Nematzadeh нь хүнд
байдалд орж дахиад загнуулж бүр хөөгдөх хэмжээнд хүрэхийг Ahmed ойлгохын
дээдээр ойлгож байлаа.. энд нэг асуудал байлаа, найзынх нь гэр багагүй
хол орших буюу ойролцоох тосгонд байдаг, тэгээд гэрийг нь яг хаана
байдгийг Ahmed мэдэхгүй байв..
хүү учир явдлаа ээждээ даруй хэлж замдаа гарахгүй бол эргэж ирээд өөрөө бас даалгавараа хийх ёстой байлаа.. ингээд ээждээ хандтал, хөхүүл хүүхэдтэй мөн дээр гэр орны ажилдаа түүртсэн эх үгийг нь сонсох сэхээгүй байна.. эцсийн эцэст сонсовч зад загнаж гэртээ хичээлээ, тэгээд бас талханд явж ир гэж үүрэгдэнэ.. найзынх руу явж дэвтрийн өгмөөр байтал дээр нь бас талханд явах болж Ahmed ёстой хөөрхий болно..
хүү учир явдлаа ээждээ даруй хэлж замдаа гарахгүй бол эргэж ирээд өөрөө бас даалгавараа хийх ёстой байлаа.. ингээд ээждээ хандтал, хөхүүл хүүхэдтэй мөн дээр гэр орны ажилдаа түүртсэн эх үгийг нь сонсох сэхээгүй байна.. эцсийн эцэст сонсовч зад загнаж гэртээ хичээлээ, тэгээд бас талханд явж ир гэж үүрэгдэнэ.. найзынх руу явж дэвтрийн өгмөөр байтал дээр нь бас талханд явах болж Ahmed ёстой хөөрхий болно..
гэвч Ahmed зоригтой, найзыгаа гэсэн
сэтгэлтэй, хүнлэг хүү болохоор найзынхаа дэвтрийг хармаалаад хөрш тосгон
руу гараад шидчихнэ.. мэдээж ээждээ хэлэхгүйгээр.. ингэж явахын өвөө нь
харж амждаг аа.. Ahmed хүү нэлээд явсаар найзынхаа гэр байх учиртай
тосгонд хүрч ирнэ.. захын хүнээс найзынхаа нэрийг хэлж гэрийг нь
сураглана.. ийнхүү сураглаж явахад саад мундахгүй буюу тодруулбаас
хөгшин настай хүмүүс ингэж ч тэгж ч туслаач гэж гуйн цаг авна, манай
хүүд цаг одоо бол алтнаас ч үнэтэй болсон үе шүүдээ.. ийнхүү хүмүүсээр
чиглүүлсээр, заалгуулсаар нэг юм олж очтол найз нь хэдхэн минутын өмнө
нүүчихсэн байна.. гэхдээ азаар ойрхон нүүжээ.. нэгэнт зорьсных хэргээ
бүтээхээр цааш явж байгаад өвөөтэйгөө таарна, өвөө нь бас л загнаж
тамхинд явуулах агаад Ahmed-ын үгийг мөн л тоохгүй, ингээд Ahmed бас л
цаг алдана.. төөрч будлин, бөөн адал явдал болсны эцэст бүр гэгээ
тасарсан хойно найзынхаа нүүж очсон газар ирнэ.. тэр газар очоод уг
газрынхаа бүх айлыг мэддэг төмрийн дархан өвөөтэй таарч тусламж хүсэхэд,
өвөө ч туслахаар болно.. гэтэл өвөө хөл муутай дагаж явахад удаан, дээр
нь асар чалчаа хүн байлаа.. өвгөнийг дагаж сажилвал Ahmed бүр оройтон
эцэг эхдээ “алуулах” агаад ер нь ч аль хэдийн оройтоод байсан тулд
гэртээ харихаас өөр замгүй болно..
ийнхүү маргааш болно, Ahmed –ас бусад
бүх хүүхдүүд цөм ангидаа цугласан байх ба Nematzadeh ангидаа ирсэн
хойноо л дэвтрээ мартсанаа мэдэн уйлан байтал гаднаас Ahmed орж ирнэ..
багш гэрийн даалгавараа хийснүү хэмээн сурагчдаас асууж, бас шалгаж
эхэлнэ.. ингээд Nematzadeh дээр ирэхэд даалгавараа хийчихсэн, бүр онц
хийчихсэн байна.. яаж ийм юм болов гэвэл Ahmed шөнөжин сууж өөрийнхөө
болон найзынхаа даалгаврыг хийж хоносон ба яг амжиж ангидаа ирсэн
байлаа...
Ираны домогт кино найруулагч Abbas Kiarostami-ын нийгмийн
баатарлаг үйлдлийг , хүн ёсны үүргийг, хүн хүнээ гэсэн ахан дүүсэг
сэтгэлийг сануулах дохио болон зүйрлэгдэн хийгдсэн гайхамшигтай бүтээл..
нэрт найруулагч маань киногоо найруулж, зохиолын бичсэн агаад киноныхоо
нэрийг Ираны алдартай яруу найрагч Sohrab Sepehri-ын нэгэн шүлгээс
авчээ.. мөн түүнчлэн эл бүтээл Abbas Kiarostami-ын Koker-ын трилогийн
тоонд ордог ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 334-р байрт
жагсдаг.. минималист гэмээр энэхүү бүтээл нь үзэгдэх байдлаасаа ч, үйл
явдал нь ч дэндүү энгийн учир бодит амьдралтай тун ойроос гадна гол
дүрүүд нь хүүхдүүд болохоор зөөлөн дотно.. киноны санаа бол ерөөсөө
хүүхдүүд гэдэг хичнээн цэвэр ариун сэтгэлтэй, юутай хүнлэг нинжин
сэтгэлтэй байж байгаад насанд хүрээд ажлаасаа, нийгмээсээ болж муу
муухай болдогийг харуулсан.. мөн түүнчлэн хүүхэд болон насан хүрэгчдийн
ялгаа, зөрчлийг харж, үр хүүхдээ сонсож байхыг зөвлөсөн бүтээл.. амттай
хийгээд урам зориг өгөх хөөрхөн кино.. хүүхдүүдийн талаарх өгүүлэх
хамгийн шилдэг сайн киноны нэг бөгөөд арвандөрвөн нас хүрэхээсээ өмнө
заавал үзэх кино гэгддэг.. сонирхуулахад, гол дүрд тоглосон хүүхдүүд
мэргэжлийн жүжигчид биш байсан гэдэг..
НЭМЭЛТ: Газар нутаг, тэнд амьдарч
буй жирийн хүмүүсийн амьдрах арга барилын талаар тасралтгүй бясалгалах яруу
найраг. Моралийн жишээг өөртөө шингээсэн хүсэл тэмүүлэлт эрэл хайгуул.
Хариулахаас илүүтэй олон асуулт үүсгэдэг идэвхтэй лавлагаа. Хувийн ба хувийн
бус бүтэлгүйтэлтэй тэмцсэн сансрын яруу найраг, бас хошигнол. Хүүхдүүд нээлт
хийж, ертөнц дээрх бидний ойлгодоггүй зүйлсийг нандигнадаг.
Comments
Post a Comment