Rosemary's Baby (1968). Өгүүлэх
нь, 1965 он, залуу хосууд болох Guy \нөхөр\ болон Rosemary \эхнэр\ хоёр Манхэттены тансаг хийгээд хуучны Брамфорд гэх нэртэй орон сууцанд нүүж ирнэ..
Rosemary-д байр шууд л таалагдаж нөхрөө ятгасаар санасандаа хүрнэ.. Rosemary
манай киноны гол дүр бөгөөд ухаалаг боловч гэнэн бүсгүй болой.. харин түүний
нөхөр Guy жүжигчин мэргэжилтэй, ирээдүйд холливуудын од болно гэсэн хүсэлтэй, эхнэрийнхээ
хүслийг сайн сонсдог халамжтай нөхөр бөлгөө.. хосууд нүүж ирээд удаагүй байтал
байрны нэгэн оршин суугч залуухан хүүхэн амиа хорлосон аймшигт хэрэг гарна..
уг
хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Rosemary амиа хорлогч бүсгүйтэй танилцаж
амжсан, амиа хорлогч бүсгүй түүнд тун найрсаг хандахаас гадна уг байранд удаан
оршин суугаа этгээд гэр бүл болох Castevets-ын \настай хоёр хөгшин\ талаар
учирлан ярьж, өөрт нь хачин эвгүй үнэртэй хүзүүний зүүлт өгсөн хэмээн ярьж
байсныг Rosemary санан дурсана.. Нью Иорк хотод Guy, Rosemary хоёрт ганц л
итгэлт найз байх бөгөөд түүнийг Hutch гэнэ. Энэ настайвтар эр найзуудынхаа шинэ
байрыг судлаад өмнөх байрны эзэн нь болох хөгшин эмэгтэй хүний махаар хооллогч
байсан, ерөөсөө наад байр чинь муу ёрын газар байна шүү гэсэн үлгэрийн,
итгэмээргүй хөгийн сануулга өгнө..
үүнийг залуу хосууд тоохооргүй их завгүй байлаа.. Rosemary гэрийн эзэгтэйн
үүргээ гүйцэтгэн шинэ байраа тохижуулаад завгүй бол Guy шинэ жүжигт тоглох гээд
толгой сөхөх завдалгүй байв.. ингэсээр, хосууд тохижиж байрныхантайгаа ч
танилцах өдөр ирнэ.. тэднийг байрны нэр хүндтэй гэр бүл болох Castevets-ынхэн
оройн хоолонд урина.. Rosemary хөршийнхөө урилгыг найрсагаар хүлээж авах бол
Guy төвөгшөөн байвч эцэст нь эхнэрийн хамт хөршийндөө орно.. Castevets-ынхэн болох
нөхөр Roman болон эхнэр Minnie хоёр манай хоёрын эцэг эх шиг насны хүмүүс байх
ба тун тансаг, хангалуун амьдардаг хөгшчүүл байв.. хөгшчүүл юм үзэж нүд тайлсан
нь яриа хийгээд үйл хөдлөлөөс нь мэдэгдэж Guy-г бүр гайхуулж, харин Rosemary-д
нэг л хүйтэн тааламжгүй санагдана.. уг оройн зоогоос хойш хоёр хөрш улам ойртон
дотносох бөгөөд анхандаа дургүйцэж байсан Guy хоёр хөгшнийг бахархан хүндэлж,
орой болгон шахуу зочилдог болов.. харин Rosemary нөхрөө дагалгүй ихэнхдээ
гэртээ ганцаар үлдэн хоцрох ба Castevets-ынхэнээс яагаад ч юм жихүүцэн дөлнө..
тийнхүү байтал Guy баярт мэдээ авчирна.. жүжгийн гол дүрд тоглох жүжигчин гэнэт
\?\ сохорч Guy-д дүр ирсэн гэнэ.. ажилтай болсны дээр ер нь хүүхэдтэй больё гэж
анх удаагаа Guy ам нээнэ.. Rosemary үүнд үнэнхүү баярлах агаад он цагийн хувьд
ч хүүхэд олох магадлалтай өдрүүд үргэлжилж байлаа.. ингээд хосууд бяцхан баяраа
тэмдгэлж байтал хөрш Castevets-ээс амттан бэлэглэнэ.. эдгээр өдрүүдэд тэд улам
ойртож байнга орон гэрээрээ гардаг найзууд болсон байв.. амттан Rosemary-д
таалагдсангүй.. хачин амт амтагдаад болохгүй байв.. багахан идсэн болсон бүсгүй
их удалгүй муужран унана..
энэ киноны хамгийн чухал хэсэг \кино урлагийн
хамгийн аймшигтай хэсгүүдийн нэг\ болох Rosemary-ын “зүүд” дэлгэнээ гарна..
бүсгүй чармай нүцгэн орон дээр хүлээтэйгээр байна.. ингэхдээ Castevets-ынд байх
ба түүний эргэн тойрон хөгшин настай эр эм нүцгэн хүмүүс зогсоно, энэ дотор
нөхөр нь, бас Minnie, Roman нар байна.. тэд ямар нэгэн \сатаник\ гаж ёслол юмуу
тахил үйлдэх бөгөөд бүсгүйн дээр үзэшгүй муухай зүс царай, бие хаатай, тэр гэж
хэлэмгүй, аймшигтай юм хүрч ирэн хүчиндэнэ.. бүсгүй бүхнийг сэрүүн мэт хурцаар
мэдэрнэ.. гэнэт Rosemary сэрэхэд нөхөр нь хажууд нь, өрөө орондоо байж
байна.. зүүдэлжээ гэж бодтол хамаг бие нь хөх няц, шарх сорви болсон байна.
Нөхрөөсөө асуутал, чи винондоо тасарчихсан, хүүхэдтэй болох боломжоо алдахгүй
гэж чамайгаа унтаж байхад чинь эзэмдсэн, уучлаарай хайраа хэмээн хэлчихээд
яваад өгнө.. төд удалгүй Rosemary жирэмсэн болно.. хосуудаас гадна
Castevets-ынхэн бөөн баяр болно.. эмгэн Minnie бүсгүйг өөрийн охин шигээ хандаж
халамжлах агаад өдөр бүр гэрт нь орж ирнэ.. үүгээр зогсохгүй тус хотын хамгийн
шилдэг эмчийг танилцуулж, анхааралд нь багтааж буян болно.. Guy ажил гээд
гэртээ ирэх нь багасана.. нэг ирэхээрээ Castevets-ынд ороод алга болчихно..
Rosemary ганцаардаж бас бие нь сайнгүй болж ирнэ.. жирэмсэн гэхэд хэтэрхий
туранхайгаас гадна үргэлж гэдэс нь өвдөнө.. Minnie-ын танилцуулсан мундаг эмч
үүнийг хэвийн үзэгдэл гээд тоохгүй бөгөөд нэгэн ер бусын бэлдмэл үргэлж уухыг
тушааж, тэр тушаалын Minnie гарамгай гүйцэтгэн бүсгүйд өдөр бүр өнөөх
бэлдмэлийг авчран уулгана.. мөн Minnie үнэтэй цэнтэй эд гэсээр хачин үнэртэй
зүүлтийг Rosemary-д бэлэглэн бараг хүчээр зүүлгэнэ.. Rosemary бие нь өвдөөд
байгааг, дахин тэр бэлдмэлийг уумааргүй байгаагаа нөхөртөө хэлэхэд Guy
уурлана.. хамгийн сайн эмч юу хийхээ мэдэж байгаа, биднийг хүүхдүүд шигээ харж
хандах хоёр хөгшнийг битгий янз бүрээр бод, харинч таларх хэмээн загнаад
ойртуулахгүй.. Rosemary найзуудтайгаа уулзахад найз хүүхнүүд нь түүний өнгө зүс
алдаж, хачин аймаар турсаныг гайхан халаглана.. энэ үеэр манай хоёрын эртний
сайн найз Hutch тэднийд ирж Rosemary-г харж зүрх шимширнэ.. бүсгүй ямар эмчийн
хяналтанд байгаа болон юу юу идэж ууж байгаагаа, мөн аминчхан байдлаар зүүлтээ
ч сонирхуулж үзүүлнэ... Hutch тэднийхээс гарах гэж байгаад Roman-тай
санамсаргүй \?\ байдлаар таарна.. хэдэн хоногийн дараа Hutch утсаар ярин
Rosemary-тай гудманд буюу олны дунд уулзая гэнэ. Энэ үед бүсгүйн бие тун муу
байлаа.. гэтэл Hutch болзоондоо ирэхгүй.. утсаар асуухад Hutch-ын бие гэнэт
муудсан ба ухаангүй байгаа гэнэ.. их удалгүй Hutch үхэх ба Rosemary-д
нэгэн ном гэрээслэн үлдээсэн байв.. Rosemary-ын гэдэс нэлээн томорсон байх
агаад Hutch-ын үлдээсэн ном хэлж амжаагүй үгийг нь орлоно гэдгийг бүсгүй
мэдэрнэ.. бүсгүйд үлдээсэн ном чөтгөр шулам, ад зэтгэрийн тухай нэвтэрхий толь
байна..
аугаа кино найруулагч Roman Polanski-ын “байрны” трилогийн хоёрдахь
буюу трилогийн хамгийн алдартай нь болох "Rosemary's Baby" хэмээх киног товч
танилцуулахад ийм бөгөөд мэдээж цааш
юу болохыг үзэж мэдэрвэл сайхан.. уг киноны ухвар санаа нь параной, эмэгтэйчүүдийн эрх чөлөө болон далдын ид шид гэсэн сэдэв дээр тогтоно.. найруулагчийн уг трилоги аймшгийн
жанрт үлэмж алдартай бол уг кино дангаараа ч маш их алдаршиж чадсан.. тус ер
бусын хоррор дангаараа бүх цаг үеийн хамгийн шилдэг \аймаар\ киноны тоонд
орохоос гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 154-р байрт жагсдаг..
Ira Levin-ны ижил нэрт борлуултаараа тэргүүлж байсан роман \хоррор роман\ дээрээс сэдэвлэн Roman
Polanski киногоо бүтээсэн бөгөөд найруулагч зохиолыг өөрийн байрны аймшигт
сэдэв рүү ухаалагаар, чадамгайгаар хөрвүүлээд зогсохгүй ухаалаг тооцоолол
хийгээд авъяасаараа хоррор киног
урлагийн бүтээл болгон хувиргажээ..
кино гарсан даруй ашиг орлого өндөр байхаас гадна олон арван шагнал авснаас
тэр жилийнхээ Оскараас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг Minnie-н дүрийг бүтээсэн Ruth Gordon \америкийн тайз, дэлгэцийн
жүжигчин, кино зохиол бичигч\ авсан.. мөн гол дүрүүдэд холливуудын
шилдэгүүд болох Mia Farrow \Америкийн
жүжигчин, модел, 50 гаруй кинонд тоглосон\, John Cassavetes \Грек-Америкийн жүжигчин, кино найруулагч
тэрээр Америкийн бие даасан кино урлагийг эхлүүлэгчдийн нэг\ нар
тоглосон.. Mia Farrow-ын дүр аймшгийн киноны хамгийн мартагдашгүй эмэгтэй дүрүүдийн нэгээр
нэрлэгддэг бөгөөд киноны дууг өөрөө дуулсан байдаг.. Krzysztof Komeda-ын
хөгжим киноны сүр хүч, айдсыг биежүүлэх бөгөөд уг киноны хөгжим аймшгийн
төдийгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны хөгжмөөр нэрлэгддэг.. уг кино
аймшгийн \ер нь киноны\ төгс бүхнийг олсон, өөрөөр хэлбэл, өөгүй зохиол, шилдэг
жүжигчид, таарсан сайн хөгжимтэй бүтээл.. бүх юм ингэж бүрдэх тун ховор..
дашрамд дурдахад, домогт Stanley Kubrick уг киног дээдэлдэг байжээ.. мөн киноны постер хамгийн шилдэг 25 кино постерын
21-р байрт жагсдаг ажээ..
НЭМЭЛТ: Paramount студийн гүйцэтгэх
захирал Роберт Эвансын дурссанаар найруулагч Уильям Кастл түүнд номыг
танилцуулсанаар Paramount кино болгох эрхийг авсан. Гэвч Кастл болон студийн
хооронд зөвшилцөл үүсэж чадаагүй учир Кастл хасагдсан ба Альфред Хичкокт санал
тавихад тэрээр татгалзсан байдаг. Эванс Роман Поланскийн Европт хийсэн
кинонуудыг биширдэг байсан, тэрээр Поланскийгаар уг киногоо хийлгэснээр түүний
холливууд дахь эхлэлийг тавихыг хүссэн. Эванс түүнийг цанын спортод дуртайг,
тийм төрлийн кино хийх хүсэлтэйг мэдсэн учир Поланский руу спортын тухай кино
зохиолын хамтаар "Rosemary's Baby" киноны зохиолыг хамт илгээжээ.
Поланский хоёрдахь зохиолыг шөнөжин уншаад өглөө нь Эванс руу залгаад энэ киног
найруулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Comments
Post a Comment