Бүтээгүй хайрын дуртгал


The Barber of Siberia (1998). Тус ондоо гарсан хамгийн сайн бүтээлүүдийн нэг, мөн тухайн цаг үедээ Оросын хамгийн өндөр үнээр хийсэн (25 сая доллар ) кино гэдэг. Оросууд мөнгө, санхүүгийн асуудлаас болж аргагүй эрхэнд Француудтай хамтарч бүтээжээ.. ийнхүү Орос-Францын хамтарсан, Оросын урдаа барьдаг найруулагчдын нэг Nikita Mikhalkov \Burnt by the Sun\ найруулан кино урлагт нэгэн гоёмсог романс, туульсан кино бүтсэн нь Сибирийн үсчин хэмээх алдарт бүтээл болно.. өдгөө уг кино нь хайрын сэдэвт шилдэг кинонуудын нэг болсон ба тус киног үзээгүй хүн ховор болж. Хэрэвзээ үзээгүй бол зайлшгүй үзэхийг зөвлөе, учирлавал энэ кино нь Орос “титаник” юм.. ерээд оноос хойших Оросын хамгийн сайн кино ч гэдэг, нүсэр мөнгө, их хүч хаяснаараа ямартай ч оросыг гадаадад маш сайн сурталчилж өгч.. энэ бол үнэхээр сайн сурталчилгаа хийгээд Орос орныхоо соёл, ахуй, байгаль орчныг дэлхий нийтэд харуулсан, гайхуулсан бүтээл болно.. үзсэн хэн ч Орост очмоор, тэр ахуй соёлыг үзэж, мэдэрмээр болно, тийм сценүүд олон.. хаант оросын үеийн жавхаатай цэрэг эрс, дэгжин бүсгүйчүүдийн байдал, үдэшлэг цэнгүүн гэм мэтчлэн тансаг, жавхаа дүүрэн, үзэсгэлэнтэй зураглалтай кино болно.. хамгийн том хайр бол бүтээгүй хайр байдаг гэж үг байдагчлан хамгийн сайн хайрын кино бол мэдээжээр бүтэлгүй хайрын тухай байна..
бүтээд дуусдаг хайр, романсууд тийм ч алдар нэрийг олдоггүй. Киноны гол агуулга мөнхийн хайр сэдэв бөгөөд түүнчлэн нөхөрлөл, итгэлцэл, үл ойлголцол, урвалт, тэвчээр, хүлээлт гэсэн чухал олон сэдвийг уран сайхнаар хөнджээ.. 
киноны гол дүрүүдэд: Oleg Menshikov, Julia Ormond нар тоглосон.. Oleg Menshikov гэнэн, цайлган, итгэмтгий тэгсэн мөртлөө зоригтой, чанга цэрэг залуугийн дүрийг тун сайн бүтээсэн бол тэр үедээ од болж байсан английн жүжигчин Julia Ormond-г урьж тоглуулжээ.. Julia Ormond-ын дүр бол зорилгийнхоо төлөө юуг ч хийхээс буцахгүй, чадалтай эмэгтэйн дүр.. тэр бол том амбицтай, хэрэг гарвал өөрийгөө золиослож чадах тийм хүүхэн.. гэхдээ хайр гэдгийг жинхэнэ утгаар мэдэрч үзээгүй, нэг талаасаа хөөрхийлөлтэй хүүхэн.. кино товцхондоо: арван есдүгээр зууны сүүл, хаант оросын үе дэх үзэсгэлэнт орос орон..залуухан үзэсгэлэнт бүсгүй Dzheyn мод унагагч машин зохион бүтээгч, инженер Makkreken-ын хамтаар Орост ирж байгаагаар кино эхэлнэ. Makkreken бол Сибирт модны бизнес эрхлэх гэсэн том санаатай нэгэн ба Dzheyn-г ашиглан оросын нэр нөлөөтэй генерал Radlov-г урхигдахаар ирнэ.. Dzheyn ч өмнө нь ийм ажил хийж байсан. 
Бүсгүй галт тэргэнд цэргийн академийн сонсогч Tolstoy-той учирсанаар бүх зүйл эхэлнэ. Сонирхуулахад Dzheyn галт тэргэнд Анна Каренина-г уншиж байх ба тус романыг Лев Толстой бичсэн.. ингээд залуус бие биедээ дурлана. харин Dzheyn-ын урхигдах ёстой генерал Radlov Tolstoy-н дарга байж таарна. Гэтэл багаасаа Tolstoy-г хайрлаж ирсэн дотно найз нь болох бас нэг бүсгүй кинонд орж ирнэ. Ингээд л кино маань өрнөж эхэлнэ.. кино ерөнхийдөө Dzheyn дурсамж яриа маягаар явах ба өнгөрсөнөө дурссан тэмгэлэл юм.. мартамгүй маш гоё сценүүд санаанд үлджээ. Tolstoy сибирт цөллөгдөхөд цэргийн нөхөд нь гаргаж буй хэсэг.. мөн бүжиг болох заалны шалыг угааж буй, за тэгээд төгсгөлийн сценүүд үнэхээр дурсамжтай.. Оросууд романаараа алдартай байдаг шиг сайн бичигдсэн роман шиг дэлгэцийн бүтээл.. миний хувьд Julia Ormond-с арай өөр жүжигчин тоглосон бол гэж боддог юм. Киноны хөгжмийг алдарт Eduard Artemyev бичжээ.. киног базаад товчихон дүгнэлтэд хүрэхэд: хосуудад үл ойлголцол хамгийн том дайсан юмдаа.

Comments