The Piano (1993). Арваннаймдугаар зууны дунд үе.. Шотландаас шинэ Зеландад нүүж ирэх Ada (Holly Hunter) түүний охин Flora (Anna Paquin) хоёрын тухай өгүүлэх еротик-драма.. эх охин хоёр шинэ газар зүгээр ирээгүй, тэд шинэ итгэл, шинэ мөрөөдөлтэйгөөр ирж байгаа ба бас хоёулаа зүрх сэтгэлээсээ хөгжимд хайртай.. тэд бөөн түвэг чирэгдэл дагуулсаар төгөлдөр хуур хөгжимтэйгээ эх газар \төгөлдөр хуур шиг том хөгжмийн зэмсэгийг тэр үед зөөх амаргүй байв\ бууж ирнэ.. Ada бол дүлий, хэлгүй \тэрээр зургаан настайгаасаа хойш ерөөс яриагүй агаад шалтгаан нь тодорхойгүй\ хөөрхий хүүхэн, гэхдээ тэрээр өөр хэлээр гарамгай ярьдаг, тэр бол хөгжим..
Хөгжмийг үнэн сэтгэлээсээ ойлгож
мэдрэх ба төгөлдөр хуураар гайхамшигтай, хосгүй тоглоно, нэг үгээр
хүүхний амьдрал бол хөгжим болох төгөлдөр хуур нь бөлгөө.. түүнд байгаа
хоёр үнэт зүйл бол охин болон төгөлдөр хуур нь.. Ada аавынхаа хүслийн
эрхээр огт сэтгэлгүй, бүр хараачгүй, шинэ зеландад амьдардаг Stewart \
Sam Neill\ гэгч газрын эзэнтэй “тохиролцсоны” хүрээнд түүнтэй суухаар
ирж байгаа нь энэ.. өрсөөд хэлэхэд, Stewart харин жинхэнэ “дайсны” дүр
болно... киноны маань чухал дүрүүдийн нэг маань охин болох Flora, арван
нас ч хүрээгүй бяцхан охин ээжийнхээ нийгэмтэй холбогдох ганц хэлмэрч нь
юм.. ээж, охин, бас төгөлдөр хуур гурвуул шинэ зеландын эрэг дээр оршин
суухаар ирнэ.. энэ газар ойгоор хүрээлэгдэж, намаг шавар ихтэй,
ихэнхдээ бороо орсон байдлаараа киноны маань уур амьсгал, өнгө төрх
болсон хүнд, дарамттай шинжтэй гойд зохицоно..
Ada болон Stewart хоёрын
харилцаа мэдээж хүйтэн цэвдэг байх агаад Stewart бүсгүйн тайтгарал, амар
амгалангаа олдог зүйл нь төгөлдөр хуур болохыг мэдэж, үүнээс нь
салгавал намайг гэх нь, үгүйдээн зовохыг нь харж ид бахаа хангая гэж
хөрш шахуу ганц бие загасчин эр Baines \ Harvey Keitel\ хэмээгчид өнөөх
үйлтэй төгөлдөр хуурыг газраар наймаалцаж орхино.. хөөрхий Ada уг явдлыг
яаж эсэргүүцэж, эцэст нь аргагүйдэн хэрхэн шаналсаныг өгүүлшгүй бөгөөд
нажидтай.. Baines төгөлдөр хуурыг зүгээр сонирхолдоо хөтлөгдөн авсангүй,
түүний гол санаа төгөлдөр хуураар нь бүсгүйг өөртөө татан авчрах, нэг
ёсондоо Baines бүсгүйд сэтгэл алдарсан байв.. Ada төгөлдөр хуур заахаар
Baines-ынд ирдэг болно.. нөхөрт эл хэрэг сэжигтэй санагдаж, нэг өдөр
сэмээрхэн дагах агаад Ada төгөлдөр хуураа тоглосныхоо шанд Baines-тай
хурьцаж, загасчин эрийн хүслийг хангадаг болохыг нүдээрээ олж харна..
хартай дээр нь угийн хэрцгий Stewart бүсгүйг хэрхэн цээрлүүлэхээ бодож,
ад тачаалдаа шатна..
Ada-ын хувьд үнэхээр ийм хэрэг болжээ.. бүсгүй бие
махбодийнхоо нэг хэсэг болсон, амьдралынх нь өнгө, дуу хоолой бологч
төгөлдөр хуураа барьж, бас тоглосныхоо төлөө Baines-тай унтаж байв..
бүсгүй энэ хугацаанд Baines-ын түүнийг гэх хандлага ядаж л нөхрөөс нь
зөөлөн бас хүнлэг болохыг мэдрэн, энэ янзаараа үргэлжлүүлээд байж
чадахаар байлаа.. харин загасчин эр сайныг муугаас ангижруулагч биш
хөөрхий бүсгүйг энэ мэтээр хайрлан эзэмдэн байхыг мөнхөд хүсэх нь
дамжиггүй.. Stewart-ын уур хилэн хамгийн аймшигтай хорноор бууж, охиных
нь нүдэн дээр Ada-ын хуруунуудыг, өөрөөр хэлбэл хайртай төгөлдөр хууртай
харьцдаг ганц эрхтэнийг сүхээр цавчин хаядаг.. гэвч кино маань ингээд
төгсчихгүй..
Ерээд оны хамгийн шилдэг бас чухал киноны нэг бол Шинэ
Зеландын кино найруулагч Jane Campion-н \түүний оргил кино\ уг бүтээл
гэдэгтээ өдгөө хэн ч маргахгүй. Оскарын шилдэг найруулагч төрөлд нэр
дэвшиж байсан дөрвөн эмэгтэй найруулагчийн хоёрдах нь \уг бүтээлээрээ
нэр дэвшсэн\ Jane Campion юм. Тэр бол яах аргагүй кино урлагийн хамгийн
шилдэг, ноён оргилд нь буй цөөн эмэгтэй найруулагчдын нэг юм.. Jane
Campion киноныхоо зохиолыг бичиж бас өөрөө найруулсан агаад зохиолынхоо
ажлаар тэр жилдээ оскарын шилдэг кино зохиолд ялалт байгуулаад зогсохгүй
эл бүтээлээрээ Канны кино наадмын дээд шагналыг \ Chen Kaige-ын
Farewell My Concubine киноны хамтаар авсан, энэ киног хожим
танилцуулахыг хичээнэ\ авсан ба Jane Campion кино урлагийн хамгийн том
шагналыг хүртсэн анхны эмэгтэй найруулагч болжээ.. кино тус жилдээ
оскарт найман төрөлд нэр дэвшсэнээс гурван төрөлд ялалт байгуулсанаас
шилдэг эмэгтэй гол дүрийг Ada-н дүрээр Holly Hunter \маргаангүй түүний
хамгийн шилдэг дүр бүтээлт\, шилдэг туслах эмэгтэй дүрийг Flora-н дүрээр
Anna Paquin \тэрээр дөнгөж арваннэгэн настай байсан ба оскар авсан
хамгийн залуу жүжигчиний хоёрдугаарт ордог ажээ\ нар авч байв..
Энэ нь
ээж охины дүрийг бүтээсэн жүжигчин эмэгтэйчүүд маань хэр зэрэг чадварлаг
тоглосон нь илт бөгөөд Anna Paquin-ны дүр бүтээлт кино урлагийн
түүхэндэх хамгийн онцгой, шилдэг хүүхдийн дүр бүтээлтийн тоонд ордог.. .
Anna Paquin киноны насанд хүрэгчдийн ангилалаас болж бүр хожим өөрөө
киногоо үзсэн гэдэг сонирхолтой баримт байдаг.. Holly Hunter-н дүртэй
ярих юм байхгүй ээ... Jane Campion-ны бодлыг, Holly Hunter яг л
буулгасан гэдэг бөгөөд эмэгтэй хүний сэтгэлийн зовлон, хайр, хүсэл
тачаалыг яг цэвэр эмэгтэй хүний нүдээр дэлгэцнээ бодиттой дүрсжүүлэхэд
эмэгтэй найруулагч, бас дүрийг гаргах сайн жүжигчин нь яв цав таарч,
ингээд эмэгтэйллэг цогц бүтээл төрөн гарчээ..
кино 7 саяар бүтэж, 140 саяыг олсон ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 211-р байрт жагсдаг аа.. киног сайн болгоход жүжигчдийн бүрэлдэхүүн ихээхэн чухал, тэгвэл эл бүтээлийн маань жүжигчдийн бүрэлдэхүүн “мэргэжлийнхээр” бүрдсэн: үүнд Harvey Keitel, Sam Neill нар гэсэн нэр алдартай эрэгтэй жүжигчид тоглосон.. киноны хөгжмийг английн алдартай хөгжмийн зохиолч, хөгжмийн онолч Michael Nyman бичсэн.. кино маань Хөгжим, тэр ялангуяа төгөлдөр хуур, эмэгтэй хүн хоёрыг нэгтгэж, нэвчүүлэн, нэгэн цогц бүтээл урласан шиг санагддаг юм.. өөр харах өнцөг бол хөгжим гэдэг ямар агуу, хүчтэйг мэдрүүлсэн.. эмэгтэй хүний талаар эмэгтэй хүн бодож , найруулсан гэдэг утгаараа анхаарагүй байж үл болох бүтээл.. дашрамд дурдахад насанд хүрэгчдэд зориулсан кино болно.. дашрамд сонирхуулахад, Holly Hunter дүрээ гаргахын тулд төгөлдөр хуурын хичээлд сууж, киноны турш төгөлдөр хуураа өөрөө тогложээ.. мөн түүнчлэн, домогт Nirvana хамтлагийн дуучин Kurt Cobain-ны үхэхээсээ өмнө үзсэн эцсийн кино нь эл бүтээл байв..
кино 7 саяар бүтэж, 140 саяыг олсон ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 211-р байрт жагсдаг аа.. киног сайн болгоход жүжигчдийн бүрэлдэхүүн ихээхэн чухал, тэгвэл эл бүтээлийн маань жүжигчдийн бүрэлдэхүүн “мэргэжлийнхээр” бүрдсэн: үүнд Harvey Keitel, Sam Neill нар гэсэн нэр алдартай эрэгтэй жүжигчид тоглосон.. киноны хөгжмийг английн алдартай хөгжмийн зохиолч, хөгжмийн онолч Michael Nyman бичсэн.. кино маань Хөгжим, тэр ялангуяа төгөлдөр хуур, эмэгтэй хүн хоёрыг нэгтгэж, нэвчүүлэн, нэгэн цогц бүтээл урласан шиг санагддаг юм.. өөр харах өнцөг бол хөгжим гэдэг ямар агуу, хүчтэйг мэдрүүлсэн.. эмэгтэй хүний талаар эмэгтэй хүн бодож , найруулсан гэдэг утгаараа анхаарагүй байж үл болох бүтээл.. дашрамд дурдахад насанд хүрэгчдэд зориулсан кино болно.. дашрамд сонирхуулахад, Holly Hunter дүрээ гаргахын тулд төгөлдөр хуурын хичээлд сууж, киноны турш төгөлдөр хуураа өөрөө тогложээ.. мөн түүнчлэн, домогт Nirvana хамтлагийн дуучин Kurt Cobain-ны үхэхээсээ өмнө үзсэн эцсийн кино нь эл бүтээл байв..

Comments
Post a Comment