Диваанжинд ивээгдсэн хүн байдаггүй


Bobby Deerfield (1977). Формула нэгийн ээлжит гараа Европт зохиогдох үеэр маш том осол болж нэг нисгэгч тэр дороо өөд болох бол өөр нэг нисгэгч хүндээр шархдаж, улмаар энэхүү аймшигт явдал киноны маань гол дүр Bobby Deerfield-д \ Al Pacino \ нөлөөлж, хувь заяа нь өөрчлөгдөж байгааг өгүүлсү.. Bobby бол Америкийн алдартай авто спортын тамирчин агаад аливаад тооцоотой, нямбай ханддаг бас хувиа хичээсэн нэгэн.. урд өгүүлсэн ослын үеэр тэр ч мөн зам дээр уралдаж явсан ба амиа алдсан нисгэгч бол түүний багийн анд нь байв.. 

нөхрийнхөө үхлийг нүдээр үзэж цочирдсон Bobby ослын шалтгааныг олох хүртэл дахиж уралдахгүй гэж баг хамт олондоо хэлчихээд шалтгааныг нь өөрөө олохоор ослын үеэр хүнд шархдаад эмнэлэгт байгаа найз нисгэгч рүү зорин явна.. тус эмнэлэг Switzerland-д байх агаад Bobby бага бус замыг туулан найз дээрээ хүрч очно.. найз нь битүү боолттой хүн түүнтэй уулзаж, тэр хоёр уралдааны талаар, осол яагаад гарсан талаар ярьж байх зуур нэгэн бүсгүй Bobby руу ширтэн, мөн далим гарвал яриа үүсгэх гэж оролдож байгаа нь Bobby-д хачирхалтайгаас гадна бүдүүлэгдүү санагдана.. энэ бүдүүлэг бүсгүйг Lillian \ Marthe Keller \ гэдэг бөгөөд үзэсгэлэнтэй, шаргал үстэй, мөн тэгээд энэ эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөн болох нь тодорхой байлаа...
ослын талаар олигтой мэдээлэл олж чадаагүй Bobby ойрхон буудалд хоночихоод явах гэтэл гэнэт өнөөх бүсгүй машинд нь үсэрч суугаад замд чинь дайгдчихъя гэж шуудхан л хэлнэ.. айж бас сандарсан Bobby бүсгүйг оргож байгаа юмуу гээд тийм бол чадахгүй гэхэд Lillian хээв нэг инээгээд бараг л уйдчихлаа, чадахгүй бол яахав гээд машинаас нь буучихна.. жаахан бодсны эцэст Bobby зөвшөөрөн бүсгүйг машиндаа суулган холын замд гарна.. замын турш Lillian элдвийг асууж, шалгаан, огт ам хамхилгүй яг л хүүхэд мэт аашилна.. 
сахилгагүй, дураараа, яг л салхи шиг Lillian шиг бүсгүйг хэзээ ч өмнө харж байгаагүй Bobby-д нэг талаараа ядаргаатай мэт боловч нөгөө талаараа өөрийнхөн танихгүй цоо шинэ, нэг л татагдам амттай ертөнц байв.. нээлттэй зан танихгүй хүмүүсийг хурдан дотно болгодог ёсоор манай хоёр тэр дороо л найзууд болно.. мөн түүнчлэн танихгүй улс хоорондоо сэтгэлээ хуваалцахад амар байдагчлан маш өвөрмөц дотно харьцаа тэдний дунд үүснэ.. Bobby бүсгүйтэй хэсэг хугацааг өөрийн ч мэдэлгүй өнгөрүүлчихнэ.. юун осол, осол бүр мартагдаж сүүлдээ Lillian-аас салмааргүй санагдаж эхэлнэ.. 

 тэд салах болоход Bobby хоргодож, хамт байя гэх болов уу хэмээн хүлээтэл Lillian шал тоохгүй яваад өгнө.. Lillian яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, дэв дэв хийсэн, үнэндээ учир нь олдохгүй бүсгүй байлаа.. бүсгүй байж байгаад л санаанд оромгүй юмс сэтгэх ба түүнээ заавал биелүүлнэ гэж зүтгэнэ.. өнөөдөр энд харин маргааш тэнд гэх мэтээр үргэлж аялж явах Lillian-ны ааш авир заримдаа галзуу хүнийг санагдуулна.. урам хугарсан Bobby гэртээ харих бөгөөд ардах ажлаа нэг мөр болгочихоод эргээд бүсгүй дээр ирэхээр зориг шулуудна.. Bobby бүсгүйд сэтгэл алдарсан байв.. танилцаад удаагүй ч өөрөөс нь шал өөр ийм ертөнц \өөрийгөө ертөнцийн төв гэж боддог байв\ бас оршдогийг, тэгээд тэр ертөнц хайрцаглагдаагүй, хүлэгдээгүй эрх дураараа, хүслээрээ, тун жаргалтай санагдаж, Lillian-ны л хажууд байвал бусад сэтгэл зовоосон асуудлууд, ажлууд, бухимдлууд мартагддаг байв.. нэг үгээр, тэрээр алдартай амьдралаас, нэг хэвийн амьдралаас залхаснаа ухаарч, өөрийгөө бүсгүйн тусалмжтайгаар нээж олно.. 
 Bobby гэртээ очтол сүйт бүсгүйн угтана.. тэрээр уурлаж бас хардаж бөөн юм болох агаад өөр хүүхэнтэй европын энэ тэрүүгээр хамт зугаалсныг олж мэдсэн байв.. мөн Lillian-ны талаар бүх мэдээллийг цуглуулж амжсан байх ба түүнээ Bobby-д үзүүлнэ.. Bobby-д үзүүлсэн зүйл дээр Lillian-г үхлүүт хорт хавдрын өвчтэй, өнөө маргаашгүй үхэх аюултай гэсэн юмс байна.. Bobby-д одоо зарим юмс ойлгомжтой болж ирнэ.. 

хамт байхдаа тун сайхан байснаа, мөн салах болохоороо танихгүй хүн шиг хаяад явсаныг нь, мөн дандаа л ингэмээр байна, тэгмээр байна гэж хүүхэд шиг аашилдаг байсныг нь ойлгож асар ихээр гашуудан гуниглана.. Lillian-ны гаргаж байсан авир ааш хийгээд бүх үйлдэл үхэх гэж байгаа хүний эцсийн хүслүүд байжээ.. Америкийн нэрт кино найруулагч, продюсер Sydney Pollack-н \ Tootsie г найруулсан\ эмгэнэлт мелодрам.. уг кино Sydney Pollack-н хамгийн сайн кинонд ордоггүй ба кино шүүмжлэгчид ч тэгж өндрөөр үнэлдэггүй, төдий олон хүнд хүрч чадаагүй бүтээл гэж болно.. киноны утга санаа ерөөсөө эмгэнэлт хайрын түүх болохоор олон юм нуршаад илүүц буйзаа.. эл бүтээлийг онцлох шалтгаан бол ерөөсөө л Al Pacino.. 
ид оргил үедээ явсан аугаа Al Pacino-ын ухаалаг, чамин, нямбай тоглолт уг кино энгийн бус болгож байна.. нөгөө гол дүр Marthe Keller ч дүрээ боломжийн гаргасан.. Al Pacino болон Marthe Keller тэр үедээ бодит амьдрал дээр ч янаг амрагийн харьцаатай байсан гэдэг бөгөөд энэ харьцаа нь хамтран тоглож дүрээ амилуулахад нь ч дөхөм байсан болов уу.. Marthe Keller-ын оронд уг нь Catherine Deneuve тоглохыг өөрөө хүсэж байсан гэдэг.. Catherine Deneuve тоглосон болоосой гэж би үргэлж боддог.. Bobby-ын дүр нь Al Pacino-ын анхны бүрэн романтик киноны гол дүр байжээ.. Sydney Pollack киноныхоо зургуудыг европоор явж авсан агаад тийм ч болоод кино тун үзэсгэлэнтэй болсон.. кино маань их энгийн бөгөөд үйл явдал нь удаандуу, хурц бас өрнөлтэй биш юм.. иймээс ч алдартай болж чадаагүй болов уу..

Comments