Monsieur Verdoux (1947). Кино урлаг дуутай болоход аугаа их Charlie Chaplin дурамжхан хүлээж авсан гэдэг.. мэдээжээр Charlie Chaplin-ны гол санаа, бүх мөн чанар дуугүй кино эринд хамаарагдаж ирсэн бөгөөд түүний ихэнхи шилдэг бүтээлүүд мөн дуугүй кино эринд хамаардаг.. нэг ёсондоо кино дуутай болсноор Charlie Chaplin тэргүүтэй нэгэн эрин солигдсон гэж хэлмээр.. гэвч аугаа хүн хэзээд л аугаа байдаг.. дуутай кино эринд Charlie Chaplin хов хоосон суугаагүй ба час хийсэн хэдэн кино бүтээсэн байдгийн нэг бүтээлийг нь одоо товчхон танилцуулъя.. эл бүтээл бол Charlie Chaplin-г нөгөө л бүрх малгай, таягтай, хуучирч муудсан хувцастай ч асар сайхан сэтгэлтэй, эерэг сайхан дүрээс эрс өөр, өөрөөр хэлбэл шар өөр Charlie Chaplin-ыг үзэгч бид харцгаана.. Charlie Chaplin уг кинонд цуврал алуурчны дүрийг бүтээнэ..
гэхдээ айдас хүргэм
аймшигтай кино биш бөгөөд бараан комеди, гэмт хэрэгт комеди төрөлд
багтдаг.. үзэж дассан жүжигчнээ өөр өнцөгөөс харах боломж олгосон бүтээл
гэж бодох.. Charlie Chaplin заншлаараа киногоо найруулж, зохиолын
бичиж, өөрөө гол дүрд нь тоглосон байдаг.. гэвч киноны санааг түүнд
Orson Welles хэлж, хамтран ажиллах санал тавьсан ч их зантай Charlie
Chaplin бусдын найруулга дор ажиллахгүй хэмээн татгалзаж, киноны санаа
буюу зохиолыг Orson Welles-ээс худалдаж авсан байдаг.. кино болсон
явдлаас сэдэвлэсэн бөгөөд Henri Désiré Landru гэгч алуурчинаас санаа
авчээ.. кино тэр жилийнхээ Оскарт шилдэг Best Writing, Original
Screenplay төрөлд нэр дэвшиж байжээ..
хэрвээ Orson Welles санаагаа
өөрөө кино болгосон бол комеди биш нэлээд хүнд төрлийн кино болох байсан
нь дамжиггүй болов уу.. тэгвэл домогт инээдмийн жүжигчин Charlie
Chaplin өөрийн үндсэн жанр болох комедийг суурь болгон үүн дээр аллага
болон ядуурал буюу нийгмийн асуудлыг хурцаар суулгаж өгсөнөөр тэнцвэрээ
олсон гайхалтай бараан комеди бий болсон.. эл бүтээл бол өнгөц харахад
алуурчин гол дүрийг тойрсон хөгтэй явдал юм шиг боловч цаад гүндээ
ядуурч хоосорсон нийгэм буюу хүмүүсийн амьдрах гэсэн, амьд явах гэсэн
хүслийг тод харуулсан бүтээл юм.. кино дөнгөж дэлхийн хоёрдугаар дайны
дараахан гарсан ба учир утга хийгээд уур амьсгал бараан санагдах боловч
Charlie Chaplin биднийг хангалттай инээлгэж чадна.. кино маань улс төр
хийгээд соёлын хувьд Америкт амжилт олоогүй бол Европт амжилт олсон
байдаг.. Charlie Chaplin коммунист талыг баримтлагч байсан бол уг киноны
цаад санаа капиталист талыг эсрэгүүцэгч байсантай хамаатай юм.. киноны
гол дүр Verdoux хүн алдагаа ажил гэж шүүх дээр хэлдэг бөгөөд би ажлаа
\хүн алах\ хийхгүй бол миний эхнэр хүүхэд өлсөж үхнэ гэдэг.. үүгээрээ
Америкийн нийгмийн тогтолцоог Charlie Chaplin хатуу шүүмжилжээ.. кино
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 274-р байрт жагсдаг..
ингээд киноны
тухай товчхон өгүүлсү: дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө буюу Европ
гэлтгүй дэлхий даяар эдийн засаг дампуурч, хямрал нүүрлэж, ядуурал
хавтгайрсан цаг үед буюу Франц улсад кино маань өрнөнө..
банкинд гучин
жил ажиллаж байгаад ажилгүй болсон Verdoux шинэ ажил хийж эхэлсэнээр
овоо уджээ.. суумгай бие муутай эхнэр, бага насны хүүгээ тэжээхийн төлөө
тэрээр ганц бие баян бэлэвсэн юмуу насаараа ганц бие яваа баян
эмэгтэйчүүдийн толгойг эргүүлэн, улмаар амь насыг нь хөнөөж хөрөнгө
мөнгийг нь өөртөө авна.. ингэхдээ тэрээр хохирогчоо сайтар судлахаас
гадна орон зай, хол ойрын газрын байршлыг нарийн тооцоолон үзнэ.. ингэх
гол шалтгаан нь Verdoux олон газар нэгэн зэрэг олон эхнэртэй амьдарна.. Verdoux
олон газар зэрэг оршихын тулд олон дүрд хувирч амьдарна.. Verdoux-ын
амьдрал нэгээс нөгөө тийшээ гэсэн маршутаар үргэлжлэх бөгөөд зарим үед
өөрийн зохиомол нэр, бүр хайрт эхнэрийнхээ нэрийг хольж солин инээд
барна.. Verdoux өмнүүрээ ганц бие баян хүүхэн \ихэнхдээ авгай\
гаргаахгүй ба эелдэг боловсон зан, уран гоё үгээрээ анхаарлыг нь татаж,
цаашлаад сэтгэлийг нь татаж орхино..
ингээд нэг бороотой шөнө Verdoux
нэг залуухан бүсгүйтэй учирна, энэ үед Verdoux шинэ хор болох винонд
хийж хордуулан алдаг жор гаргаж аваад байсан агаад шинэ жороо уг бүсгүй
дээр туршихаар шийдэж танилцан, улмаар гэртээ\ажлын байр\ оруулна.. үл
таних бүсгүй маань гэрт орсон хойно үнэхээр үзэсгэлэнтэй нь харагдахаас
гадна нөхрөө дайнд алдсан, маш их ядарч яваа хүн болохоо хэлнэ.. Verdoux
бүсгүйн амьдралыг дуулаад түүнийг алахаас татгалзаж харин мөнгө өгч
явуулдаг.. эл залуухан бүсгүй түүний хүнлэг сэтгэлийг сэргээхийн дээр кино маань улам сонирхолтой болж ирдэг ээ..
Comments
Post a Comment